| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2017/01030/И |
| Дугаар | 183/ШШ2017/00971 |
| Огноо | 2017-04-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2017/00971
| 2017 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 183/ШШ2017/00971 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бумцэндийн гудамж, өөрийн байранд байрлах, “Орон сууц нийтийн аж ахуйн газар” /Регистрийн дугаар:2117118/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 81В байр, 68 тоотод оршин суух, Чонос овогт Даваабаярын Саранбаатар /Регистрийн дугаар:УХ87042196/-т холбогдох
5,090,739 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жамьянжав, Э.Саранчимэг, хариуцагч Д.Саранбаатар, нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Орон сууц нийтийн аж ахуйн газар” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.Саранбаатар нь ах Наранбаатарын хамт Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 31 дүгээр байрны зоорийн давхарын А хэсэг тоотод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдний төлөөгүй байгаа 2013 оны 11, 12 сар, 2014 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 сарыг дуустал хугацаанд хэрэглэсэн ус, дулаан, засвар үйлчилгээний төлбөр болох 5,090,739 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жамъянжав, Э.Саранчимэг, хариуцагч Д.Саранбаатар нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ болон хүсэлтдээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,090,739 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 618,148.82 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 618,147.82 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 618,147.82 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 618,147.82 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 618,147.82 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд бидний гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Орон сууц нийтийн аж ахуйн газар” нь хариуцагч Д.Саранбаатарт холбогдуулан5,090,739 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 5,090,739 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 6 -10 дугаар сард сар бүрийн 10-ны дотор 618,147.82 төгрөгийг тус тус төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрэв.
Талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХнь:
1.“Орон сууц нийтийн аж ахуйн газар”-ын нэхэмжлэлтэй Д.Саранбаатарт холбогдох 5,090,739 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид нэхэмжлэлийн шаардлагаа 5,090,739 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 6 -10 дугаар сард сар бүрийн 10-ны дотор 618,147.82 төгрөгийг тус тус төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 96,402 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигчид энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ