Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/470

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Н.Энхбуян,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б ийн М т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал, чимэглэлчин мэргэжилтэй, ... ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А овогт Б ийн М  /РД:.../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М 2022 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...тоот хашаанд байх гэртээ эхнэр А.Г тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой руу баруун тохойгоороо 1 удаа цохиж, газарт унагаасны дараа үснээс нь зулгаан үүд рүү чирэх, түүнийг газраас босох үед нь дух хэсэгт нь толгойгоороо 1 удаа мөргөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М аас: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв.

Шүүгдэгч Б.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ...ажлын газрын хоёр хүнтэй архи уусан. Орой 22-23 цагийн орчимд гэрийнхээ хажуу айл руу ороод эхнэр Г тэй хамт 0.5 литрийн архи ууж дуусгаад гэртээ орсон. Тухайн үед согтууруулах ундаа нилээн хэрэглэсэн байсан болохоор ороод юу болсноо санахгүй байна. Ямартай ч эхнэрийнхээ шанаа, нүүр хэсэг рүү цохиж байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

Хохирогч А.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Л ын гэрт ороход тэнд байсан хүмүүс надад М ыг нэг шил архи барьж орж ирсэн гэж хэлээд архи уугаад сууж байсан. Архи ууж дуусаад бид хоёр гэр рүүгээ харьсан ба би хоёр хүүхдийнхээ орыг засаад унтуулах гэж байсан чинь М  яасан нь мэдэгдэхгүй гэнэт аяга шидээд байсан. ...би өөрийн төрсөн эгч Г  рүү залгаад хүрээд ир, нөхөр агсам тавиад байна гэж дуудсан. Тэгээд М  хүрч ирээд миний толгой руу баруун гарын тохойгоороо цохиж газар унагаагаад, миний үснээс зулгааж гэрийн үүд рүү чирэхдээ намайг ална гээд орилоод байсан. ...Бид хоёр хэрэлдэж байгаад намайг босоход миний толгой, дух хэсэг рүү мөргөж унагаасан. Удалгүй эгч Г  орж ирээд цагдаа дуудсан. ...Надад гомдол санал байхгүй. Нөхөртэйгөө эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ... гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4732 дугаартай “...А.Г ийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. ...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.М ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 57 дугаар хуудас/, түүний Хаан банк-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 59-62 дугаар хуудас/, ... ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.М ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...тоот хашаанд байх гэртээ эхнэр А.Г тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой руу баруун тохойгоороо 1 удаа цохиж, газарт унагаасны дараа үснээс нь зулгаан үүд рүү чирэх, түүнийг газраас босох үед нь дух хэсэгт нь толгойгоороо 1 удаа мөргөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Б.М ын өгсөн: ...Тухайн үед согтууруулах ундаа нилээн хэрэглэсэн байсан болохоор ороод юу болсноо санахгүй байна. Ямартай ч эхнэрийнхээ шанаа, нүүр хэсэг рүү цохиж байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

Хохирогч А.Г ийн өгсөн: “...М  хүрч ирээд миний толгой руу баруун гарын тохойгоороо цохиж газар унагаагаад, миний үснээс зулгааж гэрийн үүд рүү чирэхдээ намайг ална гээд орилоод байсан. ...Бид хоёр хэрэлдэж байгаад намайг босоход миний толгой, дух хэсэг рүү мөргөж унагаасан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4732 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.М нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 76 дугаар хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч А.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.М ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох...” саналын хүрээнд шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.  

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.М нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Б ийн М ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Г  нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАТСАЙХАН

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.