Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 00871

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багт оршин суух Хамба Есөн-Эрдэнэ овогт Цэвэлмаагийн Наранбаатар /РР62120173/-ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч Ц.Наранбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Наранбаатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлдээ ажиллаж байсан хугацаагаа андуу ташаа бичсэн байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Миний бие 1980 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цэргийн алба хааж ирээд 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд малчнаар орж 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд үхэр суурь харж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол хөдөлмөрийн дэвтрийн тамга, орсон гарсан тушаал бичигдээгүй, 1997 онд тус сумын Захиргаа контор шатсан тул холбогдох бичиг баримт, цалингийн тодорхойлолт авах боломжгүй болоод байна. Иймд Наранбаатар миний дээр дурьдсан хугацааны ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хамба Есөн-Эрдэнэ овогт Цэвэлмаагийн Наранбаатар нь ажиллаж байсан байдал тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба  шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Наранбаатар  нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал малчнаар  ажиллаж байсан болох нь:

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн даргын 1983 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 69 дугаартай “1. Цэргийн алба хааж ирсэн... Цэвэлмаагийн Наранбаатар... нарыг 1983 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс... 1-р бригадад малчнаар ажиллуулсугай...” гэх ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн Ерөнхий хорооны бүх гишүүдийн 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаартай “1. Тус нэгдлийн үйлдвэрлэлд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ардын аж ахуйтан болохоор өргөдлөө ирүүлсэн нэр бүхий гишүүдийг нэгдлийн гишүүнээс чөлөөлсүгэй...228. Цэвэлмаа Наранбаатар –“- ...” гэх гишүүнээс чөлөөлөх тухай хурлын тогтоолын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн захиргаанаас Цэвэлмаагийн Наранбаатар нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Ж.Нацагдоржийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт,

Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 13345 дугаартай архивын лавлагаа,

Гэрч Т.Төрмөнхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...Ц.Наранбаатар нь 1980 онд 8 дугаар ангиа төгсөж, сургуулиасаа гарсан бөгөөд тэр жилээ цэрэгт явсан. Тэгээд 1980-1983 оны хооронд цэргийн албыг хаасан. Цэргээс халагдаж ирсэнийхээ дараа 1983 оны намраас эхлэн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн Уйлганы 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд тус газраа 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу нэгдэл тарах хүртэл тасралтгүй ажилласан... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Даянжалбын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ... Ц.Наранбаатар нь 1980-1983 оны хооронд цэргийн алба хаасан бөгөөд тус хугацаанаас хойш  Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн 1 дүгээр бригадын Армагийн хэсэгт малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд тус газраа 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу нэгдэл тарах хүртэл тасралтгүй ажилласан. Ихэнхи хугацаандаа үхэр голдуу малладаг байсан. Ээж  нь болох Дондогийн Цэвэлмаа гэж хүн саальчин хийдэг байсан....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 10/419 дугаартай “Тус аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн даргын тушаалд Ц.Наранбаатарыг малчнаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ЗДТГ-ын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 03/70 дугаартай “Манай сумын захиргаа, нэгдлийн контор 1976, 1983, 1997 онуудад шатаж архив болон холбогдох албан тушаалтан хүмүүст хадгалагдаж байсан тус сумын уугуул иргэн Цэвэлмаа овогтой Наранбаатарын /рр62120173/ бичиг баримтууд шатсан тул цалингийн тодорхойлолтыг гаргаж өгөх боломжгүй байна” гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон