Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/109

 

2022          05          16                                   2022/ШЦТ/109

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга С.Аззаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч ******* овгийн ******* *******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг   оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар   яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн ******* *******од холбогдох эрүүгийн 2236000000075 дугаартай, 178/2022/0101/Э/ индекстэй хэргийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 сарын 16-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, төрсөн эхийн хамт Ховд аймгийн ******* сумын 12 дугаар /*******/ багийн 02 дугаар гудамжны 21 тоотод оршин суух хаягтай,  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар тэнссэн, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******ыг 06 сарын хугацаагаар тэнссүгэй...” гэх 2 дахь заалтыг хүчингүй болгож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од  240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од 2 жилийн хорих ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.*******од  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж, нэгтгэн  нийт эдлэх хорих ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож,  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, мөн  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний  800000 төгрөгөөр торгох ял, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан,  аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй,  сарын өрхийн орлого 500000 төгрөг, ******* регистрийн дугаартай ******* овгийн ******* *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* ******* нь 2022 оны 01 дүгээр сард Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн нутаг дэвсгэр “Нийтийн цоолго” хэмээх газраас  Б.Бат-Эрдэнийн өмчлөлийн буруу талын гуяндаа дэгэрээ тамгатай бор хээр зүсмийн 12 настай 1 тооны адууг буюу 1 тооны бод малыг  авч  иргэн *******д 1200000 төгрөгийн хохирол учруулж, бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт  хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бат- Эрдэнийн өгсөн...Манайх 2022 оны 01 сарын эхээр Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн нутаг Нийтийн цооллого нэртэй газраас бор хээр зүсмийн, буруу гуяндаа дэгрээ тамгатай нэг тооны адууг алдаад Цагдаагийн газарт гомдол гаргасан. Тухайн үед 30 тооны адуутай хамт байгаад алдагдсан. Тухайн адуу урьд нь ижил адуунаас салж  байгаагүй. Тухайн адууг манай хүргэн Ганбаатар хариуцан маллаж байсан. Би адуугаа 1500000 төгрөгөөр үнэлж байгаа...гэх мэдүүлэг /хэргийн 12-13 дугаар хуудас/ 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Нагашбайгийн өгсөн...2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Ховд аймгийн ******* суманд Өөлдийн хороололд байдаг гэртээ Таванбаялаг захад малын ченж хийдэг Мэндээ гэдэг залуу над руу утсаар яриад 1 адуу байна мөнгөний хэрэг гараад байна авах юм уу гэж асуухаар нь  хашаанд нь  очиж үзэхэд хүрэн зүсмийн зөв гуяндаа саран / ,$ / тамга шинээр дарсан 4 насны орчим туранхай адуу байхаар авахгүй гээд явсан.Маргааш нь надруу дахин утсаар яриад бид 2 уулзалдаад Мэндээ нөгөө хүрэн үрээнийхээ  хажууд халтар морь байна тэрийг үзэж хараад 2000000 төгрөгөөр аваач гэхээр  нь үзэж харж байгаад болно гээд Мэндээгийн хашаанд хамт очоод үзэхэд урьд өдөр үзсэн хүрэн үрээний хажууд халтар зүсмийн буруу талдаа дэгэрээ / S / тамгатай, 2 чих гол цуулбар имтэй адуу байсан. 2 адууг нийлүүлээд 1500000 төгрөгөөр худалдаж авсан. Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн адуу гэж хэлсэн.Мэндээгийн эхнэрийн дүү гэсэн байх өндөр шар залуу хамт явж байсан. Тэр хүний адуу гэж хэлсэн. Би 2 адуу худалдаж авсан өдрийн 17 цагийн үед Ховд Номин худалдааны төвийн үүдэнд байрлах ХААН банкны АТМ-ээс 1500000 төгрөгийг хүү Нурдавулетийн хамт очиж аваад Мэндээгийн дүү гэх шар залууд өгсөн. Тэр залуу мобикомын дугаартай байсан. Одоо утсыг нь  санахгүй байна. ХААН банкны 5858004901 данс ашигладаг өөр данс байхгүй. Тэр залууг Таагий гэж дуудаж байсан. ******* ******* гэдэг юм байна.Халтар зүсмийн буруу гуяндаа дэгэрээ тамгатай, 2 чих цуулбар имтэй адуу одоо манай хашаанд байгаа. Хүрэн зүсмийн 4 настай үрээ нь Жыргат гэдэг хүнд 1130000 төгрөгөөр зарсан. Одоо тэр залууд байгаа байхаа. Тухайн үед тэр үрээ их туранхай байсан. Мэндээгээс хүрэн зүсмийн гүү дэгэрээ тамгатай, хүрэн сарваатай, хар зүсмийн үрээ нэг чих гол цуулбар имтэй нийтэд нь 2000000 төгрөгөөр худалдаж авсан Мөнгийг нь өөрийн данснаас аваад бэлэн тоолж өгөөд авсан.Хар шүдлэн үрээг Ховд  сумын ЗДТГ-ын галч хийдэг хүнд 600000 төгрөгөөр зарсан. Хүрэн гүү хүрэн унагатай нь Ховд сумын Ширханы Батай гэдэг хүнд 1500000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Анхбаярын / Мэндээ / өгсөн...2022 оны 01 дүгээр сарын эхээр байсан хэдний өдөр байсныг санахгүй  байна. Эхнэрийн төрсөн дүү ******* ******* нэг өглөө босоод ирсэн чинь хашаанд бор хээр зүсмийн бага биетэй адуу авч ирсэн байсан. Тэгээд надад Б.******* зарж борлуулах гэсэн юм гэхээр Нагашбай гэдэг ченжтэй уулзаад бага адуу байна гэж хэлсэн чинь манай хашаанд ирж тэр бор хээр адууг үзээд үнэн дээрээ тэр 2 тохиролцоогүй манайхаас явсан. Сүүлд нь хэдэн төгрөгөөр яаж тохирч нэгэндээ зарсаныг мэдээгүй. Тэр бор хээр зүсмийн адууг Б.******* нь С.Нагашбайд өөрөө унаж аваачиж өгч худалдаж борлуулсан байна лээ. Им тамгыг нь анзаарч хараагүй. Их л номхон биеэр бага цогцтой адуу байсан. С.Нагашбайд Б.******* зарсан гэдгийг л мэдэж байна. Манай хашаанд байх үед бор хээр зүсмийн морь ганцаараа байсан.Надад хулгайн адуу гэж огт хэлээгүй. Зарж борлуулах гэсэн юм гэхээр нь С.Нагашбайтай уулзаж зуучилж өгсөн...гэх мэдүүлэг/хх-ийн 18-19-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Нармандахын өгсөн…Би 2021 оны хавар Говь-Алтай аймгийн харъяат Э.Дагвадорж гэх хүнээс 5000000 төгрөгийн үнэтэй загал адууг зээлээр аваад  Ховд аймагт тэжээж байгаад 2021 оны намар Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн иргэн Мөнх-Од гэх хүнээс 1100 ширхэг прейс өвс Б.*******ын хамт зээлээр аваад Чойр явж байгаа 2 шалаанз машинд өвсөө Говь-Алтай аймаг ороод Дагвадорж гэх хүнд өвсөө буулгаж өгсөн. Тухайн үед нэг прейс өвс Говь-Алтай аймагт 10000 төгрөгийн үнэтэй байсан. Би  Дагвадоржоос  урьд зээлээр авсан загал мориныхоо үнэнд 500 боодол өвс өгөөд үлдсэн 600 боодол өвсийг Дагвадорж 6 адуугаар аваад тус 6 тооны адуугаа Ховд аймагт хүргэлцэж ирээд буцсан юм .

Тухайн адуунууд Б.*******од байх ёстой. Энэ адуунаас би адуу аваагүй. Миний Говь-Алтай аймаг өвс ачиж явсан зорилго бол хавар авсан загал мориныхоо өрийг дарах гэж явсан. Харин Б.******* үлдсэн 600 боодол өвс бол Б.*******ын өвс  байсан. Тэр адуунууд миний мэдлийн адуу биш байсан юм. Б.*******ыг адуугаа Дагвадоржтой  хамт ачаад Ховд аймаг руу явахад би тусдаа түрүүлээд өөр машинтай явсан. Миний мэдэхээр хүрэн үрээ, 2 хээр гүү хүрэн гүү хүрэн даагатай ягаан саарал үрээ байсан.Би Нагашбай гэх хүнийг танихгүй. Харин Мэндээ бол Б.*******ын хүргэн  ах гэдгийг нь мэднэ. Би энэ 3 тооны адууг Мэндээгээр заруулсан асуудал байгаа.  Тухайн гурван  тооны адуу бол миний 2021 оны хавар Говь-алтай аймгийн Дагвадорж хүнээс худалдаж авсан загал морины үнэнд ирсэн адуунууд байсан.  Би тухайн гурван адууг  Мянгад сумын Одгоо гэх хүнд загал морио зараад өртөгт нь авсан адуунууд юм. Хүрэн гүү хүрэн сарваатай, хар шүдлэн үрээ байсан юм … гэх мэдүүлэг/хх-ийн 26-27-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнх-Одын өгсөн...Би Б.******* П.Нармандах гэх хүмүүсийг танина харилцаа хамаарал гээд байх зүйл байхгүй танилын хүрээнд л мэднэ. Би хувиараа Цагаанбулан багийн нутаг дэвсгэрт 2000 гаруй прейс өвс хийгээд 1100 ширхэгийг нь Б.*******, П.Нармандах нарт зээлээр нэг боодол өвсийг 6000 төгрөгөөр бодож өгсөн асуудал байгаа.Би зээлээр өгсөн өвснийхөө үнийг Б.*******, П.Нармандах нараас авсан. Тухайн үед өвс авч яваад 14 хоногийн дараа Б.******* Говь-Алтай аймгаас 6 тооны адуу ачиж ирлээ гэхээр нь би аймгийн төв орж ирээд *******оос 4 тооны адууг өвснийхөө үнэнд бодож авсан юм.  Би хээр байдас, хүрэн гүү хүрэн даагатай, ягаан саарал бөөсөгтэй үрээ гээд 4 тооны адуу Б.*******оос аваад ачаад Мянгад сум руу явах гэж байхад Б.******* надад манай энд тэжээх өвс алга байна энэ хүрэн үрээг тэжээж байгаач гэхээр нь би тэр хүрэн үрээг нь бас авч яваад Б.*******оос авсан 4 тооны адуу бас Б.*******ын хүрэн үрээний зөв гуянд өөрийн тамга болох сэнжтэй саран тамгаа дарж байсан юм. Манай адуу бүгдээрээ сэнжтэй саран тамгатай байгаа. Энэ адуунууд бүгд  надад байгаа. Би 2021 оны 11 дүгээр сарын эхээр мөс хөлдөж байх үед зарсан юм...гэх мэдүүлэг/хх-ийн 29-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Гомбожавын өгсөн...Б.******* одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй гэр орноо хараад байж байгаа. Б.Энхболдын ээж болох Д.Уранбилэг нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэнгээ нэг охиныхоо хүүхэд харахаар явсан байгаа гэж байсан.Б.******* айлын бага хүүхэд байгаа юм аа ах дүү зургуулаа,   Ховдод нэг эгч нь байдаг. Бусад ах , эгч нар нь  Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байсан юм. Бүртгэлтэй эд хөрөнгө гэх зүйл байхгүй байхаа. Б.Энхболд нь ******* багт ээжийнхээ хамт монгол гэрт амьдардаг. Хашаа нь ээжийнх нь нэр дээр байгаа. Манай дүү ах дүү хамаатан садан дундаа нэр хүндтэй хүнд тусархуу цагаан цайлган сэтгэлтэй өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн байгаа юм. Б.******* Ховд аймгийн ******* сумын Цаст-Алтай сургуулийг 2017 онд төгсөөд Ховд Их сургуульд элсэн суралцаж байгаад гарсан гэж байсан. Ар гэр ахуй амьдралын талаар ээжийнхээ тэтгэвэрээр амьдардаг. Б.******* Цагаанбулан багт очиж хадлан хийж ар гэртээ нэмэр болдог юм. Би Б.Энхболыг сагс сайн тоглодог гэж сонсож байсан.  Б.*******од хууч өвчин гэх зүйл байхгүй. Цэргийн алба хаагаагүй харин сая цэргийн зарлан дуудах хуудас ирсэн гэж надад хэлж байсан юм.. гэх мэдүүлэг/хх-ийн 31-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Төр-Очирын өгсөн...Манай найз Б.******* бол эелдэг зан ааштай цагаан цайлган зантай хүнд үгүй гэж хэлж чаддаггүй жаахан сэргэлэн талдаа хүн байгаа юм . Б.*******  нь 6 хүүхэдтэй айлын хамгийн бага хүүхэд. Дээрээ 1 ах 4 эгчтэй өссөн юм. Нэг ах нь Монгол Транс ХХК-д ажилладаг гэж байсан. Ховд аймагт нэг эгч нь байдаг. Бусад 3 эгч нь Улаанбаатар хотод байдаг гэж байсан юм. Миний мэдэхээр өнгөрсөн 2021 оны өвөл зодооны хэрэгт шалгагдаж байсан. Манай найз нэг их архи уугаад байдаггүй хааяа нэг уудаг архи уухаараа агсан согтуу тавьдаггүй юм. Б.******* надаас өөр ямар хүмүүстэй найзлаж нөхөрлөдөг гэдгийг нь би сайн мэдэхгүй. Б.******* ээжтэйгээ хамт амьдарч байгаа одоо ээж нь Улаанбаатар хот явсан гэж хэлж байсан юм. Б.*******ыг хаана ямар ажил хөдөлмөр эрхэлдэг гэдгийг би мэдэхгүй байна. Б.******* Цаст-Алтай цогцолбор сургуулийн 12 дугаар анги төгсөөд Ховд Их сургуульд сурч байгаад гарсан гэж байсан юм. Манай найз Б.******* ээжтэйгээ хамт амьдарч байгаа ээж нь урьд нь эмнэлэгт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэж сонссон ар гэр ахуй амьдралын хувьд боломжийн амьдралтай гэж байсан. Б.******* сагс сайн тоглодог.  Б.******* цэргийн алба хаагаагүй сая Б.******* цэргийн зарлан дуудах хуудас ирсэн байсан.Б.******* Ховд аймгийн төвөөс гадагш нэг их явахгүй хааяа нэг Мянгад суманд өвс, адуу малын наймаа хийж очдог юм. Манай найз Б.*******од улсаас авсан гавъяа шагнал гэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 33-рт/

       Хөрөнгийн үнэлгээний ВЕНДО ХХК-ийн 2022 оны 03 сарын 29-ний өдрийн нэг адуу 1200000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн36-39-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд шүүгдэгч Б.******* хэргээ хүлээн мэдүүлсэн...Би 2022 оны 01 дүгээр сарын эхээр Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2-2 тоот хашаандаа тэжээж байсан хүрэн үрээг Мянгад суманд аваачиж зарахаар унаж яваад Мянгад сумын Цагаанбулан багийн Салаа гэх газар очиход харуй бүрий болоод бас миний унаж явсан хүрэн үрээ муудаад явж байтал тэнд миний явж байсан газар 10 гаруй тооны адуу хулсны наад талд харагдсан. Харин хулсны цаад талд бас 20 гаруй тооны адуу харагдаж байсан. Тэгээд би наад талд байх 10 гаруй адуун дундаас уг бор хээр морийг бугуйлдаж барьж аваад барьж авсан морио эмээллэж унаад унаж явсан хүрэн үрээгээ хөтлөөд тэндээсээ шууд Ховд аймгийн төв рүү буцаад шөнө 01 цагийн үед аймгийн төвд орж ирсэн. Хашаанд байх хүргэн ах Б.Анхбаярт хүрэн үрээгээ зармаар байна авах хүн байна уу гэж асуутал хүргэн ах С.Нагашбай гэх хүнрүү утсаар яриад та адуу авч байгаа юу гэтэл авч байгаа гэсэн. Тэгсэн манай хүргэн ах энд манай дүүд нэг үрээ байна гэтэл Нагашбай за би яваад очъё гэж хэлсэн. Тэгээд удалгүй С.Нагашбай ирээд хүрэн үрээг үзээд туранхай байна аа гээд хажууд нь байгаа миний Мянгад сумаас унаж ирсэн бор хээр морийг зарах юм уу гэхээр нь би зарсан ч яах вэ хэдээр авах юм гэтэл хүрэн үрээ бор хээр морь хоёрыг нийлүүлээд 1600000 төгрөгөнд  ав гэтэл С.Нагашбай дуугаралгүй гараад явсан. Тэрнээс хойш манай хашаа өвсгүй болоод бор хээр морио Малчны хороололд байх Тоогий гэдэг залуугийн хашаанд аваачаад 2 хонуулж байтал надад мөнгөний хэрэг гараад өөрөө С.Нагашбай руу холбогдож асуутал С.Нагашбай 1500000 төгрөгөөр өгнө гэвэл авлаа гэхээр нь ав ав гээд уг морио зүүн хаалганд байх С.Нагашбайн хашаанд нэгийг нь унаад нэгийг хөтлөөд аваачиж өгсөн. С.Нагашбай залуутайгаа надтай хамт Номин худалдааны төвийн АТМ-ээс надад 1500000 төгрөг бэлнээр тоолж өгсөн юм .Миний унаж явсан хүрэн үрээ муудаад байхаар нь би аргагүйн эрхэнд бусдын малыг хулгайлсан юм. Надад тухайн үед мөнгөний хэрэг гараад зарсан юм. Б.Анхбаяр гэх хүн бол манай төрсөн эгчийн нөхөр манай хүргэн ах болох хүн манай хүргэн ах Б.Анхбаяр хувиараа мал мах, хүнсний ногоо авах зарах, ажил хийдэг бас таксинд явдаг хүн байгаа юм. Харин С.Нагашбай гэх хүнийг таньдаггүй байсан. Тухайн үед хүрэн үрээгээ зарах шаардлага гараад хүргэн ахад хэлсэн. Хүргэн ах болох Б.Анхбаяр С.Нагашбайтай утсаар яриад миний зарах гэж байсан. Хүрэн үрээг үзүүлж байсан тэгж байхад С.Нагашбай гэх хүнийг харсан С.Нагашбай гэх хүн бас мал мах авч зардаг ченж хүн юм шиг байна лээ. Би ******* сумын ******* багийг 2-21 тоотод ганцаараа амьдарч байгаа. Би уг нь ээжтэйгээ амьдарч байтал ээж Улаанбаатар хот явсан. Одоохондоо ганцаараа гэртээ байгаа. Би одоогоор ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй байна. Би *******эс хулгайлж авсан бор хээр морио буцааж өгч хохирлоо барагдуулсан байгаа. Би 2022 оны 01 дүгээр сард Ховд аймгийн Цагаанбулан багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн буруу гуяндаа дэгрээ тамгатай бор хээр зүсмийн 12 настай 1 тооны адуу буюу 1 тооны бод малыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч иргэн *******д 1200000 төгрөгийн хохирол учруулсан,  мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар тэнссэн, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 06 сарын хугацаагаар тэнссүгэй...” гэх 2 дахь заалтыг хүчингүй болгож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од  240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од 2 жилийн хорих ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******од  Эрүүгийн хуулийн тусгай аюйи 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж, нэгтгэн  нийт эдлэх хорих ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, мөн  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний  800000 төгрөгөөр торгох ял, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан  гэх баримт/хх-ийн51-рт/

2019 оны  04 сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоол/хх-ийн 53-55-рт/

2020 оны  01 сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоол/хх-ийн 56-71-рт/

2021 оны  12 сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоол/хх-ийн 72-79-рт/ 2021 оны  11 сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 80-82-рт/

Эд зүйл мал амьтаныг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 85-87-рт/

Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт оршин суух, Солтаханы Нагашбайгаас бор хээр зүсмийн 12 настай, буруу гуяндаа дэгрээ тамгатай, тарга хүч муутай, хоёр чих цуулбар имтэй, адууг хураан авч, Ховд аймгийн Мянгад сумын Бямбын Бат-Эрдэнэд хүлээлгэн өгсөн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 88-91-рт/ зэрэг болно.

 Шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч ******* *******  нь 2022 оны 01 дүгээр сард Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн нутаг дэвсгэр “Нийтийн цоолго” хэмээх газраас иргэн Б.Бат-Эрдэнийн өмчлөлийн буруу талын гуяндаа дэгрээ тамгатай бор хээр зүсмийн 12 настай 1 тооны адууг  нууцаар авч бусдад  зарсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа ба прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан  хэлэлцүүлэх хүсэлт  гаргаж, шүүгдэгч Б.*******од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.    

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

             Шүүгдэгч Б.*******ыг 2022 оны 01 дүгээр сард Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн нутаг дэвсгэр “Нийтийн цоолго” хэмээх газраас иргэн Б.Бат-Эрдэнийн өмчлөлийн буруу талын гуяндаа дэгэрээ тамгатай бор хээр зүсмийн 12 настай 1 тооны адууг буюу 1 тооны бод малыг  авч, бусдад зарсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.   

            Шүүгдэгч Б.******* бусдын өмчлөлийн малыг, нууцаар хууль бусаар авч болохгүй гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзнэ. Мал гэдэгт...хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамраах ба      бусдын малыг нууцаар, хууль бусаар авсан нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Б.*******ын бусдын нэг тооны адууг бэлчээрээс өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар авсан үйлдэл  нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан...бусдын малыг хулгайлах...гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж, шүүгдэгч Б.*******ыг бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

     Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.*******ын  Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг “Нийтийн цооллого” гэх газраас  авч, гэрч С.Нагашбайд зарсан  бор хээр зүсмийн 12 настай, буруу гуяндаа дэгрээ тамгатай,  хоёр чих цуулбар имтэй адууг Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт оршин суух, Солтаханы Нагашбайгаас  хураан авч, хохирогч Ховд аймгийн Мянгад сумын Бямбын Бат- Эрдэнэд хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч нь  хохирогчид учирсан хохирлыг бодит байдлаар төлсөн...гэж үзнэ.

     Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар тэнссэн, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 06 сарын хугацаагаар тэнссүгэй...”гэх 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од  240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од 2 жилийн хорих ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******од  Эрүүгийн хуулийн тусгай аюйи 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж, нэгтгэн  нийт эдлэх хорих ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, мөн  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний  800000 төгрөгөөр торгох ял, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан  нь хх-ийн 51 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 53-55 дугаар хуудас дахь  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны  04 сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоол, хэргийн 56-71 дүгээр хуудас дахь  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  01 сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоол,  мөн  хэргийн 72-79 лүгээр хуудас дахь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны  12 сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоол, мөн хэргийн 80-82 дугаар хуудас дахь  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 11 сарын 25 - ны өдрийн 2021/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ыг бусдыг малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Ховд аймгийн ******* сумаас 1 жил 6 сарын хугацаанд явахыг хориглох хялзгаарлалт тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, хохирогчид учирсан хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх дүгнэлт гаргав.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Хохирогчид учирсан хохирол болон С.Нагашбайд учирсан хохирол 800000 төгрөгийг төлсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл  байдал тогтоогдохгүй байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч Б.*******ыг нийгмээс тусгаарлахгүйгээр эх болон эгчийнх нь хяналтад байх боломжоор хангаж  өгнө үү...гэх дүгнэлт гаргав.

Шүүхээс шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан...бусдын малыг  хулгайлсан...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, хохирлыг бодит байдлаар  төлсөн  болон  эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.*******од  1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од  эрх бүхий байгууллагын хяналтад байж өөрийн оршин суух Ховд аймгийн ******* сумаас  1 жил 6 сарын хугацаанд явахыг хориглох хязгаарлалт  тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан... ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******од  тайлбарлаж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хяналт тавихыг даалгаж, Эрүүгийн 2236000000085 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирлыг бодит байдлаар  төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдаж,  шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан...бусдын малыг  хулгайлсан...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.*******од 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* эрх бүхий байгууллагын хяналтад байж өөрийн оршин суух Ховд аймгийн ******* сумаас  1 жил 6 сарын хугацаанд явахыг хориглох хязгаарлалт  тогтоосугай.

4.Эрүүгийн 2236000000085 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирлыг бодит байдлаар  төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан... ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг...шүүгдэгч Б.*******од тайлбарлаж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хяналт тавихыг даалгасугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА