| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0097Э |
| Дугаар | 2022/ШЦТ/104 |
| Огноо | 2022-05-09 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/104
2022 05 09 2021/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч З.Алтансолонго, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч *******, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг 2022 оны 04 сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь Ховд аймгйин ******* сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ний Ховд дахь салбар дэлгүүрт менежерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 сарын 15-ны өдрийн хооронд 10640600 төгрөгийн дутагдал гаргаж, хувьдаа завшиж хохирогчид 10640600 төрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ын өгсөн...Би 2021 оны 12 сарын 26-ны өдөр сонгон шалгаруулалт өгч ХХК-ийн Ховд аймаг дахь салбар дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажилд орсон юм. Намайг ажилд ороход ******* гэх ах тус дэлгүүрт ажиллаж байсан. Удалгүй 2022 оны 01 дүгээр сард гэх эмэгтэй мөн худалдааны зөвлөхөөр ажилд орсон бид хоёр заал болон бараа бүтээгдэхүүн худалдан авагчид тайлбарлан зарах үүрэгтэй ******* худалдан авсан бараа бүтээгдэхүүний мөнгө, санхүүг хариуцан ажилладаг байсан. Тэгтэл 2022 оны 02 дугаар сарын 15-ны орой ажлаасаа буугаад дахиж ажил дээрээ ирэхгүй болохоор нь ХХК-ийн орон нутаг хариуцсан менежер т мэдэгдэж хэлсэн. Менежер 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймагт ирж дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг тоолж илүүдэл, дутагдалын зөрүүг гаргасан. Тэгтэл 1498900 төгрөгний бараа болон бэлэн мөнгө дутсан. Тухайн үед *******ийн утас руу залгахад утас нь холбогдохгүй, ар гэрийнхэнтэй холбогдож ярихад мөн огт холбоо барихгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд *******ийг ирэхгүй болохоор нь манай орон нутаг хариуцсан менежер Цагдаагийн газарт гомдол гаргасан юм. Тухайн үед 9916100 төгрөгний цахилгаан бараа, 50720 төгрөгний бэлэн мөнгө дутсан. ******* нь 2022 оны 0 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос ирж бид нартай бараа материалын тооллого хийж байхгүй байсан 9916100 төгрөгний цахилгаан бараанаас 5468100 төгрөгний цахилгаан бараа олдсон одоо 4448000 төгрөгний цахилгаан бараа олдохгүй байна.
1. Hiami Note10 маркийн гар утас үнэ 899000 төгрөг ,
2.Hiami mi 11 маркийн гар утас үнэ 1699900 төгрөг
.Hisense 4 телевизор үнэ 1099000 төгрөг
4. РHILPS тоос сорогч үнэ 49000 төгрөг
5. Oishi холигч 2 ширхэг нэг бүрийн үнэ 99900 төгрөг
6.Еlко олон залгуур 5 ширхэг нэг бүрийн үнэ 9 900 төгрөгний цахилгаан бараа дутаж байна мөн 50720 төгрөгний бэлэн мөнгө дутаж байгаа.
Манайх худалдан авагчийн өгсөн бэлэн мөнгийг одоо орлогын карт руу хийдэг. Мобиль банкаар хийсэн үед байгууллагын ХААН банкны данс руу хийлгэдэг. ******* худалдан авагчийн мөнгийг өөрийнхөө данс руу хийлгэж авч болохгүй. Гэхдээ *******ийг ажиллаж байх хугацаанд орлогын карт манай салбар дэлгүүрт ирээгүй байсан. Тэр үед худалдагчаас авсан бэлэн мөнгөө банк руу очиж тушаах юм уу өөрийнхөө данс руу хийлгэж аваад компани данс руу шууд шилжүүлэг хийх ёстой байтал өөрийнхөө дансанд байлгаж байгаад хувьдаа ашигласан нь *******ийн буруу.
Манайх Улаанбаатар хотоос ирсэн барааг тоолж хүлээж аваад гарын үсэг зурдаг байгаа. Сарын эхэн болон дундуур тооллого хийдэг байгаа. ******* өөрөө хариуцан ажилладаг байсан. бид хоёр огт мөнгөний асуудалд оролцдоггүй байсан. Ямар шалтгаанаар ажил хаяж явсан талаар мэдэхгүй байна. Гэнэт утас нь холбогдохгүй 2022 оны 02 дугаар сарын 16-наас алга болоод 2022 оны 0 дугаар сарын 07-ны өдөр гэнэт хүрээд ирсэн. *******өөс дутсан бараа материалын мөнгө 4448000 төгрөг мөн бэлэн мөнгө 50720 төгрөг нийт 912120 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг төлчихвөл гомдол санал алга байна...гэх мэдүүлэг/хх-ийн 21-22-рт/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх- ийн -6-рт/
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 8-рт/
хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/хх-ийн 9-рт/
*******тэй байгуулссн хөдөлмөрийн гэрээ, анкет/хх-ийн 44-48-рт/
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 49-рт/
*******ийг ажилд авсан тухай -ын 2022 оны 01 сарын 01-нйи өдрийн гүйцэтгэх захиралын тушаал/хх-ийн 50-рт/
*******ийг ажлаас халах тухай ХХК-ний 2022 оны 02 сарын15-ны өдрийн гүйцэтгэх захиралын тушаал/хх-ийн 50-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн…2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ХХК- ийн Ховд аймаг дахь салбар дэлгүүрийн салбарын менежерээр томилогдон Ховд аймагт нээгдсэн дэлгүүрт ажиллаж эхэлсэн. Удалгүй захирлын тушаалаар 2021 оны 12 дугаар 26-ны үер ******* гэх залууг авч худалдааны зөвлөхөөр томилогдсон. 2022 оны 01 дүгээр сард гэх хүнийг мөн худалдааны зөвлөхөөр авч бид дэлгүүрийн үйл ажиллагаа хариуцан авуулдаг байсан. Тэгтэл Улаанбаатар хотод миний байнга харилцдаг, үерхдэг байсан эмэгтэйгийн гэрээс надруу холбогдож “ гэрээсээ гараад сар гарантаа алга болоод гэртээ ирэхгүй байна” гэхээр нь фесбүүкээр нь дамжуулаад найз нартай нь холбогдсон чинь “буудалд байна их хэмжээний өрөнд орсон, гарч чадахгүй байна чи хүрээд ир” гэхээр нь би 2022 оны 02 дугаар сарын 17-ны үед байх өдрийн сайн санахгүй байна Улаанбаатар хотруу ажлаа хаячихаад явсан юм.
2022 оны 02 дугаар сарын 17-ны үед дэлгүүрийн зарагдсан бараа материалынхаа орлого тушааж чадаагүй 4200000 төгрөг байх нарийн дүнг нь сайн мэдэхгүй байна. Өөрийнхөө 5845185 гэсэн ХААН банкны дансанд хийсэн байж байгаад компани данс руу хийж чадалгүй Улаанбаатар хотруу явж өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн нь миний буруу. 2500000 төгрөгний үнэтэй 2 ширхэг гар утсыг хүмүүст үзүүлэх зорилгоор дэлгүүрээс биедээ авч гараад мартаж Улаанбаатар хотод очоод мөнгөний хэрэг гараад байхаар нь зарчихсан юм. Одоо зарсан хүнээ танихгүй байна. Тухайн үед миний үеийн залууд хоёулангийн 1000000 төгрөгөөр зарсан. Гар утас зарсан хүнтэй утсаар огт яриагүй “Хар хорин” зах дээр явж байгаад “утас авах хүн байна уу” гэж асуухад нэг залуу хэдээр өгөх юм гэж үзэж байгаад 1000000 төгрөгөөр хоёуланг нь авсан юм.
Тухайн үед алга хийсэн гэж хэлбэл гайгүй байх гэж бодсон юм. Дэлгүүрийн орлого, зарлага би хариуцдаг байсан. *******, нар зааланд байдаг бараа материалыг хариуцаж ажилдаг байсан. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан. Урд өмнө ямар нэгэн зөрчил дутагдал гаргадаггүй байсан. Би Улаанбаатар хот явахдаа бараа материал болон бэлэн мөнгө хүлээлгэж өгөөгүй. Хамт ажиллаж байсан 2 хүндээ хэлэлгүй явсан... гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баяржаргалын өгсөн...******* нь тогтуун томоотой, даруухан, хүнд тусархуу сайн хүүхэд байгаа юм. Ховд аймгийн ******* суманд ******* 2 дахь хүү болон 1990 онд төрсөн. Амьдралын хувьд дундаж ******* нь 1998 онд Ховд аймгийн ******* сумын дугаар 10 жилийн сургуульд элсэн орж 2008 онд 10 дугаар анги төгссөн. 2008 онд Улаанбаатар хотын их сургуулийн менежерийн ангид элсэн орж 2012 онд төгссөн байгаа, 2012 оноос 2019 оны хооронд Ховд аймгийн зах дээр гэр ахуйн бараа зардаг байж байгаад 2019 онд Улаанбаатар хотруу явж хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаад 2019 оны 02 дугаар сард ХХК-ийн худалдааны зөвлөхөөр ажилд орж 2021 он хүртэл Улаанбаатар хотод төв салбарт ажилласан. 2021 оны 12 дугаар сард Ховд аймагт ХХК-ийн салбар дэлгүүр нээгдэж салбарын менежерээр томилогдон ажиллаж байгаад 2022 оны 02 дугаар сард ажлаасаа гарсан. Одоо эрхэлсэн ажилгүй ээж гийн хамт амьдарч байна. ******* нь ах дүү -лаа миний бие хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, төрсөн дүү Б.Мөнгөнхүү Улаанбаатар хотод тоглолт зохион байгуулдаг газарт ажилладаг. Төрсөн аав бурхан болоод удаж байна. Манай дүү ******* нь гэр бүлгүй, цэргийн алба хаагаагүй. Ээж өндөр насны тэтгэвэрт байдаг. Дүү ******* нь ээжийн хамт байдаг. Дүү ******* нь 1 дүү, 1 эгчтэй, эгч, дүү хоёр нь тусдаа гарсан. ******* нь цагдаагийн байгууллагад гэмт хэрэгт, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. *******т өөрийн гэсэн эд хөрөнгө, хашаа, мал байхгүй. Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаагүй. Тамхи, архи хэрэглэдэггүй... гэх мэдүүлэг/хх-ийн 68-70-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гийн өгсөн...******* нь тогтуун томоотой, даруухан, хүнд тусархуу, архи, тамхи хэрэглэдэггүй, сайн хүүхэд байгаа юм. Ховд аймгийн ******* суманд миний 2 дахь хүү болон 1990 онд төрсөн. Амьдралын хувьд дундаж. ******* нь 1998 онд Ховд аймгийн ******* сумын дугаар 10 жилийн сургуульд элсэн орж 2008 онд 10 дугаар анги төгссөн. 2008 онд Улаанбаатар хотын их сургуулийн менежерийн ангид элсэн орж 2012 онд төгссөн. 2012 оноос 2019 оны хооронд Ховд аймгийн зах дээр гэр ахуйн бараа зардаг байж байгаад 2019 Улаанбаатар хот руу явж хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаад 2019 оны 02 дугаар сард ХХК-ийн худалдааны зөвлөхөөр ажилд орж 2021 он хүртэл Улаанбаатар хотод төв салбар дээр ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сард Ховд аймагт ХХК-ийн салбар дэлгүүр нээгдэж салбарын менежерээр томилогдон ажиллаж байгаад 2022 оны 02 дугаар сард ажлаасаа гарсан. Одоо эрхэлсэн ажилгүй, надтай хамт амьдарч байна. ******* нь ах дүү -лаа. Төрсөн дүү Б.Мөнгөнхүү нь Улаанбаатар хотод тоглолт зохион байгуулдаг газарт ажилладаг. Төрсөн аав нь бурхан болоод удаж байна. ******* нь цагдаагийн байгууллагад гэмт хэрэгт, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. ******* одоо тодорхой эрхэлсэн ажилгүй, миний хажууд байдаг. Тогтмол сарын орлого байхгүй. *******т өөрийн гэсэн эд хөрөнгө, хашаа, мал байхгүй... гэх мэдүүлэг/хх-ийн 72-74-рт/
Шинжилгээний дүгнэлт...2022 оны 01 сарын 02-ны өдрийн тооллогоор 1019100 төгрөгийн үнэ бүхий ширхэг тоос сорогч,
2022 оны 02 сарын 25-28-ны өдрийн тооллогоор 4547900 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг бараа,
Борлуулалтаас дутуу орсон 507000 төгрөг нийт 10640600 төгрөгийн дутагдал гарсан гэх баримт/хх-ийн 79-84-рт/
Бараа материалын хөдөлгөөн /хх-ийн 86-86-118-рт/
2022 оны 02 сарын 25-28 ны өдрийн тооллогоор дутагдсан бараа 4547900 төгрөг гэх баримт/хх-ийн 119-рт/
Илүүдэл дутагдлын тайлан /хх-инй 120-121-рт/
2022 оны 02 сарын 25-28 ны өдрийн борлуулалт 20908250 төгрөг гэх баримт /хх-ийн 122-рт/
Тооллогоор хүлээлцсэн бараа материал 4597900 төгрөг гэх баримт/хх-ийн 12-126-рт/
Кассын няравын тайлан гэх баримт /хх-ийн127-128-рт/
ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн11-14-рт/
Бараа материалын тооллого /хх-ийн 18-140-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч *******оос дахин өгсөн...7 хоногт амрах ажлын хуваарийг ПИ ХХК-ийн захирал гаргадаг. ******* нь 7 хоногийн нэг дэх өдөр болгон амрах хувиартай байсан. Хувиартай танилцаж гарын үсэг зурж байсан зүйл байхгүй . 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 21/108 дугаартай дүгнэлтээр 10640600 төгрөгийн бараа болон бэлэн мөнгө дутсан тухай дүгнэлттэй холбоотой санал хүсэлт алга. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ******* нь одоогоор мөнгийг төлөөгүй байна. 10640600 төгрөг болон шинжээчийн дүгнэлт гаргуулсны төлбөр 1100000 төгрөг нийт 11740600 төгрөг нэхэмжилж байна. Мөнгөө төлчихвөл гомдол санал алга ...гэх мэдүүлэг
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ******* овогт ******* ******* нь урьд ял шийгэгдээгүй гэх баримт /хх-ийн 151-рт/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ПИ- - МОЛЛ ХХК- ний Ховд аймаг дахь салбар дэлгүүрт менежерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 сарын 15-ны өдрийн хооронд 10640600 төгрөгийн бараа болон бэлэн мөнгөний дутагдал гаргаж, хувьдаа завшиж хохирогчид 10640600 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь ПИ- - МОЛЛ ХХК-ний Ховд аймаг дахь салбар дэлгүүрт худалдааны менежерээр ажиллаж байхдаа 10640600 төгрөгний бараа болон бэлэн мөнгө дутагдуулсан хохирол учруулсан, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч ******* нь ПИ--МОЛЛ ХХК-ний Ховд аймаг дахь салбар дэлгүүрт худалдааны менежерээр ажиллаж байхдаа 10640600 төгрөгний бараа болон бэлэн мөнгө дутагдуулж, өөртөө завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан...гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ПИ- - МОЛЛ ХХК- ний Ховд аймаг дахь салбар дэлгүүрт худалдааны менежерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 сарын 15-ны өдрийн хооронд 10640600 төгрөгийн бараа бэлэн мөнгөний дутагдал гаргаж, хувьдаа завшиж хохирогчид 10640600 төрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримтад нийцэж байна.
Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч ПИ--МОЛЛ ХХК-ний хууль ёсны төлөөлөгч *******оос нь шүүгдэгч Б.******* нь ПИ ХХК-ийн Ховд аймаг дахь салбар дэлгүүрт менежерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 сарын 15-ны өдрийн хооронд 10640600 төгрөгний бараа болон бэлэн мөнгөний дутагдал гаргаж, хувьдаа завшиж хохирогчид 10640600 төгрөгний хохирол учруулсан тул хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг, шүүгдэгч *******ийн 10640600 төгрөгний бараа болон бэлэн мөнгө дутагдуулснаа хүлээн зөвшөөрч тухайн хохирлыг 1 жилийн хугацаанд төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******өөс 10640600 төгрөг гаргуулан хохирогч ПИ ХХК-ийн Ховд аймаг дахь салбарт олгох зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэргийн 151 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гийн өгсөн...******* нь тогтуун томоотой, даруухан, хүнд тусархуу, архи, тамхи хэрэглэдэггүй сайн хүүхэд байгаа юм. ******* нь цагдаагийн байгууллагад гэмт хэрэгт, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. ******* одоо тодорхой эрхэлсэн ажилгүй, миний хажууд байдаг. Тогтмол сарын орлого байхгүй. *******т өөрийн гэсэн эд хөрөнгө, хашаа, мал байхгүй. Цэргийн алба хаагаагүй. Тамхи, архи хэрэглэдэггүй.. гэх мэдүүлэг/хх-ийн 72-74-рт/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баяржаргалын өгсөн...******* нь тогтуун томоотой, даруухан, хүнд тусархуу сайн хүүхэд байгаа юм. Ээж өндөр насны тэтгэвэрт байдаг, дүү ******* хамт байдаг. Дүү ******* нь 1 дүү, 1 эгчтэй, эгч, дүү 2 тусдаа гарсан. ******* нь цагдаагийн байгууллагад гэмт хэрэгт, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Тогтмол сарын орлого байхгүй. *******т өөрийн гэсэн эд хөрөнгө, хашаа, мал байхгүй. Манай дүү ******* тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа. Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаагүй. Цэргийн алба хаагаагүй. Тамхи, архи хэрэглэдэггүй.../хх-ийн68-70-рт/...гэх мэдүүлэг,төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ПИ ХХК-ийн Ховд аймаг дахь салбар дэлгүүрт менежерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 сарын 15-ны өдрийн хооронд 10640600 төгрөгийн бараа болон бэлэн мөнгөний дутагдал гаргаж, хувьдаа завшиж хохирогчид 10640600 төрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байгаа. Шүүгдэгч Б.*******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхээр тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Ховд аймгийн ******* сумаас явахгүй байх хязгаарлалт тогтоох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс 10640600 төгрөг гаргуулж хохирогч ПИ ХХК-ийн Ховд аймаг дахь салбарт олгох, мөн шинжээчийн дүгнэлт гаргуулсан төлбөр болох 1100000 төгрөг гаргуулах, шүүгдэгч хохирогчид учирсан хохирлыг төлөхөөр хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар...гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх...нь зүйтэй гэх дүгнэлт гаргав.
Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлтдээ: Миний хувьд ээжийнхээ хамт амьдардаг. Ээж сар бүр 500000 төгрөгний тэтгэвэр авдаг. Ээжийн тэтгэвэрээс өөр орлого байхгүй. Цаашид Улаанбаатар хот явж ажил хийж хохирлоо төлөх шаардлагатай байх тул торгох болон ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү. Хохирогчид учирсан хохирлыг жилийн хугацаанд төлж барагдуулна гэв.
Шүүхээс шүүгдэгч Б.*******ийг...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн дүгнэлт, тайлбар, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн санал, болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******өөс 10640600 төгрөг гаргуулан хохирогч ХХК-ийн Ховд аймаг дахь салбарт олгох нь зүйтэй.
Харин хохирогч ПИ ХХК-ийн Ховд аймаг дахь салбарын хууль ёсны төлөөлөгч *******оос шинжээчийн зардал 1100000 төгрөг гаргуулах хүсэлт гаргасан боловч тухайн зардлыг төлсөн баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд хохирогч ПИ ХХК-ийн Ховд аймаг дахь салбарын шинжээчид төлсөн зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг гар утасны хайрцагийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ...шүүгдэгч *******т хохирогчид учирсан 10640600 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлөх үүрэг...ийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан...тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай, гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журмыг шүүгдэгч *******т тайлбарлаж, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******ийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, 6.1 дүгээр зүйл, 6.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8,6.10,6.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утасны 2 ширхэг хайрцагийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******өөс 10640600 төгрөг гаргуулан хохирогч ХХК-ийн Ховд аймаг дахь салбарт олгож хохирогч нь шинжээчийн зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******т хохирогчид учирсан 10640600 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлөх үүрэг хүлээлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай, гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журмыг шүүгдэгч *******т тайлбарлаж, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******ийн тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******т “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА