Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Б.

Шүүгдэгч Ү.*******, Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ү.*******, Ц.******* нарт холбогдох 2223000000080 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилтэй, Завхан аймгийн сумын ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* овогт *******ы *******, регистрийн дугаар . 

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ******* овогт *******ын *******, регистрийн дугаар .

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

- Шүүгдэгч Ү.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 21-ээс 22 цагийн үед Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодолдож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

- Шүүгдэгч Ц.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 21-ээс 22 цагийн үед Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт иргэн Ү.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодолдож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч нарын холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:

- Шүүгдэгч Ү.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 21-ээс 22 цагийн үед Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодолдож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

- Шүүгдэгч Ц.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 21-ээс 22 цагийн үед Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт иргэн Ү.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодолдож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Ү.*******ын хохирогчоор өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн орой ...*******,  *******, , , гэх залуучууд архи ууж байгаа бололтой сууж байсан. Тэгээд ойр зуурын юм яриад сууж байтал надад архи хийж өгөхөөр нь уухгүй гээд өгсөн. Тэгээд байж байтал би “та хэдэд ганц юм аваад өгье би тоглолт руугаа орлоо” гээд эмнэлгийн цаад талын мансардтай шар дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн архи авч өгчхөөд ажил руу орох гэтэл намайг оруулахгүй хоргоож байгаад нь машинаас буугаад “намайг буугаад ир үзье” гэхээр нь би буусан чинь намайг бариад авахаар нь би ыг чи бид хоёр зодолдох юм болоогүй гэсэн чинь ******* бууж ирээд намайг цамцны захаар боож байгаад чи тай зодолдохгүй бол надтай зодолд гээд намайг шууд мөргөчихсөн юм. Тэгээд би эмнэлгээр үзүүлж байгаад одоо цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ...Миний уруул дотор талдаа язарсан, доод уруул сэтэрч 4 оёдол тавиулсан. Мөн зүүн талын нүд хөхөрч хавдсан, үүдэн 4 шүд юм хазаж болохгүй өвчтэй байгаа. Энэ бүгд ******* мөргөснөөс болсон ******* намайг боож байгаад нүүр лүү мөргөхөд миний хамар, уруулнаас цус гарсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 04-08-р хуудас/

- Ц.*******ийн хохирогчоор өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед гэрээсээ гараад баруун энгэрийн дэлгүүр лүү явж очтол дэлгүүрийн гадна , *******, , , ******* нар байж байсан юм. Би тэндээс ******* ахын машинд сууж төв дээр ирэхэд араас , , 3 машинтай ирсэн юм. Тэгээд төвөөс гарч ирээд *******ын машинд 2.5 литрийн пиво 1 ширхэг 0.5 литрийн архи 1 шилийг *******, , , , багш ******* бид нар тойруулж уусан юм. , , , ******* бид нар ын машинтай төвийн цаана байдаг “ хээр” гэж морины хөшөөний хажууд очиж нөгөө архиа хувааж уусан чинь , ******* хоёр машинаас гараад маргалдаад эхлэхээр нь би *******ыг “Чи одоо ямар том юм бэ, юундаа томроод байгаа юм” гээд түлхсэн чинь ******* намайг “хэн юм, юу юм” гэхээр нь дахиад түлхтэл ******* намайг цохиод авахаар нь барьж аваад 1 удаа мөргөчхөөд ганц нэг цохисон чинь *******ын уруулнаас цус гоожоод миний толгойноос цус гоожоод, тэгсэн чинь ******* зугтаагаад явчихаар нь бид нар гэр гэр рүүгээ явж амарцгаасан. ******* гараараа миний хамар луу 1 удаа цохисон. Тэгээд толгой руу юугаар цохисоныг нь мэдээгүй ямар ч байсан толгой хага цохисон байна лээ. Намайг *******аас өөр цохиж зодсон хүн байхгүй. Миний хамар хавдаж толгойны орой хэсэгт 1 хагарсан. Үүнээс өөр бэртэл гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16-р хуудас/,

- Гэрч Б.ы “...2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ...тэгээд байж байтал *******, хоёр гэр рүүгээ яваад , *******, бид нар сумын төвийн ард байдаг морины хөшөөн дээр очиж үлдэгдэл архиа хувааж уусан юм. Тэгээд  би машинаас буугаад *******ыг “гараад ирээ хө” гэж дуудсан чинь ******* машинаас бууж ирээд би *******ыг “чи бид хоёр муудалцах шалтгаан байхгүй биз дээ“ гээд байж байтал ******* ах бууж ирээд “Чи яасан том яриатай юм бэ, наадхаа дарамтлаад байгаа юм уу, хаашаа юм” гээд *******ыг мангасдаад буюу нүүрнээс нь базаад түлхсэн чинь *******, ******* ахыг цохиод авсан чинь ******* ах *******ыг заамдаж байгаад мөргөчихсөн. Тэгээд бас хэд хэд цохиод авсан чинь *******, ******* ахыг зөрүүлээд хэд хэд цохиод авахаар нь би салгасан чинь ******* гүйгээд зугтаачихсан. ...Ер нь бол тэнд *******, ******* нар л хоорондоо зодолдсон өөр хүмүүс зодолдоогүй ээ.  *******ын доод уруул нь сэтэрчихсэн цус гарч байсан. Мөн зүүн талынх нь нүд хөхөрчихсөн байсан. Харин ******* ахын толгойны магнай хэсэгт хагарчихсан хамар нь жаахан хавдчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/

- Гэрч М.гийн “...Намайг эрүүл мэндийн төвд ээлжтэй байхад буюу 2022 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 01 цагийн үед манайд хүнд зодуулчихлаа гэж ******* гэх иргэн ирж үзүүлсэн юм. Тухайн үед ******* гэх иргэн уруул дотор талдаа язралттай, доод уруул 2-3 см орчим язралттай, зүүн талын нүд орчмоор хөхрөлттэй, зүүн талын шанаа хэсэг нь хавдартай, уруулнаас цус гарсан байдалтай артерийн даралт ихэссэн, зүрхний цохилт олширсон байсан. Би тухайн иргэнд артерийн даралт бууруулах, зүрхний цохилт бууруулах, өвчин намдаах эмчилгээ хийгээд уруулыг нь цэвэрлээд косметик оёдол тавиулах, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөөд явуулсан. Тухайн иргэн ******* гэх хүнд зодуулсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

- Гэрч Б.ын “..., , *******, ******* бид 5 сумын төвийн ард байдаг “ хээр” морины хөшөөний хажууд очоод нөгөө архиа ууж байтал , ******* 2 үгээр идэлцээд эхэлсэн чинь  машинаас буугаад *******ыг машинаас буулгаж ирээд үгээр идэлцэж байтал ******* ах машинаас бууж *******тай муудалцаад ******* ах *******ыг мангасдаад түлхсэн чинь ******* ******* ахыг цохиод автал ******* ах зөрүүлээд *******ыг мөргөсөн чинь *******ын хамар амнаас нь цус гоожоод зугатаагаад явсан юм. Тэгсэн чинь ******* ахын толгойноос цус гарчихсан миний толгойг хага цохичихлоо гээд зогсож байсан. ...******* ахыг *******аас өөр цохиж зодсон хүн байхгүй. ******* ахын хамар хавдаж толгойны орой хэсэг нь хагарсан байсан. ...*******ын нүд хөхөрсөн байсан мөн ******* ахад мөргүүлснээс болж доод уруул нь сэтэрч цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,

- Гэрч С.ын “...Тэр өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ..., *******, , ******* бид 5 сумын төвд байдаг “ хээр” гэх морины хөшөөний хажууд очоод нөгөө архиа ууж байтал , ******* 2 муудалцаад эхэлсэн чинь машинаас буугаад *******ыг “машинаас буугаад ир” гэсэн чинь ******* машинаас буусан чинь ******* машинаас цуг буугаад *******, , *******  гурав хоорондоо юм ярьж байгаад зодоон болох шиг болохоор нь бид 2 машинаас буутал *******, ******* хоёр хоорондоо зодолдож байхаар нь салгасан чинь ******* ******* ахтай дахиж зодолдоод дээр доороо орчихоор нь дахиад салгасан чинь *******, ******* ахын толгойг хага цохичихсон байсан. Тэгэхээр нь *******ыг “чи хүний толгой хага цохичихсон байна, би чамд боль гэж хэлээ биз дээ” гэтэл ******* зугтаагаад гүйгээд явчихаар нь бид нар тарж амарцгаасан. Намайг машинаас бууж ирэх үед *******ын нүүр, толгой хэсэг рүү нь ******* ах 1 удаа мөргөсөн, тэгээд 2-3 удаа гараараа нүүр, толгой руу нь цохисон. Энэ зодооноос болж *******ын хамар, уруулнаас нь цус гарчихсан байсан би барьж үзээгүй болохоор мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.ын 2022 оны 04 дугаар сарын 01-ны өдрийн 000000174 дугаартай “...Иргэн Ү.*******ын биед доод уруулд шарх, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь 2022 оны 03 сарын 20-ны өдөр үүссэн байх боломжтой. Иргэн Ү.*******ын биед үүссэн гэмтэл нь мөргүүлэх болон гараар цохиулах үед үүсэх боломжтой. Иргэн Ү.*******ын биед , доод уруулд шарх, зүүн нүдэнд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн -35-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.ын 2022 оны 04 дугаар сарын 01-ны өдрийн 000000173 дугаартай “...Иргэн Ц.*******ийн биед толгойн зулайн хэсэгт хуйханд шарх, баруун бугалааны дотор хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь тогтоолд бичигдсэн буюу 2022 оны 03 сарын 20-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Иргэн Ц.*******ийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/,

- Шүүгдэгч Ц.*******ийн “...Хохирогч Ү.*******ыг тай маргалдаад байхаар нь түүнийг очоод салгатал “чамд ямар хамаатай юм бэ” гээд янз бүрийн юм яриад байхаар нь мөр рүү нь байхаа түлхсэн. Тэгтэл миний нүүр рүү цохиод авахаар нь түүнийг барьж аваад нүүр рүү нь нэг удаа мөргөөд бие биенийхээ нүүр рүү хоёр хоёр удаа цохилцоод салаад явсан. Тухайн үед миний толгойноос цус гарсан байсан. Хохирогч Ү.*******ын уруулнаас нь цус гарч байсан. Надаас өөр хүн *******ын зодож цохисон зүйл байхгүй. Уг зодоон бид хоёрын дунд болсон. Би бусдын биед гэмтэл учруулснаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. ...Надад өөр ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-55-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Шүүгдэгч Ү.*******ын “...Хохирогч Ц.******* эхлээд миний цамцны энгэрээс боогоод дараа нь намайг мөргөхөд миний уруул задраад цус гараад байхаар нь түүнийг тавиулахад дахиад намайг боож байснаа баруун талын шанаа руу нэг удаа мөргөхөөр нь би *******ийг нэг удаа цохисон. Тэгтэл хажууд байсан залуучууд толгойг нь хагалчихлаа гээд байсан. Энэ үед Ц.*******ийн толгойноос нь цус гараад байсан. Тухайн зодоон ******* бид хоёрын дунд болсон. Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, тэдгээрийн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Ү.*******, Ц.******* нар нь бие биенийхээ Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж харилцан зодолдсон үйлдлийн улмаас хэн хэнийх нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Ү.*******, Ц.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, бие биенээ хүндэтгэх, хүлээцтэй хандах хандлагагүй, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

- Хохирлын талаар:

Уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ү.*******, Ц.******* нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгүүдээр хэн хэнээсээ хохирол нэхэмжлээгүй болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх шүүгдэгч Ү.*******, Ц.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ү.******* урьд: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэг жилийн хугацаагаар тэнссэн, 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 71-85-р хуудас/

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Шүүхээс Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан шүүгдэгч Ү.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ү.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Шүүгдэгч Ц.*******ид оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоож, Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газарт хэрэгжүүлж, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тайлбарлах нь зүйтэй.

 Шүүгдэгч Ү.*******, Ц.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Ү.*******, Ц.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******, ******* ******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.*******т 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр,

Шүүгдэгч Ц.*******ийг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ид оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоож, Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газарт хэрэгжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь шүүхээс тогтоосон 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

7. Шүүгдэгч Ү.*******, Ц.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ү.*******, Ц.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ