Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 92

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч П.Нямцэцэг,

шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюунчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис /¹0518/, Б.Өлзийхишиг /№1686/ нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал овгийн Одонтуяагийн Золбаярт холбогдох 201625030633 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад, шүүн хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн Ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн 9б ангид сурдаг, ам бүл 2, эх, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашаант 17-47 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэгхариуцах чадвартай Буурал овгийн Одонтуяагийн Золбаяр /РД:УП01301473/ 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: насанд хүрээгүй яллагдагч О.Золбаяр нь давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр сургуулийн спорт зааланд иргэн Г.Бат-Оргилыг биеийн тамирын хичээлд орж байхад нь цүнхнээс нь “Ай фоне 5” загварын утас хулгайлж, 350.000 төгрөгийн,

2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр сургуулийн спорт зааланд иргэн Б.Номинг биеийн тамирын хичээл орж байхад нь тайлж орхисон байсан формны халаас нь “Ай фоне 4”, “Ай фоне 4 эс” загварын 2 гар утас хулгайлж, 1.000.000 төгрөгийн,

2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 12-13 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн спорт зааланд тэмцээнд орж байсан иргэн О.Цэдэвдоржийн цүнхнээс “Ай фоне 6” загварын утас хулгайлж, 1.000.000 төгрөгийн,

2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байсан иргэн Ж.Эржанатын цүнхнээс “Ай фоне 6 эс плүс” загварын гар утас хулгайлж, 2.000.000 төгрөгийн буюу бусдад зэргийг хулгайлж нийт 3.730.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч О.Золбаяр мэдүүлэхдээ: Би Цэдэвдоржийн утсыг нь аваагүй. Бусад үйлдлээ бол хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч О.Цэдэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн12-13 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн спорт зааландсагсан бөмбөгийн тэмцээнд орох гээд өөрийн биеийн тамирын цүнхэндээ “Ай Фоне-6” загварын гар утсаа хийгээд цахилгааныг нь татаад сандал дээр тавьсан. Тэгээд 15 минут орчим биеэ халааж байгаад буцаад цүнхэн дээрээ иртэл цахилгаан нь нээлттэй байхаар нь дотор нь байсан утсаа шалгатал хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37х/

 

Хохирогч З.Эржанатын мөрдөн байцаалтад өгсөн: “… би 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн спорт зааланд ажлын хамт олны хамтаар сагсан бөмбөг тоглосон юм. Сагс тоглохдоо өөрийн эзэмшлийн “ай фоне 6 эс плүс” загварын гар утсаа хар өнгийн спорт цүнхэн дотор хийгээд заалны сандал дээр тавьсан. Тэгээд 16 цаг 45 минутын үед утсаар ярих хэрэг гараад утсаа хайтал олдоогүй. Тэгэхэд 16 цагийн үед 150-155 см орчим өндөртэй 13-14 насны хүүхэд зааланд орж ирээд байсан. Тухайн үедээ тэр хүүхдийг орж ирж харсан хэрнээ хэн нэгнийнх нь дүү байх гэж бодоод өнгөрсөн. Утас алга болсноо мэдээд тэр хүүхдийг хулгайлчлаа гээд шууд сэжиглэсэн. Би гар утсаа хүлээж авсан надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40х/

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Номингийн мөрдөн байцаалтад өгсөн: “... би  2016 оны 3 дугаар сарын 16-ний өдөр биеийн тамирын хичээлд ороод хувцасаа зааланд сольж үлдээгэд гар утасаа цүнхнийхээ гадна талын уутанд нь мөнгөтэйгээ хийгээд хувцастайгаа зааланд орхисон. Тэгээд хичээл дуусаад зааланд хувцасаа солих гээд цүнхээ үзтэл утас байхгүй байсан.Тэгээд найзынхаа гар утаснаас залгаад үзтэл дуудуулаад авахгүй байсан ба би тэр хавиар хайгаад олдохгүй байсан.Тэгээд дахин дахин залгаад байтал нэг хүн авсанба цагдаагаас байна хэлтэс дээр ирж уулзана уу гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дээр миний гар утасыг хулгайлсан гэх жаахан хүүхэд зогсож байсан ба миний гар утсыг таниулаад хүлээлгэн өгсөн. Миний гар утас бүрэн бүтэн байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42х/

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Бат-Оргилын мөрдөн байцаалтад өгсөн: “… би 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр сургууль дээрээ биеийн тамирын зааланд хичээл орох гээд хувцасаа солиод зааланд байх сандал тавиад орхисон. Тэгээд хичээл тараад хувцасаа сольж өмсөх гээд формоо үзтэл миний форм байхгүй байсан. Тэгээд би жижүүртээ хэлтэл камер шүүж байтал манай ангийн  хүүхдүүд миний формыг угаалгын өрөөнөөс олсон. Тэгээд хартал формны халаасыг эргүүлчихсэн 2 ширхэг “Ай фоне-4” загварын гар утас хар өнгийн түрийвч 3000 гаран төгрөг, сурагчийн үнэмлэх гээд эд зүйлс бүгд байхгүй болсон байсан.Тэгээд камерийн бичлэг шүүж үзэхэд 13 орчим настай эрэгтэй, урдаа цахилгаантай спорт маягийн куртиктай, саравчтай малгайтай, цайвар шар царайтай хүүхэд заалнаас миний формыг бариад гарч байгаа бичлэг бичигдсэн байсан. Тэгээд тэр хүүхэд 3 хоногийн дараа 3 хоногийн дараа дахин орж ирээд эд зүйл хулгайлах гэж байгаад баригдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45х/

 

Иргэний нэхэмжлэгч С.Баярхүүгийн мэдүүлэг мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны3 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Тухайн өдөр ажил дээрээ байж байтал гаднаас 17-оос 18 цагийн үед дэлдэн чихтэй, шар царайтай, сартгар хамартай 13-16насны орчим насны нэг эрэгтэй хүүхэд орж ирээд ахаа “Ай фоне-6 эс загварын гар утас сэлбэгэнд авах уу манай ээж утас авахдаа хүнд хулхидуулчихаж ээ энэ кодтой юм байнагэж хэлэхээр нь би чиний хүний утас хулгайлаад авчихсан тэрийгээ зарах гээд байгаа юм биш биздээ гэж хэлтэл үгүй ээ ахаа юу гэж дээ гэж хэлэхээр нь би итгээд 130.000 төгрөгөөр уг утсыг худалдаж авч байсан юм. Хэд хоногийн дараа цагдаа ирээд уг утсыг надаас хурааж аваад явсан юм. Надаад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний мөнгийг өгч чадахгүй хүүхэд шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48х/

Гэрч О.Нарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “

 
  Text Box:


…2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би жижүүрийн ажлаа хийгээд байж байтал огт харагдаагүй нэг жижигхэн биетэй, дэлдэн чихтэй, шар царайтай, сартгар хамартай, эрэгтэй хүүхэд сургуулийн кордиорт ганцаараа явж байхаар нь би юун харагдаагүй хүүхэд явж байдаг билээ гэж бодоод тухайн хүүхдийг дуудаад чи юу хийдэг хүүхэд вэ, энд юу хийж байгаа юм бэ гэж хэлтэл царай нь хачин болж ирээд ээрч, муураад байхаар нь би кармайг нь нэгжээд үзтэл Ай фоне загварын утас байхаар нь энэ нэг л сэжигтэй хүүхэд байна гэж бодоод Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгөөд шалгуултал, тэр хүүхэд манай сургуулийн хүүхдийн гар утсыг хулгайлж авсан байсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 50х/

 

 

Гэрч Б.Баярмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 5 дугаар сургууль дотор сагсаны тэмцээн зохион байгуулаад байж байсан юм. Энэ үед хүүхдүүдийн цүнх тавьсан байсан сандал дээр нэг дэлдэн чихтэй, жижигхэн биетэй, шаравтар царайтай хүүхэд сууж байсан. Тухай хүүхэд 5 дугаар сургуульд сурдаг уу эсвэл гадны хүүхэд үү гэдгийг би мэдэхгүй, Гэнэт л Цэдэвдорж гэдэг хүүхэд миний цүнхэн дотор байсан "Ай фоен-6" загварын гар утас алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цүнх чинь хаана байсан юм бэ гэж асуутал тухайн дэлдэн чихтэй, шаравтар царайтай, намхан биетэй хүүхдийг сууж байсан газар луу заагаад тэр сандал цүнх байсан гэдгийг хэлсэн. Энэ үед би дээрх хүүхдийг санаад Цэдэвдорж гэх хүүхдэд наад сандал дээр чинь дэлдэн чихтэй хүүхэд сууж байсан гэдгийг хэлсэн юм...” /хх-ийн 51х/

Насанд хүрээгүй яллагдагч О.Золбаяр мөрдөн байцаалтад өгсөн: “…Би 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дээгийн ах Отгоо бид гурав Гандангийн машины үнэртүүлэгч зарах гээд зогсоод зарагдахгүй байсан чинь Дээгий ах 5-р сургууль руу явж гар утас хулгайлья гэж хэлээд Отгоо бид хоёрыг дагуулаад явсан. Тэгээд тэндээсээ такси бариад 5-р сургууль дээр очиж шууд спорт заал руу нь ороход хүмүүс тоглож байхад хамгийн цаана байрлах сандал дээр очиж сууж байгаад гадуур курткаа тайлаад хар өнгийн цүнхнээс айпони 6 маркийн гар утсыг нь хулгайлаад гарч яваад Монтел гар утас худалдааны төв дээр очиж Дээгий, Отгоо хоёрыг цайны газар оруулчихаад Мобиком худалдааны төвийн 2 давхар руу гарч нэг лангууны ахаас "айди кодтой Айпони 6 маркийн гар утас авах уу?" гэхэд үзэж байгаад 130.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгэхээр нь мөнгийн авч гараад Дээгий ахад өгөөд бид гурав хоол авч идээд Дээгий ах Отгоод 5000 төгрөг надад 10000 төгрөг өгсөн. Би 2016 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Дээгий ах бид хоёр хамт Чингэлтэй дүүргийн 4-р хороо 5-р сургуулийн спорт заал руу орсон. Тухайн үед зааланд тэмцээн болох гээд хүмүүс байсан. Тэр үед Дээгий ах хүний цүнхнээс гар утас аваад газар унагаахаар нь би аваад гарч яваад Тэди төвийн 4-р давхарт гар утас сэлбэгийн хүнд 150.000 төгрөгөөр зараад мөнгөнөөс нь надад 30.000 төгрөг өгөөд үлдсэнийг нь Дээгий ах авсан. Бид хоёрт өөр ямар нэгэн хийсэн үйлдэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х, 68-70х/

 

Эд зүйл Шаргал өнгөтэй Ай фоне-5 гар утас хүлээн авагч 1 ширхэг байсныг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 75-78х/

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 89-92х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/ зэрэг болно.

 

Насанд хүрээгүй шүүгдэч О.Золбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр сургуулийн спорт зааланд иргэн Г.Бат-Оргилыг биеийн тамирын хичээлд орж байхад нь цүнхнээс нь “Ай фоне 5” загварын утас хулгайлж, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч Г.Бат-Оргилын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 92х/, Эд зүйл Шаргал өнгөтэй Ай фоне-5 гар утас хүлээн авагч 1 ширхэг байсныг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 77-78х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр сургуулийн спорт зааланд иргэн Б.Номинг биеийн тамирын хичээлд орж байхад нь тайлж орхисон байсан формны халааснаас нь “Ай фоне 4”, “Ай фоне 4 эс” загварын 2 гар утас хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч Б.Номингийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 42х/, гэрч О.Нарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 50х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 91х/,Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 77х/, болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 12-13 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн спорт зааланд тэмцээнд орж байсан иргэн О.Цэдэвдоржийн цүнхнээс “Ай фоне 6” загварын утас хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хохирогч О.Цэдэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37х/, гэрч Б.Баярмаагийн /хх-ийн 51х/ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 90х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байсан иргэн Ж.Эржанатын цүнхнээс “Ай фоне 6 эс плас” загварын гар утас хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хохирогч З.Эржанатын мөрдөн байцаалтад өгсөн /хх-ийн 39-40х/, иргэний нэхэмжлэгч С.Баярхүүгийн мэдүүлэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 89х/, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 75-76х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд насанд хүрээгүй шүүгдэгч О.Золбаяр нь 4 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, нийт 3.730.000 төгрөгний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хавтас хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудыг үндэслэн насанд хүрээгүй шүүгдэгч О.Золбаяр нь бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад учруулсан гэм хорын хохирлоос хохирогч Г.Бат-Оргил, Б.Номин, Ж.Эржанат нарт төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогч О.Цэдэвдоржид /хх-ийн 90х/ эд зүйлийн үнэлгээгээр нийт 1.000.000 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Оюунчимэгээс уг хохирлыг гаргуулан хохирогч О.Цэдэвдоржид олгох нь зүйтэй байна.

 

О.Золбаярт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролын шинж чанар хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй,  насанд хүрээгүй хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж, түүнд шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Буурал овгийн Одонтуяагийн Золбаярыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч О.Золбаярт эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар О.Золбаярт оногдуулсан хорих ялыг  жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, О.Золбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Золбаярын хууль ёсны төлөөлөгч Ч.Оюунчимэгээс 1.000.000 /нэг/ төгрөгийг гаргуулж, хохирогч О.Цэдэвдорж /РД:КЙ97011815/-д олгосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар О.Золбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/  жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, хараа хяналтанд байлгах  хүмүүжүүлэхийг түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Оюунчимэг болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч нарт тус тус даалгасугай. 

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыгдурдсугай.

 

8.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж О.Золбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ