Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/169

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Б.Сарантуяа

Хохирогч *******

Шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн *******дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, эхийн хамт *******тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Сартуул овогт Сүнжидмаагийн /РД: /

 

Шүүгдэгч *******нь Дорнод аймгийн ******* гэх газарт 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биед нь хамар ясны хугарал, баруун хөмсөгний дээд хэсгийн шарх, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, 41-р шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч *******шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би тухайн үед Улаанбаатар хотоос утас зарах гэж ирээд сумдуудаар утсаа үзүүлээд хадмындаа ирсэн байсан. Тэр үед хохирогч нь нэг хүнтэй хамт нилээн согтуу орж ирээд миний хажууд суусан. Манай ах над руу тамхи байна уу гэж асуухад хохирогчийн найз улаан шонхор гэдэг тамхи гаргаад татвал тат пизда минь гэсэн. ... хохирогч “бид нар гуйлагчдын гэрт ороод ирсэн юм биш үү гэсэн, чи хаанаас ирсэн хулгайч юм бэ” гэж намайг өдөөн байхаар нь би нэг удаа цохисон. Хохирогчийг цохисон нь миний буруу. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, баримттай хохирол гарвал төлнө... гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би тухайн үед адууны эрэлд найзтайгаа хамт явж байсан юм. Адууны эрэлд явж байхдаа шүүгдэгчийн хадам болох орж адуугаа асуугаад зүүн талын гэх айлаас асууя гэтэл гийнх нүүдэл хийж байгаа гэсэн. Тэр үед би найзтайгаа хоёулаа явж байсан тул нүүдэл хийж байгаа айл руу очиж адуугаа асуугаад танайд ирж хоноё гээд гарсан. Бид хоёр зүүн талын айл руу очоод буцаж ирэхэд шүүгдэгч нь ирсэн байсан. Тухайн үед гэрт муудалцсан зүйл байхгүй. Шүүгдэгч нь манай найзтай муудсан байж болох байх. Намайг бие засаад ирэхэд нам цохисон байсан. Шүүгдэгч нь намайг цохисны дараа цээж нүцгэн тэр хавиар хашгираад явж байхад манай найз гэрээс гарч ирэхэд нь явъя гээд явсан. Би цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Ер нь 2 сая төгрөг нэхэмжилнэ гэж бодож байна...гэв.

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... хүргэн гэх залуу нь гэрийн гадна талд цохисон гэж тухайн үед хэлсэн. Улмаар нүүрэн хэсэг нь битүү цус болсон байдалтай байсан...” гэжээ. /хх-ийн 14-15 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай ах , аас тамхи байна уу гэж асуухад нь улаан шонхор байна писда гэж хэлэхэд найз нь наад хэд чинь одоо гуйлагчид юм уу гэж хэлэхэд гэх хүн амандаа гуйлагчид гэж хэлж байгаа сонсогдсон. Улмаар манай нөхөр *******орон дээрээс босоод уурлаж гэх хүнийг гараараа нэг удаа нүүрэн тус газарт цохисон. Тухайн үед ээж бид хоёр салгаж болиулаад гэрээс , нарыг гарсан...” гэжээ. /хх-ийн 22-23 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 253 тоот дүгнэлтэд:

1. *******ын биед хамар ясны хугарал, баруун хөмсөгний дээд хэсгийн шарх, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, 41-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 29-30 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 тал/

- *******ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19, 36-37 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Сартуул овогт Сүнжидмаагийн нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “Найнгийн тохой” гэх газарт 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биед “хамар ясны хугарал, баруун хөмсөгний дээд хэсгийн шарх, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, 41-р шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн болон хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 253 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад хохирогч нь архи ууж согтуурсан, шүүгдэгч, хохирогч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 2 сая төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлж байгаа боловч энэ талаарх нотлох баримтаа мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгөөгүй байх тул эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч *******нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Сүнжидмаагийн ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Хохирогч ******* нь эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ