| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/01945/И |
| Дугаар | 102/ШШ2017/01622 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2017/01622
| 2017 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2017/01622 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Элеганс хотхоны 44А-3 тоотод байрлах Кредит юнион монгол ХЗХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн наран 5 дугаар гудамжны 113 тоотод бүртгэлтэй, одоо мөн хорооны 2-60 тоотод оршин суух Боржигин овогт Батдэлгэрийн Болорцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.592.562 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Кредит юнион монгол ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Болорцэцэг 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр манай хоршоотой 28/15 тоот зээлийн гэрээ байгуулан, 3.000.000 төгрөгийг, сарын 1.2 хувийн хүү, 24 сарын хугацаатай бичил бизнесийг дэмжих зориулалтаар авсан.
Гэрээний хугацаанд үндсэн зээлээс 602.143 төгрөг, зээлийн хүүнээс 437.857 төгрөг төлсөн бөгөөд гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй болно.
Иймээс Б.Болорцэцэгээс үндсэн зээл 2.397.857 төгрөг, зээлийн хүү 194.705 төгрөг, нийт 2.592.562 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Кредит юнион монгол ХЗХ, хариуцагч Б.Болорцэцэг бид харилцан тохиролцож, нэхэмжлэлийн үнийн дүн болох 2.592.562 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр үлдэх 1.292.562 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Кредит юнион монгол ХЗХ, хариуцагч Б.Болорцэцэгээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.592.562 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч 2.592.562 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр үлдэх 1.292.562 төгрөгийг төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Кредит юнион монгол ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Болорцэцэгээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.592.562 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч 2.592.562 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр үлдэх 1.292.562 төгрөгийг төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.431 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 28215 төгрөг 5 мөнгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Болорцэцэгээс 28215 төгрөг 5 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА