Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/06

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 206 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******ид холбогдох эрүүгийн 2107001750273 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот ****** төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ****** дүүргийн ******* хороо, ******* тоотод оршин суух,

урьд *******, ****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* овогт *******гийн ******* /РД:*******/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Налайх дүүргийн 4  дүгээр хороо ******* тоотод байрлах гэртээ эхнэр тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний үснээс нь зулгааж, газар унагаах, толгойн тус газар нь гараараа олон удаа цохих зэргээр биед нүүр, баруун тохой, баруун шагайн үед цус хуралт, нүүр, баруун тохойнд зөөлөн эдийн няцрал, үс уналт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Э.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “2021 оны 12 дугаар сарын 06-ны шилжих шөнө манай гэр бүлийн найзын төрсөн өдөр болоод 2 хүүхдээ хараад гэртээ байж байсан. Эхнэр найзуудтайгаа цуг төрсөн өдөр болж байгаа найзынд оччихоод гэртээ ирсэн. Манайд 3 пиво, 1 шил архитай ирээд уусан. Тэгээд найз нөхөд яваад өгсөн. Би авчирсан пиво, архинаас нь уугаад нэлээд муудаад унтчихсан байсан. Гэтэл шөнө 01 цагийн үед эхнэр өшиглөөд бос охиндоо сүүг нь өг гэсэн. Би юу болоод байгааг сайн ойлгоогүй босож ирээд эхнэрээ нэг мэдсэн чинь алгадаад авсан, үснээс нь дараад, өвдөглөөд дээр нь дараад суусан. Манай гэрийн шал цемент болохоор унахдаа тохойгоо цохиод хөхөрсөн байсан. Би буцаад унтаад шөнө 4 цаг өнгөрч байхад сэрэхэд гэрт 2 цагдаа ирчихсэн байсан.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Э.*******ийн өгсөн: ...шөнө унтаж байтал гэнэт манай эхнэр миний хөл рүү өшиглөөд босоо чи одоо унтаад хэвтээд байдаг юу юм бэ, хүүдээ сүүг нь өг гэхээр нь гэнэт миний уур хүрээд тэсэлгүй ийн үснээс нь зулгаагаад нүүр хэсэг рүү нь алгадаад, газар унагаагаад нуруун дээр нь өвдөглөж суугаад дээрээс нь 2-3 удаа гараараа цохисон. Тухайн үед манай бага хүүхэд уйлаад байхаар нь би болиод буцаад орлуугаа ороод унтаад өгсөн... гэх мэдүүлэг,

            /хх-ийн 27 дугаар тал/

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор ийн өгсөн: “...шөнийн 00 билүү 01 цагийн үед манай бага хүүхэд уйлаад байхаар нь тухайн үед орондоо унтаж байсан нөхөр Э.*******ийг “чи хүүхдийн сүүг өгчих” гэж хэлэхэд ерөөсөө сэрэхгүй унтаад байсан. Тэгэхээр нь түүнийг сэрээх гээд түүний нуруу руу гараараа нэг удаа цохиод, хөл рүү нь бас нэг удаа өшиглөсөн чинь Э.******* гэнэт уурлаж босож ирээд “чи муу яагаад хүн цохидог юм бэ” гээд миний үснээс гараараа зулгааж, газар унагаагаад дээрээс минь гараараа олон удаа цохисон. Тухайн үед миний үснээс зулгаачхаад доошоо дараад байсан учир миний биеийн яг аль хэсэг рүү цохисныг анзаараагүй. Миний биед учирсан гэмтлүүдийг Э.******* намайг үсдэж газар унагааж дээрээс минь олон удаа гараараа цохих үед үүссэн юм. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл юу ч байхгүй...Манай нөхрийн найз Оогийгийн төрсөн өдөр болоод би нөхөртөө хүүхдээ үлдээгээд яваад би яваад...2 лаазтай пиво уугаад буцаад гэртээ ирсэн чинь манай нөхөр найзуудтайгаа 2 шил архи 1 пиво уугаад дараа нь манай гэрт ирсэн найзууд нь яваад өгсөн. Тэгээд найзуудыгаа явсны дараа надад уурлаад чи хурдан гэртээ ирсэнгүй гээд байхаар нь чи найз нарыгаа байх үед нь хэлэхгүй яасан юм. Тэд нар чинь явуулахгүй цуг явна гээд байсан гээд хэлсэн чинь чи хэдэн цаг алга болдог юм гээд хэрүүл хийж байгаад намайг нүүрэн хэсэгт гараараа цохиж аваад үснээс зулгааж гэр дотор чирээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай нөхөр намайг байнга хардаж байдаг. Намайг гичий минь ална чамайг гээд миний нүүр үснээс зулгааж байгаад гэр дотор чирээд, миний нуруун дээр гишгэж байгаад үснээс хойш нь татаж, ямар дуу гаргадаггүй овоо пизда вэ гээд гэдийлгээд татаад байсан. Тэгээд үснээс зулгааж байгаад шал мөргүүлсэн. Өмнө нь 2 жилийн өмнө зодож байгаад цагдаад арга хэмжээ авхуулсан. ...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 7-8, 9-10 дугаар тал/

 

3. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/12 дугаар: ийн биед нүүр, баруун тохой, баруун шагайн үенд цус хуралт, нүүр, баруун тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт

/хх-ийн 18 дугаар тал/

 

4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 29 дүгээр тал/

 

5. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл

/хх-ийн 34-35 дугаар тал/

 

6. Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 39 дүгээр тал/

           

            7. Э.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 39-51 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэдэг саналыг мөн адил гаргаж байна. Шүүгдэгч Э.******* нь прокурорын шатанд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улмаар түүнтэй ял тохиролцсон. Тохиролцсон хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхэд гаргаж байна. Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүйг тус тус дурдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх саналыг мөн адил гаргаж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Э.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 01 цагийн орчим Налайх дүүргийн ******* хороо ******* тоотод байрлах гэртээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох эхнэр тэй бос, хүүдээ сүүг нь өг гэлээ гэх шалтгааны улмаас  маргалдаж, түүний үснээс нь зулгааж, газар унагаан доошоо дараад толгойн тус газар нь гараараа олон удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нүүр, баруун тохой, баруун шагайн үед цус хуралт, нүүр, баруун тохойнд зөөлөн эдийн няцрал, үс уналт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Э.*******ийн “...үснээс нь зулгаагаад нүүр хэсэг рүү нь алгадаад, газар унагаагаад нуруун дээр нь өвдөглөж суугаад дээрээс нь 2-3 удаа гараараа цохисон.” гэх,

Хохирогч ийн ...миний үснээс гараараа зулгааж, газар унагаагаад дээрээс минь гараараа олон удаа цохисон. Тухайн үед миний үснээс зулгаачхаад доошоо дараад байсан учир миний биеийн яг аль хэсэг рүү цохисныг анзаараагүй.” гэх мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/12 дугаар: ийн биед нүүр, баруун тохой, баруун шагайн үенд цус хуралт, нүүр, баруун тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.*******ийг бусдын бие махбодод халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Э.*******ид эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  Иймд Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ