Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/342

 

 

 

 

 

 

 

 

 

     2022            05           05                                         2022/ШЦТ/342                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч С.Ууганбаяр, шүүгдэгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт А-ын Б-д холбогдох эрүүгийн 22100 0273 0381 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээунд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт А-ын Б /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 15-ны өглөө 07 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Цэнгэлдэх хотхоны 209 дүгээр байрны гадна талбайд өөрийн найз А.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, хамарнаас нь хазаж эрүүл мэндэд “...хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх, зүүн хацар, баруун гарын долоовор хуруу, баруун тохойнд зулгаралт, зүүн, баруун өвдөгт зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч А.Б Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч А.Баас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Хохирогч бид хоёр найзууд байгаа юм. Тухайн өдөр архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан учраас ямар шалтгаанаар маргалдсан бэ гэдгийг санахгүй байна. Хохирогчоос уучлалт гуйж, эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг нөхөн төлсөн.“ гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 22100 0273 0381 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны камерын бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол  (хэргийн 14-23 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.М-ын хохирогчоор өгсөн:

“...2022 оны 01 дүгээр сарын 14-ний орой 10 жилийн ангийнхан Сүхбаатар дүүргийн нутаг Хүүхдийн 100-ийн ойролцоо байх газарт хоол идээд, пиво уугаад сууж байхад найз А.Б залгаад “найз нь танай гэрийн хажууд явж байна, гараад ирэх үү” гэхээр нь “би завгүй байна, ангийнхантай хамт сууж байна” гэхэд “би уг нь 2 цаг завтай, Дорнод аймгаас ирэх ачаа хүлээж байна” гэж хэлсэн. Тэгээд би “чи манай ангийнхантай хамт суух юм уу” гэхэд “тэгье” гээд орой 22 цагийн орчим ирсэн. Тэгээд бид нар хоол идээд сууж байхад тухайн газар хаахаар болоод ...өөр газар очиж сууж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 06 цагийн орчимд тарахаар болсон. Тэгэхэд манай найз А.Б нэлээн согтуу, гэртээ харихгүй гэхээр нь дуудлагын такси дуудаад би өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны 206 дугаар байрны 1801 тоот гэрийн гадаа ирээд орох гэхэд А.Б орохгүй, тамхи татна гэхээр нь би хог хаядаг хэсэгт тамхи татуулах гэхэд 2 хамгаалагч залуу гарч ирээд “энд тамхи татаж болохгүй” гэхээр нь цахилгаан шатанд суугаад гадаа гараад байж байхад А.Б “чи миний нөхөртэй явдаг, алцганадаг биз дээ, чи миний амьдралд атаархдаг биз дээ, чи бол Мөнгөөгийн өрөөсөн дугуй” гээд намайг хэл амаар доромжлоод танхайраад байсан. Тэгээд би “чи одоо юу яриад байгаа юм бэ” гэхэд куртикээ тайлаад миний хувцаснаас зуураад бид хоёр газар унасан. Орцны үүдэнд бид хоёр зууралдаж байхад миний үснээс зулгаагаад “чиний хөөрхөн царайг муухай болгоно” гээд хумсаараа нүүрэн тус газар маажаад, миний хамрыг хазсан. Тэгээд цус гараад байхаар нь би “гуйж байна, тавьчих л даа” гэж зөндөө гуйсан. Тэгээд би орилоод хамгаалагч дээр очиж түргэн тусламж дуудуулсан.

...Хэрэг болсны дараа А.Б над руу 2.000.000 төгрөг шилжүүлээд, уучлаарай гэж мессеж бичсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 28-30 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Энхзаяагийн гэрчээр өгсөн:

“...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны харуул хамгаалалтын албанд хяналтын камерийн ажилтнаар ажиллаж байхад 06 цагийн үед ...2 үл таних эмэгтэй автомашинаас нэлээн согтуу буугаад бие биенээ сугадаад газар унаад яваад байсан. ...Удалгүй 07 цаг 32 минутанд хяналтын камерийн өрөөнд манай хотхоны оршин суугч эмэгтэй нүүр хэсэг нь цус болчихсон ирээд “надад цагдаа дуудаад өгөөч, цус алдаад байна, эмнэлэг дуудаад өгөөч” гэж хэлсэн. Би албаны 98925045 дугаарын утаснаас цагдаа болон түргэн тусламж дуудсан. Хамраа хазуулсан эмэгтэй “миний царайг муухай болгоно гээд хазсан” гэж хэлээд байсан, юунаас болж маргалдсан талаар хэлээгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 45-46 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Анхбаярын гэрчээр өгсөн:

“...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би Арцат-112 чиглэл дээр үүрэг гүйцэтгэж хоноод өглөө 07 цагийн орчимд 102 тусгай дугаарт “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэнгэлдэх хотхоны 209 дүгээр байрны харуулын байранд согтуу эмэгтэй өөр эмэгтэйгийн хамрыг хазсан байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу очиход ...хамраа хазуулсан А.М- гэх эмэгтэй “бид хоёр маргалдсан чинь миний хамрыг хазчихсан” гэж хэлсэн. Энэ эмэгтэй А.Б гэх эмэгтэйг бодвол согтолт нь бага зэргийн, болсон үйл явдлаа хэлж ярьж байсан. Харин А.Б нь нэлээн согтуу байсан. ” гэсэн мэдүүлэг (хэргийн 51-52 дахь тал),

 

5. ШШҮХ-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1846 тоот:

1. А.М-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх, зүүн хацар, баруун гарын долоовор хуруу, баруун тохойнд зулгаралт, зүүн баруун өвдөгт зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 59-60 дахь тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Бын яллагдагчаар өгсөн:

“...Ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө назй А.М-ын хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд, найз маань намайг гэртээ аваад явсан байсан. Гэртээ гэрт нь орохгүй гадаа гарч, тамхи татъя гэж гарсан санагдаж байна. нэг мэдэхэд А.М- миний дээр гараад 2 гарыг маань барьчихсан байхаар нь би “гарыг минь тавь, толгойноос цус гараад байна” гэхэд нэг юм хэлэх шиг болсон. Гар тавихгүй болохоор нь толгойгоо өндийлгөж байгаад хамрыг нь хазсанаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд цагдаагийн 2 алба хаагч миний хоёр талаас бариад Төмөр замын эрүүлжүүлэх байр луу оруулж байсан. Өөр юу болсныг санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 85 дахь тал) мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 89 дэх тал), иргэний үнэмлэх баримтын лавлагаа (хэргийн 90 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 94 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 95-96 дахь тал), гэрч Д.Ангарагийн мэдүүлэг (хэргийн 101 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч А.М- нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн ба шүүгдэгчээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 139 дэх тал) 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 127 дугаартай прокурорын тогтоолоор шийдвэрлэж, А.Бд хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг прокуророос танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрч, ял тохирсон, прокуророос эрүүгийн 22100 0273 0381 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт тухайлан заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Бын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 15-ны өглөө 07 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Цэнгэлдэх хотхоны 209 дүгээр байрны гадна талбайд өөрийн найз А.М-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнтэй ноцолдон зодолдож байх үедээ хамарнаас нь хазаж эрүүл мэндэд “...хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх, зүүн хацар, баруун гарын долоовор хуруу, баруун тохойнд зулгаралт, зүүн, баруун өвдөгт зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:   

- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны камерын бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол  (хэргийн 14-23 дахь тал),

- хохирогч А.М-ын: “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний орой 10 жилийн ангийнхан Сүхбаатар дүүргийн нутаг Хүүхдийн 100-ийн ойролцоо байх газарт хоол идээд, пиво уугаад сууж байхад найз А.Б залгаад “найз нь танай гэрийн хажууд явж байна, гараад ирэх үү” гэхээр нь “би завгүй байна, ангийнхантай хамт сууж байна” гэхэд “би уг нь 2 цаг завтай, Дорнод аймгаас ирэх ачаа хүлээж байна” гэж хэлсэн. Тэгээд би “чи манай ангийнхантай хамт суух юм уу” гэхэд “тэгье” гээд орой 22 цагийн орчим ирсэн. Тэгээд бид нар хоол идээд сууж байхад тухайн газар хаахаар болоод ...өөр газар очиж сууж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 06 цагийн орчимд тарахаар болсон. Тэгэхэд манай найз А.Б нэлээн согтуу, гэртээ харихгүй гэхээр нь дуудлагын такси дуудаад би өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны 206 дугаар байрны 1801 тоот гэрийн гадаа ирээд орох гэхэд А.Б орохгүй, тамхи татна гэхээр нь би хог хаядаг хэсэгт тамхи татуулах гэхэд 2 хамгаалагч залуу гарч ирээд “энд тамхи татаж болохгүй” гэхээр нь цахилгаан шатанд суугаад гадаа гараад байж байхад А.Б “чи миний нөхөртэй явдаг, алцганадаг биз дээ, чи миний амьдралд атаархдаг биз дээ, чи бол Мөнгөөгийн өрөөсөн дугуй” гээд намайг хэл амаар доромжлоод танхайраад байсан. Тэгээд би “чи одоо юу яриад байгаа юм бэ” гэхэд куртикээ тайлаад миний хувцаснаас зуураад бид хоёр газар унасан. Орцны үүдэнд бид хоёр зууралдаж байхад миний үснээс зулгаагаад “чиний хөөрхөн царайг муухай болгоно” гээд хумсаараа нүүрэн тус газар маажаад, миний хамрыг хазсан. Тэгээд цус гараад байхаар нь би “гуйж байна, тавьчих л даа” гэж зөндөө гуйсан. Тэгээд би орилоод хамгаалагч дээр очиж түргэн тусламж дуудуулсан.

...Хэрэг болсны дараа А.Б над руу 2.000.000 төгрөг шилжүүлээд, уучлаарай гэж мессеж бичсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 28-30 дахь тал),

- гэрч О.Энхзаяагийн: “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны харуул хамгаалалтын албанд хяналтын камерийн ажилтнаар ажиллаж байхад 06 цагийн үед ...2 үл таних эмэгтэй автомашинаас нэлээн согтуу буугаад бие биенээ сугадаад газар унаад яваад байсан. ...Удалгүй 07 цаг 32 минутанд хяналтын камерийн өрөөнд манай хотхоны оршин суугч эмэгтэй нүүр хэсэг нь цус болчихсон ирээд “надад цагдаа дуудаад өгөөч, цус алдаад байна, эмнэлэг дуудаад өгөөч” гэж хэлсэн. Би албаны 98925045 дугаарын утаснаас цагдаа болон түргэн тусламж дуудсан. Хамраа хазуулсан эмэгтэй “миний царайг муухай болгоно гээд хазсан” гэж хэлээд байсан, юунаас болж маргалдсан талаар хэлээгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 45-46 дахь тал),

- гэрч Б.Анхбаярын: “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би Арцат-112 чиглэл дээр үүрэг гүйцэтгэж хоноод өглөө 07 цагийн орчимд 102 тусгай дугаарт “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэнгэлдэх хотхоны 209 дүгээр байрны харуулын байранд согтуу эмэгтэй өөр эмэгтэйгийн хамрыг хазсан байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу очиход ...хамраа хазуулсан А.М- гэх эмэгтэй “бид хоёр маргалдсан чинь миний хамрыг хазчихсан” гэж хэлсэн. Энэ эмэгтэй А.Б гэх эмэгтэйг бодвол согтолт нь бага зэргийн, болсон үйл явдлаа хэлж ярьж байсан. Харин А.Б нь нэлээн согтуу байсан. ” гэсэн мэдүүлэг (хэргийн 51-52 дахь тал),

- ШШҮХ-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1846 тоот:

1. А.М-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх, зүүн хацар, баруун гарын долоовор хуруу, баруун тохойнд зулгаралт, зүүн баруун өвдөгт зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 59-60 дахь тал) болон шүүгдэгч А.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 89 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хохирогч А.Бын биед учирсан “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх, зүүн хацар, баруун гарын долоовор хуруу, баруун тохойнд зулгаралт, зүүн баруун өвдөгт зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч А.Б нь түүнтэй ноцолдож зодолж явцдаа хамарнаас хазсны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч А.Бын дээрх гэмт үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.

 

Хэргийн хохирогч А.М-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.  

 

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Хэрэг болсны дараа А.Б над руу 2.000.000 төгрөг шилжүүлээд, уучлаарай гэж мессеж бичсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” хэмээн мэдүүлсэн (хэргийн 30 дахь тал) байна.

Иймээс шүүгдэгч А.Бын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлбөрт тооцож энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ. 

 

Шүүгдэгч А.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 89 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт А.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

                                                             ТОГТООХ нь:

 

1. Б овогт А-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт А.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАЗАРХАНД