Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/563

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

       2022          04           13                                         2022/ШЦТ/563

           

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Д.Хонгорзул,

улсын яллагч Н.Ганчимэг /томилолтоор/,

хохирогч О.М ,

шүүгдэгч Л.М-Э , түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг холбогдох эрүүгийн 2106 02265 2328 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.М-Э  нь 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 0 тоотод хохирогч О.М тэй “дундуур орлоо” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний зүүн бугалга хэсэгт хутгаар нэг удаа хатгаж, эрүүл мэндэд нь зүүн бугалгад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.М-Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх яллагдагч болон өмгөөлөгч нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авах боломжтой гэж үзсэн байх тул шүүхээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

 

Шүүгдэгч Л.М-Э  шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

 

            Хохирогч О.М  шүүхийн хэлэлцүүлэгт: “... хохирлоо барагдуулсан. Хялбаршуулсан журам гэдгийг ойлгож байгаа.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар   

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн гэх: “Хэрэг болсон гэх газар нь БЗД-ийн 10 дугаар хороо, Хангамжийн 297 тоот байх ба уг тоот нь Улиастайн гүүрний ертөнцийн зүгээр хойш, Улиастайн голын баруун талаар 500 метр орчим өгсөхөд ертөнцийн зүгээр урагш харсан хашааны төмөр дэлгэгддэг хаалгатай, банзан хашаатай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав... хөшөөн дотор ороход урд дунд хэсэгт 5 ханатай, цагаан өнгийн бүрээстэй, ертөнцийн зүгээр урагш харуулж барьсан Монгол гэр байв... Монгол гэрээс урагш 1 метр зайд хөх өнгийн иштэй, нийт урт нь 21 см, ажлын хэсэг нь 10 см, бариул хэсэг нь 11 см урттай хутга байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-7, 9-10 дугаар хуудас),

 

Хохирогч О.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би Л.М-Э-ийн араас нь гарыг нь дарж тэвэрч барьж аваад байж байтал Л.М-Э миний зүүн гарын булчин хэсэг рүү хоёр удаа цохитол уг цохисон хэсгээс цус гарч эхэлсэн. Тэгтэл Номин-Эрдэнийн найз Саранзаяа, Отгонтөгс нар надад Л.М-Э чамайг хутгаар хатгачихлаа гэж хэлээд Л.М-Э-ээс хутгыг Отгонтөгс, Номин-Эрдэнийн найз нь салгаад гэрээс гаргаад шидчихсэн гэж байсан... Л.М-Э тухайн үед манай телевизорыг хагалж дэлгэцийг нь хагалсан... яаралтай төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

 

            Гэрч С.М-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр явцад Номин-Эрдэнэ, Алтанзул нар хоорондоо маргалдаж хэрэлдсэн... Тэр үед Л.М-Э хажуугаас орж ирээд Номин-Эрдэнийг гичий минь, чи манай найз охиныг алгаддаг хэн бэ гээд Номин-Эрдэнийг нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохиж, хөл рүү 1-2 удаа өшиглөх шиг болсон. Тэр үед М дундуур нь орж болиулсан. Үүний дараа Л.М-Э болиулсан хүн болгон руу дайраад М хутгаар зүүн гарын гадна шуу хэсэгт хутгаар зүссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас),

 

            Гэрч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгтэл Л.М-Э ширээн дээр байсан жижиг хутгыг аваад М зүүн гарын гадна булчин хэсэгт нэг удаа хатгачихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),          

           

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 угаар сарын 19-ний өдрийн 6125 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Зүүн бугалганы гадна дээд хэсэгт 0.8 урт, ирмэг тэгш шархтай. ДҮГНЭЛТ: 1. О.М д зүүн бугалаганд шарх тогтоогдлоо. 2. Дээрх нь ирмэгт зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэсэн байна. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас)

 

            Шүүгдэгч Х.Л.М-Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би урьд өгсөн гэрчийн мэдүүлэгт болсон үйл явдлын талаар ярьсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дугаар хуудас)

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

Л.Л.М-Э-ийн нэр дээрх ХААН банкин дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 57-60 дугаар хуудас),

Хэргийн материалтай танилцсан гэх тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

                                           

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дугаар хуудас),

Иргэний  үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (1 хуудас), хохирогч О.М гийн “... хохирол мөнгөө барагдуулсан цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд Л.М-Э д хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх гар бичмэл (1 хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

           

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

                       

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “... Шүүгдэгч Л.М-Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

             

            Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 0 тоотод О.М , Л.М-Э  нар нь нэр бүхий хүмүүсийн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ахуйн хүрээнд архидан согтуурчээ.

 

нар хоорондоо маргалдаж Л.М-Э  А.Алтанзулыг хамгаалж Н.Н-д халдсан байх ба хохирогч О.М  Л.М-Э-ийг болиулах гэхэд түүний шуу хэсэгт нэг удаа хутгаар зүсэж гэмтэл учруулсан байна.

 

Хохирогч О.М д Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 угаар сарын 19-ний өдрийн 6125 дугаар дүгнэлтээр “зүүн бугалагад шарх” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л.Л.М-Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч Л.М-Э  нь хохирогч О.М гийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч О.М д Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 угаар сарын 19-ний өдрийн 6125 дугаар дүгнэлтээр “зүүн бугалагад шарх” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч  нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Л.Л.М-Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

            Хохирогч О.М  нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч шүүгдэгч Л.М-Э  нь түүнд 320.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Л.М-Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 770 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 770.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Л.М-Э  уг саналыг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүх шүүгдэгч Л.М-Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 770 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 770.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Л.М-Э-ийн нийт цагдан хоригдсон 19 (арван ес) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 770 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 770.000 төгрөгөөс 270 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 270.000 төгрөгийг  хасаж, нийт эдлэх ялыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

 

            Шүүгдэгч Л.М-Э  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

                                   

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Л.М-Э д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авав.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Л.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-Э д 770 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 770.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Л.М-Э-ийн нийт цагдан хоригдсон 19 (арван ес) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 770 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 770.000 төгрөгөөс 270 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 270.000 төгрөгийг  хасаж, нийт эдлэх ялыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

            4. Шүүгдэгч Л.М-Э  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүгдэгч Л.М-Э д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.М-Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ