Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 00870

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 29-01 тоотод оршин суух Хатигин овогт Шагдарын Эрдэнэбилэг /РЭ62032317/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмардорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1984 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ногоочин, туслах ажилчнаар, Ойн техник мэргэжлийн сургуульд 1989 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал адуучнаар, мөн сургуульд 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг дуустал уурын зуухны машинистаар, 1990 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа:                                                                                                                                                                                                                                                                                     

Миний аав Ш.Эрдэнэбилэг нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1984 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ногоочин, туслах ажилчнаар, Ойн техник мэргэжлийн сургуульд 1989 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал адуучнаар, 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг дуустал уурын зуухны машинистаар, 1990 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан боловч 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 01, 1990 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан талаарх баримт хангалттай бүрдэхгүй байгаа тул ажилласан жил тогтоолгох хүсэлтээс нь дээрх хугацааг хасаж, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1984 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ногоочин, туслах ажилчнаар, Ойн техник мэргэжлийн сургуульд 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал адуучнаар, 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг дуустал уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгаж байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хатигин овогт Шагдарын Эрдэнэбилэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба  шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба шүүх багасгасан хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ш.Эрдэнэбилэг нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1984 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ногоочин, туслах ажилчнаар, Ойн техник мэргэжлийн сургуульд 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал адуучнаар, 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг дуустал уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан болох нь:

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын

1984 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 88 дугаартай “1.Ногоонд ажиллах ...хүмүүсийг 1-р хавсралтаар баталсугай... 47. Шагдар Эрдэнэбилэг – ногоо – 9/15- түр::: ” гэх ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

1988 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 48 дугаартай “...2. Өөр байгууллагад шилжин ажиллах, үндсэн ажлаас гарах хүмүүсийг хавсралт №2-оор чөлөөлсүгэй...7.Шагдар Эрдэнэбилэг – ногоочноос – ¼- өөр газар шилжин ажиллах тул...” гэх ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Ардын боловсролын яамны харъяа Хөвсгөл дахь Ойн техник мэргэжлийн сургуулийн захирлын

1989 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаартай “...2. ОСГ-ны 3- р хорооны харъяат Ш.Эрдэнэбилэгийг 1989 оны 06-р сарын 01-нээс адуучнаар томилон ажиллуулсугай...” гэх ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 102 дугаартай “1. Сургуулийн адуучнаар ажиллаж байсан Ш.Эрдэнэбилэг нь тус сургуулийн уурын зуухны машинистаар ажиллах болсон тул 1989 оны 9-р сарын 01-ний өдрөөс адуучны ажлаас чөлөөлж уурын зуухны машинистаар...” гэх ажилд томилох тухай тушаалын хуулбар,

1990 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаартай “1. Тус сургуулийн уурын зуухны машинистаар ажиллаж байсан Ш.Эрдэнэбилэгийг 1990 оны 07-р сарын 1-нээс манаачаар түр томилон ажиллуулсугай...” гэх ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Гэрч Г.Борбаатарын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ... Миний бие 1985 онд Хөвсгөл аймгийн Ойн ТМС-д анх ажиллаж эхэлсэн бөгөөд намайг орсоноос хойш 2-3 жилийн дараа Ш.Эрдэнэбилэг нь орж ажиллаж эхэлсэн. Тэрээр ажиллах хугацаандаа адуучин, хоньчин, уурын зуухны галчаар ажилласан. Мөн түр хугацаанд манаачаар ажиллаж байсан байж магадгүй... гэх мэдүүлэг,

Гэрч Б.Балданлхүндэвийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ... Намайг 1987 онд Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд анх ажилд ороход тус газар Ш.Эрдэнэбилэг нь адуучин, ногоочноор ажиллаж байсан.....гэх мэдүүлэг,

Гэрч Л.Шинжээравдангийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ... Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1983 оны 8 дугаар сарын сүүл 9 дүгээр сарын эхээр бид хоёр нэг тушаалаар ногоочны ажилд томилогдсон. Ямар ч байсан миний бие түүнтэй цуг 6 жил тасралтгүй ажилласны дараа 1989 онд өөр ажил руу шилжсэн.....гэх мэдүүлэг, баярын бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон