Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2017/00945

 

 

 

2017 оны 04 сарын 24 өдөр

          Дугаар 183/ШШ2017/00945

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, “Номин тав трейд” ХХК /Регистрийн дугаар:5469929/-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй,

Хүрэлбаатарын Болорчимэгийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                               

                                                     

Нэхэмжлэгч “Номин тав трейд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Х.Болорчимэг нь Номин тав трейд ХХК-ийн Улсын их дэлгүүр дэх салбарын супермаркетад кассаар ажиллаж байх үедээ хөдөлмөрийн хариуцлага алдаж 1,451,903 төгрөгийг дутагдуулж, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруутай үйлдлийн улмаас байгууллагад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 15/11 дугаартай төлбөр барагдуулах гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байсаар ажлаа хаяж явсан. Иймээс харъяалалын дагуу шүүхэд хандсан боловч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 04718 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч Х.Болорчимэгийн оршин суух хаяг тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.  

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

“Номин тав трейд” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Болорчимэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Нэхэмжлэгч “Номин тав трейд” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Х.Болорчимэгтэй харилцан тохиролцож төлбөр барагдуулах гэрээг байгуулсан байна.

Хариуцагч Х.Болорчимэг нь Хан-Уул дүүрэг нь 8 дугаар хороо, Сонсголон 17 дугаар гудамж, 631 тоотод оршин сууддаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Болорчимэгийн оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул хариуцагчийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус  удирдлага болгон                                                                                               

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Хүрэлбаатарын Болорчимэг /Регистрийн дугаар:ХЙ86010102/-ийг эрэн сурвалжилсугай.

         

          2.Х.Болорчимэг / Хан-Уул дүүрэг нь 8 дугаар хороо, Сонсголон 17 дугаар гудамж, 631 тоот хаягт/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ