Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/397

 

 

 

 

 

 

 

2022           04          14                                 2022/ШЦТ/397

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:И.Н,

Улсын яллагч: Н.Б нар оролцсон эрүүгийн 2209000000483 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, “Сор Говь” ХХК-нд харуул ажилтай, ам бүл 2 эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг, бэлэн далайн зөрлөгт оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 15 дугаар гудамжны 481 тоотод байрлах нийтийн байранд түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овогтой Б.Э,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь архи согтууруулах ундаа хэрэглэн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Алтайн 15 дугаар гудамжны 481 тоотод байх нийтийн байрны 10 дугаартай өрөөнд хамтран амьдрагч М.Аыг заазуураар духны баруун тал, баруун хацар, хүзүүний 2 хажуу, зүүн бугалга, дагзны хуйх, зүүн тохойн дотор тал, зүүн тохойн үе, шилэн хүзүүг зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2209000000483 дугаартай хэргээс:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 9-13 дугаар хуудас/,

Хохирогч М.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Гэрч М.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Гэрч Г.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №3982 дугаартай дүгнэлт:

    Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь архи согтууруулах ундаа хэрэглэн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Алтайн 15 дугаар гудамжны 481 тоотод байх нийтийн байрны 10 дугаартай өрөөнд хамтран амьдрагч М.А-ыг заазуураар духны баруун тал, баруун хацар, хүзүүний 2 хажуу, зүүн бугалга, дагзны хуйх, зүүн тохойн дотор тал, зүүн тохойн үе, шилэн хүзүүг зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч М.А-ын “...2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байтал Б.Э нь 15 цагийн орчимд гарч явсан. Тэгээд 2 цаг орчмын дараа Э нилээн согтуу байдалтай орж ирсэн. Тэгээд Э нь орж ирээд нэлээн агсраад байсан. Тэгээд бид хоёр 500 граммын савалгаатай хараа архи хувааж уугаад байж байтал Э толгой руу цохисон юм шиг байгаа...” гэх мэдүүлэг,

Гэрч М.С-ийн “...2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 18 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 15-461 тоот нийтийн байранд ирэхэд манай хажуу айлын 10 номерын эрэгтэй залуу болон түүний найз эмэгтэй нар хоорондоо маргалдаж хэрэлдэж чанга дуугаар хашгиралдаж байсан. Би тэр хоёрын нэрийг нь мэдэхгүй. ...19 цагийн үед над руу манай охин Сайнзаяа “Ээж энэ 10 номерын өрөө аймаар цус нөжтэй холилдсон. Эхнэр нь дээгүүрээ шалдан бие нь маш их цус болсон байсан. Харин эрэгтэй нэг цамц барьсан ба уг цамцаар цусыг нь тогтоох гээд байж байсан. Тэгээд би санаа зовоод цагдаа дуудсан. Дараа нь түргэн тусламж дуудсан...” мэдүүлэг,

Гэрч Г.М-гийн “...10 тоот айл руу ороход эхнэр Анхбаяр нь орныхоо урд доошоо харсан байдалтай суучихсан нөхөр Э нь баруун гартаа хар өнгийн иштэй мөнгөлөг төмөр заазуур барьчихсан заазуур нь цус болчихсон байсан. Тэгээд би шууд айгаад жижүүрийн байр луу очиж Өлзийбаатарыг дуудаад 10 тоот руу хамт ороод Өлзийбаатар нь Э-аас хутгыг нь булааж аваад хутгыг нь цонхон дээр тавьсан...” мэдүүлэг

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №3982 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч М.А-ыг заазуураар духны баруун тал, баруун хацар, хүзүүний 2 хажуу, зүүн бугалга, дагзны хуйх, зүүн тохойн дотор тал, зүүн тохойн үе, шилэн хүзүүг зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч М.А-ын мэдүүлэг, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Б.Э нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч М.Ат хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас М.А-ын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Э-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчид 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж  заасан байх ба шүүгдэгч Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэхэд саад болохуйц нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч М.А нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээний баримтыг гаргаж ирүүлээгүй тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээний зардлаа цаашид  нотлох баримтаа цуглуулж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэн хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э 2021 оны 03 сарын 08-ны өдрөөс эхлэн шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл 37 хоног цагдан хоригдсон тул цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй бөгөөд шүүгдэгч Б.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6.  8,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ: 

1. Шүүгдэгч Т овогтой Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 37 /гучин долоо/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагаар тооцож 296 /хоёр зуун ерэн зургаа/ цагийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогч М.А нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээтэй  зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай

7. Шүүгдэгч нь баримтаар төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН