Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 0689

 

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2019/0689

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: Б.Я. 

Нэхэмжлэгч: Д.Ч.

Нэхэмжлэгч: Г.А.

Нэхэмжлэгч: Б.Н.

Нэхэмжлэгч: Д.Т.

Нэхэмжлэгч: Д.Б.

Нэхэмжлэгч: Н.О.

Нэхэмжлэгч: Т.Э.

Нэхэмжлэгч: Н.А.

Нэхэмжлэгч: С.О.

Хариуцагч: НЗД

Хариуцагч: УБХЕМБЗААД

Хариуцагч: ХУДЗД

Хариуцагч: ХУДГЗБА

Хариуцагч: ХУДХХҮХ

Гуравдагч этгээд УБСКХХК.

Нэхэмжлэлийн шаардлага:

1.  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам-ыг хэрэгжүүлж ажиллахыг НЗДд даалгах,

2.  Хан-Уул дүүргийн Газрын албанаас Б.Яд ирүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 16441 дугаар Шаардах хуудас, Г.Ат ирүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 16440 дугаар Шаардах хуудас, Н.От 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 16423 дугаар Шаардах хуудас, Д.Тт 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1603 дугаар, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16090 дугаар тус тус Шаардах хуудсууд, Б.Нгийн Түргэн үйлчилгээний цэгийн үүдэнд наасан 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 16424 дугаар Шаардах хуудсуудыг тус тус хүчингүй болгох,

3.  Нэхэмжлэгч нэр бүхий 10 иргэдийн Түргэн үйлчилгээний цэгүүдийн Хан-Уул дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээг сунгахгүй, байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, ХУДХХҮХ, ХУДЗДд  тус тус худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээг сунгах, байгуулахыг даалгах,

4.  УБХЕМ2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/266 дугаар тушаалын 5 дугаар хавсралтын 1,2,3,4,5 дахь заалтуудыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, нэхэмжлэгч Д.Ч, нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгч Г.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.И, хариуцагч НЗД итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч УБХЕМ итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Б.М, хариуцагч ХУДЗД болон ХУДХХҮХ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч ХУДГЗБАны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам-ыг шинэчлэн баталж, уг журмын 8.2.1-д Зөвлөл-ийн дарга дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй бүх аж ахуй нэгж, байгууллага иргэдтэй үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулна гэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам-ыг баталж, уг журмын 1.3-т Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчид нь тухайн дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл-ийн даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна. Гэрээг жил бүр дүгнэж, зөвлөлийн хурлаар хэлэлцэн хугацааг нэг жилээр сунгаж болно. гэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэнд гэр бүлийн хамтын хэрэглээний хөдөө аж ахуй, газар тариалангийн, үйлдвэрлэлийн болон зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааны журам-ыг баталсан бөгөөд Хан-Уул дүүргийн иргэд бид түргэн үйлчилгээний үйл ажиллагаа явуулж байсан хуучин байршилдаа үргэлжлүүлэн худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь дээр дурдсан хууль журмын дагуу зөвшөөрөгддөг.

УБХЕМТүргэн үйлчилгээний цэгийн тоог батлах тухай 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/36, 2015 оны А/73, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/315 дугаар тушаалуудаар дүүргүүдэд түргэн үйлчилгээний тоог баталсан. Энэхүү тушаалуудаар батлагдсан байршилд 1994 оноос хойш нэхэмжлэгч нэр бүхий 10 иргэн түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд 10-19 жил өөрсдийн тогтвортой ажлын байр болгож, амьжиргааны эх үүсвэрээ залгуулж амьдардаг. Бидний дийлэнх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настнууд юм.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 06/144 дугаар мэдэгдлээр ...түргэн үйлчилгээний цэгийг батлагдсан загвар дизайны дагуу жигдрүүлж, нэгдсэн загварт оруулах-ыг шаардсаны дагуу К ХХК-тай гэрээ байгуулан, өөрсдийн боломжийг шавхан, банкны зээлийн гэрээ байгуулан 10-аас 20 сая төгрөгийн үнэтэй шинэ түргэн үйлчилгээний цэг худалдан авч, батлагдсан загварт нийцүүлсэн. ...Түргэн үйлчилгээний цэгийг шинэчилсний дараа зөвшөөрлийг шинэчлэн олгоно, түргэн үйлчилгээний цэгийг шинэчлээгүй тохиолдолд түргэн үйлчилгээний цэг ажиллуулах зөвшөөрөл олгохгүй гэсэн. Улмаар нэхэмжлэгч 10 иргэд түргэн үйлчилгээний цэгийг шаардлагын дагуу шинэчилсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах хэлтэс, Газрын алба зөвшөөрөл хүсэгчдийн материалыг авч, шинэчилсэн түргэн үйлчилгээний цэгийн болон байршлын зураг авч баталгаажуулсан хэдий ч ...нэгдсэн журмаар зөвшөөрлийг өгнө, дарга нэгдсэн журмаар баталчихвал бүх материал бэлэн болсон гэсээр зөвшөөрөл олгохгүй өдийг хүрлээ. Энэ хугацаанд бид Хан-Уул дүүргийн Газрын албатай газрын төлбөр тодорхойлох акт үйлдэж, жил бүр сунгасаар ирсэн боловч 2017 оноос эхлэн нэгдсэн журмаар зөвшөөрөл өгсний дараа сунгана хэмээн сунгаагүй.

УБХЕМ2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/73 дугаар Түргэн үйлчилгээний цэгийн тоог батлах тухай тушаал, түүний хавсралтаар баталсан түргэн үйлчилгээний цэгийн тоонд нэхэмжлэгч 10 иргэдийн байршил, нэр орсон байдаг.

Тодруулбал, А/73 тушаалын хавсралт болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрших Түргэн үйлчилгээний цэгийн тоо-нд хүснэгтээр түргэн үйлчилгээний цэгийн байршлыг баталсан бөгөөд тус хүснэгтийн Нэгдэх хүснэгтэд 120 мянгатын автобусны буудал дээр Б.Я, Г.А нар, хоёрдох хүснэгтэд Эрэл ХХК-ийн замын урд талд Б.Н, Н.О нар, Арьс ширний үйлдвэрийн хашаанд зам дагуу С.О, Д.Ч нар, арьс ширний 25 дугаар байрны хойд талд Д.Т, гурав дахь хүснэгтэд Таван богд групп ХХК-ийн урд талын автобусны буудлын урд талд Д.Б, 19-ийн автобусны буудлын урд талд Н.А, Т.Э тус тус байршуулахаар заасан.

Гэтэл 2017 оны 01 дүгээр сараас эхлэн зөвшөөрөлгүй хэмээн газар чөлөөлөхийг шаардаж эхэлсэн. Батлагдсан байршлынхаа дагуу гэрээгээ сунгах хүсэлтийг бид ХУДЗДд удаа дараа тавьсан боловч асуудлыг бодитой шийдвэрлэж өгөөгүй, харин НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Бын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/4172 тоот албан бичгээр дүүргийн Засаг дарга нарт ирүүлсэн үндэслэлгүй албан бичгийг дурдаж татгалзсан хариуг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр цахимаар авсан.

2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр батлагдаж, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж буй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 56 дугаар Журам батлах тухай тогтоолын хоёрт зааснаар тус журмыг НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж ажиллах үүрэгтэй. Гэтэл НЗД Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын буюу дээд шатны байгууллагын тогтоолыг мөрдөн ажиллах ёстой байтал мөрдөхгүй байна.

Бидний хэсэг иргэд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээр олон жил үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ. Бид Хан-Уул дүүргээс баталсан загварын дагуу өр, зээл тавьж, өөрсдийн боломж бололцоогоо дайчлан шинэчилсэн загварын түргэн үйлчилгээний цэг захиалан байршуулж, нийслэл, дүүргээс явуулж буй ажил, тавьж буй шаардлагыг дэмжин хүлээн авч хэрэгжүүлж байхад НЗД болон Газрын албаны зүгээс биднийг хохироож, эрхийг зөрчиж байна.

Нийслэл, дүүргээс тогтоосон эрх зүйн актыг эрх бүхий албан тушаалтнууд зөрчиж нэхэмжлэгч Г.Ат 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 16440 дугаар шаардах хуудас, Б.Яд 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 16441 дугаар шаардах хуудсыг тус тус өгч 3 хоногийн дотор түргэн үйлчилгээний цэгийг чөлөөлөхийг шаардаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Түргэн үйлчилгээний цэгийг эрхлэх зөвшөөрлийг олгохгүй байгаагаас шалтгаалж газар чөлөөлөхийг шаардаж, хүчээр ачилт хийж, бидний хөрөнгөнд халдаж, эд хөрөнгийг гэмтээж хохироож байна. Үүнээс цаашилбал бид банкны зээлээ төлөх ямар ч боломжгүй болох эрсдэл үүсээд байгаа бөгөөд үр хүүхдийн сургалтын төлбөр, хоол хүнс, хувцас зэрэг хэрэгцээний зүйлийг хангах боломжгүй болж, цаашид амжиргааны наад захын мөнгөгүй болохоор байна. Учир нь түргэн үйлчилгээний цэг эрхлэгчид нь амьжиргааны эх үүсвэр болсон хувийн жижиг бизнесээрээ өөрсдийн амьдрал ахуйгаа залгуулж гэр бүл, үр хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн төлбөр, наад захын зардлуудаа олдог олон хүний амьжиргааны ганц эх үүсвэр юм. Үүгээр барахгүй 2015 онд төрөөс тавьсан шаардлагын дагуу орчин үеийн стандартад нийцүүлэн шинэ түргэн үйлчилгээний цэгийг худалдан авахын тулд банкнаас бүгд зээл авсан, авсан зээлээ эргэн төлөх эх үүсвэр нь зөвхөн түргэн үйлчилгээний цэг юм. Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг зөрчсөн хууль бус үйлдлүүд нь ч мөн нийтийн ашиг сонирхлыг хөндөж буй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам-ыг хэрэгжүүлж ажиллахыг НЗДд даалгах, Хан-Уул дүүргийн Газрын албанаас Б.Яд ирүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 16441 дугаар Шаардах хуудас, Г.Ат ирүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 16440 дугаар Шаардах хуудас, Н.От 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 16423 дугаар Шаардах хуудас, Б.Нгийн түргэн үйлчилгээний цэгийн үүдэнд наасан 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 16424 дугаар Шаардах хуудсыг тус тус хүчингүй болгох, УБХЕМ2015 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/73 дугаар Тушаалыг хэрэгжүүлж ажиллах, нэхэмжлэгч 10 иргэдийн түргэн үйлчилгээний цэгүүдийн Хан-Уул дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээг шинэчлэн байгуулах, шинээр зөвшөөрөл олгохыг ХУДЗД, ХУДХХҮХт тус тус даалгаж өгнө үү. гэжээ.

Улмаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цгаас 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: УБХЕМ2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/187 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай гэж нэмэгдүүлсэн боловч 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр уг нэхэмжлэлийн шаардлагаа УБХЕМ2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/266 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэж өөрчилжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь К ХХК-ийн стандартад нийцсэн ТҮЦ-ийг худалдан авснаар цаашид үйл ажиллагаа явуулах боломжтой болсон тул хүн тус бүр 12-15 сая төгрөгийн зээл авсан боловч одоог хүртэл тэдний үйл ажиллагаа эрхлэх гэрээг сунгаж өгөөгүй. Гэрээ сунгаж өгөөгүй шалтгаанаа Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0566 дугаартай өргөдлийн хариу албан бичигт дараах тайлбарыг өгсөн байдаг. Түц эрхлэгчид нь хэдийгээр гаднах өнгө төрхөө шинэчилсэн боловч Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан гадна дотор хийц, эдлэл бүрэн бус, ариун цэврийн өрөө, хяналтын камер, бохир зайлуулах асуудал зэргийг шийдээгүй тул үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн байдаг.

НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Бын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/4172 дугаартай албан бичгийг дүүргийн Засаг дарга нарт хүргүүлсэн байдаг. Тус албан бичигт ...дүүргийнхээ нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг байрлуулах худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах асуудлыг таслан зогсоож, гэрээний хугацааг цааш сунгахгүй байх, нийтийн эзэмшлийн талбайд байрлах түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэх-ийг даалгасан байдаг. Гэтэл дээрх утга бүхий мэдэгдэл нь Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0162 дугаартай тогтоолоор дээрх албан бичгийг захиргааны акт гэж үзэх боломжгүй гэсэн хүчин төгөлдөр шийдвэр байдаг юм. Хариуцагч нар нь шүүхэд бичгээр гарган өгсөн хариу тайлбартаа дээрх албан бичгийг үндэслэн гэрээг сунгаагүй гэдгээ дурдсан байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоолын хавсралтаар түргэн үйлчилгээний цэг ажиллах журмыг баталсан байдаг. Дээрх журам нь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх түргэн үйлчилгээний цэгүүдийн үйл ажиллагааг зохицуулж байсан. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 61 дүгээр тогтоолын хавсралтаар түргэн үйлчилгээний цэг ажиллах журмыг шинээр баталсан боловч тухайн журам нь одоогийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй байгаа юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 111802 дугаартай дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгээр дээрх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн байдаг. Мөн Захиргааны хэргийн анхан шат, давж заалдах, хяналтын шатны шүүхүүд нь дээрх 61 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн.

Хариуцагч нарын тайлбарт дурдагдсан гаднах төрхөө шинэчлэн байгуулах, камержуулах, бохирын шугамны асуудлыг шийдвэрлэх гэх мэт шаардлагууд нь 61 дүгээр тогтоолын хавсралт хэсэгт дурдагдсан шаардлагууд юм. Өнөөдрийн байдлаар зөвхөн 56 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзэж болно. Нийслэлийн хэмжээнд түргэн үйлчилгээний цэгийн ажиллах шинэ журам нь хүчин төгөлдөр болоогүйгээс гадна 56 дугаар тогтоол болон УБХЕМ2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/73 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгосон эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр одоогийн байдлаар гараагүй байна. Иймд нэхэмжлэгч 10 иргэний үйл ажиллагаа эрхлэх гэрээг сунгахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна. Төрийн байгууллага албан тушаалтнууд нь хууль дүрэм журамд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүйгээс гарах сөрөг үр дагавар нь түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй. 56 дугаар тогтоол нь нэхэмжлэгч нарын хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байхаас гадна нийслэлийн хэмжээнд түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн үйл ажиллагааг зохицуулсан цорын ганц эрх зүйн акт байсан. ХУДЗД 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 07634 дугаартай албан бичгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн тайлбартаа Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолын 7 дугаар бүлэгт заасан түргэн үйлчилгээний цэг байршуулах боломжтой 31 байршлыг гарган хүргүүлсэн байдаг. Хэдийгээр 56 дугаар тогтоол бүртгэлгүй ч гэсэн хүчингүй болгосон эрх зүйн акт байхгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0849 дугаартай шийдвэр, мөн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 0677 дугаартай шийдвэрүүдээр түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх зүйн харилцааг зохицуулж байгаа цорын ганц эрх зүйн акт нь 56 дугаартай тогтоол гэж үзсэн байдаг. Иймд нэхэмжлэгч нарын зүгээс дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр баталсан 56 дугаар тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг эрхлэх журмын хэрэгжилтийг НЗДд даалгах нь зүйтэй гэж үзэж байна.

2. Нэхэмжлэгч 10 иргэний үйлчилгээ эрхлэх гэрээг сунгахгүй байгаа эс үйлдлийг тогтоож, ХУДХХҮХ болон тус дүүргийн Засаг даргад гэрээг сунгаж өгөхийг даалгуулах. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр баталсан 56 дугаар тогтоолын хавсралтад заасан журмын 2.1 дэх хэсэгт түргэн үйлчилгээний цэгт тавигдах шаардлагыг тодорхойлсон байдаг.

3. УБХЕМ2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/266 дугаартай тушаалын 5 дугаар хавсралтын 1,2,3,4,5 дахь заалтуудаар U-Money цэнэглэгчийн байршлыг шинэчлэн тогтоосон. Ингэхдээ нэхэмжлэгч иргэдийн 10-20 жил үйл ажиллагаа явуулсан байршилтай давхардуулан баталсан байдаг. Улаанбаатар хотын Ерөнхий менежер нь нэхэмжлэгч нэр бүхий 10 иргэнийг түргэн үйлчилгээний цэгийн гэрээтэй холбоотой асуудлаар шүүхэд маргаан үүсгэсэн байгаа гэдгийг мэдсэн атлаа тэдний хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэж мэдэгдэх сонсгох ажиллагааг хийхгүйгээр захиргааны актыг гаргасан байдаг юм. Нэхэмжлэгч нар нь түргэн үйлчилгээний цэгүүдийг стандартад нийцсэн түц худалдан авсны дараа гэрээг сунгана гэж итгээд банкнаас 10-15 сая төгрөгийн зээл авсан байдаг. Тэд К ХХК-иас түц захиалан авсан хэдий ч тэдний гэрээг сунгаагүй. Харин зээлийн эргэн төлөлт дуусаагүй байхад U-Money үйлчилгээний цэгийг байршуулсан байгаа юм. Нэхэмжлэгч Б.Я, Т.Э, Д.Б, Б.Н нар нь Улаанбаатар смарт ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр карт цэнэглэх төхөөрөмжийг авч, иргэдэд одоог хүртэл үйлчилгээ үзүүлсээр байгаа юм. Гуравдагч этгээдийн гаргасан тайлбарт төхөөрөмж авсан түргэн үйлчилгээний цэгүүд нь тогтсон цагаар ажилладаггүй тул бид өөрсдийн үйлчилгээний цэгийг байрлуулах шаардлагатай гэсэн байдаг боловч энэ нь гэрээний үүрэгтэй холбоотой тусдаа асуудал юм. Иймд УБХЕМ2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/266 дугаартай тушаалын 5 дугаар хавсралтын 1,2,3,4,5 дахь заалтуудыг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч НЗДитгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К ХХК нь нийслэлийн загвар түргэн үйлчилгээний цэгийг байгуулах хүсэлтээ өгсөн. Тухайн хүсэлтийг хүлээн аваад судалж танилцах үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлсэн байдаг юм. Манай зүгээс нэхэмжлэгч нарыг К ХХК-тай заавал гэрээ байгуул гэж шаардсан зүйл байхгүй. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 014172 дугаартай тоот албан бичгийг төвийн 6 дүүргийн Засаг дарга нарт хүргүүлж, ...хуульд заасан журмын дагуу нийтийн эзэмшлийн талбайг чөлөөл гэсэн байдаг юм.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хууль ёсны зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж, Худалдаа үйлчилгээний нийтлэг журам, Нийслэлд түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журмыг зөрчин худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа түргэн үйлчилгээний цэгийг буулгах, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2 дахь заалтыг хэрэгжүүлж ажилласан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 56 дугаар тогтоолыг 2019 оны 6 дугаар сард баталсан тогтоолоор хүчингүй болгосон тул 56 дугаар тогтоолыг мөрдөж ажиллах эрх зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч ХУДЗД болон ХУДХХҮХ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам батлагдан гарч, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлсэн.

Энэхүү журмын хүрээнд дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн УБХЕМ2015 оны Түргэн үйлчилгээний цэгийн тоог батлах тухай А/73 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байршуулах нийт 75 түргэн үйлчилгээний цэгээс орон сууцны хороолол доторх хуучин байршлуудыг шинэчлэх 42 байршил, гэр хороололд шинээр олгох 33 байршил, Түргэн үйлчилгээний тоог тус тус баталсан ба тухайн байршилд байх иргэдийн нэрийг батлаагүй болно.

Дээрх батлагдсан тоонд багтаан түргэн үйлчилгээний цэгүүдийг байршуулж, холбогдох хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах, өмнө нь ажиллаж байсан Түргэн үйлчилгээний цэгүүдэд байршил олгохыг дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах Зөвлөлд даалгасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгсөн 10 иргэнээс 8 иргэний байршил нь А/73 дугаар тушаалаар батлагдсан байршилд байршин үйл ажиллагаагаа явуулж байгаа, 2 иргэн буюу Д.Ч, С.О нар нь батлагдаагүй байршилд, явган хүний зам дээр байршин үйл ажиллагаа явуулж байгаа болно.

Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам-ын 2.1.3-т Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчид нь тухайн дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна. Гэрээг жил бүр дүгнэж, Зөвлөлийн хурлаар хэлэлцэн хугацааг нэг жилээр сунгаж болно гэж заасан бөгөөд дээрх журмын хүрээнд түргэн үйлчилгээний цэгүүд нь шинэчлэгдэн, загварын түргэн үйлчилгээний цэг болон гаднах өнгө төрхөө шинэчлэн байршуулаад байгаа боловч Ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан загвар, гадна, доторх хийц эдлэл бүрэн бус ариун цэврийн өрөө, хяналтын камер, бохир зайлуулах асуудал зэрэг түргэн үйлчилгээний цэгт тавигдсан шаардлагыг бүрэн шийдээгүй зэргээс үүдэн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл түргэн үйлчилгээний цэгт зөвшөөрөл олгоогүй болно.

Дээрх батлагдсан байршилд үйл ажиллагаа явуулж байсан 8 иргэнээс 4 иргэн нь гэрээ байгуулах хүсэлт өгч байсан ба түргэн үйлчилгээний цэгт тавигдсан шаардлагыг хангаагүй зэрэг шалтгаанаас үүдэн хамтран ажиллах гэрээ

байгуулаагүй.

Улмаар НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Бын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/4172 тоотоор дүүргийн Засаг дарга нарт ирүүлсэн албан бичигт Дүүргийнхээ нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг байрлуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах асуудлыг таслан зогсоож, гэрээний хугацааг цаашид сунгахгүй байх, нийтийн эзэмшлийн зам талбайд байрлаж буй түргэн үйлчилгээний цэг, контейнерыг нүүлгэн шилжүүлэх хугацаатай албан шаардлага өгөх, заасан хугацаанд албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд газар албадан чөлөөлөх ажлыг холбогдох хуульд заасан журмын дагуу зохион байгуулах-ыг мэдэгдсэн.

Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс хамтран ажиллах гэрээ байгуулахгүй байгаа болно.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01/145 албан бичгийг үндэслэн, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8д тодорхойлсон Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Түргэн үйлчилгээний цэгийг өндөр үнээр иргэдэд худалдаж, зөвшөөрөлгүй газарт байршуулах нөхцөл бүрдүүлсэн эсэхэд хийсэн нийцлийн аудитын тайлан-д Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам-ыг боловсруулахдаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 99 дүгээр тушаалаар батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал-д заасны дагуу хийгээгүй боловсруулагдсан нь Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журамтай нийцүүлээгүй учраас тухайн журам бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна хэмээсэн байна.

Улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 61 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам-г шинээр баталсан. Дээрх журамд Түргэн үйлчилгээний цэг байршуулахыг хориглосон 13 гудамжнаас тус дүүрэгт 3 гудамж хамаарч байгаагаас 2 гудамжинд 27 Түргэн үйлчилгээний цэг байршин үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас өгсөн чиг үүргийн дагуу Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл-ийн 2017 оны 6 дугаар сарын хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам-ын 7 дугаар бүлэгт заасан хориглосон байршлаас бусад Түргэн үйлчилгээний цэг байршуулах боломжтой 31 байршлын жагсаалтыг гарган Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн.

Дүүргийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэг байршуулах боломжит байршил болох 31 байршлаас 2 байршил болох 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн эцсийн буудлын урд талд Г.А, С.Энарт Түргэн үйлчилгээний цэгээ түр байршуулахыг санал болгож, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баруун түгээх төвд цахилгаан эрчим хүчээр хангаж өгөх талаар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 07/568 тоот албан тоотыг тус тус өгсөн ба үйл ажиллагааны гэрээ байгуулаагүй болно.

Дээрх 61 тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам-ын хүрээнд Түргэн үйлчилгээний цэг ажиллуулахыг хориглосон байршил, өргөн чөлөө, гудамжны жагсаалтын дагуу Чингисийн өргөн чөлөө гудамж, Зайсангийн гудамж дагуу нэхэмжлэл өгсөн 10 Түргэн үйлчилгээний цэг байршин үйл ажиллагаа явуулж байгаа тул одоогоор худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл хамтран ажиллах гэрээ байгуулаагүй байгаа болно. гэв.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Газрын албанаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам батлагдан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлсэн.

Энэхүү журмын хүрээнд дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн УБХЕМ2015 оны Түргэн үйлчилгээний цэгийн тоог батлах тухай А/73 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нийт 75 түргэн үйлчилгээний цэг байршуулахаар баталсан. Үүнд: орон сууцны хороолол дотор 42, гэр хороололд 33 байршил тухайн байршилд үйл ажиллагаа явуулах иргэдийн нэрсийг батлаагүй болно.

Дээрх батлагдсан тоонд багтаан Түргэн үйлчилгээний цэгийг байршуулж, холбогдох хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах, өмнө нь ажиллаж байсан Түргэн үйлчилгээний цэгүүдэд байршил олгохыг дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд даалгасан.

Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам-ын

2.1.3-т Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчид нь тухайн дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна. Гэрээг жил бүр дүгнэж, зөвлөлийн хурлаар хэлэлцэн үйл ажиллагаа явуулах хугацааг нэг жилээр сунгаж болно гэж заасан бөгөөд дээрх журмын хүрээнд түргэн үйлчилгээний цэгүүд нь шинэчлэгдэн, загварын түргэн үйлчилгээний цэг болон гаднах өнгө төрхөө шинэчлэн байршуулаад байгаа боловч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан загвар, гадна, доторх хийц эдлэл бүрэн бус ариун цэврийн өрөө, хяналтын камер, бохир зайлуулах асуудал зэрэг түргэн үйлчилгээний цэгт тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй зэргээс үүдэн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл түргэн үйлчилгээний цэгт зөвшөөрөл олгоогүй болно.

НЗД2016 оны А/863, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны А/25 дугаар газар албадан чөлөөлөх тухай захирамжуудыг үндэслэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байгаа түргэн үйлчилгээний цэгийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн нийтийн эзэмшлийн газрыг албадан чөлөөлсөн болно.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01/145 дугаартай албан тоотыг үндэслэн, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д тодорхойлсон Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Түргэн үйлчилгээний цэгийг өндөр үнээр иргэдэд худалдаж, зөвшөөрөлгүй газарт байршуулах нөхцөл бүрдүүлсэн эсэхэд хийсэн нийцлийн аудитын тайлан-д Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам-ыг боловсруулахдаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 99 дугаар тушаалаар батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал-д заасны дагуу хийгээгүй боловсруулагдсан нь Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журамтай нийцүүлээгүй учраас тухайн журам бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна хэмээсэн байна.

Улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 61 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам-г шинээр баталсан. Дээрх журамд Түргэн үйлчилгээний цэг байршуулахыг хориглосон 13 гудамжнаас тус дүүрэгт 3 гудамж хамаарч байгаагаас 2 гудамжинд 27 Түргэн үйлчилгээний цэг байршин үйл ажиллагаа явуулж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өгсөн чиг үүргийн дагуу Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл-ийн 2017 оны 6 дугаар сарын хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам-ын 7 дугаар бүлэгт заасан хориглосон байршлаас бусад түргэн үйлчилгээний цэг байршуулах боломжтой 31 байршлын жагсаалтыг гарган Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн.

Дээрх батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам-ын хүрээнд Түргэн үйлчилгээний цэг ажиллуулахыг хориглосон байршил, өргөн чөлөө, гудамжны жагсаалтын дагуу Чингисийн өргөн чөлөө гудамж, Зайсангийн гудамж дагуу зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдэд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн газар албадан чөлөөлөх тухай дараах хуудсуудыг хүргүүлсэн болно.

Иймд нэр бүхий 10 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй байна. гэв.

Хариуцагч Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албанаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УБХЕМ2018 оны А/187 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай Б.Я нарын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 81 дүгээр тогтоолоор Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник технологи, ноу-хау нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам баталж, уг журмыг хэрэгжүүлж ажиллахыг НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгосон.

Үүний дагуу НЗД үүрэг чиглэл өгч, Нийслэлийн Тээврийн газар төсөл сонгон шалгаруулалтын урилга гаргаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 133 дугаар тогтоолоор төсөлд шалгарсан Дата карт консорциум-тай гэрээ байгуулан Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл-ийг хэрэгжүүлж ажиллахыг НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид зөвшөөрсөн байна.

НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Дата карт консорциум нар 2014 оны 9 дүгээр сарын 18-нд төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 185 дугаар тогтоолоор төсөл хэрэгжүүлэгч компанитай хамтран Нийслэлийн өмчийн оролцоотой хувь нийлүүлсэн хуулийн этгээд болох Смарт карт ХХК-ийг байгуулсан.

Улмаар Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай НЗД2016 оны А/175 дугаар захирамж гарч холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсний дагуу нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлого бүрдүүлэлтэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийг бэлэн мөнгөөр төлөхийг зогсоож цахим төлбөрийн хэрэгсэлд бүрэн шилжүүлсэн.

НЗДзөвлөлийн 2017 оны 26 дугаар хуралд цахим төлбөрийн системийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар НЗД орлогч П.Б танилцуулж, хурлаас ...Нийтийн тээврийн үйлчилгээний цахим төлбөрийн хэрэгслийг цэнэглэх, борлуулах, u money цэг байгуулах зогсоолын байршлыг тогтоож, иргэдийн зорчих эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн зөвшөөрөл олгох ажлыг шуурхай зохион байгуулах, u money цэг байгуулах ажлыг эхлүүлэх-ийг НЗДорлогч П.Б, УБХЕМБЗААД Т.Г, Нийслэлийн Тээврийн газарт тус тус үүрэг болгосон.

Дээрх хурлаас өгсөн үүргийн дагуу УБХЕМ2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/187 дугаар тушаалаар U money үйлчилгээний цэгийн байршлыг тогтоосон.

Энэхүү тушаал хэн нэг этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн, халдсан бодит байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт бус нийтийн эрх ашгийг хамгаалсан захиргааны акт тул хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй юм.

2.  УБХЕМ2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/187 дугаар тушаалыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны албан ёсны цахим хуудсанд батлагдсанаас хойш 7 хоногийн дотор байршуулж нийтэд мэдээлсэн.

Мөн түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзах уулзалтуудын үеэр буюу 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дээрх тушаал гарсан тухай амаар түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдэд мэдэгдсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн, Захиргааны ерөнхий хуулийн 9 дүгээр бүлэгт заасан гомдол гаргах журмыг зөрчсөн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-н дагуу хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. гэв.

Гуравдагч этгээд УБСКХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А шүүх бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...УБСКХХК нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх буюу шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлэхээр байгуулагдсан Нийслэлийн өмчийн оролцоотой, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд юм.

Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хоттой 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр УБСКХХК нь цахим төлбөрийн карт цэнэглэх, борлуулах цэг 500 ширхэгийг байгуулах, улмаар Нийтийн тээврийн үйлчилгээ нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 100 хувь цахим төлбөрийн системд шилжсэнтэй холбоотойгоор Нийтийн тээврийн газраас цахим карт цэнэглэх, борлуулах цэгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах талаар удаа дараа үүрэг чиглэл өгч байсан.

УБСКХХК нь нийтийн тээврийн зогсоолууд дээр байрлах Түргэн үйлчилгээний цэгүүдтэй цахим карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж ажилладаг. Гэвч түргэн үйлчилгээний цэгүүд нь нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийн дагуу ажилладаггүй, ихэнх нь хаалттай байдаг, карт цэнэглэх цэгүүд хүртээмжгүй цөөхөн байгаа болон зарим нийтийн тээврийн зогсоолууд дээр үйлчилгээний цэг ажиллуулах шаардлагатай байгаа талаар иргэдээс Нийтийн тээврийн газар болон манай компанид гомдол маш ихээр гаргадаг.

Иймд УБСКХХК нь Улаанбаатар хоттой байгуулсан

төсөл хэрэгжүүлэх гэрээгээр хүлээсэн үүрэг болон иргэдийн гомдлыг барагдуулах, нийтийн тээврийн үйлчилгээг чирэгдэлгүй, иргэдэд хүртээмжтэй болгох зорилгын үүднээс өөрсдийн U money цахим карт борлуулах, цэнэглэх цэгийг байгуулах шаардлага үүссэн юм.

Дээрх шаардлагын улмаас U money үйлчилгээний цэгийн Нийслэлийн 6 дүүргийн байршлыг тогтоосон УБХЕМА/187 дугаар тушаал нь нийтийн эрх ашгийг хамгаалсан акт юм. Мөн энэхүү тушаалаар болон нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн түргэн үйлчилгээний цэгийн байршлыг тогтоосон 2015 оны ерөнхий менежерийн тушаалуудаар түргэн үйлчилгээний цэг байрлуулах байршлыг иргэдэд нэр заан тогтоогоогүй, мөн U money үйлчилгээний цэгийн байршилтай давхардаагүй бөгөөд энэ нь тухайн нэхэмжлэгч иргэдийн ямарваа нэгэн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, энэхүү актыг хүчингүй болгосноор тэдгээр иргэдийн ямар эрх ашиг сэргээгдэх нь тодорхойгүй байна.

Мөн нэхэмжлэгч 10 иргэний түргэн үйлчилгээний цэг байршин буй Хан-Уул дүүргийн холбогдох автобусны буудлуудад буюу маргаан бүхий тухайн байршилд U money үйлчилгээний цэгийг байршуулах боломжтой эсэхэд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургаар тухайн байршилд үйлчилгээний цэгийг байршуулах боломжтой болох нь нотлогдоно.

Нэхэмжлэгч Б.Ягийн түргэн үйлчилгээний цэг байршин буй Энхтайвны гүүрний баруун талын автобусны буудалд нэхэмжлэгчийн түргэн үйлчилгээний цэгтэй зэрэгцүүлэн манай U money үйлчилгээний цэг байршин үйл ажиллагаагаа аль аль нь хэвийн явуулж байна. Иймд үүгээр мөн нэхэмжлэгчийн байршил давхардсан гэсэн үндэслэл няцаагдана.

Мөн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/429, 1/430 дугаар албан бичгүүдээр УБХЕМ2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/266 дугаар тушаалыг гаргахдаа тогтоосон байршлуудад үйлчилгээний цэг байршуулах газрын координатын цэгийг заасан эсэхийг нотлох баримтаар шаардсан бөгөөд үүнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс хариу ирүүлсэн албан бичигт А/266 дугаар тушаалаар U money үйлчилгээний цэгийг байршуулахад газрын координатын цэгийн зураг үйлддэггүй гэх хариу ирүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нарын эзэмшлийн түргэн үйлчилгээний цэг байгаа газарт давхцуулан U money үйлчилгээний цэгийг байршуулан байрлуулахаар төлөвлөсөн гэж үзэхгүй юм. Энэ нь дээрх албан бичгүүдээр нотлогдоно.

Иймд УБХЕМА/266 дугаар тушаал нь

нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Я, Д.Ч, Г.А, Б.Н, Д.Т, Д.Б, Н.О, Т.Э, Н.А нараас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэгч С.О, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нар анх тус шүүхэд хандан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам-ыг хэрэгжүүлж ажиллахыг НЗДд даалгах, Хан-Уул дүүргийн Газрын албанаас Б.Яд ирүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 16441 дугаар Шаардах хуудас, Г.Ат ирүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 16440 дугаар Шаардах хуудас, Н.От 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 16423 дугаар Шаардах хуудас, Б.Нгийн түргэн үйлчилгээний цэгийн үүдэнд наасан 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 16424 дугаар Шаардах хуудсыг тус тус хүчингүй болгох, УБХЕМ2015 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/73 дугаар тушаалыг хэрэгжүүлж ажиллах, нэхэмжлэгч 10 иргэдийн түргэн үйлчилгээний цэгүүдийн Хан-Уул дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээг шинэчлэн байгуулах, шинээр зөвшөөрөл олгохыг ХУДЗД, ХУДХХҮХт тус тус даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4 удаа өөрчилж, ихэсгэж, тодруулан:

1.    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам-ыг хэрэгжүүлж ажиллахыг НЗДд даалгах,

2.    Хан-Уул дүүргийн Газрын албанаас Б.Яд ирүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 16441 дугаар Шаардах хуудас, Г.Ат ирүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 16440 дугаар Шаардах хуудас, Н.От 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 16423 дугаар Шаардах хуудас, Д.Тт 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1603 дугаар, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16090 дугаар тус тус Шаардах хуудсууд, Б.Нгийн Түргэн үйлчилгээний цэгийн үүдэнд наасан 2018 оны 5 дугаар

сарын 02-ны өдрийн 16424 дугаар Шаардах хуудсуудыг тус тус хүчингүй болгох,

3.    Нэхэмжлэгч нэр бүхий 10 иргэдийн Түргэн үйлчилгээний цэгүүдийн Хан-Уул дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээг сунгахгүй, байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, ХУДХХҮХ, ХУДЗДд  тус тус худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээг сунгах, байгуулахыг даалгах,

4.    УБХЕМ2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/266 дугаар тушаалын 5 дугаар хавсралтын 1,2,3,4,5 дахь заалтуудыг хүчингүй болгуулах. хэмээн эцэслэн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгч нарын эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий үйл баримтын тухайд:

1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам-г баталсантай холбогдуулан УБХЕМ2015 оны Түргэн үйлчилгээний цэгийн тоог батлах тухай А/73 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нийт 69 түргэн үйлчилгээний цэг байршуулахаар шийдвэрлэж, тушаалын 1 дүгээр хавсралтаар байршлыг тогтоож, батлагдсан тоонд багтаан түргэн үйлчилгээний цэгүүдийг байршуулж, холбогдох хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд даалгажээ.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон маргаан бүхий газарт 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр болон 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр шүүхээс хийсэн үзлэгээр:

Нэхэмжлэгч Б.Я нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2016/010 дугаар Газрын төлбөр тодорхойлох тухай актын үндсэн дээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 120 мянгатын автобусны буудал дээр 15 м.кв газар ашиглан түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа болох нь, нэхэмжлэгч Г.А нь 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 15/03 дугаар Газрын төлбөр тодорхойлох тухай актын үндсэн дээр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт 120 мянгатын замын зүүн талын автобусны буудалд 12 м.кв газар ашиглан түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа /газрын төлбөр тодорхойлох тухай акт дээр нэрийг Г.У гэж бичсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн нэр өөрчилсний бүртгэлийн 74-т А хэмээн нэрээ өөрчилсөн/ болох нь, нэхэмжлэгч Б.Н нь 2003 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 74 дүгээр Газрын төлбөр тогтоох тухай актын үндсэн дээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эрэл ХХК-ийн замын урд талын автобусны буудал дээр 5 м.кв газар ашиглан түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа болох нь, нэхэмжлэгч Д.Т нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 16/13 дугаар Газрын төлбөр тодорхойлох тухай актын үндсэн дээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ажилчны соёлын ордны автобусны буудлын баруун талд 6 м.кв газар ашиглан түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа /газрын төлбөр тодорхойлох тухай акт дээр Д.Т хэмээн бичсэн байх хэдий ч гарын үсгийг Хандхүү зурсан /болох нь, нэхэмжлэгч Н.О нь 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 04 дүгээр Газрын төлбөр тогтоох тухай актын үндсэн дээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эрэл ХХК-ийн урд автобусны буудал дээр 6 м.кв газар ашиглан түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа болох нь, нэхэмжлэгч Т.Э нь 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 16/5 дугаар Газрын төлбөр тодорхойлох тухай актын үндсэн дээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ажилчны соёлын ордны автобусны буудал дээр 18 м.кв газар ашиглан түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа /газрын төлбөр тодорхойлох тухай акт дээр Н.Э хэмээн бичсэн байх хэдий ч гарын үсгийг Т.Э зурсан / болох нь, нэхэмжлэгч Н.А нь 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 15/9 дугаар Газрын төлбөр тодорхойлох тухай актын үндсэн дээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ажилчны соёлын ордны автобусны буудал дээр 15 м.кв газар ашиглан түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа /2016 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл сунгалттай/ болох нь,

нэхэмжлэгч Д.Бын ашиглан түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ТХХК-ийн урд автобусны буудлын хажуу талын 12 м.кв газрыг ашиглахтай холбоотой 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 22/06 дугаар газрын төлбөр тогтоох тухай акт нь Я.Б гэх хүний нэр дээр үйлдэгдсэн болох нь,

нэхэмжлэгч С.О, Д.Ч нарын ашиглан түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурдсанчлан Арьс ширний үйлдвэрийн хашаанд бус харин ГХК-ийн хойд талд явган хүний зам дээр байрласан /өмнө нь ГХК-ийн эзэмшил газартай 69 м.кв талбайгаар давхцалтай гэх асуудал гарч байсан/, 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн иргэн Г.Бийн нэр дээр 15 м.кв газар ашиглахтай холбоотойгоор үйлдэгдсэн 29/06 дугаар газрын төлбөр тогтоох тухай актын үндсэн дээр газрыг ашиглаж байгаа гэж тайлбарлаж байгаа нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд эдгээр газрын төлбөр тогтоох актуудыг хариуцагч Хан-Уул дүүргийн Газрын албаны зүгээс дээрх огнооноос хойш дахин шинээр үйлдээгүй, сунгаагүй байна.

3. Мөн нэхэмжлэгч 10 иргэний 8-ийнх нь ашиглан, үйл ажиллагаа явуулж байгаа байршил нь УБХЕМ2015 оны Түргэн үйлчилгээний цэгийн тоог батлах тухай А/73 дугаар тушаалаар батлагдсан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байршуулах 69 түргэн үйлчилгээний цэгийн байршилд байршсан, хоёр иргэн болох С.О, Д.Ч нар нь хариуцагчийн дээрх тушаалаар батлагдаагүй байршилд түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн 1 дэх шаардлага болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам-ыг хэрэгжүүлж ажиллахыг НЗДд даалгах шаардлагын тухайд:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Журам батлах тухай 56 дугаар тогтоолын хавсралтаар Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам-ыг батлан тогтоолын 2 дахь заалтад энэхүү журмыг 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдүүлж ажиллахыг НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгосугай хэмээн заасан байх боловч уг журмын зүйл, заалтыг бүхэлд нь шинжлэн үзэхэд нэхэмжлэгч нараас тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан үндсэн хүсэл зориг болох түргэн үйлчилгээний цэг ажиллуулах зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг журмын 2.1-д Түргэн үйлчилгээний цэгийн байгууламжид дараах шаардлага тавигдана. Үүнд:

2.1.1. Түргэн үйлчилгээний цэгийн байгууламж нь тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байрлана.

2.1.2. Тухайн зөвшөөрөгдсөн цэгт түр байрлах түргэн үйлчилгээний цэгийн байгууламжийн тоог дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер гаргаж, тушаалаар батална хэмээн зохицуулсан,

үүнтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам-аар түргэн үйлчилгээний цэгтэй холбоотой нөхцөл шаардлагыг хэрэгжүүлэх, зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар НЗДд ямар нэгэн үүрэг хүлээлгээгүй, энэ асуудалтай холбоотой ямар нэгэн зөвшөөрөл олгох эрхийг журмаар хариуцагчид олгоогүй хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Журам батлах тухай 61 дүгээр тогтоолын хавсралтаар Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам-ыг батлан, тогтоолын 3 дахь заалтаар Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Журам батлах тухай 56 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байх бөгөөд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2017 оны 1-4/2024, 3-2/104, 3-2/72 болон 3-2/71 дүгээр албан бичгүүдээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 болон 2017 оны 61 дүгээр тогтоолуудын аль аль нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй,

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ гэж, 67.3-т Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй хэмээн хуульчилсан байх тул нэгэнт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй захиргааны актыг хэрэгжүүлэхийг шүүхээс

хариуцагч НЗДд даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох Хан-Уул дүүргийн Газрын албанаас Б.Яд ирүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 16441 дугаар Шаардах хуудас, Г.Ат ирүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 16440 дугаар Шаардах хуудас, Н.От 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 16423 дугаар Шаардах хуудас, Д.Тт 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1603 дугаар, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16090 дугаар тус тус Шаардах хуудсууд, Б.Нгийн Түргэн үйлчилгээний цэгийн үүдэнд наасан 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 16424 дугаар Шаардах хуудсуудыг тус тус хүчингүй болгох шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй байгаатай холбоотойгоор НЗД2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 01/4172 дугаар албан бичгээр ХУДЗДд ...дүүргийнхээ нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай түргэн үйлчилгээний цэг байрлуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах асуудлыг таслан зогсоож, гэрээний хугацааг цаашид сунгахгүй байх, нийтийн эзэмшлийн зам талбайд байрлаж буй ТҮЦ, контейнерийг нүүлгэн шилжүүлэх хугацаатай албан шаардлага өгөх, заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд газар албадан чөлөөлөх ажлыг холбогдох журмын дагуу ...зохион байгуулж ... тайлагнаж ажиллахыг даалгажээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 07/566, ХУДХХҮХ 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 06/876 албан бичиг, Хан-Уул дүүргийн Газрын албаны 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16/833 дугаар албан бичиг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тус шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбараар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 61 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам-ыг шинэчлэн баталсантай холбоотойгоор хариуцагчийн зүгээс 2017, 2018 онуудад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ байршуулах байршлын жагсаалтыг гаргаагүй, ТҮЦ эрхлэгчидтэй гэрээ байгуулах, хуучин гэрээг сунгах ажиллагааг хийгээгүй байна.

Гэтэл нэхэмжлэгч нар нь дүүргийн Засаг даргын газар ашиглах эрх олгосон

шийдвэр, дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллагатай байгуулсан газар ашиглах гэрээгүйгээр, дан ганц газрын төлбөрийг тодорхойлох тухай актын үндсэн дээр газрын төлбөрийг төлж, тус дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ-ийн зориулалтаар газар ашиглаж байсныгаа түргэн үйлчилгээний цэгийн зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгосон хэрэг гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Газрын төлбөрийг тодорхойлох тухай актыг нийтийн эзэмшлийн талбайд газар ашиглах эрх олгосон зөвшөөрөл гэж үзэх боломжгүй юм.

Үүнтэй холбогдуулан, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр НЗДас ХУДЗДд хүргүүлсэн Мэдэгдэл хүргүүлэх тухай 01/4172 дугаар албан бичгээр өгсөн албан үүрэг, НЗД2016 оны А/863, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны А/25 дугаар газар албадан чөлөөлөх тухай захирамжийг хэрэгжүүлэн, хариуцагч Хан-Уул дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгч Б.Яд хүргүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 16441 дугаар Шаардах хуудас, нэхэмжлэгч Г.Ат хүргүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 16440 дугаар Шаардах хуудас, нэхэмжлэгч Н.От хүргүүлсэн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 16423 дугаар Шаардах хуудас, нэхэмжлэгч Б.Нд хүргүүлсэн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 16424 дугаар Шаардах хуудсуудыг тус тус хууль бус хэмээн үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Тодруулбал, нэгэнт эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбай дээр үйл ажиллагаа явуулж буй этгээд нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар мэдэгдэл өгсөн даруйд мэдэгдлийн дагуу холбогдох арга хэмжээг авч газрыг чөлөөлөх үүрэгтэй бөгөөд хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, Газрын тухай хуульд заасан журмын дагуу эзэмших эрхгүй иргэн, аж ахуйн нэгжийн хууль бус эзэмшил, ашиглалтаас газрыг чөлөөлөх үүднээс мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасан журмын дагуу шаардах хуудас хүргүүлсэн хариуцагч Хан-Уул дүүргийн Газрын албаны үйлдэл хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн 3 дахь шаардлага болох Нэхэмжлэгч нэр бүхий 10 иргэдийн Түргэн үйлчилгээний цэгүүдийн Хан-Уул дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээг сунгахгүй, байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, ХУДХХҮХ, ХУДЗДд  тус тус худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээг сунгах, байгуулахыг даалгах шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар

зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхаас гадна биелэгдэх боломжтой байх ёстой.

НЗД2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 01/4172 дугаар албан бичгээр ХУДЗДд ...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй байгаатай холбоотойгоор... дүүргийнхээ нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай түргэн үйлчилгээний цэг байрлуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах асуудлыг таслан зогсоож, гэрээний хугацааг цаашид сунгахгүй байх ...ажлыг холбогдох журмын дагуу ...зохион байгуулж ... тайлагнаж ажиллахыг даалгасан,

Улсын Дээд Шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 391 дүгээр тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд ТҮЦ-ийн үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам-ийг нийтээр заавал дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт биш бөгөөд эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоосон,

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагчийн зүгээс 2017, 2018 онуудад тус дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ байршуулах байршлын жагсаалтыг батлаагүй, ТҮЦ эрхлэгчидтэй гэрээ байгуулах, хуучин гэрээг сунгах ажиллагаа хийхгүй, зогсоосон, үүнтэй холбоотойгоор хариуцагч ХУДХХҮХ болон Хан-Уул дүүргийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул шүүхээс нэхэмжлэгч нарын түргэн үйлчилгээний цэгийг үргэлжлүүлэн ажиллуулах боломж олгох үүднээс захиргааны байгууллагын бүрэн эрхэд хөндлөнгөөс халдаж, худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээг сунгах, байгуулахыг даалгах хууль, эрх зүйн боломжгүй.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн 4 дэх шаардлага болох УБХЕМ2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/266 дугаар тушаалын 5 дугаар хавсралтын 1,2,3,4,5 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

НЗДзөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар хуралдаанаас Нийтийн тээврийн үйлчилгээний цахим төлбөрийн хэрэгслийг цэнэглэх, борлуулах U money цэг байгуулах зогсоолын байршлыг тогтоож, иргэдийн зорчих эрэлт, хэрэгцээнд нийцүүлсэн байршилд зөвшөөрөл олгох ажилд дэмжлэг үзүүлэн шуурхай зохион байгуулах-ийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албанд даалгаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагч Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр U money үйлчилгээний цэгийн байршлыг шинэчлэн тогтоох тухай А/266 дугаар тушаалыг баталсан.

Уг тушаалын 5 дугаар хавсралтаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх U money үйлчилгээний цэгийн байршил-ыг баталснаас нэхэмжлэгч нар 1,2,3,4,5 дахь заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, тус шаардлагын хууль зүйн үндэслэлээ U money үйлчилгээний цэгүүд нь ердийн түргэн үйлчилгээний цэгийн нэгэн адил бараа бүтээгдэхүүн зарж байгаа нь бидний эрхийг хөндөж байна хэмээн тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох НЗДзөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар хуралдааны тэмдэглэл, хариуцагч Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс гуравдагч этгээд УБСКХХК-д хүргүүлсэн 2018 оны 01/2774 дүгээр албан бичиг болон хариуцагчаас 2018 оны 01/2533 дугаар албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар U money үйлчилгээний цэгүүд нь Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зөвхөн нийтийн тээврийн цахим карт цэнэглэх, сонин сэтгүүл, соёлын бараа худалдах үйлчилгээ явуулах зорилгоор туршилтийн журмаар үйл ажиллагаа явуулж байгаа, хүнсний худалдаа эрхэлж, анх байгуулсан зорилгоос өөрөөр үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс тушаалаа цуцалж, тус ТҮЦ-үүдийг албадан чөлөөлөх болохоо гуравдагч этгээдэд хангалттай тодорхой мэдэгдсэн, үүнтэй холбогдуулан УБХЕМ2018 оны А/266 дугаар тушаалыг 5 дугаар хавсралтаар тодорхой байршилд U money үйлчилгээний цэг байгуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарт чиглээгүй, тэдгээрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хөндөгдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хэргийн оролцогч нарт мэдэгдсэн, хэргийн оролцогчдоос шүүх хуралдааны ирцтэй холбоотой асуудлаар хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгч Д.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, нэхэмжлэгч Г.А нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, Н.А нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус тус итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, С.О нараас татгалзсан болохоо шүүхэд бичгээр илэрхийлсэн боловч тус 3 нэхэмжлэгч нар өмнө нь итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс нь гаргасан /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 удаа өөрчилж, ихэсгэж, тодруулсан/ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байгаа болохоо шүүх хуралдааны явцад илэрхийлсэн, нэхэмжлэгч нарын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эцэслэн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч, гуравдагч этгээд нарын зүгээс бичгээр хариу тайлбар гаргах шаардлагагүй, өмнөх шаардлагаа тодруулж байгаа тул шүүх хуралдааны явцад хариу тайлбарыг хийх боломжтой болохоо илэрхийлсэн тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2, 91.4-т заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсгийн л, 29.2, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Я, Д.Ч, Г.А, Б.Н, Д.Т, Д.Б, Н.О, Т.Э, Н.А, С.О нараас гаргасан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам-ыг хэрэгжүүлж ажиллахыг НЗДд даалгах, Хан-Уул дүүргийн Газрын албанаас Б.Яд ирүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 16441 дугаар Шаардах хуудас, Г.Ат ирүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 16440 дугаар Шаардах хуудас, Н.От 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 16423 дугаар Шаардах хуудас, Д.Нгийн Түргэн үйлчилгээний цэгийн үүдэнд наасан 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 16424 дугаар Шаардах хуудсуудыг тус тус хүчингүй болгох, нэхэмжлэгч нэр бүхий 10 иргэдийн Түргэн үйлчилгээний цэгүүдийн Хан-Уул дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээг сунгахгүй байгаа эс үйлдлийг тогтоож, ХУДЗД, ХУДХХҮХт тус тус худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээг сунгах, байгуулахыг даалгах, УБХЕМ2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/266 дугаар тушаалын 5 дугаар хавсралтын 1,2,3,4,5 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М