| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2022/0046/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/53 |
| Огноо | 2022-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Хүслэн |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/53
2022 04 19 2022/Ш*******Т/53
*******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС
нуур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн нуур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2104000750020 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.*******жаргал
Улсын яллагч З.Хүслэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: *******онгол улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг *******ын уул гэх газар оршин суух хаягтай *******.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 7 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нуур дүүргийн 5 дугаар хороо, ******* хэсгийн 6 дугаар гудамжны зүүн талаас 200 метрийн зайд иргэн *******-н машины арын суудалд хохирогч *******-тэй “гар утсаа манай дүүд зарсангүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа 5-6 удаа цохиж, хоолойг боосон,
*******өн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нуур дүүргийн 5 дугаар хороо, ий 20 дугаар гудамжны 03 тоот хашаанд байх өөрийн гэртээ хохирогч *******-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь атгасан гараараа 1 удаа цохих, орон дээр унагаагаад нүүр рүү гараараа цохих, толгойн үснээс зулгааж, доош нь дарж зүүн талын хацар руу гуталтай хөлөөр 2 удаа өшиглөж түүний эрүүл мэндэд нь дээд үүдэн шүдний булгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч *******-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 8 дугаар сарын эхээр Төмөр зам хэсэгт айлд архи уугаад байж байхад миний танил ******* гэх залуу над дээр ирээд гар утасны наймаа хийх гэж байна, хамт явах уу гэхээр нь би зөвшөөрөөд тэр шөнөдөө хөдөө явсан. Тэгээд шөнө нэг айлд очиход ******* байсан ба *******-г аваад бид гурав буцаад нуур луу хөдөлсөн. д *******, ******* хоёр гар утасны наймаа яриад байсан. Би тухайн үед согтуу байсан болохоор *******-д хандаж “чи миний дүүд утсаа зарчих” гэсэн утгатай зүйл хэлсэн. Бид гурав өглөөний 7 цагийн үед нуур дүүрэгт ирсэн бөгөөд “ ”-ын дэлгүүрээс 1 шил архи худалдаж аваад Нарийн хэсгийн урд хээр машинтай зогссон. ******* бид хоёр *******-н машины арын суудал дээр сууж байгаад архи хувааж уусан ба би тухайн үедээ маш их согтсон байсан. Нэг мэдэхэд *******-тэй маргалдаж байснаа санаж байна. Удалгүй *******-н шүд рүү цохиж гэмтэл учруулсан байсан. Тэгээд *******-ээс уучлалт гуйж бид хоёр эвлэрээд хэсгийн 20-3 тоотод байх манай гэрт *******-р хүргүүлсэн. ******* бид хоёр манай гэрт ороод тал шил архи хувааж уусан. Би архиндаа согтсон тул гэрт болсон асуудлыг сайн санахгүй байна ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 6-ны өглөө 7 цагийн үед ******* архи ууж бага зэрэг согтсоноо над руу “чи яагаад миний дүүд гар утсаа зарахгүй байгаа юм” гээд дайрсан. Би миний утас адууны үнэд хүрэхгүй учраас би зарахгүй гэж хэлсэн. Гэтэл ******* миний нүүр хэсэгт 5-6 удаа цохиж, хоолойг маань боосон. Тэр үед миний үүдэн шүд унасан. Тэгээд ******* намайг уучлаарай би буруу зүйл хийсэн байна гэхээр нь би түүнийг уучилсан. Тэгээд ******* гэх залуу бид хоёрыг *******-н гэр болох ий 20-3 тоотод буулгасан. ******* бид хоёр тал шил архи хувааж уугаад сууж байхад ******* миний хацар луу цохисон. Би тэр үед “чи яаж байнаа” гэж хэлэхэд ******* над руу дайрч намайг орон дээр унагаагаад нүүр лүү гараараа цохисон. Би *******-тай ноцолдож байгаад гараас нь мултраад үүд рүү зугтаахад ******* миний толгойн үснээс зулгааж байгаад доош нь дарж байгаад нүүр лүү гуталтай хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-р хуудас/
Гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би ******* ахаас 1 тооны адуу авах байсан бөгөөд ******* ахад хандаж “би ******* гэх хүнээс гар утас авах гээд байна, та нөгөө адуугаа өг” гэхэд ******* ах зөвшөөрсөн. Тэгээд би *******-г дагуулж ******* ах дээр очсон. ******* ах ******* хоёр архи ууж байгаад миний машины арын суудал дээр алдаад байх шиг байсан, би тухайн үед тоогоогүй. Тэгээд тэр хоёр машинаас буугаад юм яриад маргаад байх шиг байхаар нь машинаас буугаал харахад *******-н амнаас цус гарч байсан. Би тэр хоёрыг машинд суулгаад *******-н ах гэр болох нуур дүүргийн 5-р хороо, ий 20-3 тоотод хүргэж өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-н 43-р хуудас/
Шинжээчийн 223 дугаартай “…*******-н биед дээд үүдэн шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн “...нуур дүүргийн 5 дугаар хороо, ******* хэсгийн 6 дугаар гудамжны зүүн талд 200 метр зайд уртрагийн 47.781273, өргөрөгийн 108.387562 сольбилцолд байх цэгийг зааж энэ газар суудлын машин дотор зодуулсан гэснийг, 5 дугаар хороо, хэсгийн 20 дугаар гудамжны 3 тоот хашаанд байрлах *******-н гэрт зодуулсан гэснийг тус тус хэгийн газрын үзлэг хийж баримтжуулав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 14-19-р хуудас/
Шүүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...******* аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2000 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 4 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 239.1, 91-р зүйлийн 91.2.2-т зааснаар 23 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хуулийн тэгшитгэлээр 5 жил 9 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 302 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан...” гэх тэмдэглэл /хх-н 86-р хуудас/
нуурх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2022/*******ХШЗ/06 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамж /хх-н 61-64-р хуудас/
нуурх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2022/*******ХШЗ/05 дугаартай “Сэжигтнийг баривчлах тухай” шүүгчийн захирамж /хх-н 58, 59-р хуудас/
*******-н иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа хэргийн хувьд маргаан байхгүй хор уршгийн талаар нээлттэй орхиж өгөөч гэсэн саналтай...“ гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. *******өн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.*******маржаргалд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 07 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нуур дүүргийн 5 дугаар хороо, ******* хэсгийн 6 дугаар гудамжны зүүн талаас 200 метрийн зайд иргэн *******-н машины арын суудалд хохирогч *******-тэй “гар утсаа манай дүүд зарсангүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа 5-6 удаа цохиж, хоолойг боосон,
*******өн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нуур дүүргийн 5 дугаар хороо, ий 20 дугаар гудамжны 03 тоот хашаанд байх өөрийн гэртээ хохирогч *******-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь атгасан гараараа 1 удаа цохих, орон дээр унагаагаад нүүр рүү гараараа цохих, толгойн үснээс зулгааж, доош нь дарж зүүн талын хацар руу гуталтай хөлөөр 2 удаа өшиглөж түүний эрүүл мэндэд нь дээд үүдэн 2-р шүдний булгаралт гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт цохисон, мөн зүүн талын хацар руу гуталтай хөлөөрөө өшиглөсөн зэрэг үйлдлүүдээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 223 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******-н үйлдэл нь *******-н *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн” нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******маржаргалыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан хохирлын талаар ямар нэгэн баримт сэлт гаргаж ирүүлээгүй байна. Шүүгдэгчээс “...хохирогч хиймэл шүд хийлгэнэ гэсэн мөнгийг нь би төлнө...” гэж мэдүүлсэн, Хохирогчоос ”...Одоогоор нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй, хиймэл шүд хийлгээд гарсан мөнгийг нь нэхэмжлэнэ...” гэж мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч ******* нь одоогоор бусдад төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай...” гэсэн
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...*******-г *******онгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгөөч гэсэн саналыг оруулж байна...“ гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс ”... Дахиж хүн амьтантай маргаж зөрчил дутагдал гаргахгүй, архи ууснаас боллоо, хэдэн мал хэцүүдэж байгаа...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөө мал маллаж ганцаараа амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч *******-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
*******-н 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 30 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялаас хасах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах, нуур дүүргийн нутаг давсгэрээс гарч явах болон *******онгол улсын хилээр гарахыг хязгаарлах үүрэг хүлээлгэх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г хоёр зуун дөчин /240/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар *******-н цагдан хоригдсон 30 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 240 цагаар тооцож /30х8=240/ түүнийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч ******* нь гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах, нуур дүүргийн нутаг давсгэрээс гарч явах болон *******онгол улсын хилээр гарахыг хязгаарлах үүрэг хүлээлгэх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
Д*******РГ*******Л*******ГЧ ШҮҮГЧ *******.БЯ*******Б*******Ж*******В