Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2019/0318/З |
Дугаар | 0701 |
Огноо | 2019-10-18 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 0701
2019 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 128/ШШ2019/0701 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,
Гомдол гаргагч: МТЗ
Хариуцагч: МТЗТЕГУТОХГУАБ Ц.Э, ТУБ П.Э.
Гомдлын шаардлага: ТЕГУТОХГТУБийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 211820039 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн төлөөлөгч Э.Н, гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.М, хариуцагч Ц.Э, П.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч МТЗ-иас шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо: МТЗнь Төмөр замын тээврийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий төрийн байгууллагаас олгосон төмөр замын суурь бүтэц барих, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч юм.
ТЕГУТОХГТУАБ Ц.Э, улсын байцаагч П.Э нар татвар төлөгчийн 2012 оноос 2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийг иж бүрэн хянаж шалгаад 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн 211820039 дугаар шийтгэлийн хуудасны дараах хэсгийг татвар төлөгч эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
ТУБ2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7, 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн төсөвт төлөх албан татвараас хасахгүй 131,193,698,237.0 төгрөгийн худалдан авалтыг хасаж тооцсон гэх зөрчлөөр татвар төлөгчид 13.561,054,790.6 төгрөгийн нөхөн татвар, 132,505,490.1 төгрөгийн торгууль, 112,425,608.1 төгрөгийн алданги оногдуулсныг татвар төлөгч захиргааны үйл ажиллагааны зарчимд үл нийцсэн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж шийтгэлийн хуудасны энэ хэсэгт холбогдуулан маргаж байгаа болно.
Тус шийтгэлийн хуудасны Олсон нь хэсгийн гуравт ...үндсэн хөрөнгө олж бэлтгэхэд зориулсан худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцсон зөрчил нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.1.1, 14.7-д заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдож байна. гээд Шийдвэрлэсэн нь хэсгийн 1.3-т Худалдан борлуулах зорилгогүй үндсэн хөрөнгийг бий болгохтой холбоотой худалдан авалтад төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцсон зөрчилд 13,561,054,790.6 төгрөгийн нөхөн татвар, 132,505,490.1 төгрөгийн торгууль, 112,425,608.1 төгрөгийн алдангийг оногдуулсугай" гэж шийдвэрлэсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд байхгүй үндэслэлээр зөрчил тогтоосон, үндэслэлгүйгээр их хэмжээний нөхөн татвар, торгууль, алданги оногдуулсан байсан тул эс зөвшөөрсөн.
1. Худалдан борлуулах зорилгогүй үндсэн хөрөнгийг бий болгохтой холбоотой худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцсон гэх 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд байхгүй үндэслэлээр зөрчил тогтоосон талаар:
Татварын улсын байцаагчийн зөрчил тогтоосон худалдан авалт нь татвар төлөгчийн үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээний нэг болох төмөр замын суурь бүтэц барих үйл ажиллагаанд зориулан худалдан авч ашигласан, ЭХХК-иар гүйцэтгүүлсэн төмөр замын барилга угсралтын ажил юм.
Хуулиар ногдуулсан албан татварыг төлөх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөгчийн үндсэн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, ТУБхуульд байхгүй үндэслэлээр аливаа татвар ногдуулах нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд харшлах хууль бус үйл ажиллагаа, хууль бус шийдвэр байна. Тодруулбал, Татвар төлөгчийн зөрчил гэж үзээд буй үндсэн хөрөнгө олж бэлтгэхэд зориулсан худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасах эсэх асуудлыг 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7-д хуульчлаагүй юм. Гэтэл ТУБхуулийн эдгээр хэсгийг үндэслэн дээрх зөрчлийг тогтоосон нь үндэслэлгүй байна.
Хуулийн 14.1-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан, Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг татвар төлөгчийн төсөвт төлөх Нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох, 14.7-д татвар төлөгч тухайн худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх болон чөлөөлөгдөхгүй хэд хэдэн үйлдвэрлэл, үйлчилгээнд хувааж ашигласан бол зөвхөн Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь төсөвт төлөх Нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох зохицуулалттай.
Татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээ, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй хэрэглээний аль нь ч байхгүй. Энэхүү маргаж буй худалдан авалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлж худалдан авсан ажил юм.
Тиймээс энэхүү төмөр замын барилгын ажил нь 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох худалдан авалт мөн бөгөөд татвар төлөгч 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7-д заасныг зөрчөөгүй, татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлох татвар төлөгчийн үүргээ зөрчөөгүй.
2. Татварын улсын байцаагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас татвар төлөгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн талаар:
Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 4-д заасанчлан татвар төлөгч нь илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах эрхтэй.
Гэвч үндэслэлгүйгээр зөрчил тогтоосон Татварын улсын байцаагчийн дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас хуулиар ногдуулаагүй татварыг нөхөн төлөх болсон, мөн энэ хэмжээний нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө буцаан авч чадахгүйд хүрсэн зэрэг татвар төлөгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдлөө. Улмаар 13,561,054,790.6 төгрөгийн нөхөн татвар, 132,505,490.1 төгрөгийн торгууль, 112,425,608.1 төгрөгийн алданги, нийт 13,805,985,888.8 төгрөг (арван гурван тэрбум найман зуун таван сая есөн зуун наян таван мянга найман зуун наян найман төгрөг наян мөнгө)-ийн төлбөрийг үндэслэлгүйгээр оногдуулж татвар төлөгчийг онц их хэмжээгээр хохироож байгаад гомдолтой байна.
Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд шийтгэлийн хуудас оногдуулахад ямар журам баримтлахыг тодорхой заасан. Татварын байцаагч нар хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан гэж байгаа боловч хялбаршуулсан журмын алинд хамааралтайг тайлбарлаж өгөхгүй байна. Хялбаршуулсан журмаар акт тогтоосон нь хууль зөрчсөн асуудал. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиар төрийн албан тушаалтан шийтгэл ногдуулах бол прокурорт мэдэгдэх тухай тодорхой заасан. Тэр нь зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10.2-д Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ гэсэн. Бүртгэл хянав гэсэн хэсэгт 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шийтгэл оногдуулах татварын акт гарсан. 6 дугаар сарын 30-ны өдөр гардан авсан нь хууль зөрчсөн асуудал болоод байна. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар үндсэн хөрөнгийг бүртгэнэ гэж байгаа. Бид үндсэн хөрөнгө бүртгээгүй урьдчилж төлсөн зардлаа бүртгэж байна. Тухайн үед Засгийн газартай хамтраад аль нь үндсэн хөрөнгө болох, аль нь хөрөнгөнд бүртгэх гэдэг асуудлын тухайд шийдэгддэг байсан. Өнөөдрийг хүртэл алийг бүртгэх нь тодорхойгүй учраас урьдчилж төлсөн зардал гэдгээр явж байгаа. Нягтлан бодогч нар ч тайлбарлаж, татварын байцаагч нар ч хэлж байгаа. Нягтлан бодох бүртгэлийн 16 дугаар зүйлд заасан. Өртгөөр бүртгээд үндсэн хөрөнгө гэж яаж мэдэж байна? гэхэд ...гэрээг нь уншаад ойлгосон гэж байна, ингэж болохгүй. Төмөр замын тээврийн тухай хуульд суурь бүтэц гэдэгт юу орохыг зааж өгсөн. Энэ заалтад үндсэн хөрөнгө гэж үзнэ гэсэн заалт байхгүй. Ирээдүйд үндсэн хөрөнгөөр бүртгэх асуудлыг яаж хараад бүртгээд байгаа талаар ойлгохгүй байна. 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр алба бичгээр төмөр замд чиглэл өгсөн. Аудитын компани зөвхөн Монголын төмөр замыг шалгадаггүй. Нэгдсэн аргачлал хийх журмын дагуу бусад бүх байгууллагад адил нэгдсэн журмаар аудит хийнэ. Тиймээс 2014 онд үйлчлэх мэт тайлбарлаж болохгүй. Төрийн алба үргэлжилсэн тасралтгүй байна гэдэг зарчимтай. Аргачлалын заагаад өгч байхад мэдээгүй, хараагүй хууль зөрчсөн үйлдлийг хариуцахгүй гэж татвар төлөгч нарыг хохироож болохгүй. Хуулийн үйлчлэлийн хүрээнд зааж өгөх ёстой байсан. Тэр аргачлалыг 2016-2018 онд дагаж мөрдөөд явж байхад яагаад буруу болохыг хэлээгүй. Удирдамж танилцуулаад хяналт шалгалт хийсэн гэж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хууль татварын албанд үйлчилнэ.
Иймд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, хасалт хийх, илүү төлөлтийг төсвөөс буцаан авахтай холбоотой татвар төлөгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалж, Татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэсэн дээрх үйл ажиллагаа, шийдвэр хууль бус болохыг тогтоон үндэслэлгүйгээр оногдуулсан нөхөн татвар, алданги, торгуулийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татвар төлөгчийн эрх ашиг яаж хохирч байгаа үндсэн асуудал байна. Татвар төлөгч хуулиар ногдуулаагүй татварыг төсөвт нөхөн төлөх үүрэг хүлээсэн. Түүнтэй хамааралтай хүү, торгуулийн асуудал яригдаж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн тухайн аж ахуйн нэгж буцаана авч чадахгүй байна. Татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг энд хөндөгдөж байна. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй агуулгаар тайлбар гаргаж байна. Бид хэрэгт авагдсан баримттай хэргийн оролцогчийн хүрээнд танилцсан. Өөрсдөө Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор гэж яриад байгаа. Тус прокурор хянасан бол албан ёсны тамга тэмдэгтэй мөн эрхэлсэн албан тушаал тодорхой байх ёстой. Тухайн шийтгэлийн хуудасны ар талын гарын үсгийг бид яаж н.Гипэлмаа гэж мэдэх вэ гэдэг асуудал байна. Бид н.Гипэлмаа гэдэг хүн ажиллаж байгаа талаар өнөөдөр ч мэдэхгүй. Тийм учраас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт өгөөд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хянуулсан эсэх асуудлыг өөрөөр хэлбэл би ингэж тайлбарлаж байгаа. Хариуцагч талаас илт ойлгомжтой асуудлыг дахиж нотлох шаардлагагүй гэж байна. Юуг үндэслэн илт тодорхой гэж үзэж байгаа вэ гэдэг асуудал байна. Өмнө нь хийсэн хяналт шалгалтын үргэлжлэл гэж үзээд тооцож байна уу эсвэл татварын улсын байцаагчид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтыг олох эсэх асуудлыг хянаж үзэхдээ ойлгомжтой нөхцөл байдал илэрсэн үү гэх асуудал байна. Хуулиар татварын буцаалтын асуудлыг хянан шийдвэрлэхдээ баримтад үндэслээд хууль хэрэглээний асуудал яригддаг. Татвар төлөгч татварын холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй байгаа. Яагаад хялбаршуулсан журмаар явуулж байгаа талаар тодорхойгүй байна. Хэрвээ татвар төлөгч өөрөө
зөвшөөрөөгүй бол шийтгэлийн хуудас бичигдэхгүй байх нөхцөлтэй. гэв.
Хариуцагч татварын улсын ахлах байцаагч Ц.Э, ТУБП.Э нар шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Ц.Э, ТУБП. Э бид Аж ахуй нэгжийн орлогын албан татварын алдагдлыг баталгаажуулах хүсэлт, Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын 21171000267 дугаар томилолтын дагуу 5214203 тоот регистрийн дугаартай МТЗ-д 2012 оноос 2016 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалтын ажлыг явуулж 135,868,333,229.19 төгрөгийн зөрчил илэрсэнд 14,906,345,150.20 төгрөгийн татварын төлбөрийг Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 211820039 дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан.
Худалдан борлуулах зорилгогүй үндсэн хөрөнгийг бий болгохтой холбоотой худалдан авалтад төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцсон гэх 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд байхгүй үндэслэлээр зөрчил тооцсон талаар:
Шийтгэлийн хуудсны ОЛСОН нь хэсгийн 3 дахь хэсэгт 2015 онд 99,809,875,937.00 төгрөгийн, 2016 онд 31,383,822,300.00 төгрөгийн, нийт 131,193,698,237.00 төгрөгийн ЭХХК-с үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулсан худалдан авалтад төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасаж тооцсон зөрчилд ШИЙДВЭРЛЭХ нь хэсгийн 1.3 дугаар хэсгээр 13,561,054,790.60 төгрөгийн нөхөн татвар, 132,505,490.10 төгрөгийн торгууль, 112,425,608.10 төгрөгийн алданги, бүгд 13,805,985,888.00 төгрөгийн татварын төлбөр оногдуулсан.
Татварын хяналт шалгалтын явцад МТЗнь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл-ийн Төмөр замын суурь бүтцийг барих 2 дугаар зорилтыг хүрээнд ЭХХК-тай зураг төсөл худалдан авалт, барилга угсралтын ажлын гэрээ байгуулж тус чиглэлийн газар шороо, дам нуруун болон дөрвөлжин гүүрийн, хоолойн ажил, хайрга олборлолтын зэрэг ажлуудыг 2013 оноос 2014 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдлийг 2015 болон 2016 онуудад төлсөн байдаг. Тухайн төмөр замыг барьж байгуулах үйл ажиллагаанд буюу үндсэн хөрөнгө олж бэлтгэхэд зориулсан худалдан авалтад төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх Нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон байдаг. Төмөр замыг барьж байгуулах үйл ажиллагаа нь тухайн замыг бусдад худалдан борлуулах бус, харин үндсэн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах бүтээн байгуулалт буюу Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 16-д заасан үндсэн хөрөнгийг хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангаж байна гэж үзсэний үндсэн дээр тухайн төлбөрийг оногдуулсан. Тухайн хугацаанд хамаарах борлуулалтын орлого нь эдгээр худалдан авалттай холбоогүй болох нь анхан шатны баримтуудаар нотлогддог. Мөн энэ бүтээн байгуулалтын ажил одоог хүртэл дуусаагүй санхүүгийн тайландаа Урьдчилж төлсөн тооцоо дансанд бүртгэлтэй байдаг.
Иймд бид холбогдох анхан шатны баримт, төслийн тайлан мэдээ зэргийг үндэслэн үндсэн хөрөнгө бий болгохтой холбоотой худалдан авалт гэж үзэн 2015 оны 99,809,875,937.0 төгрөгийн зөрчилд 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын .тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн 14.7 "Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно гэж заасан заалт, 2016 оны 31,383,822,300.0 төгрөгийн зөрчилд шинэчлэн найруулсан 2015 оны Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2016 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн/ 14 дүгээр зүйлийн Албан татварт хасалт хийх 14.1.5 үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй гэж заасан заалт, мөн Монгол Улсын Сангийн сайдын 283 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам-ын 5.1.1 "үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур ус. цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөг шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хийнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэн 13,561,054,790.60 төгрөгийн нөхөн татвар, 132,505,490.10 төгрөгийн торгууль, 112,425,608.10 төгрөгийн алданги, бүгд 13,805,985,888.0 төгрөгийн татварын төлбөр оногдуулсан.
Бидний татварын хяналт шалгалтын хамрах хугацаа хэдийгээр 2012 оноос 2016 он байсан боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд өмнөх татварын хяналт шалгалтаас хойшхи хугацаа буюу 2014 оны 10 дугаар сараас 2016 оныг дуустал хугацааг шалгасан. МТЗ-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 30-ныг хүртэл хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын ТУБЧ.С, Н.Т нар шалгаж 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210201507 тоот Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт-аар 18,470,484,953.75 төгрөгийг ногдуулсан байдаг. Энэ шийдвэрийг татвар төлөгч эс зөвшөөрч шүүх хяналтын байгууллагаар шалгуулж Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 472 дугаар тогтоолоор эцэслэн татварын улсын байцаагчдын шийдвэрийг хэвээр нь үлдээхээр шийдвэрлэсэн байдаг. Бидний хяналт шалгалтын явцад олж тогтоосон зөрчил нь энд шийдвэрлэсэн зөрчлийн үргэлжлэл буюу өмнөх татварын улсын байцаагчдын олсон зөрчилтэй адил зөрчил юм.
Татварын улсын байцаагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас татвар төлөгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зорчигдсөн талаар:
Бид МТЗ-ийн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын алдагдлыг баталгаажуулах хүсэлт, Татварын ерөнхий газрын Улсын татварын орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын олгосон 21171000267 дугаар томилолтын дагуу албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалтын ажлыг явуулж 135,868,333,229.19 төгрөгийн зөрчил илэрсэнд 14,906,345,150.20 төгрөгийн татварын төлбөрийг Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 211820039 дугаар шийтгэлийн хуудсаар төлбөр оногдуулсан.
Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-д татвар төлөгч илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах эрхтэй боловч Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 -д заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлох үүрэгтэй. Татварын хяналт шалгалтаар татвар төлөгчийн тодорхойлж тайлагнасан байдлыг шалгахад улсын төсвөөс буцаан авах 12,677,684,856.73 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар байхгүй болох нь анхан шатны баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Тухайн татвар төлөгчийн тайлагнасан улсын төсвөөс буцаан авах 12,677,684,856.73 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварыг илэрсэн зөрчилд ногдуулах Нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн төлбөрийн дүнгээр буюу 13,119,369,823.70 төгрөгийн зөрчлийн дүнгээр хааж 441,684,966.94 төгрөгийн төсөвт төлөх үлдэгдэлтэйгээр Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт-аар баталгаажуулсан.
Татварын хяналт шалгалтын ажлыг Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1,24.4, 25.1 дэх заалтад заасан зарчмын дагуу мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасан татварын улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэн бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажилласан болно.
Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:
Татварын хяналт шалгалтаар нийт 135,928,333,229.19 төгрөгийн зөрчил илэрсэн нь Татварын ерөнхий хуулийн 18.1.1, 18.1.3 дахь заалтыг зөрчсөн болох нь хяналт шалгалтын явцад холбогдох нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байсан тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хүулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 14,906,345,150.20 төгрөгийн төлбөр оногдуулсан. Татвар төлөгч оногдуулсан шийтгэлийн зарим хэсгийг нь буюу үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой дээрх асуудал шүүхийн шатанд маргаантай байгаа тул 13,805,985,888.80 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гээд үлдэх 1,100,360,751.40 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч улсын төсөвт төлсөн байдаг.
Хяналт шалгалтын шийдвэр 2018 оны 5 сарын 30-ны өдөр гарч тухайн өдрөө холбогдогч Монголын төмөр зам ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цд танилцуулж гардуулсан байдаг. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 15-д заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруй Нийслэлийн Прокурорын газрын прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр хүргүүлж Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Б.Г хянаж бүртгэсэн байдаг. гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг зөрчил дээр хоёр өөр хуулийг хэрэглэсэн асуудлыг гомдол гаргагчаас хэлдэг. 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад 2006 онд батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.7 дэх хэсгийг зөрчсөн гэж үзээд хариуцлага ногдуулсан. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд зөрчилд гарсан учраас 2006 онд батлагдсан хуулийг хэрэглэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй. 2016 оны зөрчилд 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэж хариуцлага ногдуулсан. Нэг талаасаа татвар төлөгчийг эрхийг хүндэтгэсэн. Татварын алба татварын хяналт шалгалтыг хойноос нь хөөж хийдэг. Тухайн хугацаанд нь шалгах боломж байхгүй. Яагаад гэхээр 2015 оны тайланг татвар төлөгчид өөрөө 2016 онд завсарлах эрх нь байдаг. Тийм учраас хойноос хөөж шалгадаг. Бид тухайн үед мөрдөж байсан хуулийн дагуу шалгасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх ойлголтын тухайд прокурор 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан. Энэ тухай тодорхой бүртэл байх ёстой асуудлыг тавьж байна. Тэгэхээр бидний асуудал биш болж байдаг. Прокурорын өөрийнх нь хяналт тавьдаг асуудал юм. Татварын алба хяналт тавьдаг биш. Хуулиар олгосон байгууллагын эрх хэмжээний асуудал учир ТУБнарт хамааралгүй юм. Хялбаршуулсан журмын тухайд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлд явуулах шаардлагагүй бол гэж заасан. Энэ заалт хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болсон. Энэ маргааны тухайд өмнө нь шүүхээр яваад ил тодорхой болсон. Бид илэрхий болсон зүйлийг нотлох шаардлага байхгүй. Ер нь бол маргаан хууль хэрэглээний асуудал юм. Баримтуудаар төсөвт төлөх ёстой татвараас хасалт хийгдсэн нь тогтоогдож байгаа. Үүнийг нотлох баримтын хүрээнд дахиж шалгах шаардлага байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
МТЗ-иас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт хандан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын алдагдлыг баталгаажуулах хүсэлтийг гаргасны дагуу Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 21171000267 дугаар томилолт, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/102 дугаар тушаалаар батлагдан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн үндсэн дээр Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Э, улсын байцаагч П.Э нар МТЗ-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 211820039 дүгээр шийтгэлийн хуудсаар 135.928.333.229,19 төгрөгийн зөрчилд 14.487.909.340,90 төгрөгийн нөхөн татвар, 224.384.568.90 төгрөгийн торгууль, 194.051.240,40 төгрөгийн алданги нийт 14.906.345.150,20 төгрөгийн төлбөр ногдуулсан.
Гомдол гаргагч МТЗдээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч ...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд байхгүй үндэслэлээр зөрчил тогтоосон, үндэслэлгүйгээр их хэмжээний нөхөн татвар, торгууль, алданги оногдуулсан, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр маргаж байна.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
МТЗнь Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл-ийн Төмөр замын суурь бүтцийг барих хоёрдугаар зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ЭХХК-тай /барилгын ерөнхий гүйцэтгэгч/ зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын ажлын гэрээ байгуулж, Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг байгуулахтай холбоотой барилга угсралтын ажлын худалдан авалттай холбоотойгоор ЭХХК-иас 2015 оны 12 дугаар сард 14 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 99.809.875.937.00 төгрөгийн, 2016 оны 10 дугаар сард 1 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 31.383.822.300.00 төгрөгийн нийт 131.193.698.237 төгрөгийн төмөр замын барилга угсралтын ажлын худалдан авалтыг хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган хасалт хийсэн болох нь хэргийн оролцогчдийн тайлбар, хэрэгт авагдсан МТЗ-ийн 2015 оны 12 дугаар сарын болон 2016 оны 10 дугаар сарын худалдан авалтын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Нэмэгдсэн өртгийн албан татвар гэж эцсийн хэрэглэгчээс хэрэглээндээ төлж буй, бараа, ажил үйлчилгээг худалдаж буй этгээдээр цуглуулдаг татварыг хэлдэг.
Үүнтэй холбоотойгоор гомдол гаргагчийн зүгээс, төмөр замын барилга угсралтын ажил нь манай компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэгдээгүй, дуусаагүй ажил. Ийм ч учраас гарсан зардлыг урьдчилж төлсөн тооцоо, дуусаагүй үйлдвэрлэл ангилалд бүртгэсэн. 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасанчлан төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох худалдан авалт хэмээн тайлбарлан маргаж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно:
14.1.1.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн
14.7.Yйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно. хэмээн заажээ.
Үүнтэй холбогдуулан, Төрийн өмчийн хорооны 2012 оны 273 дугаар тогтоолоор батлагдсан МТЗ-ийн дүрмийн 2.1-т заасанчлан МТЗ-ийн үндсэн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төмөр замын тээврийн үйлчилгээ үзүүлж, ашгийн төлөө ажиллахад оршиж байгаа бөгөөд энэхүү зорилтынхоо хүрээнд МТЗнь ЭХХК-тай Тавантолгой - Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих барилга угсралтын ажлын гэрээг байгуулан ажлыг гүйцэтгүүлсэн буюу худалдан авсан нь гомдол гаргагчийн үндсэн хөрөнгөнд бүртгэгдээгүй ч урьдчилан төлсөн зардлаар бүртгэгдсэн гэх хэргийн оролцогчдийн тайлбараар тогтоогдож байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасан төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох нэмэгдсэн өртгийн албан татвар болох үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ-нд хамаарахгүй гэж үзсэн ТУБнарын шийтгэлийн хуудас үндэслэлтэй байна.
Тодруулбал, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 16-д Үндсэн хөрөнгийг хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангасан хөрөнгүүдийг өртгөөр үнэлж бүртгэнэ. Өртгийн бүрэлдэхүүн хэсгүүд, дараах зүйлсийг үндсэн хөрөнгийн өртөгт багтаан авч үзнэ. а/ худалдан авсан үнэ, гаалийн татвар, буцаан олгохгүй татварын дүн. б/ Хөрөнгийг ашиглах байрлалд авчрах ба ашиглахад бэлэн болгохтой холбоотой шууд зардлууд. ... д/ ...ашиглахад бэлэн болгохтой холбоотой зардлууд, е/ мэргэжлийн үйлчилгээний төлбөр гэж заасан байх бөгөөд гомдол гаргагч МТЗ-ийн ЭХХК-иас худалдан авсан ажил үйлчилгээ болох төмөр замын суурь бүтэц барьж байгуулахтай холбоотой ажил үйлчилгээ нь тус компаниас өөрийн үндсэн үйл ажиллагаа болох төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхлэх зориулалтаар Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг бий болгохын тулд хийгдсэн ажил үйлчилгээтэй холбоотой худалдан авалт байх бөгөөд уг шинээр бий болж буй төмөр замын байгууламжийн тухайд гомдол гаргагч нь эцсийн хэрэглэгч байна. Иймд уг шинээр баригдаж буй төмөр замын суурь бүтцийг худалдан борлуулахаар эзэмшиж байгаа хөрөнгө гэж үзэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасан төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох нэмэгдсэн өртгийн албан татвар болох үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ-нд хамаарахгүй гэж үзсэн ТУБнарын маргаан бүхий акт үндэслэлтэй байна.
Мөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон маргаж буй татварын маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, уг шийдвэрээ прокурорын байгууллагад журмын дагуу хянуулаагүй гэх үндэслэлийн тухайд,
Хариуцагч ТЕГУТОХГТУАБЦ.Э, улсын байцаагч П.Э нар нь гомдол гаргагч МТЗ-иас Татварын ерөнхий газарт хандан гаргасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын алдагдлыг баталгаажуулах хүсэлтийн үндсэн дээр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2017 оны 21171000267 дугаар томилолтын дагуу МТЗ-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалтыг хийж улмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д заасанчлан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлж мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1.-д заасан зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэх үндэслэлээр МТЗ-д холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн. Ингэхдээ холбогдогчийн төлөөлөгч нарт хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчийн төлөөлөгчид танилцуулан, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3-т заасан журмын дагуу гаргасан шийдвэрээ прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1 дугаар холбогдогчид эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 211820039 дугаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, татварын улсын байцаагчийн актыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл болон Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэгээгээр тус тус тогтоогдож байх тул хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн байна хэмээн шүүх дүгнэв.
Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Үүнтэй холбогдуулан Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаар тогтоолоор Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ... татварын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 211820039 дүгээр шийтгэлийн хуудсаар 135.928.333.229,19 төгрөгийн зөрчилд ногдуулсан 14.487.909.340,90 төгрөгийн нөхөн татвар, 224.384.568,90 төгрөгийн торгууль, 194.051.240.40 төгрөгийн алданги, нийт 14.906.345.150.20 төгрөгийн төлбөрөөс 441.684.966.90 /тооцооллын алдаатай тооцсон/ төгрөгийн нөхөн татварыг хасч, 135.928.333.229,19 төгрөгийн зөрчилд ногдох 14.06.224.373,96 төгрөгийн нөхөн татвар, 224.384.568.90 төгрөгийн торгууль, 194.051.240.40 төгрөгийн алданги нийт 14.464.660.183.26 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр маргаан бүхий актад өөрчлөлт оруулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр 14.1.1, 14.4.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн гомдол гаргагч МТЗ-ийн ТЕГУТОХГТУБийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М