Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2017/01372

 

 

2017 оны 06 сарын 12 өдөр

         Дугаар 183/ШШ2017/01372

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон бюлдинг, А тоотод байрлах, Сар шинэ интернэшнл ББСБ /Регистрийн дугаар:2693925/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболдын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармаг 1 дүгээр гудамж, 7 тоотод оршин суух, Боржигон овогт Сэрээтэрийн Долгормаа /Регистрийн дугаар:ЗЮ66091902/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 10,529,399 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад 

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                          

Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч С.Долгормаа нь 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр манай байгууллагатай ЗГ1201153191 тоот дугаартай зээл ба барьцааны гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн цалингийн зээлийн 12 сарын хугацаатай 3,55 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч зээлийн гэрээний хавсралтад заасан үндсэн зээл болон хүүгээ хугацаанд нь төлөхгүй манай байгууллагаас гэрээнд заасан нөхцлийн дагуу удаа дараа шаардсан боловч одоо болтол биелүүлэхгүй байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 4,607,833 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 921,566 төгрөг нийт 10,529,399 төгрөгийг гаргуулжөгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд, хариуцагч С.Долгормаа нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэлийн шаардлага болох 10,529,399 төгрөгнөөс 3,529,399 төгрөгөөр татгалзаж, хариуцагч үлдэх 7,000,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээг байгуулж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                       

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                       

                      ҮНДЭСЛЭХ нь:  

                                                                                              

Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд нь хариуцагч С.Долгормаадхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,529,399 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,529,399 төгрөгнөөс 3,529,399 төгрөгөөр татгалзаж, хариуцагч үлдэх 7,000,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх, төлүүлэхээр зохигчид эвлэрэн хэлэлцжээ.

Энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Сар шинэ интернэшнл ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболдын  нэхэмжлэлтэй С.Долгормаад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,529,399 төгрөгнөөс 3,529,399 төгрөгөөр татгалзаж, хариуцагч үлдэх 7,000,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх, төлүүлэхээр  харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,430 төгрөгнөөс тал хувь болох 91,715 төгрөгийг улсын төсвөөс, 91,715 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.

           

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 О.ОДГЭРЭЛ