| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0765/И |
| Дугаар | 00864 |
| Огноо | 2017-09-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 00864
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рашаант сумын 3 дугаар багт оршин суух Шагдар овогт Агваандоржийн Оюунцэцэг /РЗ68041109/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч А.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.Оюунцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлдээ ажиллаж байсан хугацаагаа андуу ташаа бичсэн байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
Миний бие 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс Рашаант сумын Улаан-Од нэгдэлд үхэр авч саальчнаар ажлын гараагаа анх эхлүүлж байсан. Үүнээс хойш уг нэгдэлдээ 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Би ажил хийж байхдаа 1989 онд нэг хүүхэд төрүүлсэн бөгөөд 1989 оны 2-3 дугаар сард түр хугацаагаар жирэмсний болон асрамжийн амралттай байсан. Би нийт 4 хүүхэд төрүүлсэн бөгөөд том охиноос бусдыг нь нэгдэл тарсанаас хойш буюу 1990 оноос хойш төрсөн учир дунд нь ажил төрөл засвардах зүйл болоогүй. Одоо би олон хүүхэд төрүүлж өсгөсөн, 50 нас хүрэх гэж байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтрийг тухайн үед манай нэгдэл бүх иргэдийн хөдөлмөрийн дэвтрийг хурааж аваад зарим дэвтрийг устгаж алга болгосны улмаас дэвтэргүй болсон. Мөн ажилд орсон гарсан тушаал шийдвэр олдохгүйн улмаас ажиллаж байсан байдал маань тогтоогдохгүй хохироод байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Шагдар овогт Агваандоржийн Оюунцэцэг нь ажиллаж байсан байдал тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А.Оюунцэцэг нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь:
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газраас 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр олгосон А.Оюунцэцэгийн цалингийн тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн 27 дугаартай “Нэг. 1985 онд тус сумын 8 жилийн дунд сургуулийн 8-р ангийг төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр тус нэгдэлд ирж ажиллагсадыг 6-р сарын 25-ны өдрөөс эхлэн доорх ажилд томилон ажиллуулсугай...1. Агваандоржийн Оюунцэцэг -2-р бригадад малчнаар...” гэх Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөгчдийг ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Гэрч Ц.Балжиннямын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...А.Оюунцэцэг нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн 5 дугаар бригадын хоньчноор илгээлтээр анх 1985 оны хавраас эхлэн ажиллаж байсан бөгөөд тус ажлаа нэгдэл татан буугдах хүртэл ажилласан. Одоо ч гэсэн хөдөө малаа малладаг хүн юм... гэх мэдүүлэг,
Гэрч А.Цэцэгмаагийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...А.Оюунцэцэг нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн 5 дугаар бригадад бог мал маллаж байсан бөгөөд тус ажлаа 1985 оны илгээлтээр анхлан гарч хийж эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш тасралтгүй ажиллаж байгаа юм....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 10/400 дугаартай “Тус аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн 1990 оны даргын тушаал шүүж үзэхэд А.Оюунцэцэгийг малчнаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон