Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Ц

          Улсын яллагч М.М

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

          Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-д  холбогдох эрүүгийн 2222000000024 дугаартай  хэргийг 2022 оны  02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Ж.Б нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Баянгийн 4-2 тоотод 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Д-тай маргалдан түүний нүүр, дагз зэрэг хэсгүүдэд заазуураар зүсэж зүүн хацар, чихний гэдэс, чихний ар, дагз хэсгийн шинэ шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хажуу айлдаа хоол идэх гээд сууж байтал гаднаас Г орж ирэхэд Д.Д түүнтэй  хэрэлдээд байхаар нь яах гээд хар шөнө хэрүүл хийгээд байгаа юм бэ? гээд заазууртай гараараа тэврээд авсан. Тэгээд би суусан чинь хацар зүсчихлээ гэсэн. Ийм л зүйл болсон юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нь барагдуулсан тул ар гэрийн ажлыг минь бодоод надад торгуулийн ял оноож өгнө үү” гэв.

Хохирогч Д.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр машинаа янзалж байгаад дорцов хэрэг болоод Б-ын гэрт өдрөөс хойш 2, 3 удаа очиход эзэнгүй байсан. Орой 19 цаг өнгөрч байхад дахиад очтол гэртээ Б, Т нар согтуу мөн Б-ын охин С, Тийн эхнэр С, Б-ын дүү Б нар сууж байсан. Тухайн үед гэрт ороод мэнд мэдчихээд дорцов сурчихаад сууж байтал Б нилээн согтуу архи аягалж байсан. Гаднаас Г орж ирээд миний хажууд суугаад байхаар нь өмнө нь Гийг манай гэрт ирэх үеэр манайхаас утас алга болсон. Тэр үедээ төлж өгөөрэй гээд хэлчихсэн байсан. Тэнд таарахаар нь тойрч зугтаагаад байхаар хэдэн төгрөг өгчихгүй “алны үс” гээд хэлээд байж байтал Бах Б таа наад архиа бушуу аягалалдаа гэж хэлтэл ах Б нь уурлаад Б-ыгархиараа цохих гээд байсан. Тэгэхээр нь би босоод Б-ыг хорьтол орон дээр мах татаж байсан охин С нь босч ирээд аавыгаа татсан. Би эргэж Б-ыгор руу түлхэж суулгачихаад Б ахыг охин нь хорьж татаж суулгаад эргээд хартал Б орноос босоод ирэхээр нь буцаагаад түлхээд суулгатал хацар час хийхээр нь гэрээс ухас хийгээд гарсан. Тэгтэл хацар маань зүсэгдчихсэн байсан. Гадаа цусаа гоожуулж байтал Б ахын охин С хөөе Бах “заазуураа өг” гэж байгаа сонсогдсон. Араас С гарч ирээд заазуурыг нь аваад цааш хийчихлээ гэж байсан. Тэдний урд цусаа гоожуулж зогсож байгаад эмнэлэг, цагдаа дуудсан. Намайг Г-тэй утасны асуудал ярьж байхад давхцаад ахтайгаа архинаас болж маргалдаад би тэр хоёрыг салгах санаатай нэг удаа ор руу түлхэж суулгасан. Б босч ирэхээр нь би дахиад түлхтэл хацар час хийгээд гэрээс гарч ирээд хацраа барьтал цус гоожиж байсан. Би эмнэлэгт үзүүлэх эм тарианы 620.000 төгрөг нэхэмжилнэ. Мөн цаашид хацар дээрх соривоо арилгах эмчилгээнд явбал төлбөрийг нэхэмжлэх бодолтой байна. Өөр гомдол, санал алга байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

         Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2022 оны 01 сарын 17-ны өдөр гадуур явж байгаад 16 цагийн үед гэртээ иртэл гэрт манай аав Б, Т ах 2 архи уугаад согтчихсон байсан. Бууз хийх санаатай гэрийн зүүн талын орон дээр буузны мах хэрчиж байсан. Бах 19 цагийн үед манайд орж ирээд сууж байтал Д ах, эхнэр Оын хамт ирээд ааваас машины багаж асуугаад сууж байтал гаднаас Г ах орж ирсэн. Тэр хэд юм ярьж байгаад Д ах гэнэт Г ахыг “алны үс” минь гэж хэлтэл Бах, Г ахыг өмөөрөөд айл амьтны гэрт байна. Наад хэл амаа хохь чинь шүү гэж хэлсэн. Гэтэл манай аав Б, Бахад битгий тэгж бай гээд босч Б ахыг цохиж авах гэхээр нь би гэрийн зүүн талын орон дээр мах хэрчиж байгаад заазуураа махныхаа хажууд тавьчихаад аавыг хойш нь татаж суулгачихаад хартал О эгч заазуур авчихлаа  шүү дээ гэж хэлэхээр нь хартал Бах орон дээр тавьсан миний мах хэрчиж байсан заазуурыг барьчихсан байсан. Харин Д ах ухасхийгээд гараад явчихсан. Тэгээд би Бахын заазуурыг салгаж аваад гал тогооны шүүгээний ар тал руу шидчихээд Д ахын араас гартал гэрийн үүдэнд цусаа гоожуулчихсан зогсож байсан.” гэх мэдүүлэг/хх-ийн 19-21 /

Гэрч О.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 01 сарын 17-ны өдөр 18 цагийн үед Б гэх айлд орсон. Б эхнэр хүүхэдтэйгээ, Б-ын дүү Б нар байсан. Б-ынд сууж байтал гаднаас Д.Д орж ирээд надад хандаж “алны үс” минь гэж хэлэхэд Б намайг өмөөрөөд босоод ирэх шиг болсон. Гэтэл Д.Д зөрөөд хацраа бариад суухад хацарнаас нь цус гоожиж байсан. Тэгээд хартал Батжаргалын гарт заазуур байсан. Б намайг өмөөрөөд Д-ын хацрыг зүсчихсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 /

Гэрч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 01 сарын 17-ны өдөр архи уугаад гэртээ тасраад унтсан байсан. Тэгээд өглөө сэртэл эхнэр, хүүхэд хоёр БД-ыг заазуурдаад аймаг аваад явчихсан гэж хэлсэн. Тэр өдөр болсон явдлыг санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

Гэрч Ц.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 01 сарын 17-ны өдөр Дэлгэрхангай сумын үе, үеийн төгсөгчдийн гар бөмбөгийн тэмцээн болоод Б-ын хамт тэмцээнд ирсэн төгсөгчдөө гаргаж өгсөн. Тэгээд Б-ын гэрт 2 шил архи авч ирж уусан. Орой харанхуй болчихсон байхад эхлээд Б-ын дүү Б орж ирээд дараа нь Д эхнэр Оын хамт машины сэлбэг сураад орж ирсэн санагдаж байна. Тэгтэл Д ухасхийгээд гарсан чинь хацарнаас нь цус гоожлоо гээд цагдаа дуудсан. Би яг юу болсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 /

Гэрч А.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2022 оны 01 сарын 17-ны өдөр нөхөр болон бага хүүгийнхээ хамт хөдөөнөөс ирсэн. Манай нөхөр Т, Б-ын хамт үеийнхнийгээ гаргаж өгнө гээд явсан. Б, Т 2 нилээн уусан, бараг тасарчихсан байсан. Б-ынд сууж байтал түүний дүү Бэхэлж орж ирээд дараа нь Д эхнэрийн хамт орж ирсэн. Тэгээд бид хэд байж байтал гаднаас Г орж ирээд сууж байгаад маргалдах шиг болсон чинь Д ухасхийгээд гарсан. Миний хажууд сууж байсан эхнэр О нь нүүрийг нь зүсчихлээ шүү дээ гэж хэлээд Д-ын араас гарсан. Б заазуур барьчихсан байсныг С гараас нь авч байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 /

       Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 сарын 19-ний өдрийн 50 дугаартай:

            1,2)  Д.Д-ын биед зүүн хацар, чихний гэдэс, чихний ар, дагз хэсгийн шинэ шарх гэмтэл тогтоогдлоо.

            3) Д.Д-ын биед учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

             4,5) Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тус, тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

         6) Дээрх гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн гэх 2022 оны 01 сарын 17-ны өдөр үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, холбогдох баримтууд /хх-ийн 46-48 дугаар хуудас/

         Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 сарын 19-ний өдрийн 51 дугаартай: “Ж.Б-ынбиед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 51-52 /

       Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

       Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12/

       Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-03/

       Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 55/

       Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх-ийн 56/

       Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/

       Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 65/

          Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66/

          Хохирогч Д.Д-ын Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “хохирол, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 72/

          Шүүгдэгч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “...Би 2022 оны 01 сарын 17-ны өдөр ах Б-ынд ороод байж байхад Д, О нар орж ирээд удалгүй Г орж ирсэн. Тэгтэл Д Гийг “алны үс минь” гээд хараагаад хэрүүл хийх гээд байхаар нь яах гэж тэгж байдаг юм гээд гараараа орон дээр тултал гарт заазуур таараад барьж автал Д миний өөдөөс үсрээд гараад ирсэн. Д-ыг тэврээд авахаар нь буцаад суухдаа гарт байсан заазуураар хацрыг нь зүссэн юм байна лээ.”гэх мэдүүлэг /хх-ийн 59-62/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Баянгийн 4-2 тоотод байх өөрийн ах Б-ынг эрт Д.Д-тай О.Гийг “алны үс минь гэж хэллээ” гэх шалтгааны улмаас маргалдан түүний нүүр, дагз зэрэг хэсгүүдэд заазуураар зүсч хохирогчийн биед зүүн хацар, чихний гэдэс, чихний ар, дагз хэсгийн шинэ шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. 

 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Баянгийн 4-2 тоотод байх өөрийн ах Б-ын гэрт Д.Д-тай О.Гийг “алны үс минь гэж хэллээ” гэх шалтгааны улмаас маргалдан түүний нүүр, дагз зэрэг хэсгүүдэд заазуураар зүсч хохирогчийн биед зүүн хацар, чихний гэдэс, чихний ар, дагз хэсгийн шинэ шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

       шүүгдэгч Ж.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:Хажуу айлдаа хоол идэх гээд сууж байтал гаднаас Г орж ирэхэд Д.Д түүнтэй  хэрэлдээд байхаар нь яах гээд хар шөнө хэрүүл хийгээд байгаа юм бэ? гээд заазууртай гараараа тэврээд авсан. Тэгээд би суусан чинь хацар зүсчихлээ гэсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нь барагдуулсан тул ар гэрийн ажлыг минь бодоод надад торгуулийн ял оноож өгнө үү” гэх,

       хохирогч Д.Д-ын: “2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр машинаа янзалж байгаад дорцов хэрэг болоод Б-ын гэрт өдрөөс хойш 2, 3 удаа очиход эзэнгүй байсан. Орой 19 цаг өнгөрч байхад дахиад очтол гэртээ Б, Т нар согтуу мөн Б-ын охин С, Тийн эхнэр С, Б-ын дүү Б нар сууж байсан.  ... Б ахыг охин нь хорьж татаж суулгаад эргээд хартал Б орноос босоод ирэхээр нь буцаагаад түлхээд суулгатал хацар час хийхээр нь гэрээс ухас хийгээд гарсан. Тэгтэл хацар маань зүсэгдчихсэн байсан. Гадаа цусаа гоожуулж байтал Б ахын охин С хөөе Бах “заазуураа өг” гэж байгаа сонсогдсон. Араас С гарч ирээд заазуурыг аваад цааш хийчихлээ гэж байсан.” гэх,

          гэрч Б.С-ын: “ 2022 оны 01 сарын 17-ны өдөр гадуур явж байгаад 16 цагийн үед гэртээ иртэл гэрт манай аав Б, Т ах 2 архи уугаад согтчихсон байсан. Бууз хийх санаатай гэрийн зүүн талын орон дээр буузны мах хэрчиж байсан. ...Тэр хэд юм ярьж байгаад Д ах гэнэт Г ахыг “алны үс” минь гэж хэлтэл Бах, Г ахыг өмөөрөөд айл амьтны гэрт байна. Наад хэл амаа хохь чинь шүү гэж хэлсэн. ... би гэрийн зүүн талын орон дээр мах хэрчиж байгаад заазуураа махныхаа хажууд тавьчхаад аавыг хойш нь татаж суулгачхаад хартал О эгч заазуур авчихлаа  шүү дээ гэж хэлэхээр нь хартал Б ах орон дээр тавьсан миний мах хэрчиж байсан заазуурыг барьчихсан. Харин Д ах ухасхийгээд гараад явчихсан. ... Д ахын араас гартал гэрийн үүдэнд цусаа гоожуулчихсан зогсож байсан.” гэх,

Гэрч О.Г-ийн: “.... Д.Д орж ирээд надад хандаж “алны үс” минь гэж хэлэхэд Б намайг өмөөрөөд босоод ирэх шиг болсон. Гэтэл Д.Д зөрөөд хацраа бариад суухад хацарнаас нь цус гоожиж байсан. Тэгээд хартал Батжаргалын гарт заазуур байсан. Б намайг өмөөрөөд Д-ын хацрыг зүсчихсэн.” гэх,

гэрч Ж.Б-ын: “.... өглөө сэртэл эхнэр хүүхэд хоёр БД-ыг заазуурдаад аймаг аваад явчихсан гэж хэлсэн.” гэх,

гэрч Ц.Т-ийн: “2022 оны 01 сарын 17-ны өдөр Дэлгэрхангай сумын үе, үеийн төгсөгчдийн гар бөмбөгийн тэмцээн болоод Б-ын хамт тэмцээнд ирсэн төгсөгчдөө гаргаж өгсөн. ....Д эхнэр О-ын хамт машины сэлбэг сураад орж ирсэн санагдаж байна. Тэгтэл Д ухасхийгээд гарсан чинь хацарнаас нь цус гоожлоо гээд цагдаа дуудсан.” гэх,

гэрч А.С-ын: “ 2022 оны 01 сарын 17-ны өдөр нөхөр болон бага хүүгийнхээ хамт хөдөөнөөс ирсэн. Б-ынд сууж байтал түүний дүү Бэхэлж орж ирээд дараа нь Д эхнэрийн хамт орж ирсэн. Тэгээд гаднаас Г орж ирээд сууж байгаад маргалдах шиг болсон чинь Д ухасхийгээд гарсан. Миний хажууд сууж байсан эхнэр О нь нүүрийг нь зүсчихлээ шүү дээ гэж хэлээд Д-ын араас гарсан. Б заазуур барьчихсан байсныг С гараас нь авч байгаа харагдсан.”гэх мэдүүлгүүд болон Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч М.Б-ийн 2022 оны 01 сарын 19-ний өдрийн 50 дугаартай: “хохирогч Д.Д-ын биед зүүн хацар, чихний гэдэс, чихний ар, дагз хэсгийн шинэ шарх гэмтэл тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Д.Д-ын Дундговь аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь; “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм.   

 

Иймд шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд холбогдуулж Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

          Шүүгдэгч Ж.Б-ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Д.Д-ын эрүүл мэндэдзүүн хацар, чихний гэдэс, чихний ар, дагз хэсгийн шинэ шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан байна.  Шүүгдэгч нь хохирогч Д.Д-т бэлнээр 50.000 төгрөг, 4 тооны эм ямааг 150.000 төгрөгөөр бодож хохиролд тооцуулсан. Хохирогчид нийт 639.000 төгрөг төлсөн гэж мэдүүлж байх ба хохирогч хохирол төлбөрийн талаар маргаагүй, шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй тухайгаа шүүхэд мэдэгджээ. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

      

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүх шүүгдэгч Ж.Б-ыг“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагч болон шүүгдэгчийг өмгөөлөгчөөс “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргав.

 

        Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт Уран салаа ХХК”-д худгийн мотор ажиллуулдаг сард 700.000 төгрөгийн цалин авдаг, 22-23 тооны ямаа байдаг гэж мэдүүлж байх боловч энэ түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “22-23 тооны ямаа айлын нэр дээр байдаг, зарын дагуу ажилд орсон, намайг ажилд авсан талаар баримт /тушаал/ байхгүй гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байх бөгөөд шүүгдэгч Ж.Б-ын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй талаар лавлагаа /хх-ийн 67/ хэрэгт авагдсан байна.

 

       Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Б нь сард ямар хэмжээний орлого олдог болох нь тодорхойгүй, өөрийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй байх тул улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн түүнд торгох ял оногдуулах тухай дүгнэлт нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон түүний хувийн байдалд тохирохгүй байна гэж үзлээ.

 

       Иймд шүүгдэгч Ж.Б-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний тодорхой орлогогүй, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөгүй  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

       Шүүгдэгч Ж.Б-д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч Ж.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д  урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч Б овогт Ж-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ж-ын Б-д 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

4. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д  урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР