| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2017/01038/И |
| Дугаар | 183/ШШ2017/01204 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2017/01204
| 2017 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2017/01204 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8 давхарт байрлах, “Юнител” ХХК /Регистрийн дугаар:5036895/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн хороолол, янгир хайрхан, 3 дугаар байр, 2 тоотод оршин суух, Өндөрийнхөн овогт Пүрвээгийн Алтаншагай /Регистрийн дугаар:ТЖ87100273/-д холбогдох
Гэрээний үүрэгт 1,590,453 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч П.Алтаншагай нар харилцан тохиоролцож 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88023878 дугаарт S6 маркийн гар утсыг 12 сарын хугацаатай /2015 оны 6 дугаар сараас 2016 оны 06 дугаар сар/ хүртэл төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 10 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 88023878 дугаарын ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөр болох 1,060,302 төгрөг, алданги 530,151 төгрөг, нийт 1,590,453 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөр, хариуцагч П.Алтаншагай нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэлийн шаардлага болох 1,590,453 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээг байгуулж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч П.Алтаншагайд холбогдуулан гэрээний үүрэгт 1,590,453 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,590,453 төгрөгийг 2017 оны 6дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх, төлүүлэхээр зохигчид эвлэрэн хэлэлцжээ.
Энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй П.Алтаншагайд холбогдох гэрээний үүрэгт 1,590,453 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,590,453 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,397 төгрөгнөөс тал хувь болох 20,199 төгрөгийг улсын төсвөөс, 20,199 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ