Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

2022           04            19                                         2022/ШЦТ/52

 

       МОНГОЛ УЛСЫН Н*******РИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар О.*******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2104001080103 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч  хянаад

           Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  Б.Наранжаргал

Улсын яллагч                                                  *******.Баасанбаяр

Шүүгдэгч                                                      *******. нар оролцов.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1963 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, ******* дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар гудамж 12 тоот /иргэний үнэмлэхийн/, ******* дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны 41 тоотод түр оршин суух хаягтай *******.

           Прокурорын яллах дүгнэлтэд:

            Яллагдагч ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн хүнсний захын мах бэлтгэн боловсруулах, хадгалах зориулалт бүхий агуулахын өрөөнд хууль бусаар нэвтэрч 1 ширхэг хонины гулуузыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч О-д бага хэмжээний буюу 189.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн хүнсний захын мах бэлтгэн боловсруулах, хадгалах зориулалт бүхий агуулахын өрөөнд хууль бусаар нэвтэрч 1 ширхэг хонины гулуузыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч *******-д бага хэмжээний буюу 225.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******.н мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цагийн үед Болор дусал дэлгүүрийн гадна хүмүүстэй архи уугаад дахиж архи уумаар санагдаад гадуур явсан. Тэгээд ******* худалдааны төвийн барилгын материалын захын хажуугаар явж байгаад цаад тал руу нь гарсан чинь ******* худалдааны төвийн хүнсний захын арын мах хадгалдаг өрөөний гадна хаалга нь онгорхой, дотор хаалга нь хаалттай ч цоожгүй байхаар нь дотогш орж 1 ширхэг хонины гулууз мах хулгайлж аваад таксины жолоочид 50.000 төгрөгөөр зарсан. Би тэр мөнгөөрөө хоол идэж, архи ууж байгаад дуусгасан. Мөн маргааш өдөр нь үдээс хойш 14-15 цагийн үед ******* худалдааны төвийн мах хадгалдаг өрөө рүү очиход мөн л  гадна хаалга нь онгорхой, дотор хаалга нь хаалттай ч цоожгүй байсан. Би дотогш орж дахин хонины гулууз мах 1 ширхэгийг аваад таксины жолоочид 50.000 төгрөгөөр зарж мөн л хоол авч, архи ууж байгаад дуусгасан. Би хулгай хийгээд явж байсан болохоор аль болох хурдхан шиг зарчихаад явахыг бодож байсан болохоор ямар машинтай явж байсныг нь болон ямар хүмүүс байсныг санахгүй байна. Би олон жил шоронгоор явсан хүн учраас надад хөрөнгө гээд байх зүйл байхгүй, ах дүү хамаатан садан, найз нөхөд ч гэж байхгүй болсон... гэсэн мэдүүлэг /хх-н 63-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг Уул” ХХК-ийн хүнсний захын мах бэлтгэн боловсруулдаг өрөөнөөс 1 ширхэг 21 кг жинтэй хонины гулууз мах хулгайд алдсан. Гадна хаалганы цоожны түлхүүрийг лангуу түрээслэдэг хүмүүс дундаа хэрэглэдэг. Тухайн мах алддаг өдөр гадна талаасаа онгорхой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26, 27-р хуудас/

Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ”...2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг Уул” ХХК-ийн хүнсний захын мах бэлтгэн боловсруулдаг өрөөнөөс 1 ширхэг 25 кг жинтэй хонины гулууз мах хулгайд алдаж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр зоорийн давхарт ямар нэгэн харуул хамгаалалт байхгүй. Дотор талаасаа орох хэсэгт хаалга нь цоожгүй байдаг бөгөөд харин гадна талын хаалгыг цоожилдог. Мах алдах үед гадна хаалга цоожгүй байсан. Хохирол төлбөрөө гаргуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 33, 43-р хуудас/

Хөрөнгийн үнэлгээний 159 дугаартай “...хохирогч О-д учирсан хохирлыг 189.000 төгрөгөөр тогтоов ...” гэсэн дүгнэлт /хх-н 32-р хуудас/

Хөрөнгийн үнэлгээний 160 дугаартай “...хохирогч *******-д учирсан хохирлыг 225.000 төгрөгөөр тогтоов ...” гэсэн дүгнэлт /хх-н 33-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн ”... ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг Уул” ХХК-ийн хүнсний захын мах бэлтгэх хэсэгт үзлэг хийв...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 3-5 хуудас/

*******рүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах “...Ажилчны районы шүүхийн 1981-3-01-ний 30 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор *******рүүгийн хуулийн 109-ийн б-д зааснаар 3 жилийн хорих ял, Барилгын цэргийн шүүхийн 1985-10-02-ны 143 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор *******рүүгийн хуулийн 143, 110-б, 109-б, 200-а, 169-в-д зааснаар 5жилийн хорих ял, *******ын шүүхийн 1988 оны 5 сарын 27-ны 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор *******рүүгийн хуулийн 153-2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял, ******* дүүргийн шүүхийн 1991 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор *******рүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, ******* дүүргийн шүүхийн 1995 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 11 сар 12 хоногийн хорих ял, ******* дүүргийн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, ******* дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 11-ний 90 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, ******* дүүргийн 2004 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял, ******* дүүргийн шүүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар хорих ял, ******* дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, ******* дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, ******* дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан...” гэсэн хуудас, шийтгэх тогтолын хуулбарууд, суллагдсан тухай тодорхойлолт /хх-ийн 91-132-р хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа /хх-н 67-75-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

           Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Улсын яллагчаас “…*******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчээс “Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэж тус тус дүгнэлт гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:

  Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

              Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.

Прокуророос ирүүлсэн яллах дүнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй  шүүгдэгч маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогч нарын мэдүүлэгүүд, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдлаа.

*******д зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

            Шүүгдэгч ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн хүнсний захын мах бэлтгэн боловсруулах, хадгалах зориулалт бүхий агуулахын өрөөнд нэвтэрч 1 ширхэг хонины гулуузыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч О-д бага хэмжээний буюу 189.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн хүнсний захын мах бэлтгэн боловсруулах, хадгалах зориулалт бүхий агуулахын өрөөнд нэвтэрч 1 ширхэг хонины гулуузыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч *******-д бага хэмжээний буюу 225.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хохирогчид, гэрч нарын мэдүүлэгүүд хөрөнгийн үнэлгээнүүд зэрэг дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь хулгайн үйлдэлдээ шунахайн сэдэлттэй, санаатай хандсан болох нь хүнсний агуулахад 2 удаа нэвтэрч 2 ширхэг гулууз мах хулгайлж зарж борлуулан ашиг олсон үйлдлээр нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “шүүгдэгч  ганц бие, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, амар хялбар аргаар мөнгө олж архидан согтуурах” зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Хулгайн үйлдлийн улмаас хохирогч О-д 189.000 төгрөг, *******-д 225.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдож байх ба шүүгдэгч нь хулгайн үйлдэл хийхдээ мах эвдэн хадгалдаг агуулахад нэвтэрч үйлдсэн байх тул *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэх үндэслэл боллоо.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирлын шинжийг *******рүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүнсний агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “*******нэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч О-д 189.000 төгрөг, *******-д 225.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирол төлбөрийг барагдуулаагүй бөгөөд хохирогчид хохирол төлбөрөө нэхэмжлэнэ гэж мэдүүлсэн байна.

Иймд *******-гээс 189.000 төгрөгийг гаргуулж хохирогч О-д олгох, 225.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******-д олгох нь зүйтэй байна.

*******рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г  *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналыг шүүхэд оруулж байна...” гэж

            Шүүгдэгчээс ”... Хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээхэд гомдол байхгүй...“ гэж тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа *******рүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь гэр оронгүй, ам бүл 1 ганцаараа амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, согтууруулах ундаа хэрэглэж архи уух зорилготой хулгайн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулж мөн дээрх нөхцөл байдлуудад үндэслэн шүүхээс оногдуулсан хорих ялыг *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-н цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Хохирогч нар шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

  *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******-г агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр /2/ жил нэг /1/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.*******рдэнэбилэгт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар эд хөрөнгөд учирсан хохиролд *******-с 189.000 төгрөгийг гаруулж хохирогч О-д, 225.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******-д нарт тус тус олгосугай.

5. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-н цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. *******рүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            А.БЯМБАЖАВ