Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/429

 

 Б

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Баярчимэг,  

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Даш-Очирын Дт холбогдох эрүүгийн 2211 00000 0817 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Даш-Очирын Д, Регистрийн дугаар: ., Монгол Улсын иргэн, 1985 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан 5 дугаар баг, 20 дугаар хорооллын 4 дүгээр байрны 10 тоотод бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 9-107 тоотод оршин суудаг,

урьд 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт такситай явж байхдаа иргэн Ч.Цэцэгмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт такситай явж байхдаа иргэн Ч.Цэцэгмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хадам ээж Ч.Цэцэгмаатай баяр тэмдэглэн архи ууж ам зөрөн маргаж зовхи руу нь 1 удаа цохисон нь үнэн болно. Тэгээд удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан юм...” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дугаар тал/,

Хохирогч Ч.Цэцэгмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотыг нь мэдэхгүй байна “Хүчит Шонхор" захын ертөнцийн зүгээр баруун талд “Үсчин, гутал телевиз засвар, угаалгын машин засвар” гэсэн хаягтай хоёр давхар ногоон өнгөтэй байшингийн нэг давхарт үсчний газар хамт ажилладаг Болормаагийн хамт ажиллаж байсан юм. Өдөр 12 цагийн үед манай хүргэн Д халамцуу орж ирээд та харих юм уу гэхээр нь тийн гэхэд за тэгвэл цуг харья гээд хүргэн бид хоёр үүднээс такси бариад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24-211А тоотод очих гээд замдаа машинд явж байхад би хүргэн Дт чи эхнэрээ манай гэрээс аваад зайлаарай гэсэн чинь уурлаад эргэж хараад миний баруун хацар луу гараараа нэг удаа цохисон юм...” гэх /хавтаст хэргийн 5-р тал/,

Гэрч П.Болормаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 3 дугаар сарын 5-н билүү 6-ны өдөр сайн санахгүй байна би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах телевиз, үсчин, гуталчин нэртэй нэг давхар ногоон өнгийн байгууллага дотор хуурай эгч Цэцэгмаа бид үсчний газар хүний үс засаад хамт ажиллаж байсан юм. Өдөр 15 цагийн үед Цэцэгмаа эгчийн хүргэн Д ажил дээр орж ирээд хоорондоо хэрэлдэж маргаагүй удаагүй цуг гараад явсан юм. Удаагийн миний 99693129 дугаар луу Цэцэгмаа эгч 99171408 дугаараас залгаад Д миний нүүр лүү цохичихлоо гэж яриад удаагүй ажил дээр ирсэн чинь Цэцэгмаа эгчийн баруун нүд нь хөхөрчихсөн хавдчихсан орж ирсэн...” гэх /хавтаст хэргийн 11-р тал/,

Гэрч М.Батсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...12 цагийн үед гэж бодож байна төрсөн ээж Ч.Цэцэгмаа над руу ажлынхаа хүний утаснаас залгаад Д намайг цохиод миний нүдийг хөхрүүлчихлээ гэхээр нь би итгэхгүй та одоо юу яриад байгаа юм юу болсон талаар асуухад миний толгой эргээд байна чи манай ажлын хүнтэй ярь гэсэн чинь Болороо гэх эгчтэй бас яриад ээжийн чинь нүд нь хөхөрчихсөн ажил дээр орж ирж байна чи ирээд аваадхаач гэсэн юм...Намайг анх очиход ээж Цэцэгмаагийн баруун шанаанд хавдчихсан зовхи руугаа ороод хөхөрчихсөн байсан...” гэх /хавтаст хэргийн 17-18-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3954 дугаартай дүгнэлтэд:

Ч.Цэцэгмаагийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хавтаст хэргийн 25-р тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Д.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Боржигон овгийн Даш-Очирын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч Д.Дт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                          П.АРИУНБОЛД