Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2014/0128

 

Л.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, Л.А-ын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... А.Б, Г.Э нарын нэр дээр хууль бусаар олгогдсон улсын бүртгэлийн 00056697 дугаарын гэрчилгээг хүчингүй болгож, Л.А миний нэр дээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Ганболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн А.Б нар нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5 дахь хэсэгт заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулж авсан байна. Дээрх бүртгэлээс үзэхэд эрхийн улсын бүртгэлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд иргэн Л.А-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх хууль, эрх зүйн үндэслэлгүй байна” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1,5, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд  хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.5.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг тус тус баримтлан Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Барилгын хорооны 1 дүгээр гудамжны 02 тоотод байршилтай, сууцны зориулалттай, 72 м2 талбайтай, блокон байшингийн өмчлөгчөөр А.Б, Г.Э, Б.Т, Б.Э нарын 4 хүнийг улсын бүртгэлийн V-0405002582 дугаарт бүртгэсэн Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2007 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000056697 дугаарын гэрчилгээг хүчингүй болгож, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5-д заасныг тус тус баримтлан Л.А-ыннэхэмжлэлээс “Л.А-ыннэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах”-ыг хүссэн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн энэ хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Жаранживаа овогтой Ганболд би Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.5.1. 14 дүгээр зүйлиЙн 14.1.1 заалтыг зөрчиж Эрхийн улсын бүртгэлийн Ү- 0405002582 дугаарт бүртгэлтэй Булган сум 4-р баг Барилгын хорооны 1-р гудамж 02 тоотод байрлах блокон сууцанд олгосон эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000056697 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 07 шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгуулахаар хүсэлт гаргаж байна. [1]

 

тухай тогтоол, шийдвэр, эрхзүйн ямар ч акт нотлох баримт хэргийн материал байхгүй.

Энэ тухай шүүх хуралдаан дээр хэлсэн боловч шүүгч энэ тухай огт авч хэлэлцээгүй, шийдвэрт дурдаагүй орхисон.

Мөн Булган сумын 4-р баг Барилгын хороо 1-р гудамжны 02 тоотод байрлах блокон сууцанд А.Б /эхнэр 2 хүүхдийн хамт/ нар 2000 оноос хойш амьдарч байгаад өөрийн эзэмшлийн газраа “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1 дэх заалтын дагуу давуу эрхтэйгээр Булган аймгийн Засаг даргын 2012 оны Б/57 дугаар захирамжаар өмчлөн авч 2012 онд улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулж 000145867 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ /хэргийн материалд хуулбарыг хавсаргасан байгаа/ авсан нь А.Б, Г.Э нарын сууцыг бүртгэх гол нотлох баримт болсон.

Хэргийг хэлэлцэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг газрыг хууль ёсны дагуу өмчилж авсныг болон, уг сууцыг хэдэн жил шударгаар эзэмшиж амьдарч байсан талаар гэрч оролцуулах хүсэлт гаргасан боловч энэ тухай шүүгч шийдвэрт дурдаагүй, нотлох баримтыг үнэлээгүй, гэрч оролцуулах хүсэлтийг хүлээж аваагүй.

Л.А-ыннэхэмжлэл гаргах үндэслэл нь 2013 онд хүү А.Б нь хүүхдийн тэтгэлгийн мөнгө төлж чадахгүй болсны улмаас энэ байшинг зарна гэснээс үүссэнийг дурдах нь зүйтэй.

Иймд Л.А-ынөмчлөх эрх нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байгаа нь хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. [2] татгалзах үндэслэл” болохгүй байгаа тул шийдвэрт заасан Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Мэдүүлэг гаргагч иргэн мэдүүлэг болон түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй болохыг Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т заасан байдаг. Хэргийн материалд нотариатч Б.П нь Нотариатын тухай хуулийн 18.4-д “шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдийг дуудан ирүүлэх”, 19.4-д “нотариатаар гэрчлүүлэх бичиг баримтын үнэн зөв эсэхийг хянах” гэснийг тус тус зөрчин А.Бийг дуудаж ирүүлэн “гарын үсгийн үнэн зөв”-ийг гэрчлээгүй нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байдаг.

Гэтэл шүүгч нотариатч Б.П-ээс өмчлөх эрхийг нотлох эрх бүхий албан тушаалтан биш/ “таны гэрчилсэн бичиг баримтууд өмчлөгч мөн гэдгийг нотлох уу" гэж асууж /хэргийн материалд байгаа/ тайлбар авсан байдаг бөгөөд уг тайлбарыг нотлох баримт гэж үзэж үнэлж байгаа нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ” 40.1-д ”Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлнэ” гэж заасныг тус тус зөрчин нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуулийг зөв хэрэглэж, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Булган сумын 4 дүгээр баг, Барилгын хороо, 1 дүгээр гудамж, 02 тоотод байршилтай сууцны зориулалттай 72 м.кв хэмжээтэй блокон байшинг эрхийн улсын бүртгэлийн Ү-0405002582 дугаарт, А.Б, Г.Э нарын дөрвөн хүний өмч гэж бүртгэн, 000056697 дугаар бүхий гэрчилгээг олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд түүнд өмчлөгч тус бүр гарын үсэг зурна”, 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсныг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Сууцны зориулалттай уг байшинг улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2007 оны 06 дугаар сарын 26, 2007 оны 07 дугаар сарын 03-ны өдөр А.Б, Г.Э нараас гаргасан гэх мэдүүлгүүд, түүнд хавсаргасан үл хөдлөх эд хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариат гэрчилсэн тэмдэглэл зэрэгт зөвхөн Г.Э-ийн гарын үсэг бичигдсэн болох нь Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт[3]-ээр тогтоогдсон байх бөгөөд гуравдагч этгээд А.Бийн "Би хашаа байшинг улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл огт гаргаагүй” гэх тайлбараар мөн нотлогдсон байна.

Иймээс 000056697 дугаар бүхий эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр өмчлөх эрх нь баталгаажсан гэх А.Б нь мэдүүлэг гаргаагүй, гарын үсэг зураагүй байхад тус мэдүүлгийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцээгүй байна.

Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Барилгын хороо, 1 дүгээр гудамжны 02 тоотод байрлах сууцны зориулалттай 72 м.кв хэмжээтэй блокон байшинг Л.А нь 1998 онд “Арцат могой” ХК-иас хувьчилж авсан болох нь тус компанийн захирал, ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан М.М, Г.Ц нарын тодорхойлолт[4], байшингийн үнэ тушаасан кассын орлогын ордер[5], гуравдагч этгээд Г.Э-ийн “А.Бөд аавдаа хэлэхгүй юм уу гэхээр “аав юм ярихгүй, угаасаа надад өгч байгаа байшин учраас би өөрөө мэдэж байна” гэсэн” гэх тайлбар[6], нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Уг байшин Л.Аынх буюу өмчлөх эрхийг албан ёсоор бусдад шилжүүлээгүй гэдэг нь гуравдагч этгээд А.Б, Г.Э нарын болон нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна. Иймд хариуцагчийн улсын бүртгэл хийсэн үйл ажиллагааны улмаас нэхэмжпэгч Л.А-ынэрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн “Л.Ат блокон байшинг хувьчилсан тухай хурлын протокол, хувьчилсан тогтоол, шийдвэр байхгүй, ... хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, ашиг

сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдлийг нэхэмжлэл гэх байтал тус заалтыг зөрчсөн” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, уг байшинг анх худалдаж авсан этгээд болох Л.А нь байшингийн өмчлөх эрхийг А.Б, Г.Э нарт шилжүүлсэн талаар баримт байхгүйгээс үзвэл А.Б, Г.Э нарыг уг байшингийн өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй бөгөөд байшингийн өмчлөгчөөр бүртгүүлсэн гуравдагч этгээд А.Б, Г.Э нар нь гэрлэлтээ цуцлуулахдаа эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг Булган аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 605 дугаар шийдвэрт дурдсан байна.

Тус байшингийн өмчлөгч нь А.Б, Г.Э нар мөн болохыг баттай нотолсон баримтгүйгээр мэдүүлгийг хүлээн авч, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцээгүй. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай холбогдуулан багийн Засаг дарга аливаа этгээдийн эд хөрөнгө өмчлөх эрхийг тодорхойлж, баталгаажуулах эрх хэмжээгүй талаар зөв дүгнэлт хийсэн байна.

Хэдийгээр хариуцагч нь “А.Б нар өөрийн эзэмшлийн газраа өмчлөн авч 2012 онд улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулж, газар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь сууцыг бүртгэх гол нотлох баримт болсон” гэж байгаа ч А.Б, Г.Э нараас гаргасан гэх мэдүүлэгт сууцны зориулалттай байшинг улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлсэн байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасны дагуу бүртгүүлэхээр хүссэн үл хөдлөх хөрөнгө буюу байшинг өмчлөх эрхийг нотолсон баримтыг үндэслэх шаардлагатай байсан тул хариуцагчийн дээрх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Иймд маргааны үйл баримтын талаар зөв дүгнэлт хийж, улсын бүртгэлийн Ү-0405002582 дугаарт бүртгэсэн улсын бүртгэл хууль бус болохыг тогтоож, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000056697 дугаарын гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин шүүхийн шийдвэрээр Л.Апександрын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийн заалтыг оновчтой хэрэглээгүй байх тул Тогтоох хэсэгт баримталсан хуулийн заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Тодруулбал, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1,4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэх зохицуулалттай бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласнаар нэхэмжлэгч Л.А нь Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Булган сумын 4 дүгээр баг, Барилгын хороо, 1 дүгээр гудамж, 02 тоотод байршилтай сууцны зориулалттай 72 м.кв хэмжээтэй блокон байшинг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандаж байгаагүй гэх тул захиргааны байгууллагын бүртгэхээс татгалзсан хууль бус эс үйлдэхүйн улмаас улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй болсон, эрх нь зөрчигдсөн гэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтад зааснаар захиргааны хэргийн шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байх тул мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.А нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу тус байшинг улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг, баримтаа гарган өгч шийдвэрлүүлэх эрхтэй гэдгийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

           ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсгийг баримтлан “Л.А-ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн энэ хэсгийг хүлээн авахаас татгалзаж, Л.А нь хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн Улсын бүртгэлийн хэлтэст хандах эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчлөн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

       
       
 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 
 

1. Л.А-ын нэхэмжлэлийн талаар: Уг нэхэмжлэл нь анхнаасаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.7-д “Нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн.

Учир нь хэргийн материалд авагдсан шүүгчийн хэлснээр нотлох баримт гэж үзэж байгаа Захиргааны хэргийн 11 дүгээр шүүхийн 07 тоот шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт дурдсан М.М. Г.Ц нарын тодорхойлолт нь хангалттай нотлох баримт биш бөгөөд 1998 онд үйл ажиллагаа явуулж байсан “А м” ХК нь МУ-ын хуулийн этгээд мөн бөгөөд Л.А-т сууцны зориулалттай блокон байшинг хувьчилсан тухай хурлын протокол, хувьчилсан

[2] А.Б нарын өмчлөх эрхийн талаар: Булган сум 4-р баг Барилгын хороо 1-р гудамжны 02 тоотод байрлах блокон сууцыг 2007 оны 6-р сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх үед Л.А-ын өмч мөн болохыг нотлох ямар ч бичиг баримт байхгүй байсан /2013 онд хүү А.Б нь хүүхдийн тэтгэлгийн мөнгө төлж чадахгүй болсны улмаас энэ байшинг зарна гэснээс нэхэмжлэл гаргах болсон/ учраас Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт дурдсанаар “Бэлэглэх, худалдах гэрээ хэлцэл” хийх боломжгүй юм.

А.Б нар нь бүртгэлийн байгууллагад гаргасан өргөдөлдөө “Манайх хувьдаа 1978 онд барьсан 8x9 м хэмжээтэй блокон байшинтай” гэж тодорхойлон өмчлөгч тус бүр гарын үсэг зурж нотариатаар “Гарын үсгийн үнэн зөв”-ийг гэрчлүүлэн Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нотлох баримтуудыг хангалттай авсан нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “мэдүүлэг хүлээн авахаас