Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 20

 

Б.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Ж.Баттогтох

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:В.*******

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Б.*******а

Гуравдагч этгээд:Б.П

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч: Б.*******

Нарийн бичгийн дарга: Б.******* нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзулын даргалж шийдвэрлэсэн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 230 дугаартайшийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.*******гийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 1981 онд төрсөн. Архив бичиг хэргийн эрхлэгч мэргэжилтэй Цагаанхайрхан сумын ЗДТГ-ын 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

Би анх 2009 оны 09 сарын 15-нд Цагаанхайрхан сумын ЗДТГ-ын архив, бичиг хэргийн эрхлэгчээр томилогдон 2014 оны 10 сарын 01-н хүртэл ажилласан. Би биеийн байдал, ар гэрийн байдлын улмаас ажлаасаа түр хугацаагаар чөлөө авсан. Би буцаад архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилд орох хүсэлтээ 2016 оны 06 сар болон 09 сард 2 удаа өгсөн. 9 сард хүсэлтийг хүлээн аваад12 сарын 27-нд намайг Засаг даргын тамгын газрын дарга *******аа дуудсан. 12 сарын 28-наас *******г ажлаас халж байгаа 28-нд ажлаа хүлээлцэх үү 2017 оны 01 сарын 02-нд хүлээлцэх үү гэж байгаад 01 сарын 02-ны өдрийн 12 цагт хүлээлцэхээр болсон. Ингээд *******тэй ажлаа хүлээлцээд явж байтал ******* гараад Иргэдийн хурлын дарга ******* дагуулж орж ирсэн. ******* дарга би энэ хүнийг ажлаас нь халуулахгүй гээд *******ааг чамайг ажлаас чинь Засаг даргаар халуулна гээд Засаг даргын орлогчийг өрөөг нь түгж гээд гарсан. Тэр ажлаа хүлээлцэж дуусгаагүй. Тамгын газрын дарга *******агийн гаргасан энэ 01 тоот тушаал нь ямар ч үндэслэлгүй учраас хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Өмнөх Тамгын дарга байсан *******аа нь *******г сахилгын арга хэмжээ 2 удаа авагдсан мөн хугацаатай тайлан мэдээг хугацаанд нь явуулаагүй, улсын архивын ерөнхий газраас 5 жил тутамд ирдэг шалгалтаар хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн, аймгийн архивын дарга ******* энэ хүнээ соль гэж 2-3 удаа хэлж байсан гэж байсан. Энэ үндэслэлээр *******г ажлаас нь халсан гэж байсан. Намайг ажилд авах тухай тушаалыг гаргахдаа тамгын дарга *******аа нь Засаг даргатай утсаар ярьж зөвшилцсөн мөн хөдөлмөрийн гэрээг 1 жилийнхугацаатай байгуулдаг учраас гэрээний хугацаа дуусгавар болж байгаа гэж л хэлсэн. Би 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 19 тооттушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******а анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Н.*******аа нь тамгын газрын бичиг хэргийн ажилтан Д.П-г ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр ажлаас халах тухай 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 19 тоот тушаал гаргаж оронднь Б.Н-г томилсон. Тушаалыг 2017 оны 01 сарын 02-ны өдөр танилцуулсан. Уг тушаалын дагуу Б.Н нь ажил хүлээж аваагүй. Хуучин тамгын газрын даргаар ажиллаж байсан Н.*******аа нь ЗДТГ-ын даргын 2016 оны тушаалуудыг авч яваадөөрчилсөн, тушаалуудыг засварласан, ажлын байрны дарамт үзүүлэн захирамж бичиг тоот засаж өөрчлөөд байгаа үйлдлийг нь удирдах хүнд хэлснээс болоод архив бичиг хэргийн ажилтан Д.П-г ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн хэдий ч энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй. Д.П-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй. Уг албан тушаал нь байнгын орон тоотой байдаг, ажлын байрны тодорхойлолтонд дээд боловсролтой байна гэж заасан. Б.Н нь дээд боловсрол эзэмшээгүй зэрэг нөхцөл байдлын улмаас Д.П-г өмнө нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох тухай тушаал гаргасан. Иймд Б.Н-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.*******аа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 12 сарын 27-ны өдөр *******аа дарга намайг дуудаад 2016 оны 12 сарын 28-ны өдөр чамайг ажилд авах тушаал гарч байгаа тушаалаа аваад 2016 оны 12 сарын 28-наас ажилдаа орох уу, 2017 оны 01 сарын 02-ноос ажилдаа орох уу гэж асуусан. Тэгэхэд нь би нэгэнт он дуусч байгаа учраас 2017 оны 01 сарын 02-ны өдрөөс ажилдаа оръё гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Тамгын газар дээр ирээд ажлаа хүлээж авах гээд өрөө рүү ороход ажил хүлээлцэх комисс, *******аадарга нар ирсэн байсан. Тэгээд ажил хүлээлцэх акт үйлдээд байж байхад гаднаас хурлын дарга ******* орж ирээд ажил хүлээлцэх боломжгүй. Орлогч даргыг өрөөг нь цоожил гээд ******* дарга *******г дагуулаад өрөөнөөс гарсан. Тэгээд биараас нь очоод ******* даргаа энэ таны оролцох ажил биш байх гэж бодож байна гэж хэлчихээд буцаад бичиг хэргийн ажилтаны өрөөнд орж ирэхэд орлогч дарга та нар өрөөнөөс гарчих надад өрөөний түлхүүр байна гэж хэлсэн. Тэгээд бид өрөөнөөс гарч орлогч дарга өрөөг цоожилсон. 2017 оны 01 сарын 05-ны өдөр хүртэл П ажилдаа ирээгүй. Би 2017 оны 01 сарын 05-ны өдөр хүртэл өдөр бүр Тамгын газар дээр ирж байсан. Тиймээс 2016 оны 12 сарын 28-ны өдрийн тушаал үндэслэлтэй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. *******а даргыг ажлаа авсаных нь дараа өрөөнд нь орсон. Яг намайг ороход *******аа дарга *******а 2 миний тушаалын талаар ярилцаад байж байсан. *******а надтай юу ч ярилгүй өрөөнөөс гараад явсан. П-г ажилд томилсон тушаал 2017 оны 01 сарын 05-ны өдөр гарсан байсан. Тэр өдөр надад *******атай уулзах боломж байгаагүй. Дөнгөж ажлаа хүлээж аваад л П-г ажилд нь томилсон тушаал гарсан байсан. Тиймээс *******атай уулзаагүй. Намайг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон талаар би 2017 оны 01 сарын 12-ны өдөр нягтлан аас мэдсэн гэжээ.

Хариуцагч байгуулагын төлөөлөгч Б.*******а анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2017 оны 01 сарын 05-ны өдөр ажлаа авсан. Түүнээс өмнө болсон үйл явдлыг би сайн мэдэхгүй байна. П-г ажлаас чөлөөлсөн үндэслэл нь буруу, П-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй мөн ажлын байрны тодорхойлолтод зааснаар тухайн ажилд дээд боловсролтой хүн ажиллахаар заасан байсан. Гэтэл Н нь дээд боловсролгүй байсан учраас П-г эгүүлэн томилох тушаалыг гаргасан. Н ажилдаа эргэж орох талаар надтай ирж уулзаж байгаагүй. *******аа дарга надад ажлаа хүлээлгэж өгөхдөө миний сүүлчийн тушаалыг битгий хүчингүй болгоорой гэж хэлсэн. Түүнээс биш Н-г ямар үндэслэлээр ажилд томилсон, П-г ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар хэлээгүй гэжээ.

Гуравдагч этгээд Д.П анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2016 оны 12 сарын 28-ны өглөө намайг ажилдаа ирэхэд Засаг дарга манай өрөөнд орж ирээд *******ааг ажлаас чөлөөлөхзахирамж гаргана. Би төслөө өөрөө бичээд ирье. Чи ийшээ тийшээ явж болохгүй шүү гэж хэлсэн. Би тэр үед ар гэрийн гачигдалтай байсан учраас түр 2 цагийн чөлөө аваад орж гараад байсан. Тэгээд 2016 оны 12 сарын 28-ны 12 цагийн үед Засаг дарга намайг өрөөндөө дуудаад захирамжийн төслийг флашинд хуулаад надад өгсөн. Тэгээд би тэр захирамжийг өөрийнхөө компьютерт хуулаад бланк дээр гаргах гээд байж байхад ноорог цаасан дээр гаргаад өг гэсэн. Тэгээд би гаргаж өгөөд цайндаа явсан. Тэгээд 14 цагт ажил дээрээ ирээд даргын өрөө рүү орох гэтэл дарга өрөөндөө хүнтэй байсан. Тэгээд 15 цагийн үед намайг дуудаад даргынөрөөнд ороход ноорог цаасан дээр гаргасан байсан захирамжийн төслийг бланк дээр гаргаад ир гэж хэлсэн. Ажил хүлээлцэх комиссын гишүүдийг бэлэн байж бай гэж хэлсэн. Тэгээд тухайн захирамжийн 2 хувийг бланк дээр хэвлээд даргын өрөөнд ороходтамгын дарга *******аа надаас захирамжийг булааж авсан. Тэгээд дарга руу харахад дарга юм хэлээгүй учраас би эргээд өрөөнөөс гарсан. Тэгээд 17 цаг өнгөрч байхад даргын өрөө рүү шагайхад Засаг дарга, хурлын дарга, тамгын дарга 3 сууж байсан. 18 цаг болоход 10 минут дутуу байхад тэр 3 өрөөнөөсөө гарч ирсэн. Засаг дарга, хурлын дарга 2 морин спорт уячдын шинэ жилийн үйл ажиллагаанд оролцохоор явсан. Тэгээд *******аа дарга өрөө рүүгээ орж 10 гаран минут болоод миний өрөөнд орж ирээд компьютерээ унтраахгүй байж бай би юм хэвлэнэ гэж захирангуй байдалтай хэлсэн. Тэгээд *******аа дарга компьютерт захирамж шивж эхэлсэн. Өмнө нь миний гаргаж өгсөн захирамжийг засч шивж эхэлсэн. Тэгээд газрын даамал ыг дуудаад захирамжаа шив гээд *******аа дарга хэлж өгөөд шивсэн. Тэгээд намайг бланк гаргаад ир гэсэн. Би 2 ширхэг захирамжийн бланк гаргаж өгсөн. Тэгээд өөрөө хэвлээд надаар дугаарлуулалгүйгээр аваад гарсан. Тэгэхдээ надаас 4 ширхэг тушаалын бланк авсан. Тэгээд гэртээ хариад хоолоо хийгээд байж байхад 20 цаг өнгөрч байхад Засаг дарга надруу залгаад өрөөндөө хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд очиход Засаг дарга, хурлын дарга, *******аа нар даргын өрөөнд сууж байсан. Тэгээд Засаг дарга намайг өрөөгөө онгойлгоод энэ захирамжийг засаад ир гэж хэлсэн. Тэгээд *******аа дарга миний араас орж ирээд өөрийн хүсэлтээр гэснийгээ эрүүл мэндийн улмаас гэж засаад 3 сарын цалингийн тэтгэмжийг 6 сар гэж зассан. Тэгээд 2017 оны 01 сарын 04-ний өглөө ажилдаа очиход Засаг дарга намайг дуудаад өнөөдөр шинэ тамгын газрын дарга ажлаа хүлээж авна сүү бэлдээрэй гэж хэлсэн. Тэгээд намайг *******аг дууд гэж хэлсэн. *******а ирээд өнөөдөр ажлаа хүлээж авмааргүй байна. Хувийн шалтгаанаар аймаг явах учраас ажлаа маргааш хүлээж авъя гэж хэлээд явсан. Тухайн үед манай эмээгийн бие тэнхээрхээд байсан учраас би даргад хэлээд чөлөө аваад явсан. 2017 оны 01 сарын 02-нд ажилдаа ирээд байж байхад *******аа намайгдуудаад чи 2016 оны 12 сарын 28-наас эхэлж ажлаасаа халагдсан. Өнөөдөр тушаалаа аваад үдээс хойш ажлаа хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би өрөөндөө орж ирээд Засаг даргын утас руу залгасан. Засаг даргын утас холбогдохгүй байсан. Тэгж байгаад11 цаг өнгөрөөгөөд над руу яасан бэ гэж залгасан. Гэнэт намайг ажлаас халах тушаал гарсан байна. Одоо ажлаа хүлээлгэж өггэсэн гэхэд. Надад юу ч хэлээгүй. Наадах чинь юу болж байгаа юм бол. Би энэ талаар юу ч мэдээгүй. Өнөөдөр ажлаа хүлээлгэж өгч болохгүй шүү. Би маргааш очно гэж хэлсэн. Одоо яах вэ гэхэд хурлын дарга руу ярь. Би хурлын даргад хэлье гэсэн. Тэгээд удаагүй байж байтал хурлын дарга надруу залгаад юу болсон бэ? чиний ажлыг авах гэж байгаа юм уу, хэзээ тийм тушаал гарсан юм бэ? гэсэн. Тэгэхээр нь би сайн мэдэхгүй байна. 14 цагаас намайг ажлаа хүлээлгэж өг гэж байна гэж хэлсэн. Тэгээд цайны цаг болж байсан учраас гэртээ харьж цайгаа уучихаад 14 цаг болж байхад ажил дээрээ ирэхэд Мал эмнэлэг үржлийн тасгийн даргаНарангэрэл эгч манай өрөөнд орж ирээд чи ажлаа өгөх гэж байгаа юм уу, коридороор хүмүүс тэгж яриад байна гэж хэлсэн. Харинтиймээ гэнэт ийм тушаал гарсан. Би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй байтал тамгын дарга *******аа, нярав , газрын даамал , нярав , *******аа нар орж ирсэн. *******аа миний дэргэд хавтастай бичиг барьж ирээд надад энэ тушаалыг харж байна уу гээд өөрийнхөө засаж гаргасан захирамжаа надад үзүүлсэн тэгэхээр нь наад захирамж чинь хүчингүй шүү дээ. Хүчинтэй захирамжаа яасан юм бэ? гэхэд тэр чамд хамаагүй. Дуугүй ажлаа хүлээлгэж өг гэж намайг дарамталсан. Тэгээд байж байтал хэрүүл маргаан үүсээд ажлаа өгнө өгөхгүй гэсэн. Би тухайн үед ямар нэгэн юм хэлж яриагүй. Тэр үед би хурлын дарга руу залгахад хурлын дарга утсаа салгаад байсан. Би мөн засаг дарга руу залгасан. Засаг дарга намайг ажлыг чинь хүлээлцэх гээд хүмүүс ороод ирвэл хэлээрэй гэсэн юм. Засаг даргын утас нь холбогдохгүй байсан. Хурлын даргыг дуудах гээд өрөө руу явж байхад урдаас гарч ирсэн. Тэгээд бид 2 манай өрөөнд орсон. Хурлын дарга манай өрөөнд ороод та нар чинь юу болоод байгаа юм бэ, Засаг даргатайгаа зөвшилцсөн юм уу гэж *******аагаас асуусан. Тэгээд тэнд маргаан болсон. Би тэр өдөр ажлаа хүлээлгэж өгөөгүй. Ажил хүлээлцэх акт үйлдсэн байсан. Тэр акт дээрээ миний ширээн дээр тавьсан байсан зүйлүүдийг харж бичсэн юм болов уу гэж бодсон гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н-ийн гаргасан хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага бол ажилдаа эгүүлэнтогтоолгох, ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх олговор гаргуулах нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тооттушаалыг хүчингүй болгуулах тухай байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2017 оны 01 дүгээр сарын 05-ныөдрийн 01 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар асуудал яригдана. Дээрх тушаалд хууль хэрэглээний алдаагаргасан байна. Ажлаас халсан тухай асуудал яригдаж байна. Хууль хэрэглээний алдаа гарсан байна. Хэрэглэх ёстой байсан хуулийг хэрэглээгүй байна. П-г ажлаас халсан тушаалын 2 дахь заалтыг ямар хуулийн зүйл заалтыг үндэслэсэн ньтодорхойгүй байна. П-г ажлаас үндэслэлгүй халсан тухай асуудал яригдаж байна. П өөрийгөө ажлаасүндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа бол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар 01 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохоос биш Засаг даргын тамгын газар гомдол гаргах боломжгүй. Засаг даргынтамгын газар нь П-г ажлаасаа үндэслэлтэй, үндэслэлгүй халагдсан талаар тогтоодог байгууллага биш. Гэтэл өөрсдөдөө хэт их эрх мэдэл өгөөд албан тушаалаа хэтрүүлэн энэ тушаалыг гаргасан байгаа учраас 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 01 тоот тушаал үндэслэлгүй. П-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон асуудал яригдаж байна. Энэ асуудал дээр мөн адил хууль хэрэглээний алдаа гарсан. Хөдөлмөрийн хуулийн 28 дугаар зүйл нь шүүхийн шийдвэрийн тухай асуудал заагдсанбайгаа. Гэтэл шүүхийн хийх ёстой ажлыг тамгын газрын дарга хийж П-г ажилд томилж байгаа нь хууль хэрэглээний алдаагаргасан гэж үзэж байна. Тиймээс 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгож Хөдөлмөрийн тухай хуулийн128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасны дагуу Н-г ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлдзаасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болох 2315300 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийндаатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагахангаагүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэлийн үндэслэх хэсэг нь хоосон байсан. Зөвхөн шаардлага байгаа. Иргэний хэрэгшүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн үндэслэх хэсэг заасан байх ёстой гэсэн байгаа. Гэтэл үндэслэх хэсэг байхгүй байгаа учраас шүүх нэхэмжлэлийг хүлээж авахгүй буцаах ёстой байсан. П-г ажилд нь эгүүлэнтомилсон учраас шүүхэд хандах асуудал яригдахгүй. Н нь ажилд томилогдсон боловч энэ ажлын байран дээрээ ямар нэгэнажил үүрэг хийж гүйцэтгээгүй. Ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн харилцаанд ороогүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар ажилтанг ажилд авах, ажлаас чөлөөлөхдөө Засаг даргатай зөвшилцөнө гээд тусгайланзаасан байгаа. Н нь хөдөлмөрийн гэрээгээр тухайн албан тушаалд ажиллаж байсан асуудал байхгүй байгаа юм. Тиймээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 43.1 дэх хэсэгт зааснаартомилж чөлөөлөх эрхтэй байгаа учраас тамгын газрын даргын гаргасан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрвээажилд нь эгүүлэн томилж шийдвэрлэлээ гэж бодоход ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хэрхэн яаж тооцох нь эргэлзээтэй. Тиймээс манай байгууллагын зүгээс цалин хөлс бодож олгох ямар ч боломжгүй, нэхэмжлэгч Б.Н нь энэ байгууллагад урьд нь ажил эрхэлж байгаагүй өөр байгууллагад ажил эрхэлж байсан. Хэрвээ *******ааг ажилд нь томиллоо гэж бодоход П мөн л шүүхэд нэхэмжлэл гаргана. П нь ажлын байрны тодорхойлолтод заасан, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээгүйцэтгэж байсан хүн юм. Н нь хөдөлмөрийн гэрээгээ амаар тохиролцсон гэх боловч гэрч, нэхэмжлэгч нарын тайлбар мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байна. 1 нь ТҮ-ийн 5.2-оор, нөгөө нь ТҮ-ийн 5.3-аар цалинжихаар тохиролцсон гэж байгаа. Хөдөлмөрийн гэрээг амаар тохиролцсон байх боломжгүй. Хэрвээ амаар тохиолцсон бол гол нөхцлөө заавал тохиролцсон байх ёстой. Гэтэл энэ талаарх мэдүүлэг нь зөрүүтэй байгаа учраас амаар тохиролцсон гэж үзэх боломжгүй юм гэжээ.

Анхан шатны шүүх: Б.Н-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ЗДТГ-т холбогдох Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ЗДТГ-ын 2017 оны 01-р сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, томилогдсон ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөсчөлөөлөгдддөг болохыг дурдаж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.12-ны өдрийн 230 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийг бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй гэж үзэж байгаатул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 230 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Гаргасан гомдлоо дэмжиж байна. Яагаад гэвэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Энэ асуудал дээр шүүх Захиргааны ерөнхий хуулийг баримтлан шийдвэр гаргаж, ажилд эгүүлэн тогтоосон гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийг гаргасан. Тэгэхээр Цагаанхайрхан сумын Засаг даргын тамгын газрын даргын гаргасан тушаал 2 үндсэн заалттай. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тухайн хуулийн заалтуудыг үндэслэж, Б.*******г эгүүлэн ажилд нь тогтоосон байна. Цагаанхайрхан сумын Засаг Даргын тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаартай тушаал хууль зүйн үндэслэл муутай тушаал гаргасан байна гэж нэхэмжлэгч Б.Н нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Бид нарын маргаж байгаа гол асуудал 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай тушаал Энэ тушаал дээр асуудлыг шийдвэрлэхдээ Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирллагын тухай хуулийн 33 зүйлийн 33.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай 36 зүйлийн 36.1.4 дэх хэсэг, 40 зүйлийн 40.1.5 дэх хэсэг, 23 зүйлийн 23.2.1 дэх хэсэгт, заасаныг үндэслэн тушаалыг гаргасан байдаг. Тушаалын үндэслэсэн хэсэг, хуулийн баримтлаад байгаад зүйл заалтууд нь өөрөө Б.П-г ажилд авахтай холбоотой гарсан тушаалын үндэслэсэн хуулийн заалтууд, 2 дахь шийдвэр болох 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 тоот дугаартай тушаалыг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлийн зааж өгөөгүй. Засаг даргатай зөвшилцөөгүй, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй, ажлаас үндэслэлгүй халагдсан гэсэн Б.П-ийн ажлын байрны тодорхойлолтод үндэслэл болгосон, Эдгээр нөхцөл байдлыг шүүх шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийг баримтлаж, гаргасан тушаал байна гэж үзсэн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Цагаахайрхан сумын Засаг дарын тамгын газрын дарга үнэхээр Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэж асуудлыг шийдвэрлэсэн бол тушаалынхаа үндэслэх хэсэгт энэ нөхцөл байдлуудаа заагаад яаж орсон ямархуу үндэслэлүүд байсан талаар тусгаж асуудлуудыг шийдвэрлэх байтал. Тушаал дээр Б.П-ийн ажлаас халагдсан талаар тусгаж өгсөн хууль бус үйлдэл байсан гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Б.Н-д ажил хүлээлцээгүй байна. Хөдөлмөрийн гэрээ үүсээгүй байна гэж үзсэн. Тэгэхээр тухайн Хөдөлмөрийн гэрээ тухайн ажил олгогч байгууллагатай харилцан тохиролцож нөхцөл байдалд тохируулан тушаал гаргасан. Оны эцэс байсан учраас Засаг даргатай зөвшилцөөд оны дараагаас Хөдөлмөрийн гэрээгээ байгуулах байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Тухайн үед ажил хүлээлцэх үеийн нөхцөл байдал, ажил хүлээлцэх боломжийг хаасан байдал харагдаж байна. Энэ хуучин Засаг даргын Тамгын даргаа ажлаас нь халсан, ажил хүлээлцэх гэж байсан комисын гишүүдийн мэдүүлэгүүдээр тогтоогдож байна. Тийм учраас өөрийнхөө давж заалдах гомдлын үндэслэлийг хуульд нийцсэн гомдол гаргасан гэж дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч Б.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад Захиргааны тухай хуулиар шийдвэрлэсэн байдаг. Давж заалдах шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Хэргийн материал дээр гэрчүүдийн мэдүүлэгүүд байна. Ажил хүлээлцээгүй асуудал ярьж байна. Миний хувьд 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 01-ныг хүртлэх хугацаанд Архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан. Ажилдаа орох хүсэлтээ тамгын даргадаа удаа дараалан гаргаж байсан. 2009 оны 07 дугаар сард өмнө нь ажиллаж байсан Засаг дарга надад ажлын байрны санал тавиад, тухайн саналыгхүлээн аваад Иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Энэ ажлаас миний биеийн байдал тааруу байсны улмаас 1 жилийн чөлөө авсан байдаг. Сая хэргийн материал дээрээс уншигдаж байсан. Иргэдийн хурлын нарийн бичгийн даргаар 2016 онд ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ ажилдаа орох хүсэлтээ Засаг даргын тамгын газарт удаа дараалан тавьж байсан. Б.П бас очиж уулзаж байсан, Б.Н эгчээ би цалингийн зээлтэй байна та жаахан хүлээж байгаач гэж хэлж байсан. н.аа эгч, Тамгын дарга ч хэлж байсан. Иргэдийн хурлын нарийн бичгийн дарга жирэмсний амралт авах гэж байгаа. Тэнд түр зуур ажиллаж бай гэж хэлж байсан. Тэгээд наад хүний чинь асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлж байсан.

Миний ажлаас түр чөлөөлөх тушаалыг гаргаад, Б.П-ийн тушаалыг байнгын орон тоон дээр ажиллаж байгаагаар гаргасан байдаг. Энэ ямар учиртай гэхээр Төрийн архиваас шалгалт ирэх гээд энэ шалгалт нь 5 жил тутамд хийгдэг түр тушаалаар ажиллаж байгаа хүн дээр энэ шалгалт хийгдэхгүй учраас Б.П-ийн тушаалыг жинхэнэ орон тоо дээр ажиллуулж байгаагаар Миний тушаалыг тухайн үеийнхээс өөрчлөн гаргасан юм. Тамгын дарга тухайн үед хэлж байсан. Б.П та 2 мэдэж байгаа учраас маргаан гаргахгүй байх гээд надад хэлж байсан учраас Тэр тушаалыг аваад өөртөө байлгаж байгаагүй юм. Миний хувьд хайнга байдал гаргаж байснаасаа болоод ийм байдалд хүрлээ гэсэн бодолтой байна. Миний хувийн хэрэг тамгын газарт байсан учраас тушаалыг өөртөө аваагүй. Ажил хүлээлцэж байх явцад хурлын дарга орж ирж саад болоод, Засаг даргатай зөвшөлцөөгүй, чиний ажлыг хүлээлцэхгүй гэсэн Засаг даргын өгсөн мэдүүлэг дээр Б.Н гэдэг хүнийг танихгүй гэсэн байсан. Засаг дарга намайг таньдаг манайхаар орж гардаг тийм хүн байгаа 2017 оны 01 дүгээр сарын 02-нд аймагт байсан нь үнэн. Тамгын дарга н. даргатай яриад наад хүнийг чинь өөрчлөх бодолтой байгаа, тийм учраас өөрчилж болно гэж хэлж байсан. Надад 2016 оны 12 дугаар сарын 27-ны 10 цаг орчимд ажилдаа ор гэж хэлж байсан. 2016 оны 12 дугаар сарын 28-нд үдээс өмнө ажлаа ав гэсэн. Миний хувьд 2 удаа ажилд орох хүсэлт өгч байсан. Миний хувьд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах гээд ажил ихтэйбайсан. Тийм учраас очиж уулзаад 2017 оны 01 сарын 02-нд ажлаа хүлээн авахаар болсон тэгээд намайг маргааш 14 цагт ир гэсэн тэгээд маргааш нь ажил хүлээлцээд акт үйлдээд байж байхад хурлын дарга орж ирээд тамгын даргыг чи хүн халж байгаа бол чамайг ч гэсэн хална н.өд хэлж байж чамайг халуулна гэж хэлээд гарсан. Тэгээд Б.П-г дагуулаад өрөөндөө орсон. Засаг даргын орлогч олон дахин орж ирсэн. Намайг энэ өрөөнд сууж бай гэсэн гээд. Бид 2-т хүлээлцэх тийм их зүйл байхгүй өрөөны эд хогшилоос гадна, хэдэн захирамжийн бланкууд байсан. 2017 оны 01 дүгээр сарын 05-ныг хүртэл бид 2-ын хэн ч ажил хийгээгүй 2017 оны 01 сарын дүгээр сарын 05-ны өдөр ажлаас халсан тушаалаа гардаж авсан гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2017 оны 01 дүгээр сарын 05-нд намайг ажлаа авахад Б.П нь Иргэдийн хурлын дарга, Засаг даргын цохолттой өргөдөл авч ирж байсан. Б.П нь ажлаас үндэслэлгүй халагдсан энэ ажлын байран дээр дээд боловсролгүй хүн авч ажиллуулж болох юм уу? дээд боловсролтой хүн авахаар заасан байна. Би гомдолтой байна. Тухайн нь ажлын байран дээр алдаа дутагдал гаргаагүй. Шүүхэд гомдлоо гаргана гэж хэлж байсан. Миний тухайд Засаг дарга дээр ороод таньтай зөвшилцсөн уу? Яагаад ийм асуудал болсон бэ? гэж асуухад Засаг дарга харин тийм ээ өмнө ажиллаж байсан. Засаг дарга ийм буруу зүйл хийсэн байна.

Миний хувьд Б.П-г авч ажиллуулахад татгалзах зүйл байхгүй Б.П нь надтай хамтран ажилласан 2 сарын хугацаанд алдаа дутагдал гаргаж байгаагүй гэсэн Б.Н-ийн байгуулсан Хөдөлмөрийн гэрээг үзэхэд хугацаа нь дууссан гэрээ байсан. Б.П нь албан бичиг гээгдүүлсэн, албан бичгийн утга алдагдуулсан гэсэн зөрчил дутагдал байгаагүй. Ажлын байрны тодорхойлтыг үзэхэд дээд боловсролтой хүнийг авч ажиллуулна гэсэн байсан, Хөдөлмөрийн гэрээг үзэхэд хугацаагүйгээр байгуулсан байсан.

Тухайн үед Б.П нь ажлаа хүлээлгэж өгөөгүй байсан. Б.П-г ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох тухай тушаал гаргасан зөв гэж үзэж байна. Б.Н-ийн тушаалын актыг авч хэлэлцэхээр хөдөлмөрийн гэрээ үүсээгүй тухайн үед хүн энэ ажлын байран дээр ажиллаж байгаагүй учраас авч хэлэлцэх боловч байхгүй байсан учраас уг тушаалыг хүчингүй болгосон гэв.

Гуравдагч этгээд Б.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн үед би яах учраа олохгүй байсан. Шинэ тамгын дарга томилогдоогүй байсан учраас би өргөдлөө биччихээд Засаг дарга дээр орсон Засаг дарга үзээд иргээд хариу өгье гээд үдээс хойш Засаг дарга дээр ороход чиний өргөдөлтэй танилцчихлаа, одоо Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргад үзүүлчих гэсэн тэгээд аль болох хурдан асуудлыг шийдэхийг бодъё. Шинэ тамгын даргыг 2017 оны 01 сарын 05-нд томилогдоод ажилд маань эргүүж авсан учраас миний хувьд шүүхээр явах шаардлагагүй болсон гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөр оролцож байна. Тухайн үед нэхэмжлэгч Б.Н нь би энэ байгууллагатай 2009 онд орсон. 2014 онд жилийн чөлөө авсан гэж нэхэмжлэл гаргаж байсан. Би тухайн үед нь шалгаж үзээд, Цагаанхайран сумын Засаг даргын тамгын газраас лавлаад архивт чөлөө авсан баримт байгаа эсэхийг тодруулахад жилийн чөлөө авсан гэх тушаал нотлох баримт байхгүй байсан.

Энэ талаар хэргийн материалд нотлох баримтыг хавсаргасан байгаа хавтаст хэрэгт албан ёсоор чөлөө авсан тухай тушаал байхгүй. Тиймээс урьд нь ажиллаж байсан жилийн чөлөө авсан гэсэн асуудал байхгүй гэж үзэж байна.

Тамгын газарт удаа дараалан би ажилдаа ормоор байна гэж хүсэлт гаргасан гэж ярьж байсан. Засаг даргын тамгын газрын ирсэн явсан, бичгүүдийг шалгаж үзэхэд тийм хүсэлтүүд байгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх явцад тайлбарууд нь өөрчлөгдөөд байна. Нэг болохоор би ажлын байран дээр ажиллаж байсан. Энэ ажилдаа орно. Эсвэл тамгын газраас ярьсан би очиж чадаагүй гэсэн тайлбарууд яриад байдаг. Энэ бол боломжгүй. Тайлбарууд нь утгатай байх ёстой. Миний хувьд анхан шатны шүүхийншийдвэрийг бүрэн дэмжиж байна.

Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулахад 4 гол тохиролцсон асуудал байдаг. Шүүх хуралдаанд урьд нь ажиллаж байсан тамгын даргыг гэрчээр асуусан цалингийн асуудал яригдсан тэгэхэд та энэ хүнийг хэдэн төгрөгөөр цалинжуулж байсан гэхэд. ТҮ-5.2 гэсэн энэ асуудал шүүх хуралдааны дараа тохиролцсон асуудал юм. Б.Н нь ТҮ-5.3 гэсэн. Гэрчийн мэдүүлж байгаар дээд шүүхийн тайлбар уншсан урьд нь тохиролцсон байсан учраас цалингийн асуудал хэвээрээ байх ёстой гэж ярьж байсан.

Хэрвээ дээд шүүхийн тайлбар уншсан байх юм бол энэ хүнийг ажлаас чөлөөлсүгэй гэж тушаал гаргачихаад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх заалтын аль нэг хэсгийг баримтлаагүй гаргасан тушаал байдаг. Энэ байр сууринаас хандаж байгаа. Ажил хүлээлцээгүй гэсэн асуудал яригдаж байгаа ажил хүлээлцээгүй байна гэдэг нь ямар нэгэн байдлаар ажил үүрэг гүйцэтгээгүй гэсэн үг хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж ойлгож болохоор байгаа.

Засаг даргатай зөвшилцөөгүй гэдэг асуудал нь болохоор Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирлагаын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг дээр тусгайлан заасан байдаг. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэсэн заалт байдаг.

Хэрвээ энэ хүнийг томилж, чөлөөлсөн, ажлаас халсан тохиолдолд энэ заалтыг хэрэглэх ёстой. Б.П-г халсан тушаал дээр ажлаас чөлөөлж байгаан чөлөөлөхдөө Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирлагаын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалт дээр тусгайлан заасан заалтыг баримтлаагүй байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн эрх зүйн заалт баримтлаагүй гээд байгаа тийм зүйл байхгүй.

Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Засаг даргатай зөвшилцөөгүй гэсэн ийм заалтуудыг баримтласан байна. Захиргааны ерөнхий хууль дээр тусгайлан зааснаар өөрийнхөө гаргасан эрх зүйн актаа хүчингүй болгож байгаа нь хуульд нийцсэн асуудал юм. Ийм ийм асуудлууд байгаа учраас хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж үзэх боломжтой гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Б.Н-г Цагаанхайрхан сумын Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн эрхлэгчээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн томилсон тус газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай тушаал гарсаныг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3, 40 дүгээр зүйлийн 40.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтуудыг баримтлан засаг даргатай зөвшилцөөгүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй, ажлаас үндэслэлгүй халагдсан гэсэн үндэслэл зааж, өөрөө хүчингүй болгосон байна.

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн тамгын газрын дарга тухайн шатны засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингын санг тогтоож, ажилтануудыг томилж, чөлөөлнө гэж заажээ.

Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Н.*******аа нь засаг даргатай зөвшилцөлгүй, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тушаал гаргаж, тус газрын бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.П-г Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцсан ажилдаа хайнга хандаж, удаа дараа бичиг хэргийн утга алдагдуулсан, албан бичиг гээгдүүлсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж, Б.Н-г тус газрын бичиг хэргийн эрхлэгчээр томилсон нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт зааснаар бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн акт гаргасан тохиолдолд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага өөрөө тус актаа хүчингүй болгож болохоор заасан байх бөгөөд Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газар нь өөрийн эрх хэмжээний хүрээнд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалаараа өмнөх 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай тушаалыг хүчингүй болгосоныг буруутгах боломжгүй байна.

Нөгөө талаар гуравдагч этгээд Б.П нь өөрийн ажлаас чөлөөлж, Б.Н-г ажилд томилсон тушаалд шүүхэд гомдол гаргах эрхтэй ба тэрээр энэ эрхээ эдлэх боломжтой бөгөөд ажил олгогч байгууллага нь үндэслэлгүй тушаал шийдвэр гаргасанаа хүлээн зөвшөөрч, уг тушаалаа хүчингүй болгосныг ажил олгогч нь Б.Н-г хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Б.Н нь тус газрын бичиг хэргийн эрхлэгчийн ажлыг хүлээж аваагүй, ажил олгогч нь түүнтэй хөдөлмөрийн харилцаа үүсгэж хөдөдмөрийн гэрээ байгуулаагүй, түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй байх тул Б.Н-г ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Б.Н нь би урьд нь энэ ажлыг хийж байгаад 1 жилийн чөлөө авсан, эргэж ажилдаа орох гээд удаа дараа хүсэлт өгсөний улмаас миний хүсэлтийг ажил олгогч шийдвэрлэж намайг ажилд авсан гэж маргаж, гомдож байгаа хэдий ч хэрэгт авагдсан баримтуудаар Б.Н нь урьд нь Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан боловч 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 15 дугаартай тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байдал тогтоогдож байна.

Тэрээр энэ тушаал нь хуурамч тушаал гэж маргаж байгаа хэдий ч үүнийг хуурамч гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул түүний энэ талаар гаргасан түүний гомдлыг хангах боломжгүй байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийг бичихдээ хуульд үндэслэлээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 230 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтын эхэнд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар гэж нэмж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Ж.БАТТОГТОХ