| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2017/01021/И |
| Дугаар | 183/ШШ2017/01233 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2017/01233
| 2017 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2017/01233 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамж, 371 тоотод оршин суух, Боржигон овогт Батзоригийн Ганбат /Регистрийн дугаар:ХЗ86030771/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Оргил хотхон 99 дүгээр байрны 27 тоотод оршин суух, Боржигин овогт Осорын Ариун /Регистрийн дугаар: ЙС74102626/,
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгойн 44-3 тоотод оршин суух, Боржигон овогт Муратын Мэндсайхан нарт холбогдох
Автомашины үнэ 1,500,000 төгрөг, учирсан хохирол 3,098,500 төгрөг, нийт 4,598,500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М.Мэндсайхан, О.Ариун нар нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1998 онд үйлдвэрлэгдсэн. 1188 УНЕ улсын дугаартай Сузуки жимну маркын, цагаан өнгийн автомашиныг өөрсдийн эзэмшлийн машин гэж Б.Ганбат надад итгүүлэн хаан банкны нэр дээрхи тээврийн хэрэгслийг надад зарж хохирол учруулаад байна. Уг автомашиныг он хуучин, эвдрэл ихтэй, өнгө үзэмж муу болохоор хямдхан 1,500,000 төгрөгөөр зарна гэхээр нь би ч бас засч сайжруулаад авъяа гэж шийдсэн. Тухайн үед Ариун нь уг тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлийг М.Мэндсайханд өгсөн байсан тул М.Мэндсайхантай наймаагаа тохирсон. Ингээд би машинаа хүлээж аваад эхнэр Ө.Жавзанпагамын данснаас Мэндсайханы өөрийнх нь өгсөн Хаан банкны 5073087469 дугаарын /ээжийнх нь данс гэж хэлсэн/ дансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлж, 500,000 төгрөгийг бэлнээр тоолж хүлээлгэн өгсөн. Ингээд М.Мэндсайханы хамт Авто тээврийн үндэсний төвд очиж хэрэгслийн бүртгэлийн маягтыг бөглөж нэр шилжүүлэхээр болоход татвар хураамж дутуу төлөгдсөн байна гээд тэр өдрөө шилжүүлээгүй. Ингээд 2 өдрийн дотор бичиг баримтыг надад шилжүүлээд өгнө гээд явсан боловч өнөөдрийг болтол шилжүүлээгүй. Энэ хооронд би худалдан авсан машинаа чанартай сайн сэлбэг хэрэгсэл худалдан авч, ветьнам засварын газраар засвар үйлчилгээ, засан сайжруулалт хийж, үнэ хүрэхүйц өнгө үзэмжтэй, чанар байдлыг илтэд сайжруулан янзлуулсан нийт 3,098,500 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн байсан.
Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зогсоолд тавьсан байсан дээрхи автомашин алга болсон тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргахад хариуцагч О.Ариуны нөхөр Б.Батбаяр авч явсан нь тогтоогдсон бөгөөд бусдад машинаа зараад мөнгөө өгөөгүйн улмаас машинаа буцаан авсан гэсэн тайлбарыг өгсөн байсан. Үнэндээ энэ автомашин нь М.Мэндсайханы ч нэр дээр биш, О.Ариуны ч нэр дээр биш, Хаан банкны нэр дээр байдаг автомашин болох нь Цагдаагийн байгууллагад шалгах явцад тодорхой болсон.
Иймд хариуцагч О.Ариунаас автомашинд хийсэн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, засан сайжруулалтын зардал болох 3,098,500 төгрөг, хариуцагч М.Мэндсайханаа автомашины үнэд төлсөн 1,500,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаярнар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ болон хүсэлтдээ: Дараах байдлаар эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд:
1.Хариуцагч тал Б.Ганбатын нэхэмжлэлийн шаардлага болох 3,098,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ мөнгийг мөнгөн хэлбэрээр бус өөрийн эзэмшлийн Suzuki jimny маркийн цагаан өнгийн автомашины эзэмших эрхийг шилжүүлэх замаар төлнө.
2.Нэхэмжлэгч тал 1188 УНЕ улсын дугаартай Suzuki jimny маркийн цагаан өнгийн автомашиныг өөрт шилжүүлэн авахын тулд хариуцагчид нэмж 3,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрөв.
3.Эвлэрлийн гэрээг байгуулсан өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Б.Ганбат нь О.Ариунд 1,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн бөгөөд нэхэмжлэгч О.Ариун нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дээрх автомашиныг Б.Ганбатад бодитоор хүлээлгэн өгөх үүрэг хүлээв.
4.Б.Ганбат нь О.Ариунд төлөх 2,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 29-нд 1,000,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 29-нд 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна.
5.Эвлэрлийн гэрээний 4-т заасан хувиарын дагуу Б.Ганбат мөнгөө төлж дуусгасан үед О.Ариун нь өөрийн эзэмшилийн 1188 УНЕ улсын дугаартай Suzuki jimny маркийн автомашиныг эзэмших эрхийг үл маргах журмаар шилжүүлнэ.
6. Б.Ганбат нь автомашиныг хүлээн авсан өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 29-нөөс хойшхи татварын хураамж торгуулийг өөрөө хариуцан төлнө гэж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд биднийг байлцуулахгүйгээр эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Зохигчид бид эвлэрэн хэлэлцэж байгаа тул шүүх хуралдаанд биднийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганбат нь хариуцагч О.Ариун, М.Мэндсайхан нарт холбогдуулан автомашины үнэ 1,500,000 төгрөг, учирсан хохирол 3,098,500 төгрөг, нийт 4,598,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч тал Б.Ганбатын нэхэмжлэлийн шаардлага болох 3,098,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ мөнгийг мөнгөн хэлбэрээр бус өөрийн эзэмшлийн Suzuki jimny маркийн цагаан өнгийн автомашины эзэмших эрхийг шилжүүлэх замаар төлнө. Нэхэмжлэгч тал 1188 УНЕ улсын дугаартай Suzuki jimny маркийн цагаан өнгийн автомашиныг өөрт шилжүүлэн авахын тулд хариуцагчид нэмж 3,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрөв. Эвлэрлийн гэрээг байгуулсан өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Б.Ганбат нь О.Ариунд 1,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн бөгөөд нэхэмжлэгч О.Ариун нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дээрх автомашиныг Б.Ганбатад бодитоор хүлээлгэн өгөх үүрэг хүлээв. Б.Ганбат нь О.Ариунд төлөх 2,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 29-нд 1,000,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 29-нд 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Эвлэрлийн гэрээний 4-т заасан хувиарын дагуу Б.Ганбат мөнгөө төлж дуусгасан үед О.Ариун нь өөрийн эзэмшилийн 1188 УНЕ улсын дугаартай Suzuki jimny маркийн автомашиныг эзэмших эрхийг үл маргах журмаар шилжүүлнэ. Б.Ганбат нь автомашиныг хүлээн авсан өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 29-нөөс хойшхи татварын хураамж торгуулийг өөрөө хариуцан төлнө гэж харилцан харилцан тохиролцож эвлэрэв.
Талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.Ганбатын нэхэмжлэлтэй О.Ариун, М.Мэндсайхан нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч тал Б.Ганбатын нэхэмжлэлийн шаардлага болох 3,098,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ мөнгийг мөнгөн хэлбэрээр бус өөрийн эзэмшлийн Suzuki jimny маркийн цагаан өнгийн автомашины эзэмших эрхийг шилжүүлэх замаар төлнө. Нэхэмжлэгч тал 1188 УНЕ улсын дугаартай Suzuki jimny маркийн цагаан өнгийн автомашиныг өөрт шилжүүлэн авахын тулд хариуцагчид нэмж 3,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрөв. Эвлэрлийн гэрээг байгуулсан өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Б.Ганбат нь О.Ариунд 1,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн бөгөөд нэхэмжлэгч О.Ариун нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дээрх автомашиныг Б.Ганбатад бодитоор хүлээлгэн өгөх үүрэг хүлээв. Б.Ганбат нь О.Ариунд төлөх 2,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 29-нд 1,000,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 29-нд 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Эвлэрлийн гэрээний 4-т заасан хувиарын дагуу Б.Ганбат мөнгөө төлж дуусгасан үед О.Ариун нь өөрийн эзэмшилийн 1188 УНЕ улсын дугаартай Suzuki jimny маркийн автомашиныг эзэмших эрхийг үл маргах журмаар шилжүүлнэ. Б.Ганбат нь автомашиныг хүлээн авсан өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 29-нөөс хойшхи татварын хураамж торгуулийг өөрөө хариуцан төлнө гэж харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,526 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 88,526 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигчид энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ