Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Г.Баясгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл /цахимаар/,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 139 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******од холбогдох эрүүгийн 2007003080187 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ******* төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч ******* дүүргийн ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ы ******* /РД:*******/,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.******* нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ****** дүүргийн , тоотод оршин суух Ч.ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Samsung A-30S загварын гар утас, жолооны үнэмлэх, Хас банкны цалингийн карт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдэж иргэн Ч.д 710.720 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Д.*******ийн  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “Улаанбаатар хотод явж байхад Ш. ах байшингийн засвар ирээд хийлцээд өг гэж дуудсан. Ирээд засварыг хийж байхдаа Ш. ахтай нэг шил архи хувааж уусан. Тэгээд би хүүхдийн баяр боллоо надад хөлс мөнгөө өгч болох уу би хүүхэд рүүгээ явуулмаар байна гэж хэлэхэд Ш. ах одоо би хүү рүүгээ ярихаар намайг архи уусан гээд хүү мөнгө өгөхгүй, ахынхаа энэ утсыг авч яваад ломбардад тавьж хүүхдүүддээ бэлэг авч өгөөрэй гэхээр нь авч явсан.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Ч.ын мэдүүлэг /хх-13-17/, гэрч Ш.ын мэдүүлэг /хх-18-19/, Дамно ХХК-ий А20120 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-27-28/, яллагдагчаар өгсөн Д.*******ын мэдүүлэг /хх-38-40/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Урьд ял шийтгэл эдэлж байсан эсэх талаарх тодорхойлолт /хх-41/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-47-52/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-55-58/, хохирогчийн гомдол саналгүй гэсэн тайлбар /хх-64/, шүүгдэгчийн гараар бичиж өгсөн тайлбар /хх-65/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн...шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд урьд ял шийтгүүлж байгаагүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрсэн зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн тэнссэн 1 жилийн хугацаанд ажил, сургуулиа өөрчлөх, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авхуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогч Ч.д учруулсан 720.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримт байхгүйг шийтгэх тогтоолд дурдуулж, түүнд оногдуулсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна.” гэх,

  Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ...Миний үйлчлүүлэгчтэй прокурор тохиролцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр буюу хорих ял оногдуулж, тэнсэхээр тохирсон байдаг. Уг үйлдэл нь Өршөөлийн тухай хуулийн хэрэглээнд багтаж байгаа бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор заасан. Өршөөлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэсэн байгаа. Уг хуулийн зүйл заалтыг үндэслэн өршөөн хэрэгсэхгүй болгох боломжтой байна. гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Д.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 23-00 цагийн орчим ****** дүүргийн тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.ын гэрээс Самсунг А-30S загварын гар утас, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, Хас банкны цалингийн карт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан болох нь:

1. Шүүгдэгч Д.*******ын “...Ингээд 23 цаг өнгөрч байх үед би тэднийхээс явахдаа гал тогооны өрөөний ширээн дээр байсан эгчийн Samsung A30s маркийн хар өнгөтэй гар утас байхаар нь аваад гарчихсан юм. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот Баянхошууны эцэст байрлах нэг ломбарданд тэр гар утсыг нь 200.000 төгрөгөөр тавьчихсан юм. Одоо тэр ломбардны нэр хаягийг нь ерөөсөө санахгүй байна...” гэх,

/хх-ийн 39 дүгээр тал/

 

          2. Хохирогч Ч.ын “...утас холбогдоод залгатал “Би утсыг чинь авчихсан. Одоо ломбардад байгаа” гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн. Тэгээд дараа нь 2021 оны 5 сард ******* манай гэрт хүрч ирээд “Захирлаасаа одоо би цалингаа аваадахъя” гэж хэлсэн.... гэх мэдүүлэг,

 /хх-ийн 13-17 дугаар тал/

3. Гэрч Ш.ын ...манай 2 настай ач охиныг утсаар саатуулах гээд хүүхдийн дуу тавиад өгсөн байсан. Тэгтэл шөнө 22 цагаас 24 цагийн хооронд манай хүү ын утас дуугарахгүй байхаар нь гайхаад гэрлээ асаагаад утсаа хайтал ******* ч байхгүй, манай хүүгийн утас ч байхгүй байсан... гэх мэдүүлэг,

/хх-ийн 18-19 дүгээр тал/

 4. Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан,

               /хх-ийн 27-28 дугаар тал/,

 

             5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

                 /хх-ийн 41 дүгээр тал/

           

             6. Д.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 47-58 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Д.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Ч.ын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь хохирогч Ч.ын Samsung A-30S загварын гар утас, жолооны үнэмлэх, Хас банкны цалингийн картыг авсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон Дамно хөрөнгийн үнэлгээний НА-20-112 дугаар дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Д.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч. нь “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Д.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож түүнд 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

     Энэ   хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******од 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******од  шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******од оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ