Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2017/01350

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр

            Дугаар 183/ШШ2017/01350

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:                                                                                                 

 

1.“М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “М ” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 9,222,236 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 18,444,472 /арван найман сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 6,148,157 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 6,148,157 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 6,148,157 төгрөгийг тус тус төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250,172 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           

            3.Зохигчид энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            4.Энэ захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             О.ОДГЭРЭЛ