Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
Хэргийн индекс | 108/2022/0001/Э |
Дугаар | 2022/ШЦТ/05 |
Огноо | 2021-12-24 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Г.Баясгалан,
Хохирогч Г.*******,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 205 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2107001550266 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн ******* хороо, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.******* нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ын замд улсын дугаартай Акуа маркийн автомашинаар зорчиж явахдаа өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Г.*******тэй маргалдан, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүү хэсэгт нь гараар цохих, гарыг нь барьж байгаад нүүр болон дух хэсэг рүү мөргөх, мөн үснээс нь татаж толгой хэсэгт нь 2-3 удаа цохих зэргээр халдан зодож “нүүр, баруун зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлтэд дурдсан үснээс нь зулгаасан, гараас нь татаж мөргөсөн, гараараа цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “5 сартай жирэмсэн. 2 хүүхэдтэй, одоо 3 дахь хүүхэд гарна. Эмнэлэгт үзүүлсэн зүгээр гэсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.*******ын өгсөн: “...Би мөнгөө авах гээд халаас хэсэг рүү нь гараа явуултал ******* миний гар хэсгээс хазсан. Тэгэхээр нь би уурлаад *******ийн нүүр хэсэг рүү нь духаараа нэг удаа мөргөсөн. Тэгээд гараа татаж авах үед эхнэр *******ийн амнаас нь цус гарчихсан байсан. Би гараа татахдаа цохисон юм шиг байна гэж бодсон...Гарын гэмтлийг бол машин дотор муудалцаж байх үед би *******ийн гар бугалга хэсгээс хүчтэй барьж, базсан учраас дээрх гэмтэл учирсан байх. Шүдний гэмтлийг бол ******* гараас хазах үед би хүчтэй татаад авчихсан. Тэгэх үед цохиж үүсгэсэн байх. Нүүр зөөлөн эдийн няцрал гэмтлийг бол мөргөх үед үүсгэсэн...Тухайн үед би архи уучихсан байсан болохоор тийм тэнэг үйлдэл хийчихсэн. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 37 дугаар тал/
2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Г.*******ийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* нь өглөө босчхоод надаас нууж архи уусан бололтой согтоод байсан. Тэгээд бид нар ******* дүүргээс Улаанбаатар хот руу явсан. Явж байх үед ******* нь хэрүүл хийгээд доромжлоод байсан. Тэгээд бид нар Налайх дүүргийн 5 дугаар хороо т ирэх үед ******* нь намайг “гичий, янхан” гэхээр нь би дуугүй байгаач гээд нүүр хэсэг рүү нь цохисон. Гэтэл ******* “одоо би чамайг ална” гээд миний эрүү хэсэг рүү цохисон. Тэгээд миний 2 гарыг барьж байгаад нүүр болон дух хэсэг рүү 1 удаа мөргөсөн. Бас үснээс татаад толгой хэсэг рүү 2-3 удаа цохичхоод яваад өгсөн...Миний гарын булчин хэсэг хавдаж хөхөрсөн, нүд хөхөрсөн, эрүү, дух хэсэгт хавдаж хөндүүрлэсэн, толгой их өвдөж байгаа...2021 оны 02 дугаар сард намайг Улаанбаатар хотод машин дотор зодож байсан. Тухайн үед бид хоёр байсан болохоор өөр хүн бол мэдэхгүй. 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр ******* дүүргийн ******* хороо, Тогос уул 17-04 тоотод намайг цохиж, зодож байсан...Одоо би 3 сартай жирэмсэн, давхар биетэй байгаа.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 6 дугаар тал/
3. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрчээр ын өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 11 цагийн үед ах, эгч хоёр намайг гэрээс ирж аваад машинд суугаад хот руу явсан. Гэтэл Б.******* ах Г.******* эгчийг хэл амаар доромжлоод байсан...Тэгээд Цонжин хүртэл унтаж сэрээд дахиад хэрэлдээд эхэлсэн. Гордок орж ирээд ******* ах охиныхоо гэр лүү хүрч ирэхэд машин дотор эгчийг зодож, цохисон. Эгчийг жирэмсэн болохоор нь “чи ажил төрөл хийхгүй, мөнгө олохгүй байна. Би чамайг, танай хүүхдийг тэжээж байна. Хувцас хунарыг нь бэлдэж байна” гэж маргалдаад байсан...Тэгсэн Б.******* ах ******* эгчийн толгой хэсэг рүү мөргөсөн. Тэгээд мөнгөө авна гээд зууралдаж байх үедээ эгчийн нүүр хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 17 дугаар тал/
4. Мөрдөн гэрчээр гийн өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын үед Г.******* над руу залгаад “******* архи уучихсан, намайг зодох гээд байна” гэж хэлж байсан. Тухайн үед очиход бол ямар нэгэн цохиж зодсон зүйл байгаагүй. Хэрэлдчихсэн байж байсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 19 дүгээр тал/
5. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/548 дугаар: “Г.*******ийн биед нүүр, баруун зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
/хх-ийн 25 дугаар тал/
6. Яаралтай тусламжийн хуудас,
/хх-ийн 26-27 дугаар тал/
7. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт
/хх-ийн 38-45 дугаар тал/
8. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл
/хх-ийн 46-47 дугаар тал/
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 48 дугаар тал/,
10. Б.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 50-72, 83-96 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.5 дугаар зүйлд заасан шүүгдэгч нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаад прокурорын шатанд тантай ял тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан хүрээнд өнөөдрийн шүүх үргэлжилж байна. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдуулах, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх саналтай байна. Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурортой тохиролцсон саналын хүрээнд буюу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна гэсэн саналыг улсын яллагчийн зүгээс гаргаж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ын замд улсын дугаартай Акуа маркийн автомашинаар зорчиж явахдаа гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Г.*******тэй “гараас хазлаа, нүүр лүү цохилоо” гэх шалтгаанаар түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүү хэсэгт нь гараараа цохих, гарыг нь барьж байгаад нүүр болон дух хэсэг рүү мөргөх, үснээс нь татаж толгой хэсэгт нь 2-3 удаа цохих зэргээр халдан зодож эрүүл мэндэд нь нүүр, баруун зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Б.*******ын “...би уурлаад *******ийн нүүр хэсэг рүү нь духаараа нэг удаа мөргөсөн. Тэгээд гараа татаж авах үед эхнэр *******ийн амнаас нь цус гарчихсан байсан. Би гараа татахдаа цохисон юм шиг байна гэж бодсон...Гарын гэмтлийг бол машин дотор муудалцаж байх үед би *******ийн гар бугалга хэсгээс хүчтэй барьж, базсан учраас дээрх гэмтэл учирсан байх.” гэх,
Хохирогч Г.*******ийн “...******* “одоо би чамайг ална” гээд миний эрүү хэсэг рүү цохисон. Тэгээд миний 2 гарыг барьж байгаад нүүр болон дух хэсэг рүү 1 удаа мөргөсөн. Бас үснээс татаад толгой хэсэг рүү 2-3 удаа цохичхоод яваад өгсөн...Миний гарын булчин хэсэг хавдаж хөхөрсөн, нүд хөхөрсөн, эрүү, дух хэсэгт хавдаж хөндүүрлэсэн, толгой их өвдөж байгаа.” гэх,
Насанд хүрээгүй гэрч ын “...Би чамайг, танай хүүхдийг тэжээж байна. Хувцас хунарыг нь бэлдэж байна” гэж маргалдаад байсан...Тэгсэн Б.******* ах ******* эгчийн толгой хэсэг рүү мөргөсөн. Тэгээд мөнгөө авна гээд зууралдаж байх үедээ эгчийн нүүр хэсэг рүү цохисон” гэх мэдүүлгүүд,
Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/548 дугаар: “Г.*******ийн биед нүүр, баруун зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.*******ыг бусдын бие махбодод халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******ийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй гэсэн...” тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.”, мөн хуулийн 32.******* зүйлд Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэрийн 2 дахь хэсгийн 2.7-д “эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх” гэж хуульд тус тус заасан байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн өмнөх хэсэгт “Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч нь......шүүхэд шилжүүлэх санал гарган,...” гэж бичсэн зөрчлийг арилгаж дахин гаргахгүй байх нь зүйтэй.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ