Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/19

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Г.Баясгалан /томилолтоор/,

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 13 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2207000000007 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ******* төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс , дээд боловсролтой, мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ******* тоотод оршин суух бүртгэлтэй,

         Урьд ****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр бүрэн эдэлж дууссан, ******* овогт *******ын ******* /РД:*******/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* рестораны цагаан хэрэглэл хураасан өрөөнд тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хутгаар Э.ын цээжин тус газарт нь хатгаж, цээжинд нь 2 см урттай шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Г.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Бид нар 12 цаг болж байхад ажлаа тараад ажлынхаа эгчийнх рүү ад очсон. Маргааш нь юм бэлдэх ажилтай байсан болохоор айлд хонолгүй, ажил дээрээ очиж хоноё гэж бодоод ажил руу ирсэн. Шөнө 4 цагийн үед такси олдохгүй байсан болохоор нь алхаж ажил дээрээ ирээд үлдсэн пиво уусан. Уг нь бид хоёр ажлынхаа эмэгтэй хүмүүсийг гэрт нь хүргэж өгч байсан. Хүйтэнд даараад дулаан газар орж ирээд сууж байгаад юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна нэг мэдэхэд маргалдаж тийм зүйл болсон байсан.” гэв.

Хохирогч Э. нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Шөнийн 03 цагийн үед ажил дээр ирээд юм яриад инээлдээд сууж байсан. Гэтэл Г.******* ах гарч, орж ирээд миний араас дүрсэн. Бүх зүйл хурдан болоод өнгөрсөн...эмчилгээний зардалд 160.000 төгрөг авсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-6/, хохирогч Э.ын мэдүүлэг /хх-11/, гэрч Б. /хх-13/, шинжээчийн 42 дугаартай дүгнэлт /хх-20-24/ яллагдагчаар өгсөн Г.*******гийн мэдүүлэг /хх-32-33/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Г.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* рестораны цагаан хэрэглэл хураасан өрөөнд хохирогч Э.ыг Хэнтийн буриад гэж доромжиллоо гэх шалтгааны улмаас цээжин тус газарт нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь цээжинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Г.*******гийн өгсөн: “...Э. намайг чи муу Хэнтийн буриад гээд хэл амаар доромжлоод байхаар нь гал тогооноос цэнхэр иштэй хутга аваад Э.ын цээжин хэсэгт нь нэг удаа хутгаараа хатгачихсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 34 дүгээр тал/

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Э.ын өгсөн: ...*******, бид гурав буцаад ******* ресторан дээрээ ирсэн. Бид гурав зочид буудал талын жигүүрт байх хуучин караоке байсан өрөөнд орж Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво уугаад юм яриад сууж байсан юм. Тэгтэл ******* өрөөнөөс гарч яваад 1-2 минутын орчим хугацааны дараа буцаж орж ирэхдээ гартаа цэнхэр өнгийн иштэй хутга барьж орж ирээд миний зүүн эгэмний ясны ойр орчимд хутгаараа хатгачихсан. Тэгээд цээжнээс цус гараад эхлэхээр нь нэг даавуу олж цусаа дараад байж байтал төд удалгүй цагдаагийн байгууллагаас хүмүүс хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13 дугаар тал/

 

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.ийн ...Г.******* бид хоёрын сууж байсан өрөөнөөс гараад буцаж орж ирэхдээ гартаа цэнхэр өнгийн иштэй хутга барьж орж ирээд хүн яаж хутгалдгийг харах уу гэж хэлээд Б.ын цээжин тус газарт нь хутгаараа хутгалчихсан. Тэр үед би айгаад гарч яваад манай рестораны залгаа байдаг зочид буудлын эгч дээр очоод, та цагдаад хүн хутгалуулчихлаа гээд дуудлага өгчих гэж хэлсэн. гэх ресейпшн эгч яг юу болсон талаар огт мэдээгүй... гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар тал/

 

4. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.ы №08 шэ/42 дугаар: Э.ын биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо..Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт,

/хх-ийн 23 дугаар тал/

 

5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 04-05 дугаар тал/

 

6. Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 9 дүгээр тал/

 

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 36 дугаар тал/

 

8. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас,

/хх-ийн 54 дүгээр тал/

 

9. шүүгдэгч Г.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 47-50 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Г.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Э.ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.******* нь хохирогч Э.ын  цээжин тус газар нь хутгаар хатгасан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид хутгаар хатгуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/42 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Г.*******г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Г.Жавхлагийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.ын бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...эмчилгээний зардалд 160.000 төгрөг авсан. Гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Г.*******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалах хугацаагаар хавсаргаж, цэнхэр өнгийн хуванцар иштэй нийт 27 см урт, бариул нь 11.5 см, ажлын хэсгийн урт 16.5 см урттай 1 ширхэг хутгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, шүүгдэгч Г.******* нь битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт хавсаргаж, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар цэнхэр өнгийн хуванцар иштэй нийт 27 см урт, бариул нь 11.5 см, ажлын хэсгийн урт 16.5 см урттай 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

  6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ