Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 002/2013/0000/З |
Дугаар | 221/МА2014/0087 |
Огноо | 2014-02-19 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2014/0087
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Н.С нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 65 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Н.С-ны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02, 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү “ гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Н.С архи уусны хажуугаар шалтгаангүйгээр ажил тасалдаг, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглан нийгмийн халамжийн сан болон нийгмийн даатгалын санд бага бус хэмжээний хохирол учруулсныг бид дотоодын шалгалтаар илрүүлж, акт тавьсан. Уг актыг биелүүлэхгүй болохоор аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг үйлдэл нь прокурор болон шүүхийн шинжилгээний шатнаас бүрэн нотлогдсон.
Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирсэн албан шаардлагыг биелүүлээгүй учраас, мөн дээрх үндэслэлүүдийг үндэслэж би Н.С-г ажлаас нь халсан" гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “...Магадлагч эмчийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод улсад 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлага тавигддаг ба уг шаардлагыг хангасан гэж үзэж байна. Төрийн албаны шалгалтыг 2013 оны 04 дүгээр сарын 24-нд өгч тэнцсэн, төрийн албанд анх орох иргэдийн нөөцөд бүртгэлтэй тул төрийн захиргааны албан тушаалд шалгалт өгсөн хүн ажиллах хуулийн шаардлагыг хангаж байгаа. Улсын Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын магадлагч эмч нарийн мэргэжил эзэмшсэн байхыг шаарддаг, харин орон нутгийн комиссын магадлагч эмчийн хувьд нарийн мэргэжил эзэмшсэн байхыг шаардахгүй, зөвхөн мэргэшсэн байх ёстой. Магадлагч эмч нь улсын байцаагчийн эрхтэй байх ёстой бөгөөд магадлагч эмчээр 2 жил ажилласны дараа байцаагчийн эрх авах шалгалтад орох эрх үүсдэг" гэжээ.
Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 65 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4, 26.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар “Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, Н.С-г тус хэлтсийн магадлагч эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, үлдсэн хэсэг болох аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож'1 шийдвэрлэжээ.
Хариуцагч С.Шаяхмет давж заалдах гомдолдоо: “1 .Хариуцагчаас Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан тайлбарт Н.С-г ажлаас халах болсон 3 шалтгааныг тус бүр тайлбарлаж эцэст дээрх нөхцөлүүдийг үндэслэн (эдгээр 3 нөхцөл) ажлаас нь халсан гэж тайлбар гаргасан. Гэтэл шүүгч эдгээр 3 нөхцөлийг бүхэлд нь авч үзэхгүйгээр хариуцагчийн тайлбарыг зөвхөн 1 үндэслэл дээр төвлөрүүлэн “ажилдаа эргүүлэн томилохоос өмнө гаргасан зөрчлийг үндэслэн хариуцлага ногдуулсан байна” гэж үзэн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан байх ба Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар тушаалын үндэслэх хэсэгт заасан холбогдох хууль, захирамж, эрх бүхий этгээдийн шийдвэрт дүгнэлт хийгээгүй. Улмаар Н.С-г удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлж холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн талаарх тайлбаруудыг 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар тушаалын үндэслэл гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн. Н.С-д Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж байсан ба үүнийг Баян-Өлгий аймгийн Захиргааны
хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 65 тоот шийдвэрийн Үндэслэх хэсгийн В-д тогтоосон байна. Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн Б-д “Н.С нь аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2012 оны үйл ажиллагааны тайланг гаргаж төв комисст ирүүлэх албан үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ” гэж, мөн Үндэслэх хэсгийн В-д “5 хоног ажил тасалсан нь нотлох баримтаар нотлогдсон” гэж тус тус тогтоосон байна.
Ингэснээр Н.С нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлснийг хүлээн зөвшөөрсөн байна. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн Д хэсэгт “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс нь Н.С-ы ажлыг “хангалтгүй” гэж үнэлсэн нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохоос Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 -д зааснаар албан үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл биш гэж дүгнэлээ” гэжээ. Өөрөөр хэлбэл шүүгч нь Н.С-г албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болохыг тогтоосон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн мөртлөө энэ нь Төрийн албаны тухай хуулийн 25.1.1- д зааснаар удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн албан хаагчийг ажлаас халах үндэслэл болохыг анхаарч үзээгүй. Иймд шүүгч нь зөвхөн нэг талыг баримтлан зөвхөн өмнөх зөрчилд нь ач холбогдол өгч харин сүүлийн тушаалын үндэслэх хэсэгт хууль зүйн дүгнэлт гаргахгүйгээр шийдвэр гаргасан.
з/төв комисс нь аймаг, нийслэлийн дүүрэг, сумын комиссын ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, тэдгээрийн ажлыг шалган зааварлах;
и/төв комисс нь улсын хэмжээний эмнэлэг хөдөлмөрийн магадлалын ажлын тайлан, мэдээг нэгтгэн дүгнэлт гаргах чиг үүрэгтэй юм. Энэхүү чиг үүргийн хүрээнд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 32 тоот албан бичгийг ирүүлсэн бөгөөд уг албан бичгийн 4-т “Бүрэн хангалттай, хангалттай, хангалтгүй үнэлгээ авсан магадлагч эмч нарыг шагнаж урамшуулах, ажлын хариуцлага тооцоход энэхүү үнэлгээг харгалзан үзэх нь зүйтэй гэсэн” байна.
Энэхүү Н.С хангалтгүй ажилласан гэсэн дүгнэлт нь 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 32 тоот албан бичгээр эцэслэн тодорхой болсон. Иймд Н.С энэхүү ажлын үр дүн, удаа дараа гаргасан зөрчлийг нь үндэслэн Баян- Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 21 - ний өдрийн 47 дугаар тушаал гаргаж ажлаас нь халсан болно. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 26.4-т Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасныг зөрчөөгүй гэж үзэж байна. Нөгөөтээгүүр, Н.С-г ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах гэсэн заалтыг бус 25 дугаар зүйл болох төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах гэсэн зүйлийг баримталсан болно.
Иймд Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 65 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн Н.С-г магадлагч эмчийн албан тушаалд эргүүлэн тогтоохтой холбоотой хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Н.С-аас “ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, мөн 3 хоногийн дотор ажилд авч, ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг шүүхээс хүсжээ.
Шүүх хэргийн оролцогчдын маргасан асуудал тус бүрт холбогдох нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийж, хэргийг үндэслэлтэй, зөв шийдвэрлэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаалаар 2012 оны 12 дугаар сарын 06- наас 2013 оны 01 дүгээр сарын 02-ныг хүртэл архи ууж, ажил тасалсан гэсэн үндэслэлээр Н.С-д албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан атлаа тухайн тушаал нь хүчинтэй байхад дахин уг зөрчлийг хамааруулан 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасан нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулж болохгүй тухай заалтыг зөрчжээ.
Н.С нь 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажил тасалсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон боловч түүний 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр буюу 2 сар гаруй хугацаа өнгөрсний дараа сахилгын шийтгэл ногдуулж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг зөрчсөн, мөн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан гэх Н.С-ы үйлдлийг шалгуулахаар хандсан боловч Прокурорын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр уг мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Өөрөөр хэлбэл, хүсэлтэд дурдсан гэх үйлдэлд прокурор, цагдаагийн байгууллага шалгалт явуулаагүй, холбогдох албан тушаалтан өөрөө тухайн асуудлыг зохих журмын дагуу шалгаж тогтоогоогүй атлаа шууд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон нь буруу байна.
Түүнчлэн хариуцагч албан тушаалтан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын "...сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй...” талаарх заалтыг зөрчжээ.
Улмаар хариуцагч Н.С-г албан тушаалаас нь хууль бусаар чөлөөлснийг нь тогтоосон Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг хүлээн зөвшөөрч албан тушаалд нь эгүүлэн томилсон даруй 3 хоногийн дараа арга хэмжээ авсан өмнөх зөрчилд нь дахин шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрч, хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
Эдгээр болон бусад асуудал, тухайлбал, Н.С-д сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаалын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хариуцагчийн 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар тушаалыг хүчингүй болгож, Н.С-ийг албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ШҮҮГЧИД Ц.ЦОГТ
Б.МӨНХТУЯА
Д.БАТБААТАР