Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 00869

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багт оршин суух Хархан  овогт Пүрэвбалжингийн Амарсайхан /РВ68041402/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амархүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч П.Амарсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие анх 1984 оны 5 дугаар сараас эхлэн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчин, тууварчнаар ажиллаж эхлээд 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй хоньчин, тууварчнаар ажилласан. Улсын бэлтгэлийн мал тууж байсан үеийн цалин хөлсийг туувраас эргэж ирсэний дараа бөөн тооцож олгодог байсан учир тухайн саруудын цалин хөлс цалингийн түүвэрт бичигдээгүй байгаа юм. Иймд миний Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  хоньчин, тууварчнаар  ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү.

Мөн 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Баянзүрх сумын Соёл нэгдлээс олгосон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийн дэвтэр дээр овгийг бичихдээ миний төрүүлсэн ээж Жанлаваар бичиж, нэрийг минь Амарсайханаар тэмдэглэсэн байдаг. Тухайн үед миний аав Пүрэвбалжин нь нас барсан, намайг 7 настай байхад өнгөрсөн байсан. Ингээд 16 нас хүрч нэгдлийн гишүүнээр элсэхэд өөрийн гаргасан ээж Жанлаваар овоглож бичигдсэн. Ингээд 1991 онд паспорт бичиг баримтыг өөрчлөх үед өөрийн эцэг Пүрэвбалжингаар овоглосон. Ингээд миний бичиг баримт болох нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийг Пүрэвбалжин овогтой Амарсайхан мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амархүү шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Миний эгч П.Амарсайхан нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  хоньчин, тууварчнаар  ажиллаж байсан бөгөөд тус хугацааг шүүхээр сэргээн тогтоолгох хүсэлтэй... Мөн 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Баянзүрх сумын Соёл нэгдлээс Жанлавын Амарсайхан нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Пүрэвбалжингийн Амарсайхан мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хархан  овогт Пүрэвбалжингийн Амарсайхан нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба  шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

П.Амарсайхан нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлээс1984 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Жанлавын Амарсайхан нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь

Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр олгосон №00/004321 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,

Гэрч Д.Батхүүгийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: ...Жанлав гэж хүн нь П.Амарсайханы төрсөн ээж нь байгаа юм...Сүүлд гэр бүлээсээ ганцаараа Амарсайхан нь Пүрэвбалжин гэж төрсөн эцгээрээ овоглосон юм билээ... гэх мэдүүлэг,

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  хоньчин, тууварчнаар ажиллаж байсан болох нь

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЗДТГ-аас 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн П.Амарсайханы ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Гэрч Д.Батцэнгэлийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: ...П.Амарсайхан нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 2 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сараас эхлээд 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу нэгдэл хувьчлагдах хүртэл ажиллаж байсан ...гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд малчин, тууварчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 10/412 дугаартай “Тус аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1984-1990 оны тушаал шүүж үзэхэд П.Амарсайханыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон