| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2022/0307/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/354 |
| Огноо | 2022-04-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/354
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
шүүгдэгч О.Н, С.Т, тэдгээрийн өмгөөлөгч Б.Чойжилсүрэн,
улсын яллагч Ц.Хулан нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ургамал овогт Очирновкагийн Н, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сүхдоржийн Т нарт холбогдох эрүүгийн 2211 00000 0303 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Ургамал овогт Очирновкагийн Н /РД: ./,
Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Аураг Даян” ХХК-д туслах ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, 2 дүүгийн хамт Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 79-30 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Боржигон овогт Сүхдоржийн Т /РД: ./,
Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 11-347 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Очирновканы Н нь С.Ттэй бүлэглэн гүйцэтгэж, согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Төгстөгөлдөртэй маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа болон хөлөөрөө хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь тархины доргилт, дух, хоёр нүдний дотор булан, хоёр хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн ганцаараа дээрх хэрэг болсон цаг хугацаа, нутаг дэвсгэрт иргэн П.Мөнхжинтэй маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь хамар яс, таславчийн хугарал, мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун хоншоорын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Сүхдоржийн Т нь О.Нтэй бүлэглэн гүйцэтгэж, согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Төгстөгөлдөртэй маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа болон хөлөөрөө хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь тархины доргилт, дух, хоёр нүдний дотор булан, хоёр хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 207 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч О.Н, С.Т нар нь
Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр барагдуулсан, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Очирновканы Н нь С.Ттэй бүлэглэн гүйцэтгэж, согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Төгстөгөлдөртэй маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа болон хөлөөрөө хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь тархины доргилт, дух, хоёр нүдний дотор булан, хоёр хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн ганцаараа дээрх хэрэг болсон цаг хугацаа, нутаг дэвсгэрт иргэн П.Мөнхжинтэй маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь хамар яс, таславчийн хугарал, мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун хоншоорын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Сүхдоржийн Т нь О.Нтэй бүлэглэн гүйцэтгэж, согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Төгстөгөлдөртэй маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа болон хөлөөрөө хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь тархины доргилт, дух, хоёр нүдний дотор булан, хоёр хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч П.Мөнхжин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг очиход тэдгээр хүмүүстэй явж байсан махлагдуу биетэй 20 гаруй настай эрэгтэй нь миний нүүр, хамрын хэсэг рүү цохиж миний хамрыг хугалсан. Намайг тус эрэгтэй хэд хэдэн удаа цохисон болохоор би биеэ хамгаалахаар хариу үйлдэл хийж өөрийгөө хамгаалж байсан. Гэхдээ тэр махлагдуу биетэй эрэгтэйг цохиогүй... Мөн намайг зодсоны дараа тус махлаг биетэй эрэгтэй нь хамт явж байсан найз Төгстөгөлдөрийг цохиж байгаа харагдсан. Би зодоон дундуур гүйж зугтаад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү ороод зодоон болоод байна гэж хэлсэн. Төгстөгөлдөр бид хоёртой хамт явж байсан Чингэс, Өлзийбаяр нар зодоон оролцоогүй учир гэмтээгүй өнгөрсөн... Тэр эрэгтэйн нэг нь махлагдуу биетэй, 20 гаруй настай, өмссөн өвлийн куртикнийх нь урд хэсэг нь цагаан эрээн алаг хийцтэй байсан. Тэр эрэгтэй миний хамрыг цохиж хугалж мөн нүүр толгой руу цохиж нүдний ухархайн ясыг цөмлөж гэмтээсэн. Надад учирсан гэмтлийг уг эрэгтэй учруулсан...”,
“...миний бие өөрийн эмнэлэгт үзүүлэн гаргаж өгсөн баримтуудтай холбоотойгоор О.Нөөс 260,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5622518907 гэсэн дансаар хүлээж авсан. Цаашид хамрын таславчийн хагалгаанд 2 сарын дараа орох шаардлагатай байгаа бөгөөд хагалгаанд орох төлбөр болох 3,000,000 төгрөгийг нэхэмжпэх хүсэлтэй байна... гомдолтой байна. Яаралтай хохирол мөнгийг барагдуулж өгнө үү...” /Хавтаст хэргийн 5-8 дугаар тал/,
Хохирогч Э.Төгстөгөлдөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Цэнхэр куртиктэй, дундаж өндөртэй, 20-22 орчим настай эрэгтэй нь миний нүүр, нүдний хэсэг гээд олон удаа цохисон. Мөн махлагдуу биетэй, урд хэсгээрээ цагаан эрээн алаг куртик өмссөн эрэгтэй нь миний нүүр хэсэг рүү цохиж өвдөглөж, тохойлдож бүхий л хэлбэрээр цохиж зодсон... Олон хүн байсан учир яг хэн хэн нь яаж цохиж байгааг хараагүй. Яг тодорхой сайн мэдэж байгаа нь энэ 2 хүн байгаа... Би тухайн хүмүүсийн нэгийг нь ч цохиж гэмтээгээгүй. Биеэ хамгаалах гэж л гараараа сарвалзсан...”,
“...Тийм болохоор надад гаргаж өгөх баримт байхгүй байна... зардлуудыг тооцоод үзэхэд нийтдээ 131,000 төгрөг болж байна. Дээр нь нэмээд би толгойгоо томографид үзүүлнэ тэр баримтыг хавсаргах болно...” /Хавтаст хэргийн 10-13 дугаар тал/,
Гэрч Х.Чингэс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...та нар яагаад орилоод байгаа юм бэ гэх зэргээр очиж уулзахад махлагдуу биетэй, 20 гаруй настай эрэгтэй нь Мөнхжингийн нүүр, хамрын хэсэг рүү цохиж гэмтээсэн. Би Төгстөгөлдөрийн хамт зодооныг салгахад Мөнхжин цаашаа гүйгээд явсан. Улмаар тэнд байсан туранхайвтар биетэй залуу нь дайрч Төгстөгөлдөрийг цохиж дахин зодоон эхэлсэн... тус бичлэгт байгаа том махлагдуу биетэй эрэгтэй нь Мөнхжинг цохиж хамрыг нь хугалсан залуу мөн байна. Нөгөө туранхайвтар биетэй эрэгтэй нь ч мөн Мөнхжин, Төгстөгөлдөр нарыг зодож гэмтээсэн хүн мөн байна...” /Хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,
Гэрч Д.Лхагважаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг харахад Т нэг залуугийнх нь нүүр рүү гараараа шанаадаж байсан... Тэгэхэд араас Н хөөе гээд салгах гээд гүйгээд ирсэн... Дараа нь яг төв замын нэгдүгээр эгнээнд Т нэг залуутай зууралдаж байхад тэр залуу нь хөл алдаж газар унасан. Т тэр залуугийн дээрээс нь 1-2 удаа цохиж байсан... Н гүйж ирээд Тгийн цохиж байсан, газар унасан байсан залууг 1-2 удаа цохисон. Тэгэхээр нь Гэрэлээ бид хоёр очоод салгасан. Газарт унасан байсан залуу хар куртиктэй, дундаж өндөртэй эрэгтэй байсан... Дундаж өндөртэй нэг эрэгтэй нь төв зам дээр газар унасан байсныг Т, Н нар цохиж байгаа харагдсан. Тус тусдаа 1-2 удаа цохисон...” /Хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,
Гэрч А.Урангоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Улмаар Т нэгнийх нь нүүрэнд гараа атгаж байгаад цохиж байхыг нь харсан. Тэр цохиулсан эрэгтэй нь ямар хувцас царай зүстэй хүн байсныг санахгүй байна... Тэр үед Н хүнтэй маргалдаж зодолдсон үйл явдал болсон эсэхийг анзаараагүй...” /Хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,
Гэрч Б.Болор-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Т нэг залууг хэд хэдэн удаа цохисон. Нийг хүн цохиж байсныг хараагүй. Н, Т нартай маргалдаж зодолдсон хүмүүсийн царай зүсийг хэлж мэдэхгүй байна..." /Хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,
Гэрч Э.Гэрэлсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд яасан гэнээ гэх зэргээр маргалдаж байгаад тэр дөрвөн залуу Т болон Тий найз Номин нартай золдсон... мөн тухайн зодоон болж байхад зодоон болж байсан газар орчимд 4-5 залуу байж байгаад тэд нар дээр очоод яасан бэ ахаа гэх зэргээр Номин, Т нартай ярьж байсан. Тэд нэгнийгээ таньдаг юм шиг байсан. Тэдгээр залуус Номин, Т нартай зодоон хийсэн залуутай зодолдоогүй... Хэн нь хэнийгээ яаж цохисон эсэхийг би сайн анзаараагүй. Ямар ч байсан тэр хүмүүсээс салаад Ттэй хамт явж байхад Тий зүүн гарын атгалтынх нь ар хэсгээр их хавдсан, яс нь гэмтсэн мэт байсан...” /Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,
Шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2179 дугаартай дүгнэлт:
П.Мөнхжингийн биед хамар яс, таславчийн хугарал, мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун хоншоорын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр үүсэх боломжтой.
Уг гэмтлүүд нь 1-2 хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” /Хавтаст хэргийн 41-42 дугаар тал/,
Шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2190 дугаартай дүгнэлт:
Э.Төгстөгөлдөрийн биед тархины доргилт, дух, хоёр нүдний дотор булан, хоёр хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй /Хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 49-55 дугаар тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 57-62 дугаар тал/,
Шүүгдэгч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт, Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх,
Шүүгдэгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт, Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Хохирогч Э.Төгстөгөлдөр, П.Мөнхжин нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч О.Н нь С.Ттэй бүлэглэн гүйцэтгэж, согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Төгстөгөлдөртэй маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа болон хөлөөрөө хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь тархины доргилт, дух, хоёр нүдний дотор булан, хоёр хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн ганцаараа дээрх хэрэг болсон цаг хугацаа, нутаг дэвсгэрт иргэн П.Мөнхжинтэй маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь хамар яс, таславчийн хугарал, мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун хоншоорын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.Т нь О.Нтэй бүлэглэн гүйцэтгэж, согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Төгстөгөлдөртэй маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа болон хөлөөрөө хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь тархины доргилт, дух, хоёр нүдний дотор булан, хоёр хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч О.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулах,
Шүүгдэгч С.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгч О.Н, С.Т нар нь хохирогч Э.Төгстөгөлдөр, П.Мөнхжин нарт учруулсан хохиролоо бүрэн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгч нарын гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт хохирол төлсөн, шүүгдэгч О.Н Аураг Даян ХХК-д туслах ажилтай, шүүгдэгч С.Т хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжтой гэж дүгнэн шүүгдэгч О.Нөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 600.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч С.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 600.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Нөд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч нарт торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч О.Н, С.Т нар нь хохирол төлбөрөө барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж,
Хохирогч П.Мөнхжингийн биед хүндэвтэр хохирол учирсан байх тул гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ургамал овогт Очирновкагийн Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Боржигон овогт Сүхдоржийн Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Очирновкагийн Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Сүхдоржийн Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Нөд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
6. Хохирогч П.Мөнхжин гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД