Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 0297

 

2020 оны 5 сарын 06 өдөр

           Дугаар  128/ШШ2020/0297

              Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: С.С

Хариуцагч: УБЕГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, С******* ******* *******8 дугаар байрны ******* тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг С.С миний нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ20174/03289 дугаартай шийдвэрээр эрхийн улсын Ү-22060469******* дугаарт бүртгэлтэй  Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, С******* ******* *******8 дугаар байрны ******* тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай 4 өрөө орон сууцын С.С миний өмчлөлд буцаан олгохоор шийдвэрлэсэн.

Уг шүүхийн шийдвэрт 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч мөн өдрөө 181 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан.

2018 оны ******* дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2/18942 дугаартай албан бичгээр эрхийн улсын Ү-22060469******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, С******* ******* *******8 дугаар байрны ******* тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.С намайг бүртгэж шинээр гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдсэн.

Улмаар 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэг гаргасан боловч 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн огноотой бүртгэхээс татгалзан тухай мэдэгдэл өгсөн. Энэхүү мэдэгдэлд УБЕГт гомдол гаргахад холбогдох баримтаа хавсарган Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу “тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад хандан бүртгүүлнэ үү” гэсэн хариу өгсөн. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.3-т заасан “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн  бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасан байхад иргэн намайг олон сар жилээр чирэгдүүлж байгаад гомдолтой байна. Иймд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдсэн байхад бүртгэхээс татгалзан нь хууль бус гэж үзэж байна.

Иймд С.С миний нэр дээр эрхийн улсын Ү-22060469******* дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, С******* ******* *******8 дугаар байрны ******* тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.С урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгүүлэхдээ 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр УБЕГт гомдлоо гаргасан. Гомдолдоо улсын бүртгэгч нь бүртгэхдээ “ДФ ББСБ” ХХК-ийн барьцаанд байгаа гэдэг үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна. Барьцаанд байгаа нь өмчлөгчөөр бүртгэхэд саад болохгүй талаар дурдсан, мэдэгдсэн. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5-д зааснаар албадан гүйцэтгэх хуудсыг захирамжийн хамт гомдолдоо хавсаргаж өгсөн байдаг. Гол тайлбар нь барьцаатай байгаа гэж байгаа юм. Барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн нь улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Гуравдагч этгээдийн хувьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарахад манайд мэдэгдээгүй. Мөн шүүхийн шийдвэрийн ажиллагаа хийхэд мэдэгдээгүй. Улсын бүртгэлд хэд хэдэн удаа хандсан талаараа манай компанид мэдэгдээгүй гэдэг тайлбар хэлж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасан заалтыг энэ заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзээд Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 тогтоолоор хүчингүй болсон. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх барьцааны шаардлага хэвээр хадгалагдана гэсэн зохицуулалт байгаа. Нэхэмжлэгчийн хувьд барьцааны эрхтэй. Шилжүүлэх барьцааны шаардлага хэвээр хадгалагдана гэсэн зохицуулалт байгаа. Нэхэмжлэгчийн хувьд барьцааны эрхийг хөндөөгүй. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн тогтоол хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрхийн улсын бүртгэлийн Ү-22060464******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, С******* *******, Их Монгол улсын гудамж, *******8 дугаар байрны ******* тоот орон сууцны анхны өмчлөгчөөр Сүхбаатарын Сайнхүү бүртгэлтэй байсан бөгөөд 317 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр өмчлөх эрхээ “ЗЧУ” ХХК-д шилжүүлснийг улсын бүртгэлд бүртгэж, тус ХХК-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 00050******* дугаартай гэрчилгээ олгосон байна. Дээрх орон сууц нь “ДФ ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан бүртгэлийг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хийсэн байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03289 дугаар шийдвэрээр С.С, “ЗЧУ” ХХК-ийн хооронд 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ”-г хүчингүйд тооцож, бэлэглэлийн зүйл болох орон сууцыг бэлэглэгч С.Сгийн өмчлөлд буцаахаар шийдвэрлэснийг үндэслэн С.С нь эрхийн улсын бүртгэлийн Ү-22060464******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, С******* *******, Их Монгол улсын гудамж, *******8 дугаар байрны ******* тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүссэн мэдүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан. Уг мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хянаж үзэхэд “ЗЧУ” ХХК-д олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 00050******* дугаартай гэрчилгээг мэдүүлэгт хавсаргаагүй байсан байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5- д “шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхэд улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсон”, 5.7-д “энэ хуулийн 5.5.5-д заасан тохиолдолд мэдүүлэг гаргагчийн өргөдөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн гэрчилгээг дахин олгоно” гэж заасан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журам”-ын 3.2.6-д “шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхэд улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсны улмаас мэдүүлэг гаргагч өргөдөл гаргасан, эсхүл энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан бичиг ирүүлсэн” бол гэрчилгээг дахин олгоно гэж заасан. Гэтэл мэдүүлэг гаргагч С.С нь “ЗЧУ” ХХК-д олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 00050******* дугаартай гэрчилгээг хураан авах боломжгүй тухай өргөдөл гаргаагүй байсан. Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны ******* дүгээр сарын 16-ны өдрийн 2/18942 дугаартай албан бичигт “ЗЧУ” ХХК-д олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 00050******* дугаартай гэрчилгээг хураан авах боломжгүй тухай дурдаагүй байсан тул С.Сгийн мэдүүлгийг буцаасан байна. УБЕГ С.Сгийн гомдолд хариу өгөхдөө “мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна, улсын бүртгэлд бүртгэхэд шаардлагатай нотлох баримтуудыг мэдүүлэгт хавсаргаж бүртгүүлэх” тухай хариу өгсөн боловч С.С мэдүүлэгт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.7, Засгийн газрын 2018 оны 394 дүгээр тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журам”-ын 3.2.6-д заасан нотлох баримтыг мэдүүлэгтээ хавсаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэлд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдсэн гэж дурдсан нь үндэслэлгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн С.Сгийн мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Манай байгууллага барьцааны гэрээ бүртгэлтэй байгаа учраас татгалзаж байна гэсэн тайлбар өгөөгүй. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан байдаг. Өмчлөх эрх шилжүүлэн бүртгэхдээ өмнө нь олгосон гэрчилгээгээ хурааж авна. Хурааж авах боломжгүй бол өмчлөгчийн энэ тухай тодруулсан өргөдөл буюу өргөдөл дээрээ ийм гэрчилгээ, шүүхийн шийдвэрээр намайг өмчлөгчөөр бүртгэсэн, энэ тоот гэрчилгээг хурааж авах боломжгүй байгаа учраас хүчингүй болгож, шилжүүлж өгнө үү гэсэн өргөдлөө бичих ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага мөн энэ тухайгаа бичих ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага "ЗЧУ” ХХК-ийн гэрчилгээг хурааж авах боломжгүй байна гэж албан бичигтээ дурдаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага энэ тухайгаа өргөдөл албан бичигтээ дурдсан бол бүртгэлийн байгууллага бүртгэнэ гэж заасан байгаа. Гэтэл өмчлөгч ч энэ тухайгаа бичээгүй, гүйцэтгэх байгууллага ч энэ тухай бичээгүй. Мэдүүлэг татгалзсан үндэслэлээр гэрчилгээгээ хураалга гэдэг шаардлага тавьсан. Энэ үндэслэлээр гэрчилгээ нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа талаар мэдэгдэж байгаа юм. Татгалзаж байгаа үндэслэл нь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5-д заасан үндэслэл байгаа юм. УБЕГ хариу өгөхдөө Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т заасныг үндэслэж татгалзсан байдаг. Гуравдагч этгээдийн тухайд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.3-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасан байдаг. Гэтэл "ЗЧУ” ХХК-ийн өмчлөлийг хүчингүй болгоод С.Сгийн өмчлөлд мэдүүлэг гаргасан боловч С.Сгийн өмчлөлд бүртгээгүй нөхцөл байдал үүсээгүй учраас манай бүртгэлийн байгууллага барьцаалуулагчид мэдэгдэх үүрэгтэй биш. Энэ мэдэгдэх үүрэг нь барьцаалуулагчийн үүрэг.” гэв.

            Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн болон гуравдагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани иргэн Г.А болон “ЗЧУ” ХХК-тай 2016 оны 8 сарын 09-ний өдөр Өр шилжүүлэх гэрээ байгуулсан ба энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон “ЗЧУ” ХХК-ийн өмчлөлийн Ү-22060464******* тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан ЗБГ 16/08/01 барьцааны гэрээг бичгээр байгуулсан. Өр шилжүүлэх гэрээ болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 156.2-т заасан шаардлагын дагуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт 2018 оны 8 сарын 12-ны өдөр бүртгүүлснээр эдгээр гэрээнүүд хууль зүйн хүчин төгөлдөр болсон.“ЗЧУ” ХХК-ийн барьцааны зүйлийг өмчлөх эрхийг гэрчилсэн баримт бичиг болох 00050******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувийг үндэслэн дээрх гэрээнүүдийг байгуулсан. Өр хүлээн авсан Г.А нь дээрх гэрээнүүдийг байгуулснаас хойш буюу 2016 оны 8 дугаар сараас хойш өөрт шилжүүлэн авсан өр төлбөрөө огт төлөөгүй, төлөх ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Тиймээс манай компани 2018 оны 6 сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Өр шилжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар 2019 оны 02 сарын 14-ний өдөр 182/ШШ2019/00268 тоот шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба одоо хяналтын журмаар хянан хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “ЗЧУ” ХХК нь гуравдагч этгээдээр татагдан оролцсон ба барьцааны зүйлийн талаар ямар нэг тайлбар мэдэгдлийг шүүхэд гаргаж өгөөгүй. 2017 оны 10 сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2017/03289 тоот шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын гомдол шийдвэрлэсэн албан бичгүүдийн талаар манай компани С.Сгийн нэхэмжлэлийг гардан авах хүртлээ огт мэдээгүй, мэдэх боломж ч байгаагүй. “ДФ” ББСБ ХХК нь 2016 оны 8 сарын 09-ний өдөр Г.А, “ЗЧУ” ХХК нартай гэрээ байгуулж, барьцааны эрхээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байтал:

1.         Г.А, түүний төрсөн ах Г.С, “ЗЧУ” ХХК нараас барьцааны зүйлийн өмчлөх эрх хүчингүй болох нөхцөл байдал үүссэн талаар мэдэгдээгүй,

2.         Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд бий эсэх талаар шалгаж оролцуулаагүй,

3. Г.С болон “ЗЧУ” ХХК нь манай компанийн ашиг сонирхол хөндөгдөж байгааг мэдсээр байж гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаагүй,

4. Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас манай компанийн барьцааны эрх бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч шүүхийн шийдвэрийн дагуу өөрчлөгдөх мэдүүлэг гаргасан талаар манай компанид урьд өмнө нь мэдэгдээгүй, мэдэгдэж байгаагүй,

5.         2018 оны 12 сарын 26-ны өдөр улсын бүртгэгч Д.Лаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ манай компанид хадгалагдаж байгаа талаар Г.С хүү С.Сд мэдэгдсэн боловч С.С гэрчилгээний талаар манай компаниас лавлан, асууж сураглан ирээгүй болно.

Барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх нөхцөл байдал үүссэн талаар урьдчилан мэдэгдээгүйн улмаас манай компанийн өнгөрсөн хугацаанд өөрийн эрх ашиг сонирхлоо хамгаалах боломжийг алдагдуулсан гэж үзэж байна.

“ДФ ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 154.6, 160.2, 94.6 дугаар зүйлүүдэд заасны дагуу барьцааны зүйлийн шударга эзэмшигч байх ба өөрийн шаардлагаа хангагдах хүртэл эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй байна. Тиймээс, манай компани Г.А болон “ЗЧУ” ХХК нараас өр төлбөрөө бүрэн хүлээн авах хүртлээ барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч С.Сд гарган өгөх боломжгүй.

УБЕГ болон Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас нэхэмжлэгч С.Сг Ү-22060496******* дугаарт улсын бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй байх тул иргэн С.Сгийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Д шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч тал буруугаар ойлгож яваад байна. Өөрөөр хэлбэл барьцаанд байгаа гэдгээр татгалзсан зүйл байхгүй.  Бүртгэх байгууллага хуулиа мөрдөж ажилласан байна. Танай бүрдүүлбэр дутуу. Энэ зүйлээ бүрдүүлнэ үү гэдэг асуудал тавиад байхад явсаар байгаад шүүх хурал болж байна. Мөн бид Иргэний хэргийн асуудлыг энд ярихгүй. Олон зүйл тэр хэргээс харагдаж байгаа. Тэр асуудлыг дараа нь жич ярина. Тийм учраас эд хөрөнгийн улсын бүртгэлийн байгууллага өөрийнхөө мөрдөж ажиллах хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмаа баримталж ажилласных нь төлөө энэ байгууллага бүртгэхгүй байна. Эс үйлдэхүй байна гэж хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Барьцаа хөндөгдөхгүй. Барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд байгаа. Улсын Дээд шүүх энэ шийдвэрийг хэвээр баталсан. Барьцаагаараа хангагдах нь ойлгомжтой. Улсын бүртгэлийн газар хуулиа баримталж ажилласан. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл хууль бус гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

 С.Сгийн нэхэмжлэлтэй “ЗЧУ” ХХК-д холбогдох иргэний хэргийн материалд авагдсан баримтуудтай танилцахад манай ДФ ББСБ ХХК-ийн барьцаанд буй 4 өрөө орон сууцыг С.Сгээс “ЗЧУ” ХХК-д бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар хандах болсон нь түүний эгч н.А манай компанитай өр шилжүүлэх гэрээ хийж тухайн байрыг барьцаалаад ямар ч төлбөр хийхгүй байж байгаад элдэв арга сүвэгчлэн барьцаа хөрөнгийг өөр өмчлөгчтэй болгон чөлөөлж авах санаатайгаар зохиомол байдлыг бий болгон зориуд худал ташаа баримт бүрдүүлж, худал тайлбар мэдүүлэг гаргаж шүүхийн шийдвэр гаргуулсан нь тодорхой харагдаж байна. “ЗЧУ” ХХК-ийг 2006 оны 07 сарын 04-нд байгуулан захирлаар С.Сгийн аав Г.Сыг томилсон ба 2 хоногийн дараа 2006 оны 07 сарын 06-ний өдөр С.С нь өмчлөлийн 4 өрөө орон сууцаа “ЗЧУ” ХХК-ийн захирал Г.Ст бэлэглэн тэр өдрөө 4 өрөө орон сууцны өмчлөх эрх “ЗЧУ” ХХК-д шилжин гэрчилгээ нь гарч, Г.С төрсөн эгч Г.Ат барьцаанд тавих итгэмжлэл хийснээр 2006 оны 08 сарын 09-ний өдөр манай компанид барьцаанд бариулан Г.А нь өөрийн найз н.Б 139 587 долларын өр шилжүүлэх гэрээ хийж авсан байна. С.Сгийн нэхэмжлэлтэй “ЗЧУ” ХХК-д холбогдох иргэний хэргийг шүүхээр шийдвэрлэх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар даргалагч шүүгч хариуцагчийн төлөөлөгч н.Цгээс бэлэглэлийн гэрээний зүйл болох 4 өрөө орон сууцыг банк болон банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа юу гэж асуухад “тийм зүйл байхгүй” гэж худал тайлбар мэдүүлэг өгсөн, хариуцагчийн төлөөлөгч н.Гээс “ЗЧУ” ХХК нь ямар үйл ажиллагаа явуулдаг талаар шүүгч асуухад “ Компанийн нэр л байгаа болохоос үйл ажиллагаа явуулдаггүй” гэх мэтээр хариулжээ. Эндээс үзэхэд С.С нь өөрийн байраа авга эгч Г.Атээ барьцаанд тавих итгэмжлэл хийж өгөхөд л болох байтал ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй нэг компани байгуулж аавыгаа захирлаар томилуулж байраа бэлэглэх гэрээ байгуулан өмчлөх эрхээ шилжүүлсний дараа барьцаанд тавих итгэмжлэлийг н.Ат олгож байгаа байдал, байр барьцаанд бариулаад ямар ч төлбөр хийлгүй бүтэн жил болсны дараа бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж буй байдал болон бэлэг өгөгчийг ноцтой гомдоосныг нотлох баримт нь хуурамч дуудлага өгсөн талаар тэмдэглэсэн дуудлагын хуудас 1ш, цаг хугацааны хувьд дуудлага өгөхөөс өмнө бичигдсэн торгуулийн хуудас 1ш хэргийн материалд нотлох баримтаар авагдсан байдал зэрэг нь заль мэх хэрэглэж зээл аваад түүнээ төлөхгүй байхыг эрмэлзсэн урьдаас төлөвлөсөн зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж харагдаж байна. Түүнчлэн шүүгч н.С тухайн хэргийг шийдвэрлэхдээ хэргийн материалд авагдсан нотлох баримтуудад хуульзүйн үнэлэлт дүгнэлт хийлгүй бэлэг авагч нь бэлэг өгөгчийг ноцтой гомдоосон хэмээн дүгнэсэн болон шүүхээс гарах шийдвэр гуравдагч этгээдийн эрх-д муугаар нөлөөлөхөөр байгаа эсэх асуудлыг анхаарч үзэлгүй үгсэн хуйвалдсан, нэхэмжлэгч хариуцагч нарын төлөөлөгчөөс бэлэглэлийн гэрээний зүйл болох 4 өрөө орон сууц банк болон банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа юу гэж асуух төдийгөөр хязгаарлан бүтэн жилийн өмнө хуулбар үнэн болохыг гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний эргэлзээ бүхий хуулбар, хуурамч дуудлага өгсөн болохыг нотолсон дуудлагын хуудас, цаг хугацааны хувьд зөрүүтэй торгуулийн хуудас зэргийг нотлох баримтаар үнэлж бэлэглэлийн гэрээг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хэтэрхий өрөөсгөл хандсан хуульд нийцэхгүй шийдвэр болсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй худал ташаа тайлбар мэдүүлэг өгсөн зохигчид болон хэрэг шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж өрөөсгөл хандан бусдын эрхийг зөрчихөд хүргэсэн шүүгч нарын асуудлаар холбогдох байгууллагад гомдол гаргах болно.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.С тус шүүхэд УБЕГт холбогдуулан Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, С******* ******* *******8 дугаар байрны ******* тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг С.С миний нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.      Нэхэмжлэгч С.С нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Үл

хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний үндсэн дээр өөрийн эцэг, ЗЧУ ХХК-ийн захирал Г.Ст үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-22060464******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, С******* ******* Их Монгол улсын гудамж *******8 дугаар байрны ******* тоот 180 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцын өмчлөх эрхийг шилжүүлснийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 00050******* дугаартай гэрчилгээг олгожээ

Улмаар, ЗЧУ ХХК-ийн захирал Г.С нь 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ӨШГ16/08/01 дугаар Өр шилжүүлэх гэрээний үндсэн дээр Д ББСБ ХХК болон иргэн З.Б нарын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14/12/146 тоот зээлийн гэрээ, түүнд оруулсан 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ЗНГ 14/12/146 тоот зээлийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөрийн үүргийг шилжүүлэн авч, цаашид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож,

дээрх үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-22060464******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрсөн 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ЗБГ 16/08/01 тоот Зээлийн барьцааны гэрээг Д ББСБ ХХК-тай байгуулсныг Д ББСБ ХХК-иас гаргасан хүсэлтийн үндсэн дээр 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн.

2.      С.Сгээс 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ЗЧУ

ХХК-ын захирал Г.Ст холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан бэлэглэлийн гэрээг цуцалж, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03289 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.С, хариуцагч ЗЧУ ХХК-ийн хооронд 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, С******* Оргил Их Монгол Улс гудамж *******8 дугаар байр ******* тоот хаягт байршилтай 180 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22060464******* дугаар бүртгэлтэй, орон сууцыг хариуцагч ЗЧУ ХХК-нд бэлэглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ-г хүчингүйд тооцож, бэлэглэлийн зүйл болох уг орон сууцыг бэлэглэгч С.Сгийн өмчлөлд буцаан олгосугай хэмээн шийдвэрлэж, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 101/ШЗ2018/01981 дугаар Шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсын хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ.

3. Нэхэмжлэгч С.С 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандан эрхийн улсын бүртгэлийн Ү-22060464******* дугаар бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, С******* Оргил Их Монгол Улс гудамж *******8 дугаар байр ******* тоот хаягт байршилтай 180 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх тухай хүсэлт гаргасныг улсын бүртгэгчээс 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдэл-ээр ...00050******* тоот гэрчилгээг хураалгах, хураалгах боломжгүй бол Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.5.5, ...5.7-д заасны дагуу холбогдох нотлох баримтыг хавсаргах. Уг гэрчилгээ нь тус ББСБ-д хадгалагдаж байна. Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үндэслэлийн шаардлагыг хангасан тохиолдолд дахин мэдүүлэг гаргаж болно хэмээн татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ...өмчлөгч солигдож байгаатай холбоотой бүртгэл хийлгэхийг хүссэн болохоос бус барьцааны эрхийг хөндөхгээгүй, хуульд заасан журмын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийг хүсэлдээ хавсаргасан байхад үндэслэлгүйгээр татгалзаж байна хэмээн тайлбарлан маргаж байна.

4. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасанчлан улсын бүртгэлийн үйл ажиллагаанд үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмыг баримтлах ёстой бөгөөд,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5-д эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхэд улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсон бол дахин олгоно, 5.7-д Энэ хуулийн 5.5.5-д заасан тохиолдолд мэдүүлэг гаргагчийн өргөдөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн улсын бүртгэгч ажлын 15 өдрийн дотор гэрчилгээг дахин олгоно.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 394 дүгээр тогтоолоор батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журам[1]-ын Гэрчилгээ олгох тухай 3 дугаар зүйлийн 3.2.6-д шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхэд улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсны улмаас мэдүүлэг гаргагч өргөдөл гаргасан, эсхүл энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан бичиг ирүүлсэн тохиолдолд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгоно хэмээн тус тус заажээ.

5. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар, нэхэмжлэгч С.С 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан *******-1339217 дугаар бүхий Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг-ийг гаргахдаа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2018/01981 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны ******* дүгээр сарын 16-ны өдрийн 2/18942 дугаар албан бичиг зэрэг нийт 4 хуудас материалыг бүрдүүлж өгсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдэл дээрх буцаасан баримт бичиг: 4 хуудас гэх тэмдэглэл, холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

6. Маргаан бүхий акт болох улсын бүртгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдэл-ийн 3-т дурдсанчлан хариуцагч нь С.Сгээс гаргасан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг-ийг бүртгэхээс татгалзсан үндэслэлээ:

- 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Д ББСБ ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй байна,

- 00050******* тоот гэрчилгээг хураалгах, хураалгах боломжгүй бол Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.5.5, ...5.7-д заасны дагуу холбогдох нотлох баримтыг хавсаргах. Уг гэрчилгээ нь тус ББСБ-д хадгалагдаж байна. Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үндэслэлийн шаардлагыг хангасан тохиолдолд дахин мэдүүлэг гаргаж болно хэмээн тодорхойлсон байх боловч шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийн татгалзлын үндэслэлээ ...барьцааны бүртгэл хийгдсэн гэдэг үндэслэлээр татгалзаагүй, гэрчилгээг эх хуваарь нь авчирах, боломжгүй бол энэ нөхцөл байдлыг тодорхойлсон шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг ирүүлэх шаардлагыг хангаагүй тул татгалзсан. ... Барьцааны тухай дурдсан нь гэрчилгээ эх хуваариа Д ББСБ ХХК-нд хадгалагдаж байгаа болохыг л тодруулж өгсөн хэрэг хэмээн тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлтэй байна.

7. Шүүх хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн татгалзал хуульд нийцсэн байна гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгон тайлбарлаж буй нотлох баримт болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны ******* дүгээр сарын 16-ны өдрийн 2/18942 дугаар албан бичиг нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хаяглагдсан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ...3289 дүгээр шийдвэрээр ... Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгон Эрхийн Ү-22060464******* дугаарт бүртгэлтэй орон сууцыг бэлэглэгч С.Сгийн өмчлөлд буцаан олгохоор шийдвэрлэсэн. Иймд дээрх гэрээг хүчингүй болгож...орон сууцны өмчлөгчөөр С.С-г бүртгэн шинээр гэрчилгээг олгохыг мэдэгдье гэсэн агуулга бүхий албан бичиг байх бөгөөд түүнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5-д заасан улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсон тухай нөхцөл байдлыг тодорхойлоогүй.

Улсын бүртгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдэл, гуравдагч этгээд Д ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбар, холбогдох бусад баримтаар ЗЧУ ХХК-ийн нэр бүхий, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн 00050******* дугаартай гэрчилгээ нь /эрхийн улсын бүртгэлийн Ү-22060464******* дугаар бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, С******* Оргил Их Монгол Улс гудамж *******8 дугаар байр ******* тоот хаягт байршилтай 180 м.кв талбай бүхий орон сууцны/ эх хуваариа Д ББСБ ХХК-нд хадгалагдаж байгаа болох нь тогтоогдож байна.

Улмаар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох үндэслэлийг тухайлан тодорхойлсон. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн 00050******* дугаартай гэрчилгээ эх хуваариа Д ББСБ ХХК-нд бүрэн бүтэн хадгалагдаж байгаа нөхцөл байдал тогтоогдож байхад шүүхээс тухайн гэрчилгээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5-д заасан хураан авах боломжгүй болсон гэх нөхцөл байдалд хамааруулж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасанчлан хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасан улсын бүртгэл үнэн зөв, бодитой, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчимд нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Үүнтэй холбогдуулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үндэслэлийг арилгаж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хуваарь нь, боломжгүй бол энэхүү нөхцөл байдлыг тодорхойлсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг авч ирсэн тохиолдолд бүртгэлийг хийх боломжтой хэмээн, нэхэмжлэгч С.Сгээс УБЕГт 2019 оны 4 дүгээр 15-ны өдөр гаргасан гомдолдоо, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... өмчлөгч солигдож байгаатай холбоотой бүртгэл хийлгэх нь барьцааны эрхийг хөндөх гэж байгаа хэрэг биш, өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцааны эрхийг хөндөхгүй гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасныг тус тус үндэслэн УБЕГт холбогдуулан нэхэмжлэгч С.Сгээс гаргасан Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, С******* ******* *******8 дугаар байрны ******* тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг С.С миний нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.М