Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/386

 

  

 

 

 

 

 

 

 

    2022        04          11                                     2022/ШЦТ/386

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;  

 

Улсын яллагч: Г.Баярмаа;

 

Шүүгдэгч: Е.Г, П.Н, Ц.П;

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Б;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин;

 

Хэргийн дугаар:  ...............

           

1. Шүүгдэгч Е.Г регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Түвшрүүлэх суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “.....” ХХК-д тавилгын угсрагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

 

2. Шүүгдэгч П.Н регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт  , хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2018/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 518 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 675 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон,

 

3. Шүүгдэгч Ц.П регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар Е.Г нь П.Н, Ц.П нартай бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор ан амьтны жагсаалтад оруулсан халиун бугын түүхий эд болох цусан эвэр 2 ширхэг, чив 1 ширхэг, сүүл 1 ширхэг, хүрэн баавгайн түүхий эд болох савар 4 ширхгийг өөрийнхөө эзэмшлийн ....улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслээр Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот руу тээвэрлэж, ........ 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд хадгалж, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх ховор амьтны гаралтай түүхий эдийг айлд хадгалах зорилгоор “Тоёота приус-30” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

П.Н нь Е.Г, Ц.П нартай бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор ан амьтны жагсаалтад оруулсан халиун бугын түүхий эд болох цусан эвэр 2 ширхэг, чив 1 ширхэг, сүүл 1 ширхэг, хүрэн баавгайн түүхий эд болох савар 4 ширхгийг Е.Гийн эзэмшлийн .... улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслээр Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот руу тээвэрлэж, өөрийн амьдардаг ............ 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд хадгалж, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх ховор амьтны гаралтай түүхий эдийг айлд хадгалах зорилгоор “Тоёота приус-30” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

Ц.П нь Е.Г, П.Н нартай бүлэглэн 2021оны 07 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор ан амьтны жагсаалтад оруулсан халиун бугын түүхий эд болох цусан эвэр 2 ширхэг, чив 1 ширхэг, сүүл 1 ширхэг, хүрэн баавгайн түүхий эд болох савар 4 ширхгийг Е.Гийн эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ...  багт байх гэртээ 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос Е.Г, П.Н, Ц.П нарын  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Е.Г мэдүүлэхдээ: “...  байдаг ахынхаа гэр рүү тухайн ангын эд зүйлийг авч явж байгаад цагдаагийн алба хаагч нарт баригдсан. Миний эхнэр 2018 оноос хорт хавдар өвчнөөр өвдсөн бөгөөд тухайн ангын бүтээгдэхүүнүүд эхнэрийн эмчилгээнд сайн хэмээн сонсож хадгалж байсан. 2021 оны 08 дугаар сард тухайн ангын мах, бусад зүйлсийг Сэлэнгэ аймгаас авч ирсэн. Хориотой ангын эд зүйлийг олж илрүүлсэн байж Цагдаагийн байгууллагад хандаагүй нь миний буруу” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Н мэдүүлэхдээ: “Бугын цусан эвэр, баавгайн савар, бугын чив, сүүл зэрэг ховор ан амьтны гаралтай бүтээгдэхүүнийг Сэлэнгэ аймгаас нөхрийнхөө өмчлөлд байдаг “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслээр ачиж өөрийн гэртээ авчирсан. Миний бие 2018 оноос хойш хорт хавдрын хагалгаанд орсон. Химийн эмчилгээ их хийлгэсэн. Эмч “бугын цусан эвэр эрүүл мэндэд сайн” хэмээн надад зөвлөж байсан. Худалдаанд зарагддаг бугын цусан эвэртэй эмчилгээний бүтээгдэхүүн хэрэглэж байсан бөгөөд тухайн зүйлийг хэрэглэхэд миний биед маш сайн өөрчлөлт гарсан.  Аавыг хөдөөнөөс бугын цусан эвэр олсон тухай сонсоод өөрийнхөө эрүүл мэндэд хэрэглэе гэж бодсон.  Тухайн цусан эврийг цэвэр спиртэд найруулж хэрэглэдэг, хэрхэн яаж хэрэглэх талаар мэдэх эмч нь Өвөр монголд байгаа гэсэн учир ангын бүтээгдэхүүнийг гэртээ хадгалж байсан. Тухайн ангын эд зүйлсийг худалдан борлуулах санаа байгаагүй. Өөрийн эрүүл мэндэд зориулж хэрэглэх бодолтой байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.П мэдүүлэхдээ: “2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ..... гэх газар хүүхдүүддээ загасны шинэ шөл уулгах гээд загасанд явсан. Загасанд явах үедээ голын эрэг дагуу ууттай зүйл олсон. Тухайн ууттай зүйлийг нээж үзэхэд ангын эд зүйл байсан. Ойр хавьд хүн байгаагүй учир би ууттай зүйлийг авсан. Тухайн ангын эд зүйл нь миний хүүхдийн эрүүл мэндэд хэрэгтэй бүтээгдэхүүн байсан учир цагдаагийн байгууллагад хандалгүй, охиндоо хорт хавдрынхаа эмчилгээнд хэрэглээрэй гээд өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэв.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-7/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 8-18, 200-202/, хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 203-205/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 22/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 23/, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Ү /1хх-ийн 33-34/, гэрч Д.Ц  /1хх-ийн 209-210/, гэрч Б.Б  /1хх-ийн 212/ нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан /1хх-ийн 51-56/, шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 66/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн акт /1хх-ийн 67/, шинжилгээний нэхэмжлэх, төлсөн баримт /1хх-ийн 68-69/, Е.Гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 74, 111/, Е.Гийн өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-ийн 225-230/, Е.Гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 142-153/, П.Нийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 75, 102, 107/, П.Нийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 121-122, 124-138/, П.Нийн өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоол, ял эдэлж дууссан гэх баримт /1хх-ийн 85-89, 221, 234-237, 238-240, 242-246/, Ц.Пгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 76, 108/, Ц.Пгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 123, 139-141/, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах прокурорын тогтоол /1хх-ийн 92/, Ц.Пгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 181-182/, П.Нийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 190-191/, Е.Гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 199/ зэрэг болно.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Е.Г, П.Н, Ц.П нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Ховор ан амьтны жагсаалт”-д заасан ховор амьтан болох Халиун бугын цусан эвэр 2 ширхэг, чив 1 ширхэг, сүүл 1 ширхэг, Хүрэн баавгайн савар 4 ширхгийг Е.Гийн эзэмшлийн .... дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж улмаар Ц.П нь ....... байх гэртээ 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд хадгалсан,

мөн дээрх ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг Е.Г, П.Н, Ц.П нар нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэж, .... 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд хадгалсан,

Е.Г, П.Н нар нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг айлд хадгалах зорилгоор “Тоёота приус-30” маркийн .... дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Үгийн /1хх-ийн 33-34/: “...Мэргэжлийн байгууллагаас гаргасан Экологи эдийн засгийн үнэлгээтэй танилцлаа. Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ан амьтан барьсан, агнасан бол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж хохирлыг нөхөн төлүүлэх, мөн Нийслэлийн Байгаль орчны газрын хүү торгуулийн дансанд шилжүүлэн авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлгээр,

 

 “...Шинжилгээнд ирүүлсэн амьтны дөрвөн ширхэг сарвуу нь Хүрэн баавгайн нэг бодгаль амьных, амьтны сүүл, чив, засаа, хоёр ширхэг цусан эвэр нь Халиун бугын нэг бодгаль амьтных болоыг тодорхойлов.

Хүрэн баавгай болон Халиун буга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д зааснаар хоёул ховор зүйл амьтанд хамаарна. Мөн Хүрэн баавгай нь Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн хоёрдугаар хавсралтад бүртгэгдсэн байдаг.

Шинжилгээнд ирүүлсэн амьтны дөрвөн ширхэг сарвуу нь Хүрэн баавгайн бие гүйцсэн эр бодгаль амьтных болохыг лабораторийн хүйс тодорхойлох шинжилгээгээр тогтоов. Шинжилгээд ирүүлсэн амьтны сүүл, чив, засаа, хоёр ширхэг цусан эвэр нь Халиун бугын бие гүйцсэн эр бодгаль амьтных болно. Дээрх амьтдын эд эрхтэн нь шинээрээ байх тул агнасан гэж дүгнэж байна.

Амьтны экологи эдийн засгийн үнэлгээ нь тусгайлсан эд эрхтэнээс байдаггүй ба зүйл амьтан, түүний хүйснээс хамааруулан бодгалиар үнэлсэн байдаг. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар Хүрэн баавгайн эр бодгаль 6.500.000 төгрөг, Халиун буга эр бодгаль 6.600.000 төгрөгөөр үнэлсэн байна...” гэх Шинжлэх ухаан академийн Биологийн хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 66/,

 

гэрч Б.Б-гийн /1хх-ийн 212/: “...2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэлээн ажилтай ажилтай байсан учир хэлтсийн эрүүгийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ууганболдын хамт уртасгасан цагаар ажиллаад 23 цагийн орчим ажлаасаа гарсан. Бид хоёр ажлаас гараад замын баруун талаар хойд зүгт машин руугаа алхаад явж байсан чинь ....байрны гадна зогсоол дээр “Приус-30” маркийн тээврийн хэрэгслээс эрэгтэй, эмэгтэй 30-35 орчим насны хоёр хүн шуудайтай зүйл гаргаж байгааг нь харахад нэлээн хүнд бас ийш тийшээ сөрдийсөн зүйл харагдахад Ууганболд хошууч “хоёулаа үүнийг шалгаадахъя” гээд бичиг баримтаа үзүүлээд шалгасан. Өөрсдийгөө танилцуулаад шуудайнд юу байгаа болохыг асуугаад үзэхэд баавгайн савар 4 ширхэг, халиун бугын тайрсан цусан эвэр, чив, сүүл зэрэг эд зүйлс байсан. ...П.Н, Е.Г гэдэг хүмүүс байсан...” гэх мэдүүлгээр,

 

Ц.Пгийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 181-182/: “...2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр охин П.Н, найз залуу Е.Г болон хүүхдийнхээ хамтаар гэрт ирчихсэн байсан. Загасны сайхан шинэ шөл уулгая гэж бодоод машиныг нь аваад Ар шүрэн гэх газарт Зэлтэрийн гол дээр очсон. Машинаа тавьчихаад гол дагаад дэгээгээ шидээд алхаад явж байхад модны захад шуудайтай зүйл байхаар нь нээж үзэхэд бугын цусан эвэр, баавгайн савар зэрэг зүйлүүд байхаар нь манай хүүхдэд хэрэгтэй юм байх шиг байна гээд машиндаа хийгээд шууд гэр рүүгээ буцсан. Гэртээ авчраад аав нь ийм юм оллоо гээд П.Н, Е.Г хоёрт харуулаад “эмчилгээнд чинь хэрэгтэй эмчилгээний журмаар хэрэглээрэй” гэж хэлээд өгсөн. П.Н, Е.Г хоёр туханй үед аваад хаана хадгалсныг нь санахгүй байна. ...08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот руу явахдаа халиун бугын цусан эвэр 2 ширхэг, бугын чив 1 ширхэг, сүүл 1 ширхэг, баавгайн савар 4 ширхгийг аваад явсан. Би машинд нь хамт Улаанбаатар хотод ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

П.Нийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 190-191/: “...2021 оны 07 дугаар сарын 28-ны орчим Сэлэнгэ аймгийн Түшиг суманд байдаг аав Ц.Пгийн гэрт хамтран амьдрагч Е.Г болон 2 хүүхдийн хамт амрахаар очсон. Үүний өмнө Улаанбаатар хотод манай гэрт ааватай байхад гэр бүлийн дунд бугын чивийг архинд хандлаад өдөрт 1 удаа амны халбагаар ууж байвал сайн гэж хүнээс сонссон, түүнийг хавдрын дараах эмчилгээнд хэрэглэвэл сайн гэсэн байдаг. ...Тухайн яриа ингээд өнгөрсөн. 7 дугаар сард амрахаар очсон байхад аав Ц.П надад нөгөө нандин юм чинь буюу бугын чив байна, нөгөө ярьж байснаараа жаахан архинд хийж уух уу, тэгвэл дараагийн хагалгаанд орохгүй байж магадгүй гэхээр нь “байгаа бол ууя” гэж хэлсэн. ...аав халиун бугын цусан эвэр 2 ширхэг, бугын чив 1 ширхэг, сүүл 1 ширхэг, баавгайн савар 4 ширхгийг гаргаж ирээд үүнийг ав эмчилгээндээ хэрэглээрэй гэж хэлсэн. ...надад хэлэхдээ “Улаанбаатар хот руу авч явахдаа болгоомжтой байгаарай, наад юмнууд чинь хориотой байдаг шүү, чиний эрүүл мэндэд хэрэгтэй гэж бодоод л өгч явуулж байна шүү” гэж хэлсэн. ...08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод Е.Г болон 2 хүүхдийн хамтаар ..... улсын дугаартай “Тоёота Приу 30” маркийн машинтайгаа ирсэн. 08 дугаар сарын 05-ны өдөр гар утсан дээрээ ааваас авсан зүйлүүдийнхээ зургийг авсан. Амьтны гаралтай түүхий эдүүдийг гаргаж ирээд ...хөргөгчинд хийгээд хадгалсан. Ингээд гэртээ нэлээн хэд хонуулсны дараа 09 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгаас адууны мах ирэх болоод хөлдөөгчинд багтахгүй болохоор нь Е.Гийн төрсөн ахынх нь хөлдөөгчинд нь хийе гэж бодоод орой 22 цагийн орчим Е.Гтой хамт гэрээсээ авч гарч .... . улсын дугаартай машинд халиун бугын цусан эвэр 2 ширхэг, бугын чив 1 ширхэг, сүүл 1 ширхэг, баавгайн савар 4 ширхгийг шуудайнд хийгээд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах Төрийн банктай ягаан байрны гадна ирээд шуудайтай зүйлээ машинаасаа буулгаж байсан чинь цагдаа хүрч ирж шалгаад баригдсан...” гэх мэдүүлгээр,

 

Е.Гийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 48, 199/: “...Би хамтран амьдарагч болох П.Нийн хамт энэ оны 07 дугаар сарын дундуур Сэлэнгэ аймгийн Түшиг суманд түүний аав, ээж дээр нь амрахаар очсон. Тэгээд биднийг очоод байж байтал П.Нийн аав Ц.П загас барихаар яваад шуудайтай зүйл олж ирсэн. Тэгээд П.Н бид 3 задлаад үзсэн чинь баавгайн 4 ширхэг савар, бугын 2 ширхэг цусан эвэр, чив, сүүл байсан. П.Нийн аав нь эд зүйлийг П.Нд хорт хавдрынхаа эмчилгээнд зориулаад хэрэглэ гэж өгсөн. ...2021 оны 08 дугаар сарын 05-ны үед П.Нтэй хамт баавгайн 4 ширхэг савар, бугын 2 ширхэг цусан эвэр, чив, сүүлийг аваад 0419 УБМ тээврийн хэрэгслээрээ Улаанбаатар хот руу явсан. П.Н Баянзүрх дүүрэгт байдаг гэрт хадгалж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр авч явж байгаад бид 2 цагдаад баригдсан. ...нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-7/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 8-18, 200-202/, хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 203-205/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Е.Г, П.Н, Ц.П нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь Амьтны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон Хүрэн баавгайн түүхий эд болох савар 4 ширхэг, Халиун бугын түүхий эд болох цусан эвэр 2 ширхэг, чив 1 ширхэг, сүүл 1 ширхэг зэргийг хадгалсан, тээвэрлэсэн болохыг шүүгдэгч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, мөн шүүгдэгч нар нь ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалж, тээвэрлэсэн болох нь тээврийн хэрэгсэл болон хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон, Хүрэн баавгай, Халиун буга нь ховор амьтан болохыг Биологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Е.Г, П.Н, Ц.П нар нь ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар тоо толгой нь цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн Е.Г, П.Н, Ц.П нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “...ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, ...тээвэрлэсэн ...бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын зарим хэсэг нөхөн төлөгдсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Е.Г, П.Н, Ц.П нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Е.Г, П.Н, Ц.П нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний доторх хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу нийт 20.500.000 төгрөгийн хохирлыг хүн тус бүр хариуцах хэмжээгээр 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

 

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Хүрэн баавгайн эр бодгаль 6.500.000 төгрөг, Халиун буга эр бодгаль 6.600.000 төгрөг байхаар тогтоожээ.

 

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно”, 37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заасны  дагуу Хүрэн баавгайн эр бодгаль 6.500.000х2=13.000.000 төгрөг, Халиун буга эр бодгаль 6.600.000х2=13.200.000 төгрөг буюу амьтны аймагт 26.200.000 төгрөгийн хохирол учирсан хэмээн мөрдөн байцаалтаар тогтоосон нь үндэслэлтэй байна.

 

Ингээд мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хохирол, гэм хор болох 26.200.000 төгрөгийн хохирлоос шүүхийн шатанд нөхөн төлсөн шүүгдэгч Е.Гийн 2.700.000 төгрөгийг, шүүгдэгч П.Нийн 2.200.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Пгийн 800.000 төгрөгийг тус тус хасаж, шүүгдэгч Е.Гоос 6.033.333,33 төгрөгийг, шүүгдэгч П.Нээс 6.533.333,33 төгрөгийг, шүүгдэгч Ц.Пгээс 7.933.333,33 төгрөгийг гаргуулж Нийслэлийн Байгаль орчны газарт олгохоор шийдвэрлэв.  

 

  Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоёота Приус-XW30” маркийн ... дугаартай тээврийн хэрэгсэл нь “....” ХХК-ийн эзэмшилд байх тул уг тээврийн хэрэгслийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон үнийн дүнг шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгөөс гаргуулах нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч Е.Г, П.Н, Ц.П нараас тус бүр 3.100.000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр тогтов.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ..... арлын дугаартай “Тоёота Приус-XW30” маркийн ..... дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Халиун бугын цусан эвэр 2 ширхэг, чив 1 ширхэг, сүүл 1 ширхэг, Хүрэн баавгайн савар 4 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу Нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлэхийг даалгав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Е.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”,  

 

шүүгдэгч  П.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”,

 

шүүгдэгч Ц.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Е.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Г, П.Н, Ц.П нарт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу нийт 20.500.000 төгрөгийн хохирлыг хүн тус хариуцах хэмжээгээр 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.                    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрээс 3.100.000 төгрөгийг хувьд ногдох хөрөнгөөс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Гоос 6.033.333,33 төгрөгийг, шүүгдэгч П.Нээс 6.533.333,33 төгрөгийг, шүүгдэгч Ц.Пгээс 7.933.333,33 төгрөгийг тус тус гаргуулж Нийслэлийн ... газарт олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Халиун бугын цусан эвэр 2 ширхэг, чив 1 ширхэг, сүүл 1 ширхэг, Хүрэн баавгайн савар 4 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу Нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлэхийг даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц .... арлын дугаартай “Тоёота Приус-XW30” маркийн .... дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Е.Г, П.Н, Ц.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ