Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.*******т холбогдох эрүүгийн 2215000750095 дугаартай, 163/2022/0107/Э индекстэй хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Булган аймгийн ******* суманд 1979 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, ******* аймаг, ******* сум, ******* багийн 3-16 дугаар байрны 77 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ******* *******ийн газрын засвар механикийн , урлан бүтээх хэсэгт ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, 43 настай, эрэгтэй, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний  өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, РД: *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн ******* сумын нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг,  эрүүгийн 2215000750095 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Д.*******, Ч. нар нь хүү , хүргэн Ж. нарын хамт ******* аймгаас  Булган аймгийн ******* сумын Халиун багийн малчин, найз Б.ын гэрт очсон байх ба тэнд Б.,түүний эхнэр Т.,  Д.*******, Ч., Ж. нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд хөрш айл болох  О.гийн гэрт очиж мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.******* нь “хүүхдээ уйлууллаа, намайг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар эхнэр Ч.гийн толгой руу нь цохих, толгойгоор нь хувцасны шүүгээ мөргүүлэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд духны зөөлөн эдийн няцрал, нүүр, зүүн гарын шуу, сарвуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ийн өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ойрын 2-3 жилд маргаан их байгаа. Уураа тэвчихгүй хоорондоо маргалддаг, тэгж их цохиж зодоод байдаггүй. Одоо бид хоёрын харилцаа хэвийн байгаа  гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.гийн өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нөхрийн найз ынд очихоор ******* аймгаас Булган аймгийн ******* сум руу манай нөхөр *******, хүргэн , хүү нарын хамтаар явсан. ынд очоод хоол унд идээд, бид нар 0.5 литрийн савлагаатай Ауруг нэртэй хоёр шил архи уусан. ...Би ын гэрийн зуухны урд талд зогсож байхад хүү уйлаад утас үзэх гээд байсан. Тэгсэн манай нөхөр ******* намайг чи хүүхэд ав л даа, хүүхдээ авч чадахгүй хаашаа юм гээд ын гэрийн орон дээр сууж байснаа босож ирээд миний толгой хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би *******ийг чи намайг цохиод байх даа яадаг юм гээд хэл амаар доромжилсон. Тэгсэн чинь нөхөр ******* дахиад миний толгой хэсэг рүү гараараа хоёр удаа цохиод зуухны хажууд байсан хувцасны шүүгээг миний толгойны ар хэсгээс барьж байгаад мөргүүлсэн. Тэгээд би газарт унахад миний зүүн гар руу нэг удаа өшиглөсөн. Би *******ийг хэл амаар доромжлоход ******* модон сандал аваад над руу шидэхэд тухайн сандал нь миний зүүн гарыг цохиод тавцан хэсэг нь салаад унасан. Тэгээд би уйлаад сууж байхад , , түүний эхнэр нь гаднаас орж ирэхээр нь би зөрж гараад машиндаа хоёр цаг орчим суухад эхнэртэйгээ гэр рүүгээ явсан. Тэгээд би машиндаа сууж байхад ын байшингийн гэрэл нь унтарсан. Тэгэхээр нь би хаалгыг нь тогшоод ын гэрт ороход бүгдээрээ унтсан байсан. Би *******ийн над руу шидэж хугалсан сандалыг аваад *******ийн хөл рүү цохиод босооч явъя миний толгой тархи өвдөөд, гар хөл хугарчихаад байна гэхэд ******* босч ирээд ыг сэрээгээд хүү ийг аваад машин бариад би хажуу талын суудал дээр нь хүү ийг авч суусан. ******* ар талын суудал дээр сууж ******* аймаг руу явсан. Тэгээд явж байхад ******* арын суудал дээр сууж байснаа миний толгой руу гараараа гурван удаа цохисон. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

3. Гэрч Б.ын өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр манай гэрт найзууд ирсэн. Бид нар манай гэрт гурван шил архи уусан. Тэгээд утсаар ярих зорилгоор гийнд очсон ба тэнд мөн нэг шил архи уусан. Буцаад гэртээ ирээд унтацгаасан. Тэр хооронд , ******* нар хоорондоо муудалцсан юм шиг байна лээ. Маргааш өглөө нь сэрэхэд тэд нар байхгүй байсан. Эхнэр аас юу болсон талаар асуухад ******* эхнэр гээ зодсон гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

4. Гэрч Ж.ы өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би , ******* нарын хамтаар Булган аймгийн ******* суманд гэх айлд очсон. Тэнд хоол унд идэж байгаад 14 цагийн орчимд бид хэд гэх айлд очоод утсаар ярьчихаад тэнд бага зэрэг архи уугаад буцаад ын гэрт очсон. Би гадуур ажил хийж байгаад гэрт ортол *******, нар нилээн муудаад согтчихсон байсан. ...Орой биднийг унтаж байтал гэнэт хаалга нүдэхээр нь сэрээд хартал гэрэл унтарчихсан хүмүүс унтаж байсан. Тэгээд хаалга руу хартал эгч намайг гадаа байхад хэн ч тоосонгүй гээд гэрлээ асаахад нь би духыг нь хартал баруун талдаа бондойчихсон байсан. Тэгэхээр нь яасан юм гэж асуутал чамд хамаагүй гээд уурлаад байсан. ...Удалгүй ******* ах, эгч бид хэд тэндээс хөдлөхөөр болоод замдаа явж байтал ******* ах, эгч хоёр маргалдаад байсан. Юу гэж маргасныг сайн санахгүй байна, ямар ч байсан ******* ах чи хүүхдээ унагасан, уйлуулсан гэж хэлэхэд нь эгч хөдөө сүлжээгүй байхад хүүхэд чинь интернет нэхээд л уйлаад байхад би яаж аргадах юм гэж байсан. Тэгээд тэр хоёр сүүлдээ нилээн ширүүсэх маягтай болоод би ******* ахыг гэрт нь буулгаад эгч хүүтэйгээ манайд хоносон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

5. Гэрч Т.ын өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байхад 11 цагийн орчимд *******, Догоо, нар ирсэн. Тэгээд ойрд уулзалдаагүй учир хоол цай идэж ууцгаагаад, манайд хоёр шил архи уусан. ...Орой болоход манай нөхөр болон ******* нар унтацгаасан. Тэгж байтал хаалга тогшиж орж ирсэн ба түүний дух нь бондойж жаахан хавдсан байсан. Тэгэхээр нь яасан талаар асуухад ******* цохисон, бас давхралдаад унасан, толгой өвдөөд байна гээд яараад *******, нарыг сэрээгээд тэр хэд явцгаасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

6. ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 259 дугаартай: Ч.гийн биед тухайн үедээ духанд зөөлөн эдийн няцрал, нүүр, зүүн гарын шуу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь 2022 оны 02 дугаар сарын 19-ий өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн үедээ үүссэн духанд зөөлөн эдийн няцрал, нүүр, зүүн гарын шуу, сарвуунд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.*******ийн гэм буруугаа хүлээж өгсөн: Би 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эхнэрийнхээ хамт Булган аймгийн ******* суманд байх найз ынд очсон. Тэгээд бид нар хоол цай идэж уугаад 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи хувааж уусан. Удалгүй би ядраад унтаад өгсөн. Тэгээд унтаж байгаад нэг сэртэл манай хэд ойролцоогоор хоёр шил архи нэмээд уучихсан байх шиг байсан. Тэгээд бид нар утсаар ярих гээд ын гэрийн ойролцоо байх гийнд очоод тэндээ мөн хоёр шил архи нэмж ууцгаасан.  Ингээд эргэж ын гэрт ирээд би дахиад жаахан унтсан юм. Тэгээд унтаж байтал хүүхэд маань уйлаад байхаар нь би хартал эхнэр хүүхдээ загнаж байхаар нь би босож хүүхдээ автал манай эхнэр чи хүүхэд өмөөрлөө гээд намайг татсан. Тэгээд ер нь түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд гэртээ ирсэн байсан. Бид нар бүгд л согтуу байцгаасан. л эрүүл байсан байх гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар тал/, 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Д.*******, Ч. нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн тухай гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ч., гэрч Б., Ж., Т. нарын мэдүүлэг, ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 259 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Д.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.******* нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн ******* сумын нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.г “хүүхдээ уйлууллаа, намайг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар толгой руу нь цохих, толгойгоор нь хувцасны шүүгээ мөргүүлэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд духны зөөлөн эдийн няцрал, нүүр, зүүн гарын шуу, сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

        Шүүгдэгч Д.*******ийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

Шүүгдэгч Д.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.гийн бие, эрх чөлөөнд халдсан байнгын шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Ч. мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаж баримтыг ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Д.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 55-63 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, ******* аймаг, ******* сумын ******* багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн талаарх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.******* нь ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймаг, ******* сум, ******* багийн 3-16 дугаар байрны 77 тоотод оршин суудаг, ******* ******* *******ийн газрын засвар механикийн , урлан бүтээх хэсэгт ажилтай, нэг удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4/40 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНХАНД