Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/01682

 

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/01682

Улаанбаатар хот

талуудын баталж,

эргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 23 гудамж, 69 тоотод оршин суух, Алаг адуут овогтой, Дашзэвэгийн Отгон-Эрдэнэ / регистрийн дугаар ЧЖ72040321/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, 36 дугаар байр, 14 тоотод оршин суух, Боржигон овогтой, Баасанжавын Энхтуяад / регистрийн дугаар ЙЮ72120909/-д холбогдох,

Хууль бус эзэмшлээс 000528002 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 250 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар .

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Отгон-Эрдэнэ миний нөхөр М.Пүрэвсүрэн нь ... хүнээс мөнгө зээлсэн бөгөөд зээлийн гэрээг түүний ажилтан А.Мөнгөнтуулын нэр дээр хийсэн. 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 11.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээл төлөх баталгаа болгож манай нөхөр М.Пүрэвсүрэн өөрийн эзэмшлийн өөрөө буулгагч ачааны машинаа А.Мөнгөнтуулд шилжүүлсэн. Тэгээд зээлсэн мөнгөө өөрийн зорилгод ашиглаж чадалгүй бусдад залилуулсны улмаас нэг сарын дараа зөвхөн нэг сарын хүүгээ төлөөд үндсэн зээлээ төлж чадаагүй. Ингээд А.Мөнгөнтуулд үнэн байдлаа хэлж үндсэн зээлээ сар бүр хувааж төлье гэж тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл бөгөөд явж байсан. Нийт 8.280.000 төгрөгийг төлсөн байсан. М.Пүрэвсүрэн нь А.Мөнгөнтуулд үндсэн зээл 11.500.000 төгрөг, нэг сарын хүүнд 920.000 төгрөг, нийт 12.420.000 төгрөг төлөх ёстойгоос 9.200.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдсэн 3.220.000 төгрөгийг төлөөгүй байсан. Учир нь манай нөхөр М.Пүрэвсүрэн нь зээлийн төлбөрийн дийлэнх хэсгийг төлсөн учир машинаа буцаан шилжүүлж авъя үлдсэн 3.220.000 төгрөгийг барьцаанд газар барьцаалъя гэхэд А.Мөнгөнтуул зөвшөөрч 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр А.Мөнгөнтуулын нэр дээр шилжүүлсэн байсан, өөрөө буулгагч ачааны машины нэрийг буцаан нөхөр М.Пүрэвсүрэнд нь шилжүүлэн өгсөн. Ингээд оронд нь Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, бэлх хадатад байрлалтай 700 м.кв газрыг барьцаалуулахаар болсон. Гэтэл уг газар нь Д.Отгон-Эрдэнэ миний нэр дээр байдаг учраас барьцааны гэрээг М.Пүрэвсүрэн биш намайг хийхийг шаардсан. Ингээд гэрээг хийхээр болж нотариат дээр очиход зээл өгсөн гэх хүн нь өөрийн эхнэр Б.Энхтуяа гэдэг хүнтэй гэрээгээ хий гэсэн. Тэрээр манай нөхөр М.Пүрэвсүрэнг 12 500 000 төгрөг төлөх ёстой гэж ойлгуулан зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зуруулан батлуулсан. Үнэндээ 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд энэ гэрээний дагуу Д.Отгон-Эрдэнэ миний бие нь нэг ч төгрөг хүлээн аваагүй. Хожим нь А.Мөнгөнтуул нь Б.Энхтуяатай хамтраад шүүхэд нэхэмжлэл гаргаж 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 6838 дугаартай шийдвэр гарч М.Пүрэвсүрэнгээс 4 830 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. 14 сая орчим төгрөгийг М.Пүрэвсүрэн нь төлсөн. Гэтэл Б.Энхтуяа нь зээлийн гэрээтэй холбоотой үйл баримтыг шүүхийн шийдвэрээр дүгнэж дуусчихаад байхад барьцаалсан гэрчилгээг өөр дээрээ байлгаад өгөхгүй байгаа учраас газар эзэмших эрхийн гэрчилгээр Б.Энхтуяагийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч талаас гаргасан зээлийн гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагаасаа татгалзаж, хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа 13 250 000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээг байгуулав. Иймд талуудын эвлэрлийг баталж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэгч талтай эвлэрсэн тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ... Иргэн Д.Отгон-Эрдэнийн СБД-ийн 20 дугаар хороо, Дамбадаржаагийн 23-69 тоот хаягт байрлах 00528002 гэрчилгээтэй 18650324673790 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын гэрчилгээг хууль бус эзэмшлээс гаргуулах, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 17.250.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцол нар нь дараах нөхцөлөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: 1. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай төлөхийг зөвшөөрөв. Төлбөр төлөх сүүлийн хугацаа нь 2017.11.30 болно. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа 13 250 000 төгрөгийг татгалзсан болно. 2. Нэхэмжлэгч 4 000 000 төгрөгийг төлөх энэхүү гэрээний үүргээ биелүүлсний дараа хариуцагч үл маргах журмаар барьцааг чөлөөлж гэрчилгээг олгоно. 3. Д.Отгон-Эрдэнэ, Б.Энхтуяа нарын хооронд байгуулагдсан 2015.04.16-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагаасаа татгалзсан болно. 4. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Отгон-Эрдэнэ хариуцагч Б.Энхтуяагийн хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Дамбадаржаагийн 23-69 тоот хаягт байрлах 000528002 гэрчилгээний дугаартай 18650324673790 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Б.Энхтуяа зээлийн гэрээний үүргийн биелэлт 17 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд талуудын зохигчийн бүрэн эрхийг олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрч дараах гэрээг байгуулав.

Үүнд: Нэхэмжлэгч Д.Отгон-Эрдэнэ нь зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Б.Энхтуяа сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 13 250 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 17 500 000 төгрөгөөс 4 000 000 төгрөгийг Д.Отгон-Эрдэнээр 2017 оны 11 сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгасны дараа Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Дамбадаржаагийн 23-69 тоот хаягт байрлах 000528002 гэрчилгээний дугаартай 18650324673790 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Д.Отгон-Эрдэнэд буцаан олгох нөхцөлтэй эвлэрсэн байх ба энэхүү эвлэрэл нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 269 150 төгрөг, хариуцагчийн төлсөн 244 900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас газрын гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргахад төлсөн тэмдэгтийн хураамжийн тал хувийг нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс эвлэрсэн хэмжээн дэх буюу 4 000 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн тал хувийг гаргуулан хариуцагчид тус тус төлүүлэхээр шийдвэрлэлээ.

106 106.5 дахь хэсэгт:

1. Д.Отгон-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Б.Энхтуяад холбогдох хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Дамбадаржаагийн 23-69 тоот хаягт байрлах 000528002 гэрчилгээний дугаартай 18650324673790 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагатай, зээлийн гэрээний үүргийн биелэлт 17 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигч нэхэмжлэгч Д.Отгон-Эрдэнэ нь зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Б.Энхтуяа сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 13 250 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4 000 000 төгрөгийг Д.Отгон-Эрдэнээр 2017 оны 11 сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгасны дараа Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Дамбадаржаагийн 23-69 тоот хаягт байрлах 000528002 гэрчилгээний дугаартай 18650324673790 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Д.Отгон-Эрдэнэд буцаан олгох нөхцөлтэй эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4, 59 дүгээр зүйлийн 59.5 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Отгон-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269 150 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 244 900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу хариуцагчаас 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 122 450 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.

 

3. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэх гаргах эрхгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Ц.УРАНГУА