| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0717/И |
| Дугаар | 00860 |
| Огноо | 2017-09-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 00860
Гэрлэгчдийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 5 дугаар баг, Цагаанчулуутын 1-06-13 тоотод оршин суух Шарнууд овогт Дашзэвэгийн Галбадрах /РБ89030232/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 5 дугаар баг, Цагаанчулуутын 1-06-13 тоотод оршин суух Цахир овогт Цагаанхүүгийн Номин-Эрдэнэ /РЭ88071702/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаарсарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Галбадрах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Номин-Эрдэнэтэй 2010 оноос танилцаж улмаар 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр охин Намуун төрсөн.
...Миний бие Арбулаг сумын Төрийн банкинд ажилладаг бөгөөд ажил дээр ирж хэрүүл хийх, байнга хардаж мессэж бичих, зогсоо зайгүй утасдаж элдвээр доромжилж дарамтлах, банкны эрхлэгчийг доромжилж дарамтлах, олон нийтийг хамарсан ажил төрөл болон байгууллагын ажилд оролцуулахгүй байх зэргээр цаашид түүнтэй амьдрахад эрүүл мэнд, ажил төрөл, хүүхдийн эрх ашгийг ноцтой хохироож байгаа тул гэрлэлтийг даруй цуцалж өгнө үү.
Жишээ нь: Сумын санхүүчдийн баярын үеэр олны өмнө намайг зодож цустай минь хольж гэмтэл учруулсан, нийтийн хог цэвэрлэгээний үеэр мөн зодож гэмтэл учруулсан гээд олон явдлыг дурьдаж болох ба энэ зан ааш нь хэрээс хэтэрч тэсвэрлэшгүй болсон, улмаар энэ үйлдэл байнгын давтагддаг шинжтэй болж сард дор хаяж 2-3 удаа болсон.
Тэрээр өөрийн төрсөн аавыгаа ирсэн үед хутга барьж дайрч золтой алчихаагүй, эдгээрийг дагаж хүүхдийн сурлага хүмүүжилд нөлөөлж охин бид хочр гэр орноосоо дайжиж өөрийн аавын гэрт амьдрах болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ. Иймд бидний гэрлэлтийг цуцалж 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Намууныг өөрийн асрамжид авах шаардлагыг гаргаж байна гэжээ.
Зохигч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: …Бид хоёр харилцан ярилцаж тохиролцож эвлэрсэн…Цаашид гэр бүлээ, охиноо бодоод өөрийн эхнэр болох хариуцагч Номин-Эрдэнэ нь “дахиж нэхэмжлэлд тусгагдсан алдаа дутагдлыг гаргахгүй” гэсэн хүсэлтийг нь хүндэтгэж эвлэрсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 09:00 цагт товлогдсон шүүх хуралдаанд бид хоёрыг байлцуулахгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хавтас хэрэгт авагдсан баримтууд, гэрлэгчдийн эвлэрсэн тухай хамтран гаргасан хүсэлт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Галбадрахын нэхэмжлэлтэй, Ц.Номин-Эрдэнэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Галбадрах, Ц.Номин-Эрдэнэ нар нь эвлэрсэн болох нь тэдний хамтран гаргасан өргөдөл, тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т зааснаар зохигчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Уг захирамж нь тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 132 дугаар зүйлийн 132.3-т заасныг удирдлага болгон