Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 00863

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багт оршин суух Армагууд  овогт Доржготовын Цэцэгмаа /РТ62091469/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Д.Цэцэгмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажилд орж 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Мөн 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Аригийн Ундарга ББХК-д малчнаар ажиллаж байсан.

Одоо тэтгэвэрээ тогтоолгох болсон чинь тухайн үеийн Лениний-Алдар нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар болон Аригийн Ундарга ББХК-д  малчнаар ажиллаж ажилд томилж, чөлөөлсөн тушаал олдохгүй, хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг дарагдаагүй зэргээс миний тухайн бригадад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа учир тус шүүхэд хүсэлт гарган ажиллаж байсан байдлыг тогтоолгож шийдвэрлүүлэх гэж байна.

Мөн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрт Доржготовын  Цэцэгмаа миний нэрийг Цүлтэмийн Цэцэгмаа гэж тухайн үеийн сум нэгдлийн дарга миний төрсөн эцэг Цүлтэмээр бичиж миний 1981-1990 он хүртэлх Хөвсгөл аймгийн – Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн хөлсийг бичиж тэмдэглэсэн байна. Миний бие нь төрсөн цагаас өөрийн өвөө/ ээжийн аав/ Доржготовоор Улсын бүртгэлд овоглож бүртгэгдэж төрсний гэрчилгээ авсан байсан. Иймд Цүлтэмийн Цэцэгмаа нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэрний жинхэнэ эзэмшигч нь Доржготовын Цэцэгмаа мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн миний 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын  01-ний өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Аригийн Ундарга ББХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Армагууд овогт Доржготовын Цэцэгмаа нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба  шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Д.Цэцэгмаа нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдлээс1981 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Цүлтэмийн Цэцэгмаа нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь

Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр олгосон №00/004705 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,

Гэрч Ц.Оюунцэцэгийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ... Төрсөн цагаасаа хойш буюу хүүхэд бага насандаа өөрийн өвөө Доржготов дээр өсөж байсан бөгөөд түүнийг нас барсаны дараа өөрийн төрсөн эцэг Цүлтэмийн гэрт ирсэн байдаг. Энэ шалтгааны улмаас овог нь тухайн үеийн бичиг баримт, бүртгэлд зөрүүтэй бичигдсэн байдаг юм билээ...гэх мэдүүлэг,

Гэрч М.Чагцалын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...Д.Цэцэгмаагийн ээжийнх аав болох Доржготов гэх хүнээр анх овоглогддог байсан. Учир нь тэрээр тусдаа гараагүй байхад нь буюу гал дээр нь гарсан айлын хүүхэд байсан. Түүнээс биш Цүлтэм гэх хүн нь түүний төрсөн эцэг юм. Тийм учираас дараа нь өөрийн овогоор бичиг баримтаа сольсон юм билээ... гэх мэдүүлэг,

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдэлд 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын   31-ний өдөр хүртэл малчнаар, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Аригийн-Ундарга ББХК-д малчнаар  тус тус ажиллаж байсан  болох нь:

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ЗДТГ-ын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Цэцэгмаагийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Гэрч Р.Ганболдын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...Д.Цэцэгмаа нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 8 жилийн дунд сургуульд 1970-1977 оны хооронд суралцаж төгсөөд, тус сумын Лениний-Алдар нэгдлийн Ёлгос 2 дугаар бригадад малчнаар томилогдож ажиллаж байсан бөгөөд Цэгэрийн голын фермд саальчнаар тасралтгүй буюу 1991 онд  нэгдэл татан буугдах хүртэл ажиллаж байгаад Аригийн-Ундрга компанид үргэлжлүүлэн мөн адил саальчнаар 1994 оныг дуустал тасралтгүй ажилласан. Түүнээс хойш хувиараа мал маллаж амьдарч байгаа юм... гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10/409 дугаартай “Тус аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдлийн даргын тушаалд Д.Цэцэгмааг томилж чөлөөлсөн тушаал байхгүй бөгөөд Аригийн-Ундрага ХХК-ны баримт бичиг манай архивт байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон