Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/454

 

 

 

 

 

 

 

  2022          04          29                                  2022/ШЦТ/454

 

                               

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,

Улсын яллагч: Б.О

Шүүгдэгч: Б.Т нар оролцсон эрүүгийн 2209000000497 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /100 айлд лангуун дээр худалдагч/, ам бүл 3, 2 дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, И овогт Б.Т,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” баарны тамхи татах өрөөнд дотор хохирогч Э.Х-той маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж түүний биед “дээд уруулын салстад шарх, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 2 дугаар шүдний сулрал, баруун зүүн хацарт цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Эмчилгээний төлбөрт 6.010.000 төгрөг, гэрт нь 2100.000 төгрөгийн засварын ажил хийж өгсөн...” гэв.

Эрүүгийн 2209000000497 дугаартай хэргээс:

Хохирогч Э.Х-гийн смөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13, 15 дугаар хуудас/,

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 6 дугаар хуудас/

Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 39-41 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3494 дугаартай: 1. Э.Х-гийн биед дээд уруулын салстад шарх, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 2 дугаар шүдний сулрал, баруун зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” баарны тамхи татах өрөөнд дотор хохирогч Э.Х-той маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж түүний биед “дээд уруулын салстад шарх, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 2 дугаар шүдний сулрал, баруун зүүн хацарт цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Э.Х-гийн: “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” нэртэй бааранд найз Мөнгөншагайн хамтаар орж үйлчлүүлсэн. Тэгээд гарах гээд үүдний өлгүүр дээр хувцсаа авах гээд зогсож байтал нэг үл таних хүн бөгс рүү цохисон тэгээд эргээд харсан чинь тэр хүн зугтаж байсан...Тэгээд намайг цохисон гээд байгаа хүнтэй муудалцаад яагаад бөгс рүү цохиод байгаа юм бэ гээд хэлээд байж байсан чинь тэр бөгс рүү цохисон залуугийн найз нь манай найзыг уучлаарай согтуу байгаа юм аа гээд найзыгаа надтай хэрэлдэхийг нь болиулах гэж байсан чинь найзтайгаа хэрэлдэж байгаад шууд миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. ..Хамгийн анх намайг цохисон гэх хүнээс 275,000 төгрөг дансаар авсан. Энэ мөнгөнөөс тархины бичлэгт орсон. Маргааш нь би эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхэд нэмээд 80,000 төгрөг энэ хүнээс авсан. Энэ хүний эгч намайг эмнэлэг хамт оръё гээд намайг дуудаад бензиний мөнгө гээд 30,000 төгрөг надад өгсөн. Тэгээд хамт шүдний зураг авхуулна гээд шүдний зураг авхуулсан тэгсэн чинь шүд хийхэд 3,500,000 төгрөг болно гэсэн байх тэгээд тэр хүн шүдний эмнэлэгт өөрөө төлбөрийг нь өгсөн гэсэн ямар ч байсан шүдний эмнэгээс надад чиний шүд хийх төлбөрийг хийсэн гэж байсан. Тэгээд эмэгтэйчүүдийн эмнэлэгт хэвтсэн. Тэгээд эмнэлгээс гарч ирээд тэр залуутай 4,000,000 төгрөгөөр тохиръё гэж хэлээд, тэр залуу өөртөө байсан 2,000,000 төгрөгийг миний данс руу хийсэн. Одоо би 2,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Б: “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л бааранд найз Тийн хамтаар орж үйлчлүүлсэн. Би тухайн үед би гэртээ архи согтууруулах ундааны зүйл бас хэрэглэсэн байсан. Тэгээд бид хоёр бааранд ороод хүний 2 шил пиво уусан. Тэгээд бид хоёр тамхины өрөөнд тамхилаад зогсож байгаад манай найз түрүүлээд гарсан тэгээд би бараг 1 минутын дараа гарсан байх тэгсэн чинь үл таних хоёр эмэгтэй манай найзыг араас нь захнаас нь зуурчихсан чи миний бөгсийг цохисон гээд тамхины өрөө рүү дагуулаад орох гэж байсан. Тэгээд тамхины өрөөнд ямар ч байсан хэрэлдэж ярилцаж байснаа санаад байгаа ямар ч байсан манай найз тэр эмэгтэй хоёр муудалцаад байхаар нь дундуур нь ороод салгаснаа санаж байна. Нэг харсан чинь тэр эмэгтэйн амнаас цус гарч байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Г.М: “...Миний бие 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Лакс” бааранд Х гэх найзын хамт үүдний өлгүүр дээр хувцсаа авах гээд зогсож байтал үл таних залуу манай найз Х-гийн бөгс рүү алгадсан бөгөөд бид хоёр уг залуутай ямар учраас ийм үйлдэл гаргаж байгаа талаар асууж маргаан үүсгэхэд баарны хамгаалагч залуу ирж “та нар хүнгүй газар очоод ярилц” гэж хэлээд намайг Х болон түүний өгзөг рүү алгадсан залуу, түүний хамт явж байгаа эрэгтэй найзыг хамтад нь тамхины өрөө рүү оруулсан. Тамхины өрөөнд орсны дараа Х “чи яагаад өгзөг рүү алгадаж, миний биед зөвшөөрөлгүй хүрч байгаа юм бэ” гэж хэлэхэд тухайн залуу биеэ хянах чадваргүй болтлоо согтсон байдалтайгаар үг дуугарахад Х-гийн нүүр рүү 2-3 удаа цохиж гэмтээсэн ба уг залуугийн найз нь дундуур нь орж салгах гэтэл нөгөө согтуу залуу найзынхаа суган доогуур гараа явуулж Х-гийн уруул руу хүчтэй нэг удаа цохиход Х-гийн үүдэн хоёр шүдний нэг нь унаж, нөгөө нь хөдөлж, уруул нь язарч цус гарсан...” гэх мэдүүлэг,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3494 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” баарны тамхи татах өрөөнд дотор хохирогч Э.Х-той маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж түүний биед “дээд уруулын салстад шарх, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 2 дугаар шүдний сулрал, баруун зүүн хацарт цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т-ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Б.Т нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас Э.Х-гийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Т нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Э.Х-д хурлын тов мэдэгдэхэд “Шүүх хуралд оролцохгүй.  Хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан. Гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгч Б.Т-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон  хувийн байдал, орлого олох боломж зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин Т болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Их монгол овогт Б.Т-ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Шүүгдэгч Б.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН