Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/405

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Р.Энх-Оюун,  

шүүгдэгч  Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бямбаагийн Мд холбогдох эрүүгийн 2211 00000 0791 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Бямбаагийн М, /./,

Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа “Хүчит шонхор” зах дээр мах зардаг, ам бүл З, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоот 90-1311г тоотод оршин суудаг,

Урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 279 дүгээр зүйлийн 279.1, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар нийт 8 жил 1 сарын хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял тус тус шийтгэгдсэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 90-1311г тоотод хамтран амьдрагч Ц.Баянжаргалыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 90-1311г тоотод хамтран амьдрагч Ц.Баянжаргалыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 сарын 06-ны өдөр 2 найзын хамт ЧД-10-p хороо “Дэнжийн 40” гудамж орчим найзындаа 2 шил архи уучхаад байж байтал эхнэр Баянжаргал хүүгийн хамт ирж намайг авч гэртээ харих замдаа дэлгүүрээс 2 лаазтай пиво авч гэртээ ирсэн бөгөөд гэрт ирээд пиво ууж байтал Баянжаргал намайг Энхзаяа гэх хүүхэнтэй хардаад хэрүүл хийгээд байхаар нь миний уур хүрч гэрээсээ гарч явах гэтэл Баянжаргал намайг гэрээс гаргахгүй гээд үүдэнд галын шилээвэр төмөр барьж зогсоод миний тархи толгой руу цохих гээд байхаар нь би гар утсаа гаргаж ирээд дүү рүүгээ ярьж байтал миний гар утсыг булааж аваад ор руу шидэхээр би Баянжаргалын нүүрний зүүн хэсэгт гараараа нэг удаа хүчтэй алгадаад баруун гарын хэсэгт 2 удаа гараараа цохиод түүнийг түлхэж холдуулаад гэрээс гарч явсан...” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар тал/,

Хохирогч Ц.Баянжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 06-ны орой 19 цагийн орчим хамтран амьдрагч Мыг найз нарынхаа гэрт архи ууж байна гэхээр нь очиж аваад гэр рүүгээ явсан бөгөөд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 90-1311г тоотод гэртээ 5 настай хүүгийн хамт ирээд 3-уулаа байж байхад М согтуурхан намайг хэл амаар доромжлоод байхаар нь би түүнийг гэр бүлээс гадуурх харилцаатай байдаг талаар нь хэлж уурласан чинь М өөрийнхөө дүү рүү залгаад манай гэрт цагдаа дагуулаад ир гэх мэтээр хэлээд байсан. Би саяхан 6 сарын хорих ял эдлээд гарч ирсэн бөгөөд үүгээр минь дөрөөлж дахин шоронд явуулъя цагдаа дагуулаад ир гэх мэтээр хэлээд байхаар нь би гар утсыг нь булааж авахаар оролдож байтал гар утас нь унаад шалан дээр унасан чинь М уурлаад миний зүүн нүдний орчим 2-3 удаа цохиод баруун гарын бугалаг шуу орчим гараараа 1-2 удаа цохихоор нь би гарынхаа сарвуугаар хаатал гаран дээрээс дахин 1-2 удаа гараараа цохичхоод гэрээс гараад зугтаачихсан...” гэх /хавтаст хэргийн 23-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3931 дугаартай дүгнэлтэд:

Ц.Баянжаргалын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, хацар, зүүн чихний дэлбэн, хөхлөг сэртэн, баруун бугалга, шуу, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх үед нэг цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ.

Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хавтаст хэргийн 30-31-р тал/,

Шүүгдэгч Б.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст  хэргийн 41-р тал/, ял шалгасан хуудас /хавтаст хэргийн 57-р тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Боржигон овгийн Бямбаагийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч Б.Мд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

       ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                П.АРИУНБОЛД