Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/404

 

 

Р.

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Р.Энх-Оюун,  

шүүгдэгч  Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нямсүрэнгийн Бд холбогдох эрүүгийн 2211002480639 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Нямсүрэнгийн Б, /РД:./,

Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Электроник инженер мэргэжилтэй, хувиараа гар утас засдаг, ам бүл 4, эх 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоот 4-53 тоотод оршин суудаг, урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 739 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, “Доргио” баарны гадна хохирогч А.Энххүслэнг хамт явсангүй гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Доргио баарны гадна хохирогч А.Энххүслэнг “хамт явсангүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүрэг Барилгачдын талбайд байрлах “Доргио” нэртэй бааранд Баянмөнх найзтайгаа хамт орж 0,75 литр хэмжээтэй виски захиалаад ууж суусан. Тэгээд баар хаахын өмнө Халиунаа гэж эмэгтэйтэй танилцсан ба хоёр найзтайгаа хамт явж байгаа гэхээр нь ширээн дээр нь очиж Энххүслэн, Баясгалан гэх хоёр найзтай нь танилцсан юм. Тэгээд би тэд нарт гараад караоке оръё гэж хэлээд дагуулаад гарсан ба гадаа гараад явж байтал Энххүслэн нь түрүүлээд цааш алхаж байхаар нь би араас нь очоод “хөөе явъя” гэж хэлээд тохой руу нь хүрсэн чинь Энххүслэн нь пиво ууж байсан таараад шүд нь шилтэй пивоны амсарт цохигдсон юм. Би шүд рүү нь цохиогүй, шүдийг нь гэмтээх бодол байгаагүй. Пиво ууж байгааг нь мэдэлгүй явъя гээд тохой руу нь нударчихсан юмаа, Үүний улмаас Энххүслэнгийн шүд нь гэмтсэн юмаа. Тэгээд Энххүслэн нь чи миний шүдийг хугалчихлаа гэж дайрсан тэгэхээр нь би чиний шүдийг цохиогүй шүү дээ гээд уучлалт гуйсан. Тэгсэн чинь Энххүслэн нь уурлаад байхаар нь бас миний уур хүрээд чи ингэж мөнгө олдог юм уу гэтэл найзуудтайгаа над руу дайраад Энххүслэн намайг алгадаад авсан тэгэхээр нь би зөрүүлээд нэг нүүр лүү алгадсан чинь найзууд нь над руу дайрсан. Тэгэхээр нь би биеэ хамгаалаад нэгийг нь унагаачхаад гэр лүүгээ яваад өгсөн юм. Тухайн зодоон маргаан болох үед манай найз Баянмөнх байгаагүй, баарнаас гараад шууд дуудлагын жолооч дуудаад яваад өгсөн байдаг. Учир нь маргааш нь Австрали улс руу явах байсан. Одоо Австрали улсад байгаа...” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дугаар тал/,

Хохирогч А.Энххүслэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 01 цагийн орчимд найз Халиун, Баясгалан нарын хамт Чингэлтэй дүүрэг барилгачдын талбайд байрлах “Доргио” гэдэг нэртэй бааранд орж үйлчлүүлэн тус бүрийн 0,33 литр хэмжээтэй пиво уугаад байж байсан ба Баясгалантай хамт бүжиглэж байгаад ширээн дээр ирсэн. Тэгсэн тэр залуу нь өөрийгөө Б гэж хэлж танилцуулаад гараад цугтаа үргэлжлүүлээд караоке орох уу гээд ярьж байсан. Тэгээд бид 3-ын зүгээс гэр лүүгээ харина гэж хэлчхээд ариун цэврийн өрөө рүү орсон чинь ардаас дагаад байсан. Тэгээд баар хаах болсон болохоор би түрүүлээд гадаа гараад Халиунаа Баясгалан хоёрыг хүлээгээд байж байсан чинь ардаас Б, Халиунаа, Баясгалан гурав гарч ирэхээр нь би гэр лүүгээ явцгаая Халиун, Баясгалан явъя гэж хэлсэн чинь тэр Б нь миний ардаас ирээд хөөе чи явах гээд байгаа юм уу гээд миний баруун тохой руу цохисон, тухайн үед би баруун гартаа шилтэй пиво бариад зогсож байсан болохоор тохой руу цохисны улмаас пивоны амсар шүд оночихсон юм. Тэгээд миний шүд хугараад эмтэрчихсэн ба би тэр залууд уурлаад чи яах гээд байгаа юм бэ шүд хугалчихлаа, чи зүгээр явчих би явмаар байна гэж хэлээд цаашаа уурлаад алхаж байтал, ардаас тэр залуу хөөе янхнуудаа хэд хэрэгтэй юм бэ гээд доромжлоод байсан, тэгсэн чинь Баясгалан миний ард алхаж байснаа буцаж очоод тэр залууг түлхсэн чинь тэр залуу Баясгаланг хавсраад унагаасан. Тэгэхээр нь би очоод тэр залууг түлхсэн чинь миний зүүн талын чих рүү нэг удаа алгадаж унагаагаад намайг газар чирсэн. Тэгээд би босож ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэх /хавтаст хэргийн 11-14 дүгээр тал/

Гэрч С.Баясгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэр залуу өөрийгөө Б гэж танилцуулаад гарч караоке оръё үргэлжлүүлээд шоудъя гээд байсан. Тэгээд бид нар үгүй гэртээ харилаа гээд баар хаахын өмнө ариун цэврийн өрөө орсон ба Энххүслэн түрүүлж гараад гадаа хүлээж байсан. Халиунаа бид хоёрыг гадаа гарахад Энххүслэн пиво уугаад зогсож байсан ба бид хоёрыг явъя гэсэн, тэгсэн чинь тэр Б гээд залуу Энххүслэнг хөөе хамт явахгүй юм уу гэж хэлээд тохой руу нь цохисон. Тэгээд Энххүслэн гар нь цохигдоод гартаа барьсан байсан шилтэй пивоороо шүдээ цохиод хугалчихсан юм. Ингээд тэр Энххүслэн уурлаад тэр Б гэж залууд чи миний шүдийг хугалчихлаа гэж хэлээд уурласан ба бид гурав цаашаа алхаж байтал тэр залуу ардаас бид гурвыг та нар ингэж мөнгө олдог янхнууд юм уу гэсэн. Энэ үед бид гурав уурласан ба би тэр залуу руу очоод алгадах гэсэн чинь намайг шууд унагаасан ба Энххүслэнгийн чих рүү нь алгадаад авсан...” гэх /хавтаст хэргийн 15-16-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2268 дугаартай дүгнэлтэд:

А.Энххүслэнгийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, сулрал, зүүн чихний хэнгэргэн хальсны улайлт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх /хавтаст хэргийн 21-22-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн мэдүүлэг, /хавтаст хэргийн 20-р тал/,

Шүүгдэгч Н.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 27-р тал/, ял шалгасан хуудас /хавтаст хэргийн 26-р тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Боржигон овгийн Нямсүрэнгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч Н.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                       П.АРИУНБОЛД