Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2017/01676

 

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2017/01676

Улаанбаатар хот

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Гандийн гудамж, Нархан хотхонд байрлах, Нархан СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Гандийн гудамж, Нархан хотхоны 51 дүгээр байрны 32 тоотод оршин суух Ногоон суунаг овогтой Баатарын Саруултөгс /РД:УК88102400-д холбогдох дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 892 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Нархан СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нархан Сөх нь 2008 оны 12 сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Тус хотхоны оршин суугч н.Саруултөгс нь 2015 оны 3 сараас 2017 оны 5 сарыг дуустал хугацааны, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт нийт 832 050 төгрөгийг төлөөгүй байна. Иймд н.Саруултөгсөөс 892 050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Нархан СӨХ-ны нэхэмжлэлтэй Б.Саруултөгст холбогдох 892 050 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 200 000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 692 050 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 350 000 төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 342 050 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Нархан СӨХ нь хариуцагч Б.Саруултөгст холбогдуулан 892 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 200 000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 692 050 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 350 000 төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 342 050 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Ц.Ариунзулд, хариуцагч Б.Саруултөгстэй эвлэрэх эрх олгогдсон болохыг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Саруултөгсөөс 12 980 төгрөгийг, улсын орлогоос 12 980 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Нархан СӨХ-д олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нархан СӨХ-ны нэхэмжлэлтэй Б.Саруултөгст холбогдох 892 050 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 200 000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 692 050 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 350 000 төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 342 050 төгрөгийг тус тус төлж дуусгахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12 980 төгрөгийг хариуцагч Б.Саруултөгсөөс, 12 980 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Нархан СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

          4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ        Ц.УРАНГУА