Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/421

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч А.Азжаргал,  

шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авга овогт Галсан-Адъяагийн Дт холбогдох эрүүгийн 2211 00000 1022 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Авга овогт Галсан-Адъяагийн Д /./,

Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3-р баг 5-р байрны 55 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 49-1147 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 сарын 09-ний өдөр 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 49-р гудамжны 1147 тоотод өөрийн эхнэр Т.Дуламыг “хардаж хэрүүл хийлээ” гэх шалтгааны улмаас гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр түүний биед зүүн чамархай, баруун хөмсөгт шарх, духанд зулгаралт, баруун нүдний зовхи, зүүн дал, бугалга, шуунд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 сарын 09-ний өдөр 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 49-р гудамжны 1147 тоотод өөрийн эхнэр Т.Дуламыг “хардаж хэрүүл хийлээ” гэх шалтгааны улмаас гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед зүүн чамархай, баруун хөмсөгт шарх, духанд зулгаралт, баруун нүдний зовхи, зүүн дал, бугалга, шуунд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Эрдэнэт рүү ажил хийхээр явна гээд гэрээсээ эхнэр Дуламын хамтаар гарсан тэгтэл замд зүс таньдаг 2 залуу тааралдаад бид дэлгүүр рүү хамт явсан бөгөөд таньдаг 2 залуу гадна үлдээд би эхнэрийн хамтаар дэлгүүр орсон. Дэлгүүрээс Дулам надад 1 шил архи авч өгөөд өөрөө чихэр жимс аваад гэр рүүгээ явсан. Би зүс таньдаг 2 залуугийн хамтаар гудамжинд 1 шил архиа уучхаад дахиж 1 шил архи уугаад бид 3 салаад явсан. Би ганцаараа 100 айл орж хүнтэй уулзаад ажлын багаж буюу тастагч аваад “Драгон” төв ороод Эрдэнэт явах гэтэл согтуу байна гээд намайг суулгаагүй. Драгон дээр Хөвсгөлийн гэх залуутай танилцаад хамт ажил хийе гэж яриад бид 2 миний багажийг ломбардад тавиад архи уусан. Тэгээд бид 2 манай гэрт хамт хонохоор болоод маргааш ажилдаа хамт явъя гэж яриад манай гэр рүү явсан. Гэр рүү орохоосоо өмнө дэлгүүрээс 2 шил 0,33 литрийн архи, 1 ширхэг том пивотой аваад гэр рүү ороод манай эхнэртэй бид 3 уусан. Пивыг нь манай эхнэр уугаад архийг нь бид 2 уусан. Ууж байхад манай эхнэр намайг хүнтэй хардаад хэрүүл хийсэн. Дандаа хардалтаас болж маргаан хийдэг. Тэгээд маргалдаж байгаад эхнэрийнхээ нуруу руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Мөн нүүр рүү гараараа 2,3 удаа цохисон тэгтэл хамраас нь цус гарсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх байранд хүргэсэн...” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,

Хохирогч Т.Дулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 сарын 08-ны шөнө нөхөр Д гэртээ ирэхгүй 1 жил гаран болж байгаад ирсэн бөгөөд өглөө босоод 2 хүүхдэдээ тоглоом, гар утас зэрэг зүйлс авч өгөөд өдөр нь ажил руугаа хөдөө явлаа гэж хэлсэн. Тэгээд орой 22 цагийн орчимд согтуу үл таних залуугийн хамтаар гэртээ ирсэн ба маргааш явахаар боллоо гэж хэлсэн...Ингээд ууж сууж байхдаа нөхөртөө хандаад чи хүүхдээ тэжээхгүй 1 жил гаран алга боллоо гэж хэлтэл тэгээд яадаг юм чадаж байгаа юм чинь, Дархан, Эрдэнэтэд бас миний хүүхэн байгаа гэж хэлсэн. Тэгээд маргалдаад гараараа нүүр лүү 5,6 удаа, зүүн талын гарын бугалга, хавирга хэсэгт өшиглөсөн, толгойн зүүн хэсэгт өшиглөж хагалсан. Нөгөө хүнээ үүдний амбаарт зогсоогоод зугтахад бэлдээрэй гээд байсан. Би гарч гүйгээд ээжийнхээ утсаар цагдаа дуудсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй...Манай нөхөр Д нь миний хамар луу 2,3 удаа, унасны дараагаар толгой руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Мөн миний зүүн гарын бугалганы гадна хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн... Энэ асуудалд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх /хавтаст хэргийн 12, 18-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5520 дугаартай

Т.Дуламын биед зүүн чамархай, баруун хөмсөгт шарх, духанд зулгаралт, баруун нүдний зовхи, зүүн дал, бугалга, шуунд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Зүүн чамархай, баруун хөмсөгт шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх /хавтаст хэргийн 19-20-р тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Г.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Дыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд 214,000 төгрөг тушаасан баримт гаргаж өгснийг дурдаж,

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Авга овогт Галсан-Адъяагийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч Г.Дт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                  П.АРИУНБОЛД