| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2017/01594/И |
| Дугаар | 183/ШШ2017/01279 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2017/01279
| 2017 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2017/01279 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9 өөрийн байранд байрлах, “Жи мобайл” ХХК /Регистрийн дугаар:5035873/-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Бурхант, 19 дүгээр гудамж, 382 тоотод оршин суух, Анчин овогт Дашзэгвэгийн Цэцэгмаа /Регистрийн дугаар:НА76032561/-т холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 240,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Д.Цэцэгмаа нь манай компанитай 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1164257 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Иймд хариуцагч Д.Цэцэгмаань одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 160,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Д.Цэцэгмаагаас зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл 160,000 төгрөг, алданги 80,000 төгрөг, буюу нийт 240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Цэцэгмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 240,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Жи мобайл” ХХК нь хариуцагч Д.Цэцэгмаад холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 240,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 240,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Жи мобайл” ХХК-ний нэхэмжлэлтэй Д.Цэцэгмаад холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д.Цэцэгмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 240,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,850төгрөгнөөс тал хувь болох 3,925 төгрөгийг улсын төсвөөс, 3,925 төгрөгийг хариуцагч Д.Цэцэгмаагаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ