Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/01618

 

 

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/01618

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа Наадамчдын зам гудамжны 708 дугаар байрны 62 тоотод оршин суух Цагаан хүүш овогт Дүйнхэрийн Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байр 95 тоотод оршин суух Самбаа овогт Зоригтын Гэрэлмаад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 10.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Д.Отгонсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие З.Гэрэлмаатай 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 10.500.000 төгрөгийг,10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн.

Бид харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Зээлийн гэрээ-нд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан бөгөөд гэрээний хугацаа дуусахад зээлдэгч худлаа ярьсаар өдий хүрлээ.

Иймд З.Гэрэлмаагаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 10.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Отгонсүрэн, хариуцагч З.Гэрэлмаа бид харилцан тохиролцож, нэхэмжлэлийн үнийн дүн болох 10.500.000 төгрөгийнхөө 2.000.000 төгрөгнөөс татгалзан, хариуцагч З.Гэрэлмаа үлдэх 8.500.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Д.Отгонсүрэн, хариуцагч З.Гэрэлмаагаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 10.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 2.000.000 төгрөгнөөс татгалзаж, 8.500.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Цагаан хүүш овогт Дүйнхэрийн Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Самбаа овогт Зоригтын Гэрэлмаад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 10.500.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарлагынхаа 2.000.000 төгрөгнөөс татгалзаж, 8.500.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 91475 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч З.Гэрэлмаагаас 91475 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА