Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01577

 

 

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01577

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9 тоотод байрлах Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол 35В байрны 72 тоотод оршин суух Мэргэд овогт Цэрэндагвын Батмөнхөд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 270000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Батмөнх манай компанитай 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1138522 тоот Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 240.000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаанд 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд, сар бүр 20.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авсан. Ц.Батмөнх одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн үнэ 180.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.

 

Иймээс Ц.Батмөнхөөс төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу 932 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 90.000 төгрөг, нийт 270.000 төгрөг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, хариуцагч Ц.Батмөнх бид харилцан тохиролцож, нэхэмжлэлийн үнийн дүн болох 270.000 төгрөгийнхөө 90.000 төгрөгнөөс татгалзан, хариуцагч Ц.Батмөнх үлдэх 180.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК, хариуцагч Ц.Батмөнхөөс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 270.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 90.000 төгрөгнөөс татгалзаж, 180.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Мэргэд овогт Цэрэндагвын Батмөнхөд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 270.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарлагынхаа 90.000 төгрөгнөөс татгалзаж, 180.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8750 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 4375 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ц.Батмөнхөөс 4375 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА