| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0720/И |
| Дугаар | 00867 |
| Огноо | 2017-09-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 00867
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 58-09 тоотод оршин суух Боржигон овогт Дашзэвэгийн Ганцэцэг /ЖД68092968/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Д.Ганцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Ганцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Гурванзагал сумын 30 жилийн 2 дугаар бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан.Тухайн үед нэхэмжлэл гаргахдаа анх ажилд орсон хугацааг 1985 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр гэж буруу ташаа бичсэн байна. Иймд 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Боржигон овогт Дашзэвэгийн Ганцэцэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба шүүх багасгасан хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Ганцэцэг нь Дорнод аймгийн Гурванзагал сумын 30 жил нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, хоньчноор ажиллаж байсан болох нь:
Дорнод аймгийн Гурванзагал сумын 30 жил нэгдлийн захиргаанаас Дашзэвэгийн Ганцэцэг нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Гэрч Д.Мягмарсүрэнгийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ... Д.Ганцэцэг нь Дорнод аймгийн Гурванзагал сумын 30 жил нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар 1985 оны намраас эхлэн тасралтгүй ажилласан. Энэ айл 1994 оны намар Хөвсгөлд шилжиж ирсэн. юм.... гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Энхжаргалын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ... Д.Ганцэцэг нь Дорнод аймгийн Гурванзагал суманд малчин байсан. Тус газраа 1985 оноос 1994 он хүртэл тасралтгүй ажилласан байдаг....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон