Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 00858

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 259 тоотод оршин суух Насан-Очир овогт Бизъяагийн Пүрэвсүрэн /ХМ40031510/-гийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух Хөхөө харуул овогт Банзрагчийн Ариунжаргал /РТ90050309/, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-4-102 тоотод Шашилгод овогт Эрдэнэхуягийн Энхболор /РТ91012409/ нарт холбогдох 323.668 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын харъяат Б.Ариунжаргал, Э.Энхболор нар 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Б.Пүрэвсүрэн миний Улаанбаатар хот, Баянзүрх дүүгийн 8-р хороо, Улаанхуарангийн 12-р гудамж, 309 тоот байранд сар болгоны 170,000 төгрөгөөр өрөө хөлслөхөөр болж, мөн ус, хог, гэрлийн мөнгийг тусад нь төлж байхаар аман гэрээгээр тохиролцон суусан билээ. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 08 ны өдөр Б. Ариунжаргал “Би хувцсаа айлд тавиад, нутаг яваад ирнэ" гэж жижүүрт хэлээд явсан байна. Тэгэхээр нь үнэмшээд байж байтал гэр нь байнга цоожтой байгаад байхаар нь 3 дугаар сарын 14-ний өдөр цоожийг нь эвдээд ортол хоосон цоожпоод явсан байсан. Утсаар ярьтал “Сумандаа байна, хэд хоногоос хот ороод уулзъя” гэж хэлээд ирээгүй. Түрээс болон гэрэл, усны төлбөрөө өгөөгүй явсан.

Үүнд гэрэл 63,840 төгрөг, хог 10,000 төгрөг, ус 112,500 төгрөг. Ус, гэрлийн төлбөрийг бүгдийг нь би төлсөн. Түрээсийн үлдэгдэл: 20,000 төгрөг, 3-р сарын үлдэгдэл 8 хоногийн түрээс 45,328 төгрөг, бүгд 65,328 (5666 х 8 хоног = 45,328 + 20,000 = 65,328) төгрөгийн хохирлыг учруулсан. Өөрсдийн санаачилгаар ус болон түрээсийн 251,600 төгрөгийг авчирч өгөөгүй. Улаанбаатар-Хөвсгөл хооронд ирж, очих замын зардал 72,000 төгрөгийг нэмж тооцон, нийт 323,668 төгрөгийг Б.Ариунжаргал, Э. Энхболор нараас гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие Б.Ариунжаргал, Э.Энхболор нараас 323.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 323.000 төгрөгийг миний дансанд шилжүүлж, миний хохирлыг барагдуулсан тул миний нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ЇНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн нь хариуцагч Б.Ариунжаргал, Э.Энхболор нараас 323.668 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбар, хүсэлтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чєлєє, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хєндєєгїй, хуульд харшлаагїй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгїй болгох нь зїйтэй байна

Монгол улсын Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зїйл, 123 дугаар зїйлийн 123.1-т заасныг удирдлага болгон